Бодит чадвар : Bodit chadvar hogjuuleh arga zui -1

Bodit chadvar hogjuuleh arga zui -1

СурагЧдын бодит Чадвар хӨгжҮҮлэх аргаЧЛАЛ

(7-р ангийн жишээн дээр)

Номын бүтцийн эхний хэсэг нь тусган хүлээж авах чадвараа хөгжүүлэх ажил байгаа. Энэ хэсгийн гол зорилго нь сурагчид уншиж ойлгон тогтоох чадвар олгох юм.

Сурагчид нэг уншаад, нэг сонсоод тэр бүр уг эхийнхээ агуулгыг тэнд байгаа үг хэллэгээр нь тогтоож чаддаггүй. Тусган хүлээж авах чадварыг хөгжүүлснээр энэ алдаанаас ангижрах боломжтой болно.

Аргачлал:

Эхлээд сурагчдаараа нэг эх сонгон аваад уншуулж түүнийг нь аль болох эхэд бйагаа үг хэллэгийг ашиглан ярих даалгавар өгөөрэй. Ингэхэд сурагчид дээрх байдлаар чадахгүй байгаа бол багш та энэ аргачлалыг хэд хэдэн удаагийн хичээл дамжуулан хэрэглээд үзээрэй.

1. Эхний үед сонгосон эхээ 2-3 удаахарин цаашдаа 1 удаа л уншуулах юм.

2. Уншсан эхийнхээ агуулгыг тунгаан бодох хэдхэн минут олгоорой.

3. Одоо эхэд байгаа үг хэллэгийг ашиглан агуулгыг яриулна.

Үүний тулд дараах аргачлалыг хэрэглэнэ.

Нэг. Эхийг задлан шинжлэх

1. Уншиж ойлгон тогтоох

Эхэд байгаа гол гол үгийг түүж бичүүлнэ. /Жишээлбэл: 7-р ангийн бодит чадвар” номын 28-р хуудас “Босоо ороолон” зохиолын хэсэг дээр ажиллах аргачлал:/

Аль болох эхийн агуулгыг илэрхийлэх гол гол үгийг агуулга дахь үйлийн дарааллаар түүж бичвэл тогтоон ярихад хялбар болно.

Эзэн

Үйлийн тухайд...

Үйл

Чоно

Цас

манарган, хөөцөлдөн тоглох

Хон хэрээ

идэш сэг, далавчаа

модон дээр, өд сөдөө, эвэр хошуугаа

халуун нүд

элэг барин

хайсан, дэвэн, гарч ирээд, гуаглан эргэлдсэн, бууж, засан, үрэн билүүдлээ

зүүдлэн, үүрэглэж

гоочлох

хурц хараа муу санаа

буудчих вий,

сумны тусгал хүрэхгүй газар

тагнай ташин

насалсан, болгоомжлов цочин нисэж, очиж суугаад, гуаглав

Хоригдол эр

хөшсөн хөл гар

өндийн, хөдөлгөн суниахад

Хэрээний ангаахай

өдөн малгай шиг цав цагаан

амьсгалаар хиртэм -цагаан өнгөөр

амьтан байдаг, халхлан нууж

2. Агуулгад асуулт зохиох

Эхийн агуулгад гурав, гурван асуулт зохиож бичүүлнэ. Зохиосон асуултаа бусдадаа тавьж хариулт авна. Гэхдээ асуулт тавьсан сурагч өөрөө чмар хариулт байж болохыг урьдчилан бэлдэж байж асуултаа төлөвлөхийг зөвлөөрэй.

3. Агуулгаа ярих

Түүж бичсэн үгийн жагсаалтыг ашиглан эхийн агуулгыг эхэд байгаа үг хэллэгээр нь яриулна. Яриулахдаа 1 сурагчаар эхлүүлж дараа дараагийн сурагчид үргэлжлүүлэн ярих байдлаар аль болох олон хүүхдийг яриуулна.

Эсвэл эхийг уншаад үйлийн дарааллаар тогтоож хүүхэд бүр хоёр хоёр өгүүлбэрийг эхэд байгаа үг хэллэгээр нь ярина. Гэхдээ хэнд нь ч аль ч дараалал таарч магадгүй тул сайн тогтоохыг хичээгээрэй гэсэн заавар өгөөд 2-3 удаа уншуулсны дараа ээлжлэн яриуулах юм. Гэхдээ дээрх байдлаар үгийг түүж тулгуур бий болгох нь илүү р дүнтэй.

4. Үгийн нөөцийг нэмэгдүүлэх

идэш сэг- сэг зэм, хоол хош

цас манарган- цас бужигнуулах

эвэр хошуу, зэс хошуу

хурц хараа, муу санаа хоёрынхоо хүчинд

амьсгалаар хиртэм ариун цагаан гм-ээр 7-р ангийн хүүхдийн түвшинд шинэ байж болох үг хэллэгийг түүж, зарим үг хэллэгээр баяжуулан тайлбарлуулна.

Тухайлбал хүүхдүүд “хэрээ гуаглах” гэж ярихаас бус тагнай ташин гуаглах гэж төдийлөн ярьдаггүй тул “тагнай таших” гэсэн үгийг тайлбарлан ярилцаж үгийн санг баяжуулна.

Хоёр. Эхийг нэгтгэн дүгнэх

5. Эхийн сэдэв, гол санаа, шинэ санааг тодорхойлно.

6. Багш асуулт тавина. Жишээлбэл номд байгаа 2 асуултад хариулт авна.

7. 30-р хуудсанд байгаа хэлц үгсээс эхийн агуулгад тохирохыг сонгож яагаад тохирно гэж үзэж буйгаа батлан тайлбарлаж ярина.

Гурав. Эхийг зөв бичих

8. Цээжээр бичих дасгал хийж болно. Үүний тулд багш “эхээс эх зохионо”. Сурагчид алдаж болзошгүй үгээр эх бэлдэнэ.

Хэрээ

Хэрээ далавчаа аниргүйхэн дэвсээр ирж гуаглан хэд эргэлдсэнээ модон дээр сууж эвэр хошуугаа мөчирт үрэн билүүдлээ.

Төдөлгүй буудчихвий хэмээн болгоомжлон нисэж тагнай ташин гуаглав. Дэгдээхий насандаа амьсгалаар хиртэм ариун цагаан өнгөтэй байдаг аж.

9. Найруулан бичих дасгал хийнэ.

Эхийг сурагчид 2 удаа уншсаны дараа багш нэг удаа уншиж өгнө. Тэгээд эхийн агуулгыг эхэд байгаа үг хэллэгээр нь зөв дарааллаар нь найруулан бичнэ.

Энэчлэн нэг эх дээр олон үйл ажиллагаа хийснээр сурагчдын унших, бодож тунгаах, ойлгож тогтоох, бичих чадвар эрс сайжирч бодит чадвартай болно. Хэрэв номд байгаа эхийг зөвхөн байгаа 2 даалгаврын хэмжээнд хийж орхиод байвал сурагчдын сонирхол буурч үр дүнгүй цаг хугацааг өнгөрүүлсээр байх болно.

Номын бүтцийн хоёр дахь хэсэг нь сурагчдын зохион найруулж бичих чадварыг хөгжүүлэх зорилготой найруулан бичих төрөл бүрийн ажил байгаа

Эхний хэсгийн эх дээр ажиллах аргачлалыг дуусахдаа найруулан бичих ажил хийсэн. Тэгвэл номын хоёрдахь хэсэгт тэр найруулан бичих чадвартай болох тодорхой алхмуудыг оруулж өгсөн. Иймд эхний хэсгийн эхийг бүгдийг ажиллаж дуусаад хоёр дахь хэсэгт орно гэсэн үг биш харин нэг эх ажиллаад дараа нь найруулан бичих ажлаас нэг хоёрыг, дараа нь хэл зүйн ажлаас мөн хэдийг гэх зэргээр хэсэг бүрээс системтэй авч ажиллах нь үр дүнтэй.

Сая бид “Босоо ороолон” эхийн хэсэг дээр ажилласан. Тэнд нэгэн хоригдол эрийн тухай товч дурдагдсан байгаа. Сурагчид уг эхийг ярилцах явцдаа “хоригдол” хүнд “ухаарал хэрэгтэй гэсэн санааг гаргасан бол номын 50-р хуудсанд “Ухаарахуй” гэсэн шүлгийн хэсэг байгаа. Түүнийг уншиж ойлгон дэлгэрүүлэн найруулж бичиж болох жишээтэй.

Ухаарахуй

Ургахаас гандахыг ухаарна

Учрахаас хагацахыг ухаарна

Уйлахаас инээхийг ухаарна

Уруудахаас өгсөхийг ухаарна

Унахаас босохыг ухаарна (Д.П)

гэсэн эхийг дэлгэрүүлж бичих даалгавар өгнө. Ингэхдээ зүгээр л дэлгэрүүлж бич гээд орхиж болохгүй.

Эндээс юу бичих вэ гэдгээ төлөвлөх хэрэгтэй болно. Энэ жишээний хувьд “ухаарахуй”-г бичнэ. Ухаарахуйг яаж бичих вэ? Доорх загвараас харахад тодорхой цаг хугацаанд ухаарах үйл явц болдог юм байна гэж үзвэл чухам яг ямар хугацааны хэсгийг сонгон авч бичих вэ гэдгээ төлөвлөнө.

Эсвэл урт удаан цаг хугацаанд болж болох юм

Тэгвэл сурагчид яг нэг тодорхой цаг хугацаанд, эсвэл тодорхойгүй цаг хугацаанд хүн ухаарч байдаг гэдгийг ялгаж бичих юм байна гэдгээ ойлгож ерөнхий ”тухай” юм бичихгүйгээр бичих зүйл нь оновчтой тодорхой болж өгнө.

Одоо сурагчдаар бичүүлэхдээ зарим сурагч дээрх таваар тавуулангаар бичиж болох эсвэл зөвхөн “унахаас босохыг ухаарна” гэдгийг аваад бичиж ч болно. Энэ байдлаар 5 баг болгоод таван мөрийг нэг нэгээр өгч бичүүлж ч болно.

Бодит чадвар номын 49-р хуудсанд Хоточ сайн нохойтой хүн байжээ. Нохойгоо далайд хаяхаар завинд суун явжээ. Тэр сайн нохойныхоо ачийг сая л мэдэв. гэсэн 3 өгүүлбэрийг дэлгэрүүлэн бичих даалгавар буй. Хэрхэн бичүүлэх вэ?

Аргачлал:

Эхний өгүүлбэр нь эхийн эхлэл байж болох эсэхийг ярилцана

Хоёрдахь өгүүлбэрийг шууд дараа нь бичиж болох эсэхийг ярилцана. Гэтэл болохгүй. Яагаад нохойгоо хаях болсон тэр үйл явдлыг гаргаж дэлгэрүүлэн бичнэ. Тэр нь нохойгоо хаях болсон шалтгааныг зохиож бичнэ гэсэн үг. Одоо нохойныхоо ачийг сая л мэдэв гэсэн өгүүлбэрийг шууд дараалуулан бичиж болох эсэхийг ярилцана. Болохгүйн учир нь нохой ач тус бүтээсэн байгаа нь энэ өгүүлбэрээс харагдаж байна. Тэгвэл хэнд ач тус бүтээгээ вэ? Эзэндээ гэдэг нь нөхцөлөөс харагдаж байна. Тэгвэл одоо үргэлжлүүлээд эзэндээ ямар ач тус бүтээснийг бичих хэрэгтэй боллоо. гм-ээр дэлгэрүүлэн бичих арга замыг ярилцах хэрэгтэй юм.

Мөн номын 52-р хуудсанд асуултаар дэлгэрүүлэн бичих ажлууд байна.

Хүнд хэцүү үе бол боломж завшаан. Энэ өгүүлбэрийг асуултаар дэлгэрүүлэхийн тулд яах вэ?

Аргачлал:

Ким Ү Жүн гэдэг хүн яагаад ингэж хэлсэн боло? гэсэн асуулт тавиад түүндээ хариулахаар бичиж болно. Үүний тулд энэ хүний тухай мэдэж судлах хэрэгтэй болно.

Эсвэл “хүнд хэцүү” ба “боломж завшаан” хоёр ямар холбоо хамааралтай хэрэг вэ? гэж асуугаад хариулж бичнэ. Үүний тулд дээрх үгсийн утгыг тольчлон хайж үзэх хэрэг гарна.

Мөн “хүнд хэцүү” юм “боломж завшаан” болдгийн учир юу вэ? гэж асуугаад түүндээ хариулах замаар бичиж бичиж болно.

Бүүр энэ томьёоллыг өөрт тохиолдсон үйл явдлаар ч тайлбарлан бичиж болно. Үүний тулд надад ийм байдал тохиолдсон уу? гэж асуугаад түүндээ хариулж бичин “хүнд хэцүү үе бол үнэхээр шинэ боломж, аз завшааныг бий болгож байдаг гэдгийг надад тохиолдсон энэ үйл явдал харуулсан юм. гэж төгсгөж болно. гэх зэргээр багш сурагчдадаа тайлбарлан зааж өгөх хэрэгтэй.

Мөн номын 47-р хуудсанд бүлэг санааг дэлгэрүүлэн найруулж бичих ажлууд байна. Ингэж найруулахдаа өгсөн санааг гүнзгийрүүлж, дүгнэж, тайлбарлаж, баталж, үгүйсгэж, харьцуулж зэрэг олон аргаар бичиж болно.

Аргачлал:

Амь авар гэж би худлаа хэлсэн юм. Эр хүн хэлсэн үгэндээ эс хүрвэл... Тэрээр ичих баярлах хоёр зэрэгцэн байж... ийм гурван санааг нэг бүлэг санаа гэж аван эдгээрийг зөв найруулан дэлгэрүүлж бичнэ. Эхлээд энэ гурван өгүүлбэрийн алийг эхийн эхлэл болгож авах вэ ямар дарааллаар авах вэ гэдгээ тогтооно.

Эхний өгүүлбэрийг эхлэл байхаар авбал ингэж хэлэх болсон өмнөх нөхцөлийг бичээд энэ өгүүлбэрээ оруулж болох юм

Хоёрдахь өгүүлбэрээр эхлэл хийвэл уг өгүүлбэрийг гүйцээгээд ингэж хэлэх болсноо тайлбарласан өгүүлбэрээр үргэлжлүүлж бичиж болно. гэх зэргээр сурагчдад заавар өгч хийлгэвэл зүгээр л дэлгэрүүлж бич гэдгээс илүү үр дүн гарна. Энэчлэн сурагчдын бодит чадварыг хөгжүүлэхийн тулд өгөгдсөн эх, өгүүлбэр үг бүр дээр бүтээлч ажиллахад зориулж эх өгүүлбэрийг олон талаас ажиллах боломжтойг харгалзан энэ номд оруулсан билээ.

Ө.Цэндсүрэн
start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

null
Отгоо (зочин)

Маш хэрэгтэй сайхан блдог байна шүү... Байнга орж байнаа багшаа ...
Хэрэгтэй зүйл олон тавьж байгаарай САНАА АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ САЙХАН ЗҮЙЛҮҮД БАЙНА ШҮҮ...амжилт

14 surguul Otgonchimeg (зочин)

tanii unetei sanaag heregjuulnee bagshaa bayarlalaa

shuree (зочин)

сайхан санаж авах, хэрэгжүүлж турших санаа бүхий сэдвүүд хичээлүүд хийтэлсэнд баярлалаа. амжилт ...

bolormaaa_1970@yahoo.com (зочин)

хэрэгтэй зүйл нийтэлдэг гоё блог нээсэнд баярлалаа багшаа амжилт

bolormaa111 (зочин)

энэ талын ойлголт яг хэрэгтэй байлаа багшаа

surmaa (зочин)

хэрэгтэй зүйл байлаа . баярлалаа.

bolor (зочин)

iim goy blog neej ugsun bagshdaa bayarlaj bga shuu bagshaa

eegii (зочин)

үнэхээр үнэтэй санаанууд бна хэрэгжүүлнээ. баярлалаа багшаа хайртай шүү ийм л зөвлөгөө хэрэгтэй байсын

munhceceg (зочин)

bolomjin aytaihan sanaanuud bna heregjulne e

gerelee (зочин)

uneheer avuushtai saihan sanaa baina ene uil ajillgagaag huuhed bagaasaa hiij surval dund angid ulam l ahij hogjino baga angid tohiroh ehed zadlal hiij tavival sain baina ta uneheer saihan zuiliig hiij sanaachlah ymaa iim mergejilten olon baigaasai amjilt husye

purvee (зочин)

Sain baina uu saihan blog neesen tand bayarlalaa.Tsoglog daichin chadvarlag Tsendee bagshdaa bayarlaj yavdag shuu oyunlag saihan ajil hiij baigaad tani talarhaj baina.Buh mergejilten tani shig ooriigoo hogjuulj busdiintoloo setgel gargaj zovloj baigaasai tanai blogoos mash ih zuiliig medej sanaa avch baina bagshaa amjilt husye

Шинээ (зочин)

Олон сайхан санаанууд өгч байгаад баярлалаа.

erka 60 surguulu (зочин)

Энэ блогоос хэрэгтэй бүхий л зүйлээ авч мэдээллээр хангагдаж байна. Жирийн багш биш жинхэнэ багш шүү дээ та минь. Таныгаа яваад өгвөл бид нар яах бол ямар хүн оронд тань ирж учраа олохгүй мунгинах бол оо. Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд Цэндээ багш шиг байдаг бол.., Монголын боловсролын хамгийн хүнд хэцүү завсрын үеийг нуруундаа үүрч монгол хэлний багш нарыг нэгэн зүгт хандуулж чаддаг эрхэмсэг атлаа эгэл жирийн багш танаараа нийт мэргэжил нэгт багш нар тань бахархаж омогшиж талархаж явдаг шүү.

бямбасүрэн (зочин)

avuushtai shan sanaa bn bayarlalaa

oyunaa -5 (зочин)

bayarlalaa8 bagshaa, heregtei olon zuiliig medej avlaa

Март (зочин)

Маш их баярлалаа. Маш хэрэгтэй зүйлүүд тавьжээ. Одоо дандаа энэ блог руу орж байнаа.

Urantsetseg (зочин)

Санаа авч цаашид үргэлжлүүлж болохоор олон сайхан зүйлийг мэдэж авлаа. Маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Зочин

хэрэгтэй зүйл нийтэлсэн байна. баярлалаа. танд ажлын амжилт хүсье

Зочин

kluweg ouygerpuew ij

ariunsanaa (зочин)

mash heregtei medeelel bailee THANK YOU

жак (зочин)

хаврын шалгалтанд бэлдэхэд маш их тусаллаа баярлалаа

баянжаргал 65-р сурагч (зочин)

маш их баярлалаа

BaGaNaA (зочин)

89

Mdm (зочин)

sain bna u.Ih chuhal zuil tawisand bayarlalaa.

enhmonh (зочин)

ta nart bayrlalaa bagsh naraa

tsogzolmaa (зочин)

zaluu bagsh bidend heregtei medeelel zondoo bn oo

odongoo (зочин)

yneheer heregtei medeelel bn

ombi_26 (зочин)

Баярлалаа. Эндээс их санаа авч байгаа. Бүтээлчээр тусган хүлээж авна аа. Танд эрүүл энхийг хүсье.

г.ганаа (зочин)

Их баярлалаа. Би эндээс ихийг мэдэж авсан. Амжилт хүсье.

shineee (зочин)

sn bnu bagsh aa sxan blog neesen bn shinechlegdsen 7 8 iiin bagshiiin nomiig yaj oloh we gaduuur oldohgui yum tand ajliiin amjilt hvsiii bllaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)