Бодит чадвар : Хичээлийн судалгааны материалууд

Хичээлийн судалгааны материалууд


Нийслэлийн СХД-ийн 65 дугаар бүрэн дунд сургуулийн 9-р ангид “хичээлийн судалгаа”- гаар заах хичээлийн төлөвлөлт

Хичээлийн нэр: Монгол хэл

Анги: №314

Хугацаа: 2013.01. 09 40 мин 325 - 405

Сэдэв : Баймж үгийг таньж, тайлбарлах

Сурагчдын өмнөх төсөөлөл : Өгүүлбэрийн гишүүдээр зурж , энгийн өгүүлбэр эсвэл нийлмэл өгүүлбэр болохыг ялгаж чаддаг.

Зорилго : Баймж үгийн онцлогийг мэдэж , өгүүлбэрт ямар үүрэгтэй орсныг тайлбарлаж чаддаг болно.

Зорилт :

ь Баймжит үгийн онцлогийг таних

ь Үүрэг ач холбогдлыг тайлбарлах

Агуулга :

Мэдлэг

Чадвар

Баймж үг

ь Баймж үгийг өгүүлбэр , эхээс ялган таних

ь Ямар үүргээр орсныг тайлбарлан ярьж , бичих

Хэрэглэгдэхүүн :

Хэрэглэгдэхүүн 1 :

Шилэн аяга , шаазан аяга хоёрт хийсэн сүүтэй цай . Давс , идээ нь яг ижил мөртлөө нэгэнд нь бага зэрэг элсэн чихэр хийсэн байна.

Хэрэглэгдэхүүн 2 : Үзүүлэн

· Үнэхээр аагтай цай алжаал тайлж , аятай үг сэтгэл засна.

· Ийнхүү өвөл, хавар, намар дөрвөн цагийг Алтан- Овоо өөрөө миний сэтгэлд зурж би түүнийг цааснаа буулгасан билээ.

· Аяа , хорвоо би чамтай чулуугаар анх танилцаж дээ.

· Он цагийн хүрд юутай ч өөрийн жамаар эргэсээр авай.

· Адуу мал тааваараа идшилж хүн амьтны сэтгэл тэнүүн авай.

· Хөрөнгө баялгаас цатгалан сэтгэлгээ төрдөг , цатгалан хүнээс ямагт бүдүүлэг авир гардаг.

Хэрэглэгдэхүүн 3 : ТӨМ

1. Өгүүлбэрийг цэвэр хуулж бичээрэй.

2. Баймж үгийг олоорой.

3. Өгүүлбэрээ гишүүдээр зураарай.

4. Багаараа ярилцаад цаасан дээр бичсэн өгүүлбэрээ гишүүдээр зураарай.

Арга зүйн төлөвлөлт :

Үйл ажиллагаа

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйл

Нэг

8 мин

Багш нь 2 аягатай цайг 1 сурагчид амсуулъя. Тэр сурагч цайг амсаж үзээд цайны амт чанарыг харьцуулаад 2 өгүүлбэр зохионо.

Хэн амсаж үзээд өгүүлбэр зохиох вэ?

Зохиосон өгүүлбэрийг самбарын зүүн доод хэсэгт бичнэ.

Илүү гоё амттай гэдэг мэдрэмжээ ямар үгээр илэрхийлсэн бэ?

Тэгвэл эдгээр үгээр хүний юуг илэрхийлж байна вэ?

Сурагчийн хэлсэн хариултыг самбарт бичнэ.

Эдгээр үг өгүүлбэрт байхгүй бол сэтгэлийн хандлага , мэдрэмжээ илэрхийлж чадах болов уу?

Тэгвэл эдгээр үгийг байх ёстой үг буюу баймж үг гэдэг юм байна.

Сэдвийг самбарт бичнэ

· Багшийн өгсөн шилэн аягатай цай сайхан амттай байлаа.

· Цагаан аягатай цай нь нөгөө цайнаасаа илүү гоё амттай байв.

Эсвэл

· Энэ шилэн аягатай цай сайхан амттай цай байна.

· Харин нөгөө аягатай цай маш гоё үнэхээр , ёстой амттай цай байна.

Маш , үнэхээр , ёстой

Мэдрэмж ,сэтгэлийн илэрхийлэл , хандлага , үнэлгээ

Чадахгүй.

Баймж үгийг таньж тайлбарлах

Сэдвийг дэвтэртээ бичнэ.

Өгүүлбэрийг тухайн сурагч зохиож чадахгүй эсвэл багшийн хүсэж байсан өгүүлбэрийг зохиогоогүй тохиолдолд багш өөрөө хамтран эсвэл дөхүүлэх аргаар тухайн сурагчид тусална.

Хоёр

18 мин

Хэрэглэгдэхүүн 2, 3

Хэсэг тус бүрт тарааж өгнө.

Ялгасан баймж үгийг хэлүүлнэ.

Баймж үгийг гишүүнээр зурсан хэсгээс яагаад гишүүнээр зурсныг асууна.

Зураагүй үлдээсэн хэсгээс яагаад үлдээснийг асууна.

Сурагчдын хариултыг самбарт бичнэ.

Эндээс харахад баймж үг ямар онцлогтой байна вэ?

1. Өгүүлбэрийг цэвэр хуулж бичээрэй.

2. Баймж үг байвал ялгаж бичээрэй.

3. Өгүүлбэрээ гишүүдээр зураарай.

4. Багаараа хамтран ярилцаад зөв гэж үзсэн хувилбараараа цаасан дээр бичиж өгсөн өгүүлбэрээ гишүүдээр зураад энгийн өгүүлбэр үү, нийлмэл өгүүлбэр үү гэдгийг тодорхойлж бичээрэй. Цаасан дээрээ пломастерээр зураарай.

· Ямар нэг гишүүнтэй холбогдсон учраас,бодлогогүй тааж зурсан.

· Ямар гишүүнээр гишүүнээр зурахаа мэдээгүй.

· Асуултад хариулагдахгүй байсан.

ь Бие дааж гишүүн болдоггүй

ь Асуултад харилагдахгүй.

ь Зөвхөн тухайн бичигчийн мэдрэмж, үнэлэмж хандлагыг илэрхийлдэг.

Баймж үгээ хасаж уншаад ямар өөрчлөлт гарч буйгаа дүгнэн хэлнэ.

Шалгахад маш том цаасан дээр өгүүлбэрийг бичээд өгье. Сурагчид шууд дээр нь хар эсгий балаар өгүүлбэрийн гишүүдээр зуръя.

Гурав

10 мин

Сурах бичгийн хуудас 55

Дасгал 20 –ийн өгүүлбэрийг хэсгүүдэд хуваарилж өгнө.

Багаараа оногдсон өгүүлбэрийг харьцуулж уншаад баймж үг ямар үүргээр орсон болохыг тайлбарлан ярина.

· Сөөсгөр баавайд дургүйгээ илэрхийлсэн.

· Өөрийгөө үнэн сэтгэлээсээ ойлгуулахыг хүссэн

· Харамссан

· Батлан нотолсон.

· Дэмжиж баталсан

· Гайхаж асуусан

Дүгнэлт

4 мин

Өнөөдрийн хичээлээр та бүхэн юу ойлгож авсан бэ?

Баймж үгийн онцлог үүргийг ойлгосон хүүхдүүд гараа өргөөрэй.

Баймж үгийн онцлогийг ойлголоо.

Өгүүлбэрээс ялгаж таньдаг боллоо.

Үүргийг тайлбарлаж чаддаг боллоо.

3 сурагчаар хэлүүлнэ.

Боловсруулсан : Нийслэлийн СХД-ийн 65 дугаар бүрэн дунд сургуулийн

МХМЗАН- ийн багш нар

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
zochin (зочин)

багш нар аа!!! хичээлийн судалгааны арга зүй гэдэг нь сургалтын арга зүй бус харин зааж байгаа хичээлдээ судалгаа хийж алдаа оноогоо харж сургалтаа үр дүнтэй явуулах арга зүй юм шүү дээ
үүнийг зөв ойлгож хэрэгжүүлээсэй

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)