Бодит чадвар : АХЛАХ АНГИЙН МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛИЙН НЭГЖ СЭДВИЙН ХУВААРИЛАЛТ

Ахлах ангийн монгол хэл уран зохиолын хичээлийн агуулгыг Боловсролын хүрээлэнгийн захирлын 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Монгол хэлний хичээлийн агуулгын үлгэрчилсэн хүрээ” , МХУЗ-ын боловсролын стандарт- /MNS5420-13:20040/ ыг тус тус үндэслэн боловсруулав.

11 жилийн 10 дугаар ангийн монгол хэлний нэгж хичээлийн сэдэв. Бүгд -70 цаг /298-аар/

Нэгжийн сэдэв, цаг




Агуулгын товч


Яриа бичгийн дадлага 8 цаг




· Өгүүлбэрийн бүтэц хэв шинж, утга, үүргийг тодорхойлох,

   тайлбарлах

· Өгүүлбэр дэх үгсийн хэлзүйн болон утгын онцлогийг

   тайлбарлах

· Хэлний тогтвортой нэгжийн утга үүргийг тодорхойлох

· Эх, өгүүлбэрийг хувирган найруулах


Өгүүлбэрийн утга бүтцийн задлал

8 цаг




ХоНӨ –ийн задлал

· Нэрлэх төлөөлөх, заах ,асуух утга өгүүлбэрээр илрэхийг ялгах,

  хувиргах, зөв найруулах

· өгүүлбэрийг ялгах, хувиргах, зохиох

· ойролцоо эсрэг, төсөөт, зүйлчилсэн өгүүлбэрийг ялгах, хувиргах

 зохиох

· өгүүлбэр дэх баймж утгыг олж тайлбарлах, зохион найруулахдаа

 хэрэглэх


өгүүлбэрийн найруулга, хэрэглээ

8 цаг




· НӨ-үүдийг задлан ялгах

· НӨ-үүдийн холбох хэрэглүүрийг олж тодорхойлох, өгүүлбэр эх

зохиохдоо зөв хэрэглэх

· Үгийн санжсан, хэл зүйжсэн, бүхэлзүйжсэн,утга зүйжсэн үгсийг ялгах, тодорхойлох

· Цөм өгүүлбэрийг “гэ”-т өгүүлбэрээр дэлгэрүүлэх


Эхийн найруулгын задлал 8 цаг




· Эхийн найруулгын онцлогийг таних, тайлбарлах

· Үг бүтээврийн найруулгын онцлогийг тодорхойлох

· Найруулгын төрөл зүйлийг тодорхойлох, онцлог шинжийг жишээгээр батлах

· Эхийг хувирган найруулах

· Цогцолборуудыг орлосон нэгжүүдээр холбон найруулж бичих


Албан бичиг ба сонин нийтлэлийн эх 8 цаг




· Албан бичгийн стандарттай танилцах

· Тодорхойлолт, тайланг ялган тайлбарлах тэдгээрийг зохион найруулж бичих

· албан тоот, албан даалгаврыг ялган тайлбарлах тэдгээрийг зохион найруулж бичих


Сонин нийтлэлийн эх -6 цаг




· сонин нийтлэлийн найруулгын онцлог, төрөл зүйлийг ялгах, задлал хийх,

· сонин нийтлэлийн эхийг засах,дуурайн бичих, найруулан бичих

· сонин нийтлэлийн эхийг утга санаа, асуудлаар нь харьцуулж дүгнэлт гаргах, үзэл бодлоо илэрхийлэх


Уран зохиолын эхийн задлал 8 цаг




· уран зохиолын найруулгын онцлог, төрөл зүйлийг ялгах, хувиргах зохион найруулах

· уран зохиолын эхийн дүрслэх хэрэглүүрийг ялгах, утга үүргийг тайлбарлах түүнийг зохион найруулахдаа зөв хэрэглэх


Эх зохион найруулж бичих 8 цаг




· зохиолын өмнөх үг ба төгсгөлийн үгэнд задлал хийх, дуурайн бичих, зохион бичих

· шүлэг, аян замын тэмдэглэл, сурвалжилга зохион найруулж бичих

· эсээ зохион найруулж бичих


Яриа бичгийн дадлага -8 цаг




· суралцагчдын эзэмшсэн ур чадварын онцлогийг харгалзан яриа бичгийн дадлага хичээлийн агуулгыг тогтооно.


11 жилийн 11-р анги Монгол хэл бүгд -35 цаг

Нэгжийн сэдэв

Агуулгын товч

Яриа бичгийн дадлага

4 цаг

· Албан бичиг, уран зохиол, сонин нийтлэлийн найруулгын онцлог

· Эхийг хувирган найруулах

· Цогцолборуудыг орлосон нэгжүүдээр холбон найруулж бичих

· өгүүлбэр дэх баймж утгыг олж тайлбарлах, зохион найруулахдаа хэрэглэх

Өгүүлбэрийн утгын задлал

5 цаг

· Өгүүлбэр дэх баймж утгыг олж тайлбарлах, зохион найруулахдаа хэрэглэх

· Адилтгасан, зүйрлэсэн, төлөөлсөн, солин нэрлэсэн, ихэсгэсэн, багасгасан, ёгтолсон, егөөдсөн, тойруулсан утгатай өгүүлбэрийг ялгах, хувиргах, зохиох

· Өгүүлбэр дэх баймж утгыг олж тайлбарлах, зохион найруулахдаа хэрэглэх

· Хэлц ба хэлц бус өгүүлбэрийг хувирган найруулах

Өгүүлбэрийн бүтцийн задлал

4 цаг

· НӨ-үүдийг задлан ялгах

· НӨ-үүдийн холбох хэрэглүүрийг олж тодорхойлох, өгүүлбэр эх зохиохдоо зөв хэрэглэх

· Онцолбор ба дэвсвэр гишүүдийн харьцааг тодорхойлох

· Өгүүлбэрийн хэв шинжүүдийн онцлогийг жишээ баримтаар батлан тайлбарлах

Эхийн задлал 4 цаг

· Адилтгасан, зүйрлэсэн, төлөөлсөн, солин нэрлэсэн, ихэсгэсэн, багасгасан, ёгтолсон, егөөдсөн, тойруулсан утгатай цогцолборыг ялгах, хувиргах, зохиох

· Хэлц цогцолборыг утгаар нь задлан тайлбарлах

Албан бичгийн эх 3 цаг

· Дүрэм, журам, тушаал, найруулга, бүтэц, бичлэгийн онцлогийг ялгах, боловсруулж бичих

· Захирамж, тогтоолын найруулга, бүтэц, бичлэгийн онцлогийг ялгах, боловсруулж бичих

Эрдэм шинжилгээний эх 5 цаг

· Эрдэм шинжилгээний найруулгын онцлог, түүний төрөл зүйл,

· Нэг сэдэвт зохиол, шүүмжийн эхэд задлал хийх, алдааг засах, найруулах

Эхийн утга

5 цаг

· Цогцолборт утгын харьцаа илрэх боломжийг тайлбарлах /адилтгах- эс адилтгах, зэрэгцэх-цувах, шалтгааны- шалтгааны бус, бүхэл-хэсгийн/

· адилтгах- эс адилтгах, зэрэгцэх-цувах, шалтгааны- шалтгааны бус, бүхэл-хэсгийн зэрэг утгын харьцааг зөв зохион найруулах

Эх зохион найруулах

5 цаг

· Эхийг тонгоргон егөөдөж бичих

· Эсээ зохион найруулах

Боловсролын хүрээлэнгийн захирлын 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Уран зохиолын хичээлийн агуулгын үлгэрчилсэн хүрээ”, МХУЗ-ын боловсролын стандарт- /MNS5420-13:20040/ ыг тус тус үндэслэн боловсруулав.

11 жилийн 10-р ангийн уран зохиолын нэгж хичээлийн сэдэв 70 цаг

Нэгжийн сэдэв

Нэгжийн агуулгын товч

Монголын нууц товчоо

5 цаг

· Зохиолын зохиомжийн онцлогийг задлан тайлбарлах,

· зохиолд дэвшүүлсэн эх оронч болон хүнлэг энэрэнгүй, үзэл, уламжлалт зан заншил, хүний чанар, сэтгэл оюуныг ойлгох, зохиолын жишээ баримтаар тайлбарлах, өөрийн үзэл бодлоор дүгнэж илэрхийлэх,

· Зохиолын хэлний онцлогийн талаар эргэцүүлэмж бичих

· Түүх, уран зохиолын дурсгал болохыг харуулах жишээ баримтыг зохиолоос олох, батлан тайлбарлах

· Монголын нууц товчоо” судлалын бүтээлээс уншиж, түүнийг өөрийн уншиж ойлгосонтой харьцуулан тайлбарлаж хэлэлцэх

ХY-XYII зууны үеийн сонгодог уран зохиол /яруу найраг хэлбэрийн/

4 цаг

· ХY-XYII зууны үеийн сонгодог уран зохиолын бүтээлээс мэдэх, уншиж ойлгох

· Энэ үеийн бичгийн уран зохиолын дээжис бүтээлээс сонгож сэдэв, хөндсөн асуудал,гол санаа, бусад санаа зэргийг тодорхойлох, дүгнэх, харьцуулах

· Зохиолын хэлний онцлогийн талаар эргэцүүлэмж, шүүмж бичих

· Зохиолын дүрслэх болон яруу хэрэглүүрийг тодорхойлох, түүний үүргийг тайлбарлах

ХY-XYII зууны үеийн сонгодог уран зохиол /үргэлжилсэн хэлбэрийн/

5 цаг

· ХY-XYII зууны үеийн сонгодог уран зохиолын бүтээлээс мэдэх, уншиж ойлгох, зохиомжийн задлал хийх

· Энэ үеийн бичгийн уран зохиолын дээжис бүтээлээс сонгож сэдэв, хөндсөн асуудал,гол санаа, бусад санаа зэргийг тодорхойлох, дүгнэх, харьцуулах

· Зохиолын хэлний онцлогийн талаар эргэцүүлэмж, шүүмж бичих

· илтгэл реферат, шүүмж судлалын өгүүлэл бичих

XYIII-XIX зууны үеийн сонгодог уран зохиолын тойм/яруу найраг хэлбэрийн/ 6 цаг

· Энэ үеийн гол гол бүтээл, бүтээлчидтэй танилцах, гол гол зохиол бүтээлийг сонгож унших

· Тухайн үеийн уран зохиолын амжилт, гол онцлогийг тодорхойлох

· Сонгосон зохиолын бүтэц, зохиомж, сэдэв санаа, дүрд бүрэн анализ хийх

· Зохиолын хэл найруулгад бүрэн задлал хийх

· Зохиолын дүрслэх болон яруу хэрэглүүрийг тодорхойлох, түүний үүргийг тайлбарлах

XYIII-XIX зууны үеийн сонгодог уран зохиолын тойм/үргэлжилсэн хэлбэрийн/ 7 цаг

· ХYIII-XIX зууны үеийн сонгодог уран зохиолын бүтээлээс мэдэх, уншиж ойлгох

· Энэ үеийн бичгийн уран зохиолын дээжис бүтээлээс сонгож сэдэв, хөндсөн асуудал,гол санаа, бусад санаа зэргийг тодорхойлох, дүгнэх, харьцуулах

· Зохиолын хэлний онцлогийн талаар эргэцүүлэмж, шүүмж бичих

· илтгэл реферат, шүүмж судлалын өгүүлэл бичих

Орчин үеийн шилдэг яруу найраг 6 цаг

· Зохиолын зохиомжийн задлал хийх /зан төрх,хэв шинж, уран дүрийн бүтэц,дүрслэх аргын бүтэц,байгуулалтын тогтолцоо/

· Зохиолын хэлний онцлогийг тодорхойлох, тайлбарлах, жишээгээр тайлбарлах, харьцуулах

· Уншиж цээжилсэн шүлэг, найраглалын хэл найруулгад бүрэн задлал хийх

Орчин үеийн шилдэг өгүүллэг, тууж 9 цаг

· өгүүллэг, найруулал, тэмдэглэл, эсээ зэрэг бичил зохиолын төрлөөс сонгож унших

· Бүтэц, зохиомж, сэдэв санаа, дүрд бүрэн анализ хийх, тайлбарлах,харьцуулах, дүгнэх,

· зохиолд дэвшүүлсэн эх оронч болон хүнлэг энэрэнгүй, үзэл, уламжлалт зан заншил, хүний чанар, сэтгэл оюуныг ойлгох, зохиолын жишээ баримтаар тайлбарлах, өөрийн үзэл бодлоор дүгнэж илэрхийлэх,

· Зохиолын хэлний онцлогийн талаар эргэцүүлэмж бичих

Орчин үеийн шилдэг жүжгийн зохиол 7 цаг

· Орчин үеийн сонгодог уран зохиолын бүтээлээс мэдэх, сонгон уншиж ойлгох

· Бүтэц, зохиомж, сэдэв санаа, дүрд бүрэн анализ хийх

· Туульс, уянга, жүжгийн зохиолын ялгааг ойлгож тэдгээрийн онцлогийг харьцуулан тайлбарлах

· Жүжгийн зохиолын ангиллын ялгааг мэдэх

Орчин үеийн монголын шилдэг роман 8 цаг

· Орчин үеийн сонгодог уран зохиолын бүтээлээс мэдэх, сонгон уншиж ойлгох

· Бүтэц, зохиомж, сэдэв санаа, дүрд бүрэн анализ хийх

· зохиолд дэвшүүлсэн эх оронч болон хүнлэг энэрэнгүй, үзэл, уламжлалт зан заншил, хүний чанар, сэтгэл оюуныг ойлгох, зохиолын жишээ баримтаар тайлбарлах, өөрийн үзэл бодлоор дүгнэж илэрхийлэх,

· Зохиолын хэлний онцлогийн талаар эргэцүүлэмж бичих

Дорно дахины уран зохиол

6 цаг

· Дорно дахины зарим үндэстний уран зохиолоос сонгож унших, төрсөн сэтгэгдлээ бичих

· Дорно дахины уран зохиолын сэдэв, асуудлын онцлогийг ойлгож дүгнэх, шүүмж судлалын талаар гарсан бүтээлтэй танилцах

· Бурхны шашны уран зохиолын өвтэй танилцах, иргэний ба шашны уран зохиолын өвөрмөц онцлог, ялгааг харьцуулан ярилцах, дүгнэх

Өрнөдийн уран зохиол

7 цаг

· Өрнөдийн уран зохиолоос сонгож унших, уншсан зохиолоо нөхдөдөө ярих, төрсөн сэтгэгдлээ бичих

· Өрнө дахины уран зохиолын сэдэв, асуудлын онцлогийг ойлгож дүгнэх, шүүмж судлалын талаар гарсан бүтээлтэй танилцах

· Нобелийн шагналт зохиолчдын бүтээлтэй танилцах, зохиолын зохимжийн талаар задлан тайлбарлах, дүгнэж ярих

11 жилийн XI АНГИ УРАНЗОХИОЛЫН НЭГЖ ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ



Монголын сонгодог уран зохиол 7 цаг

· Зохиолын агуулга, дүрийн талаар ойлгож өөрт төрсөн сэтгэгдлээ илэрхийлэх

· Зохиолын агуулгаар дэвшүүлсэн асуудпал, илэрхийлсэн санааг тухайн нийгэм соёлын онцлогтой холбон тайлбарлах

· Зохиол дахь дүрд задлан шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх

Монголын шилдэг яруу найргийн зохиолууд 7 цаг

· Монгол уран зохиолын өнөөгийн хөгжлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэн бичих

· Реалист ба реалист бус уран зохиолын тухай тодорхой зохиолын жишээн дээр харьцуулан ярилцах

· Ямарваа уран бүтээлд уран сайхны /хэл найруулга, дүрийн боловсруулалт, уран сэтгэмж саналга, гоо зүй, ур дүрслэл гм/ үүднээс шүүмж судлалын өгүүлэл бие даан бичиж сурсах байх

· Өөрт таалагдсан шүлгийн талаар судлал шинжлэлийн өгүүлэл бичих

Монголын шилдэг өгүүллэг, туужууд 8 цаг

· Монгол уран зохиолын өнөөгийн хөгжлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэн бичих

· Реалист ба реалист бус уран зохиолын тухай тодорхой зохиолын жишээн дээр харьцуулан ярилцах

· Ямарваа уран бүтээлд уран сайхны /хэл найруулга, дүрийн боловсруулалт, уран сэтгэмж саналга, гоо зүй, ур дүрслэл гм/ үүднээс шүүмж судлалын өгүүлэл бие даан бичиж сурсах байх

· Өөрт таалагдсан өгүүллэг, туужийн талаар судлал шинжлэлийн өгүүлэл бичих

Монголын орчин үеийн роман 9 цаг

· Монгол уран зохиолын өнөөгийн хөгжлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэн бичих

· Реалист ба реалист бус уран зохиолын тухай тодорхой зохиолын жишээн дээр харьцуулан ярилцах

· Ямарваа уран бүтээлд уран сайхны /хэл найруулга, дүрийн боловсруулалт, уран сэтгэмж саналга, гоо зүй, ур дүрслэл гм/ үүднээс шүүмж судлалын өгүүлэл бие даан бичиж сурсах байх

· Өөрт таалагдсан нэг шүлэг, өгүүллэг, эсээний талаар судлал шинжлэлийн өгүүлэл бичих

Монголын орчин үеийн жүжгийн зохиолын онцлог 9 цаг

· Монгол уран зохиолын өнөөгийн хөгжлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэн бичих

· Реалист ба реалист бус уран зохиолын тухай тодорхой зохиолын жишээн дээр харьцуулан ярилцах

· Зохиолын уран сайхан, хэлний талаар задлал хийж сурах

Өрнийн уран зохиол 7 цаг

· Реалист ба реалист бус уран зохиолын тухай тодорхой зохиолын жишээн дээр харьцуулан ярилцах

· Өрнийн уран зохиолын хөгжил, гол гол бүтээлтэй танилцаж дүгнэн ярилцах,

Дорнын уран зохиол 6 цаг

Дорнын уран зохиолын хөгжил, гол гол бүтээлтэй танилцаж дүгнэн ярилцах

Шилдэг уран зохиолын хэлэлцүүлэг 8 цаг

· Жил бүр зохиогддог уран зохиолын “Болор цом”, “Утгын чимэг” уралдаан юмуу шилдэг уран зохиолын ном шалгаруулах тэмцээнд уншигчийн байр сууринаас оролцох

· Түүнд шалгарсан бүтээлийн талаар шүүн хэлэлцэх, дүгнэх

· Уншсан зохиолыг дууриаж буюу өгсөн сэдвээр эсвэл чөлөөт сэдвээр бие даан бяцхан зохиол, эсээ бичих

· Аль нэг зохиолын талаар анги хамт олноороо маргаан мэтгэлцээн, уралдаан тэмцээн зохион байгуулах

Шүүмж судлал 9 цаг

· Дараах сэдвүүдээр уран зохиолын онол шүүмж судлалын ном уншиж ашиглан реферат бичих

Уран зохиолыг үзэх үзэл , сэтгэлгээ, чиг хандлага

Уран бүтээлд өгөх үнэлгээ, шүүмж судлалын хөгжилт

Уран сайхны соёл, үгийн урлагийн шинэ эрэлхийлэл

Хэл шинжлэл,

3уран зохиол шинжлэлийн харилцан нөлөөлөл зэргийг судлан ярилцаж тодорхой зохиолын жишээн дээр шүүмж судлалын үүднээс үнэлэлт дүгнэлт өгөх

· Дутуу боловсруулсан буюу муу зохиол гэж үзсэн нэг зохиолыг сонгож шүүмж бичих

· Шүүмж судлал нь уран зохиолын хөгжилтөд ямар ач холбогдолтой болох талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэх


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)