Бодит чадвар : 8-р ангийн Монгол хэл Нэгж хичээлийн сэдэв 2012-2013 оны хичээлийн жил

12 жилийн 8-р ангийн Монгол хэл Нэгж хичээлийн сэдэв 2012-2013 оны хичээлийн жил

нэгж хичээлийн сэдэв

цаг

эзэмших чадвар

яриа бичгийн дадлага

6

Уншсан сонссон эхээс тусган хүлээж авснаа (тулгуур, түлхүүр нэгж) тухайн асуудлаар өөрт хуримтлагдсан мэдлэгтэй (хэлзүйн ойлголт мэдлэгийн хэрэглээ ба тухайн төрөлжсөн сэдвийн хүрээний ойлголт) холбон ярих бичихдээ хэрэглэх

Уншсанаас төрсөн сэтгэгдлээ хуваалцах (ярих, бичих)

тайлбарламж эхийг задлах зохиох

7

Хэрэг явдлын бодит байдал, шалтгааныг тайлбарлаж бичих, түүний үрийг тайлбарлах, үзэл бодлоо илэрхийлэн бичих (ямар нэг шалтгаанаас улбаалан гарсан үр дүнг, эсвэл эцсийн үр дүнд хүрсэн шалтгааныг тайлбарлан бичсэнийг ойлгох) бичих, чөлөөт бус холбоо үгсийг таних тайлбарлах

аян замын тэмдэглэлд задлал хийх зохиох

8

Аян замын тэмдэглэлийн онцлог, энэ нь тайлбарламж хэв маягийн найруулгаар бүтдэг болохыг ойлгох, зохион бичих, үг хэллэгийг цээжлэн тогтоох, Тэмдэг нэрийн утга хэлзүйн шинж, тэмдэг нэр нь өгүүлбэрийн цөм бүтцийг дэлгэрүүлж байгааг тайлбарлах, аян замын тэмдэглэлд Тэ/н-ийн хэрэглээг тодорхойлох, бичих, ярихдаа хэрэглэж сурах орон цаг, шалтгаан зорилгын утгуудыг тодорхойлох, хурааж бичих

өдрийн тэмдэглэл

7

Өдрийн тэмдэглэлийн бичвэрийн онцлогийг тайлбарлах, өөрөө бичиж сурах Түүнд то/н, тэ/н, тө/ү, ү/ү –ийг хэрхэн хэрэглэснийг (тооны нэр нь өгүүлбэр эхийг ямар утгаар дэлгэрүүлсэнийг) тайлбарлах, зөв хэрэглэх, дэлгэрүүлж бичих

төрсөн сэтгэгдлийг задлах, зохион бичих

8

Уншсан сонссон мэдээллээ ойлгох, хурааж дүгнэн бичих, түүний талаар санаа бодол, мэдрэмжээ илэрхийлэн ярих бичих, дуурайх үгийг тухайн мэдээлэлд хэрэглэснийг олж тайлбарлах, өөрийн бичсэндээ зөв хэрэглэх, сэтгэлийн өнгө аясаа зөв илэрхийлэх.

намтар бичлэгийг задлах, зохиох

9

Суут хүмүүсийн амьдралын намтар түүхтэй танилцаж дуурайл авах зүйлийг тусган хүлээж авах, намттар зохиолын нөлөөлөл, мэдээллийг ялгах, намтар бичлэгт орон цагийн нэр, тэмдэг нэр, тооны нэрийг хэрхэн хэрэглэснийг тайлбарлах

захидал бичих

9

Захидлын үг хэллэгийн сонголт өнгө аяс, зориулалтыг тайлбарлах, мэндчилгээний, уучлалын, баяр талархлын зурвас болон захидал бичиж сурах

өгүүлбэрийн утга бүтцийг задлах

9

Өгүүлбэрийн утга санаа, гол ба дэд, захын дэлгэрүүлэгч гишүүдийн утга, хэл зүйн онцлогийг задлан тайлбарлах, баймж утгыг илрүүлэх, тайлбарлах

Цөм өгүүлбэрийг тооны нэр,тэмдэг нэр, орон цагийн нэрээр дэлгэрүүлэх, өгүүлбэрийг хураах, тонгоргох

хэлцийг өгүүлбэр эхэд зөв найруулан хэрэглэх, өгүүлбэрийн найруулгын өнгө аясыг тайлбарлах

Яриа бичгийн дадлага

7

Эхийн сэдэв, тулгуур, түлхүүр нэгж, баймж утгыг тайлбарлах

Эхийг дуурайж, дэлгэрүүлж, хурааж, тонгоргож бичих

Эхэд байгаа тэмдэг нэр, орон цагийн нэр, тооны нэрийг утга бүтцээр нь задлан тайлбарлах

Эх зохиохдоо хэлцийг зөв хэрэглэх

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
зочин (зочин)

Боловсолын газрын сайтад 12 жилийн 1-5-р ангийн сургалтын хөтөлбөрүүдийг дахин тавиачээ гуйж байнаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)