Бодит чадвар : Зарим сургуулийн хийж буй ажлаас сонирхуулж байна

БАГАНУУР ДҮҮРГИЙН ГҮН ГАЛУУТАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УНШЛАГЫН АНХДУГААР УРАЛДААН”-Ы УДИРДАМЖ

Уралдааны зорилго:

Хойч үеэ, монголчуудын соёлын нандин өв, үндэсний бахархал болсон монгол бичгээрээ уншиж, бичдэг болгоход оршино.

Хамрах хүрээ:

Дүүргийн Гүн галуутай, Боловсрол, Сод сургуулийн 7-11-р ангийн сурагчид

Хугацаа:

2013 оны 1-р сарын 10-ны өдрийн 14.00 цагт эхэлнэ.

Хаана:

Гүн галуутай цогцолбор сургуулийн урлаг зааланд болно.

Тавигдах шаардлага:

· Уралдаанд оролцогчид үндэсний хувцас өмссөн байх

· Гүн галуутай, Боловсрол цогцолбор сургуулийн бүлэг тус бүрээс 50 сурагч, Сод сургуулийн бүлэг тус бүрээс 10 сурагч оролцох

· Оролцогчид 2013 оны 1-р сарын 9-ний 18.00 цаг хүртэл бүртгүүлж, мандат авсан байх

Уралдааны журам:

o 2013 оны 1-р сарын 10-ны 13.00 цагт “Төрөлх хэл мину” монгол бичгийн үзэсгэлэн үзэх

o Уралдаан 3 үе шаттай явагдана.

1-р шат. Их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээл /бичмэл эхээс/ уншуулна. /Унших сэдэв

Super com 37-р байрны хэвлэлийн газарт бий/

2-р шат. Танил бус сэдвээр /дармал эхээс/ уншуулна.

3-р шат. Ижил сэдвээр минутын уншлага авна.

Шагнал урамшил:

Бүлэг бүрээс эхний 3 байрыг шалгаруулж, медаль, өргөмжлөл, номоор урамшуулна.

Ивээн тэтгэгчид:

Алтан гадас одонт, тэргүүлэх зэрэгтэй, МХУЗ-ын багш С.Туяа

Хөдөлмөрийн хүндэт медальт, тэргүүлэх зэрэгтэй МХУЗ-ын багш Д.Шүрэнтогтох

Боловсролын тэргүүний ажилтан МХУЗ-ын багш Д.Дариймаа

Бүртгэл:

Гүн галуутай цогцолбор сургуулийн 221 тоотод МХУЗ-ын багш М.Булгансор, С.Өнөрцэцэг нарт бүртгүүлэх

Утас: 88018758, 93135859

Гүн галуутай цогцолбор сургууль

МХУЗАЗН

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)