Бодит чадвар : 12 жилийн 10-р ангийн монгол хэл, уран зохиолын нэгжийн сэдэв

12 жилийн 10-р ангийн Монгол хэлний

нэгж хичээлийн сэдэв агуулга

Нэгж хичээлийн сэдэв

Цаг

Эзэмших чадвар

Яриа бичгийн дадлага

6

· Эргэцүүлэмж эхэд задлал хийх, эхийн сэдэв, бүтэц, гол, шинэ, зорьсон санааг тодорхойлох, эхийг хувирган бичих, эхээс тулгуур ба түлхүүр нэгжийг олж тайлбарлах, эргэцүүлэмж эхийн онцлог шинжийг нь тоочих, тайлбарлах

· Эргэцүүлэмж эхийн доторх ЗН ба зэргэд өгүүлбэрүүдийн утга, бүтцийг задлан тайлбарлах, өгүүлбэр дэх тогтвортой холбоо үгийг олох, өгүүлбэрийг хувиргах

· Ойролцоо ба эсрэг санаат өгүүлбэрийг ялган тодорхойлох

Уран зохиолын найруулгын онцлог, төрөл зүйл

9

· Зохиолыг төрөл зүйлээр нь (үргэлжилсэн үг, жүжиг, яруу найраг) ялгаж таних, тус бүрийн онцлог, бусад найруулгын эхээс ялгарах шинж, ур маягийг таних, тайлбарлах

· Дүрслэх ур маягаар бүтсэн хэлцийн баймж утга, ойролцоо ба эсрэг хэлцийн утга, хэрэглээг тодорхойлох, эхийн санааг хэлцээр хураах

· Үгийн үндсэн ба салаа(шилжсэн) утгыг таних, тодорхойлох

Уран зохиолын эхэд задлал хийх

9

· Бүрэн задлал хийх (эхийг цогцолбороор хэсэглэж, эхэд өгүүлэгдэж буй юмсыг олох, ялгах, өгүүлэгдэхүүн, бүтэц, зохиомж, явдал, санаа; хэлц өгүүлбэрийн үүдэл, гол, шинэ, гол үйлдэгчийг олж тайлбарлах, найруулан бичих)

· Өгүүлбэр дэх зэрэгцсэн ба угсарсан харьцааг олж бүлэглэх, гол өгүүлбэрийг тодорхойлох, үг, бүтээврийн баймж утгыг тайлбарлах

· Эх, өгүүлбэр дэх үгсийн найруулгын зэрэг, өнгө аясыг харьцуулах

Мэдээ бичвэрт задлал хийх, бичих

9

· Мэдээнд өгүүлэх хэрэг явдал, үзэгдэл юмсыг өгүүлснийг болон баримтыг ялгах, мэдээний 6 асуултаар задлах, найруулах,

· ХоНӨ-ийн бүтцэд байгаа өгүүлбэрүүд нь гол өгүүлбэртээ хэрхэн холбогдож байгааг тодорхойлох

Найруулал бичвэрийг задлах бичих

9

· Найруулал бичвэр дэх ХоНӨ-ийг таньж, олох, тайлбарлах, ХоНӨ-ийг ЭӨ ,ЭӨ –ийг ХоНӨ болгож хувиргах

· Найруулал бичвэр дэх хэрэг явдал, бодит баримтыг илрүүлэх, нийтлэл ба уран сайхны аргаар бичсэн болохыг, найрууллын үндсэн хэлбэрүүд (асуудал дэвшүүлсэн,хөрөг, үйл явдлын)-ийг тодорхойлох, дуурайн бичих, хурааж бичих, зохиох

Сурвалжилга, элэглэл эхэд задлал хийх, бичих

7

· Сурвалжилга дахь цаг хугацаа, орон зай, хэрэг явдал, үзэгдлийг ялган тодорхойлох, найруулгын баймж санааг олох, сурвалжилга бичих (хэрэг явдлаа сонгох, сэдэв, гол санааг тодорхойлох, сэдвийн хүрээ хязгаарыг тогтоох, эхлэл төгсгөлийг тодорхойлох, тухайн сэдвээр асуудал дэвшүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх)

· Элэглэл дэх торгон мэдрэмж, яруу тансаг үг хэллэгийг олох, тогтоох, элэглэл нь шог хошин, наргиа, шүүмжлэлт өнгө аясаар бичигдсэнийг ялган тодорхойлох, адилтгасан ба зүйрлэсэн, төлөөлсөн ба солин нэрлэсэн, ихэсгэсэн ба багасгасан, ёгтолсон ба егөөдсөн, тойруулсан утгатай үг, өгүүлбэрийг тодорхойлох, элэглэл зохиох

Шүүмжийг дуурайн бичих

7

· Ном зохиол, кино, жүжиг зэрэг тодорхой нэг бүтээлд задлал хийж, агуулга, ач холбогдол, ололт, дутагдлыг илрүүлэх, нэгтгэн дүгнэх

· Шүүмж бүрийн гол санааг нэг өгүүлбэрт хураах болон дэлгэрүүлэн бичих.

· Шүүмжийг аргачлалын дагуу дурайн бичих (шүүмж бичих бүтээлийг зөв сонгох, судлах, үнэлж цэгнэх, найруулан бичих)

Эсээ бичлэг

9

· Эсээг дараах үйлийн дарааллын дагуу задлах, бичих (сэдэв сонгох, баримт цуглуулах, баримтаа эрэмбэлэх, төлөвлөгөө зохиох, түлхүүр өгүүлбэр сонгох, эхлэл, төгсгөлөө зөв сонгох, гарчиг өгөх, нэмэн, шалган засварлаж, цэгцлэн бичих)

· Эсээний хэв маяг(түүх, гүн ухаан, намтарчилсан, нийтлэлийн, уран сайхны, утга зохиол, шүүмжлэлийн, эрдэм шинжилгээний хялбаршуулсан, уран зохиолын)-ийг ялган таних, дуурайн найруулж бичих

Яриа бичгийн дадлага

5

· Уран зохиол, сонин нийтлэлийн найруулгын эхийг задлах, найруулан бичих

/Багш үнэлгээ шинжилгээндээ тулгуурлан агуулгаа гаргана/

12 жилийн 10 дугаар ангийн Уран зохиолын

нэгж хичээлийн сэдэв, агуулга

Нэгжийн сэдэв

цаг

Эзэмших чадвар

Ардын аман зохиолын онцлог ба магтаал туульсын яруу найраг

7цаг

· Аманяруунайрагхийгээдбичгийняруунайргийнхарилцаахолбоогялган тайлбарлах, тайлга тахилгын яруу найргийг бөө мөргөлийн яруу найргаас ялган таних, эдгээрийг аман зохиолын бусад төрөл зүйлээс ялгах

· Магтаал, туульсын яруу найраг, баатарлаг туульс, ардын дуу, бөөгийн яруу найраг нь ААЗ-ын төрөл, зүйл болохыг жишээгээр батлан тайлбарлах

· Аялгуут аман яруу найргийн гол зүйл болох магтаал туульсын аялгуунд суралцах, уран унших

· Номын тэмдэглэл хийх аргачлал хэрэглэх:зохиогчийн нэр, төрсөн он, номын гарчиг, агуулгын товч”(ном хөтөлбөрийн хүрээнд)

Сонгодог уран зохиол

9цаг

· Уншсан зохиолын уран сайхан(сэдэв, утга, агуулга, хэлбэрийн нэгдэл, зохиомж, өгүүлэгдэхүүн, уран дүрийн) –д задлал хийх

· Уншсан зохиолын хэл (уран дүрийн үгийн сан, хэлний уран яруу хэрэглүүр, өгүүлбэр зүйн ур маяг)-д задлал хийх

· Зохиолын агуулгыг дүгнэн ярих, хэл найруулгыг нь хадгалан яриа бичгээр илэрхийлэх

Шүлэг найраглал

9

· Шүлэг яруу найргийн холбоц, эгшиглэл зүй, айзам зүй, бадаглал зүйг, монгол яруу найргийн язгуур онцлог, уламжлалыг тодорхойлох

· Шүлэг, зохиолоос хэлний яруу хэрэглүүрийг таньж, тэдгээрийн үүргийг тайлбарлах

· Шүлэг сонгон унших ба шүлэглэн зохиох замаар өөрийгөө илэрхийлэхэд суралцаж, шүлгийн айзам хэмнэл, өргөлт зогсолт аялгыг илрүүлэн уянгын зохиолыг уран унших, сонгон цээжлэх

· Яруу найргийн уламжлалт хэлбэрийг ялган танихаас гадна уянгын ба иргэний яруу найргийг ялган таних, рубай, сонет, хайку зэрэг яруу найргийн тогтсон хэлбэрүүдийг өөр хооронд нь ялган тодорхойлж, жишээгээр батлан тайлбарлах

Өгүүллэг, тууж

9

· Зохиолын агуулга, сэдэв, утгын талаар үнэлэлт дүгнэлт хийж, хэл найруулгыг нь хадгалан ярих, бичих

· Уншсан зохиолын уран сайхан (сэдэв, утга, агуулга, хэлбэрийн нэгдэл, зохиомж, өгүүлэгдэхүүн, уран дүрийн) –д задлал хийх

· Уншсан зохиолын хэл (уран дүрийн үгийн сан, хэлний уран яруу хэрэглүүр, өгүүлбэр зүйн ур маяг)-д задлал хийх

Роман

9

· Романыг бүрэн эхээр нь унших, тулгуур зураглалаар тэмдэглэн, зохиолоос сонгон эш авч, ярих, бичих

· Сонгож уншсан романы төрөл, зүйлийг тодорхойлох

· Уншсан романы үйл явдал, өгүүлэгдэхүүнийг задлан шинжлэх

· Зохиолын дүрийн талаар өөрийн үнэлэлт дүгнэлт хийх

Хошин жүжгийн зохиол

9

· Сонгодог театрын 3 нэгдэл (орны, цагийн, үйл явдал), жүжгийн хэл яриа, бичвэр, горим, дүрийг таних, ялгах, тайлбарлах

· Уншсан, үзсэн жүжгээ дүрслэх хэрэглүүр ашиглан уран сайхан ярих илтгэх

· Жүжгийн баатруудын ижил ба ялгаатай тал, өвөрмөц байдлыг харьцуулан дүгнэх

· Зохиолд дэвшүүлсэн асуудлыг тодорхойлж түүнийг зохиолын ишлэлээр баталж илэрхийлэх

· Жүжгийн үйл явдал, өгүүлэгдэхүүнийг задлан шинжлэх

· Харилцан яриан дахь этгээд, хуучирсан, мэргэжлийн үг хэллэгийг ялган тодорхойлох, үүргийг тайлбарлах

· Хошин ба эмгэнэлт жүжгийн ялгааг тодорхойлох

· Эхлэл, зангилаа, өрнөл, туйл, тайлал, төгсгөл бүхий эх зохиож бичих, жүжгээс төрсөн сэтгэгдлээ илэрхийлэх

Эмгэнэлт жүжгийн зохиол

9

Гадаадын уран зохиол

9

· Зохиолын хэл найруулгын болон зохиомжийн онцлогийг тайлбарлах

· Зохиолд нийгэм, үндэстний онцлог хэрхэн илэрсэн, түүнийг юу гэж үзэж буйгаа илэрхийлэн ярих, бичих

· Зохиолын дүрээр дамжуулан өөрийн үзэл бодол, мэдрэмжээ илэрхийлэх, ишлэл баримтаар дүгнэн бичих, ярих

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)