Бодит чадвар : 8-р ангийн Монгол хэлний хичээлийн нэгж хичээлүүдийн хөтөлбөр 24-р сургууль

Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн VIII ангийн Монгол хэлний хичээлийн сургалтын хөтөлбөр

2012-2013 оны хичээлийн жил

Нэг. Хүлээгдэж буй ерөнхий үр дүн:

Ё Эх, өгүүлбэр, үг, бүтээврийн түвшинд хэлний тодорхой мэдлэгийг эзэмшиж, ярьж, бичих чадвартай болох

Ё Эхийг унших, сонсох, ойлгож ухаарах чадвартай болох

Ё Эх найруулан бичих, дууриан бичих, зохион бичихдээ тайлбарламж хэв маягаар бичиж чаддаг болох

Ё Орчныхоо болон ахмад хүмүүсийг хүндэтгэн харилцаж , мэндлэх, хүндлэх, талархах, уучлах дадал хэвшилтэй болох, багаар ажиллан бусдын яриаг анхааран сонсож санаа бодлоо солилцох чадвартай болох

Хоёр. Хөтөлбөрийн агуулга

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

Хүлээгдэж буй үр дүн

Агуулга

Үнэлгээ

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

Эх

Ё Эхийн утга бүтцэд задлал хийх үйлийн баримжаа эзэмших

Ё Эхийг хувиргах, зохион найруулж бичих, ярих үйлийн баримжаа эзэмших

Ё Эхийн сэдэв,гол ба шиэ санаа

Ё Тулгуур ба түлхүүр нэгжийн тухай ойлголт

Ё Тайлбарламж, түүний онцлог шинж

Ё Эхийг хувирган бичих арга

Ё Эх зохион бичих арга

Ё Эхийн найруулгын алдааг засах арга

Ё Эхийн баймж утга

Ё Эхэд задлал хийх, эхээс сэдэв, бүтэц, гол ба шинэ санааг тодорхойлох

Ё Эхээс тулгуур ба түлхүүр үг, тулгуур өгүүлбэрийг олж тайлбарлах

Ё Тайлбарламжийг эхийн бусад хэв маягаас ялгах, онцлог шинжийг нь тоочих, тайлбарлах

Ё Эхийг дууриаж болон хувирган найруулж бичих/хураах, дэлгэрүүлэх, тонгоргох/

Ё Юмс, үзэгдэл ба хэрэг явдлын учир шалтгааныг тайлбарлаж бичих

Ё Тайлбарламж зохиож бичих /төрсөн сэтгэгдэл, мөрөөдөл, аян замыг тэмдэглэл,захидал, танилцуулга, шүлэг,хэлцийн тайлбар/

Ё Эхийн агуулга,санааг алдагдуулахгүйгээр хувирган найруулж бичих

Ё Өөрийн болон бусдын зохиосон эхийн найруулгыг засаж сайжруулах

Ё Эхийн бүтэц, сэдэв, гол ба шинэ санаа,тулгуур ба түлхүүр нэгжийг ялган таньж тодорхойлж сурсан эсэх

Ё Эх зохиохдоо найруулгын шаардлагын дагуу сэдэв, агуулгын нэгдэл, эхийн бүтцийн харьцаа ба уялдаа холбоог гаргасан эсэх, бүтээлчээр хандсан байдал, найруулгын болон зөв бичих дүрмийн алдаагүй бичсэн эсэх

Ё Эхийн агуулга, санааг хадгалан хувиргаж

бичсэн эсэх

Өгүүлбэр

Ё Өгүүлбэрт утга,бүтцийн задлал хийх баримжаа эзэмших

Ё Өгүүбэр зохиох, хувирган найруулж бичих үйлийн баримжаа эзэмших

Ё Чөлөөт ба чөлөөт бус холбоо үг /үгийн санжсан, хэлзүйжсэн/

Ё Өгүүлбэрийн гол ба дэлгэрүүлэгч гишүүд

Ё Өгүүлбэрийн баймж утга

Ё Өгүүлбэр дэх холбоо үгийг тодорхойлох

Ё Өгүүлбэрийн гишүүдийг асуултаар задлан тайлбарлах

Ё Өгүүлбэрийн гол ба дэд, захын дэлгэрүүлэгч гишүүдийг ялгах,утга хэл зүйн онцлогийг тайлбарлах

Ё Өгүүлбэрийг хувирган найруулж бичих /хураах, дэлгэрүүлэх, тонгоргох/

Ё Өгүүлбэрийн баймж утгыг тайлбарлах

Ё Эх,өгүүлбэр зохиож, хувиргаж бичихдээ үгсийг зөв холбож найруулах

Ё Эх, өгүүлбэр зохиож бичихдээ санаа бодол, мэдрэмжээ илэрхийлэх

Ё Өөрийн болон бусдын зохиосон өгүүлбэрийн найруулгыг засаж сайжруулах

Ё Өгүүлбэрт утга,бүтцийн задлал хийж сурсан эсэх/гишүүдийг холбоо үг,асуултаар задлах.../

Ё Зөв бүтэцтэй, найруулгын алдаагүй өгүүлбэр зохиож сурсан эсэх

Ё Өгүүлбэрийг хурааж ,дэлгэрүүлж, тонгоргон найруулж сурсан эсэх

Үг

Ё Тооны нэр, тэмдэг нэр, орон цагийн нэрийн утга, бүтцэд задлал хийх үйлийн баримжаа эзэмших

Ё Эх,өгүүлбэрт үгсийг оновчтой сонгож найруулан бичих үйлийн баримжаа эзэмших

Ё Үгийн утгын зүйлчлэл

Ё Тооны нэр, тэмдэг нэр тэдгээрийн утга, хэлзүйн шинж

Ё Орон цагийн нэр, тэдгээрийн утга хэлзүйн шинж

Ё Авиа ба дүрс дуурайх үг

Ё Үгийн баймж утга

Ё Тооны нэо, тэмдэг нэр, орон цагийн нэрийг жинхэнэ нэр, үйл үгээс ялгах, утгаар нь зүйлчлэх

Ё Цөм өгүүлбэрийг тооны нэр, тэмдэг нэр, орон цагийн нэрээр дэлгэрүүлж бичих

Ё Тооны нэр, тэмдэг нэр, орон цагийн нэр нь найруулгад хувирч орсныг олж тайлбарлах

Ё Тооны нэр, тэмдэг нэр, орон цагийн нэрийг найруулгад онож хэрэглэх

Ё Бичиж найруулахдаа тооны нэр тэмдэг нэрийн утгыг шилжүүлэн хэрэглэх

Ё Эх, өгүүлбэрт байгаа тэмдэг нэр, тооны нэр, орон цагийн нэрийн утга, бүтцийг тодорхойлж сурсан эсэх

Ё Эх,өгүүлбэр зохиож бичихдээ үг хэллэгийг оновчтой сонгож, зохих утгаар нь хэрэглэж чадсан эсэх

Бүтээвэр

Ё Тэмдэг нэр, тооны нэр, орон цагийн нэр бүтээх дагаврын утга, бүтцэд задлал хийх, тэдгээрийг найруулгад хэрэглэх үйлийн баримжаа эзэмших

Ё Тэмдэг нэр ,тооны нэр, орон цагийн нэр бүтээх дагавар

Ё Бүтээврийн баймж

Ё Тэмдэг нэр ,тооны нэр,орон цагийн нэрийг бүтцээр нь задлах, тайлбарлах

Ё Тэмдэг нэр,тооны нэр, орон цагийн нэр бүтээх дагаврыг найруулгад онож хэрэглэх

Ё Тэмдэг нэр, тооны нэр, орон цагийн нэр бүтээх дагаврыг ялган таньж чадах эсэх

Ё Дагаврын аргаар тэмдэг нэр, тооны нэр, орон цагийн нэр бүтээж , эх, өгүүлбэрт сонгон хэрэглэж чадсан эсэх

Гурав. Хөтөлбөрийн арга зүй:

Сургалтын зарчим

Нэг. Сурах сургах мэдлэг голлосон зарчим

Ё Бэрхшээлийн түвшинг өндөрсгөх зарчмыг нас бие, сэтгэхүйд тохируулах зарчимтай

Ё Хийсвэр сэтгэхүй хөгжүүлэх зарчмыг үзүүлэн таниулах зарчимтай

Ё Шинжлэх ухаанч байх зарчмыг хялбар дөхөм ойлгуулах зарчимтай

Хоёр. Сурах сургах чадвар голлосон зарчим

Ё Гүн бат мэдлэг эзэмшүүлэх зарчмыг ухамсарлуулан ойлгуулах зарчимтай

Ё Мэдлэгийг тогтолцоо, дараалалтай эзэмшүүлэх зарчмыг амьдрал хэрэглээтэй холбох зарчимтай

Ё Танин мэдэх чадварыг хөгжүүлэх зарчмыг идэвхтэй байх зарчимтай

Гурав. Сурах сургах хэрэгцээ голлосон зарчим

Ё Сургах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх үр ашгийг голлосон зарчмыг тохиромжтой нөхцөл бүрдүүлэх зарчимтай

Ё Зорилго чиглэлтэй байх зарчмыг дотоод сэдэл тэмүүлэлтэй болгох зарчимтай

Дөрөв. Сурах сургах харилцаа голлосон зарчим

Ё Нийт олонд хандах зарчмыг нэг бүрчлэн хандах зарчимтай

Ё Багшийн удирдан зохион байгуулах зарчмыг сурагчийн бие даалтын зарчимтай

Ё Үнэлж, дүгнэх зарчмыг итгэл үнэмшилтэй болгох зарчимтай

Тав. Монгол хэлний боловсролын тусгай зарчим

Ё Хэлний төрөлх мэдрэмж, авьяасыг хөгжүүлэх зарчмыг олдмол чанарыг төлөвшүүлэх зарчимтай

Ё Гадаад яриаг дотоод яриа болгон хувиргах зарчмыг дотоод яриаг гадаад яриа болгон хувиргах зарчимтай

хослуулан хэрэглэнэ.

Дөрөв. Бүлэг сэдэв ба нэгж хичээлийн төлөвлөлт:

Бүлэг сэдэв

Нэгж хичээлийн сэдэв

цаг

Ээлжит хичээлийн сэдэв

Тайлбарламж- 20 цаг

Эхийн задлал

5

Ё Эхийн сэдвийг тодорхойлох

Ё Тулгуур үгээр гол санааг тодорхойлох

Ё Түлхүүр нэгжийг таних ,тайлбарлах-2 цаг

Ё Жинхэнэ нэр, үйл үгээр өгүүлбэрийн гол гишүүдийг тодорхойлох

Тайлбарламж

7

Ё Тоочимж, хүүрнэмж, тайлбарламж хэв маягийн эхүүдтэй танилцаж, харьцуулах 2- цаг

Ё Тайлбарламж хэв маягийн онцлогийг тодорхойлох 1-цаг

Ё Тайлбарламж хэв маягаар бичигдсэн эхийн бүтцийг дуурайн бичих 2-цаг

Ё Хүүрнэмж, тоочимж, тайлбарламж хэв маягийг харьцуулан жиших 1-цаг

Ё Нэгж хичээлийн шалгалт 1- цаг

Аян замын тэмдэглэл, тэмдэг нэр

8

Ё УБ-аас Орхоны хүрхрээ орсон аян замын тэмдэглэл бичих- 2цаг

Ё Т. Ганди “Ми ми ми” аян замын тэмдэглэлтэй танилцаж бүтцээр задлах-1цаг

Ё С. Эрдэнэ “Алтай” аян замын тэмдэглэлтэй танилцах -1цаг

Ё Аян замын тэмдэглэлийн бүтэц ач холбогдлыг тодорхойлох -1цаг

Ё Тэмдэг нэр ашиглан аян замын тэдмэглэл бичих-2цаг

Ё Нэгж хичээлийн шалгалт 1-цаг

Хэрэглээний эх ба үл хувилах үгсийн аймаг- 18 цаг

Танилцуулга, өдрийн тэмдэглэл, тооны нэр

9

Ё 24-р сургуулийн танилцуулгын агуулга,бүтэцтэй танилцах- 2цаг

Ё Номын танилцуулгын онцлог, ач холбогдлыг мэдэх -2цаг

Ё Өдрийн тэмдэглэлийн онцлог, ач холбогдлыг тодорхойлох-3цаг

Ё Өдрийн мэтдэглэл, аян замын тэмдэглэлийн ижил ба ялгаатай талыг тодорхойлох -1цаг

Ё Нэгж хичээлийн шалгалт1-цаг

зөвлөгөө дуурайх үг

9

Ё Төрөл бүрийн зөвлөгөөг уншиж агуулга ,бүтцэд ажиглалт хийх -2цаг

Ё Зөвлөгөөний төрөл, шаарплага,онцлог, ач холбогдлыг тодорхойлох-2цаг

Ё Зөвлөгөө зохион найруулж бичих -2цаг

Ё Дуурайх үг түүний утга,үүргийг мэдэх-2цаг

Ё Нэгж хичээлийн шалгалт1-цаг

Өгүүлбэрийн дэлгэрүүлэгч гишүүд- 16 цаг

Намтар, орон цагийн нэр

7

Ё Алдартай хүмүүсийн намтартай танилцах-3цаг

Ё Намтрын бүтэц онцлогийг мэдэх-1цаг

Ё Орон цагийн нэр ашиглан өөрийн болон гурван үеийн намтраа бичих-2цаг

Ё Нэгж хичээлийн шалгалт 1-цаг

Дэлгэрүүлэгч гишүүд

9

Ё Өгүүлбэрийн доторх үгсийн холбоог тодорхойлох-1цаг

Ё Өгүүлбэрийн гол дэлгэрүүлэгч гишүүнийг асуулт болон үгсийн аймгаар тодорхойлох -2цаг

Ё Дэд дэлгэрүүлэгч гишүүнийг асуулт болон үгсийн аймгаар тодорхойлох 2цаг

Ё Захын дэлгэрүүлэгч гишүүнийг асуулт болон үгсийн аймгаар тодорхойлох -2цаг

Ё Өгүүлбэр дэх дэлгэрүүлэгч гишүүдийн утга,үүрэг,байрыг тодорхойлох-1цаг

Ё Нэгж хичээлийн шалгалт 1-цаг

Зохион найруулж бичих дадлага – 16 цаг

Эсээ

7

Ё Төрөл бүрийн эсээ уншиж агуулга, бүтцийн задлал хийх- 3цаг

Ё Баримтад тулгуурлан эсээ бичих-2цаг

Ё Эсээ бичихийн онцлог ач холбогдлыг тайлбарлах--1цаг

Ё Нэгж хичээлийн шалгалт1-цаг

Захиа , болсон явдал

9

Ё Захиа уншиж, бүтэц, төрөл,онцлогийг мэдэх-2цаг

Ё Ойр дотны хэн нэгэндээ зориулан захиа бичих-1цаг

Ё Захианы ач холбогдлыг тайлбарлах-1цаг

Ё Болсон явдлуудыг уншиж агуулга,бүтцэд задлал хийх- 3цаг

Ё Өөрт тохиолдсон явдлыг бичих-1цаг

Ё Нэгж хичээлийн шалгалт1-цаг

Тав. Сургалтын орчин:

Сурах бичиг

М. Базаррагчаа, Ц.Өнөрбаян нарын Монгол хэл- VIII УБ-2011 он

Ө. Цэндсүрэн “Монгол хэлний хичээлээр бодит чадвараа хөгжүүлэх нь – 7 ” УБ-2007

Сургалтын материал

Л. Түдэв “Хорвоотой танилцсан түүх” УБ-

Д. Пүрэвдорж

Б. Ринчин “Хуурамбаа” УБ-1990 он

Б. Чимгээ, Д.Оюун, Д.Алтанцог “Монгол хэлний гарын авлага” УБ – 2012 он

Ч.Дамбажав “Монгол үгсийн дэлгэрэнгүй тайлбар толь бичиг” УБ- 2012 он

Г. Нандинбилэг ,С.Дулам нарын Уран зохиол – II УБ-2010он

Ө. Цэндсүрэн “Монгол хэлний хичээлээр бодит чадвараа хөгжүүлэх нь – 7 ” УБ-2007 он

МУБИС “Орчин цагийн монгол хэл” УБ-2012 он

Кабинет ашиглалт

Монгол хэлний хичээлийн эх хэрэглэгдэхүүн, үзүүлэн.....

Сэтгэл зүйн орчин

Монгол хэлний хичээлийн гол онцлог нь бие даан ажиллах, нүдлэн тогтоох арга зүйд суурилах. Сурагчдад урам өгч, бие даан ажиллах даалгаврыг олон арга хэлбэрээр өгөх

Зургаа. Үнэлгээ:

Үнэлгээний зорилго

Уншиж,сонсож ойлгох чадвар

Найруулан бичих чадвар

Ярих чадвар

Чадвар

Ё Эх, өгүүлбэрийг анхааралтай уншиж ойлгох

Ё Эх, өгүүлбэрийг анхааралтай сонсож ойлгох

Ё Эх, өгүүлбэрийг хурдтай уншиж, сонсож ойлгох

Ё Цэг тэмдгийн ялгааг анхааран зогсолт гаргаж хүүрнэх, асуух, анхааруулах, захирах өгүүлбэрийн утга санааг илтгэж унших

Ё Эхийн үг хэллэгийг тод хэлж, гол утга агуулгыг илэрхийлэх үг, өгүүлбэр, цогцолборыг олж тогтоож унших

Ё Уншсан эхийн агуулгыг үйл явдлын дарааллаар үг өгүүлбэрийг оновчтой сонгон найруулж бичих

Ё Сонссон эхийн агуулгыг бүрэн илэрхийлж найруулан бичих

Ё Өгүүлбэрийг дэд гишүүдээр дэлгэрүүлэн найруулж бичих

Ё Эх, өгүүлбэрийг хурааж, дэлгэрүүлж, тонгоргон найруулж бичих

Ё Өөрийн хэрэгцээнд тулгуурлан хэрэглээний бичвэрүүдийг бүтэц, найруулгын шаардлагад нийцүүлэн зохион найруулж бичих

Ё Уншсан эхийн агуулгыг оновчтой үг, өгүүлбэр ашиглан ярих

Ё Сонссон эхийн агуулгыг үйл явдлын дарааллаар бүрэн гүйцэд ярих

Ё Уншиж сонссон эх, өгүүлбэрийн санааг хурааж, дэлгэрүүлж ярих

Ё Уншиж, сонссон эх, өгүүлбэр, үзэж харсан , болсон үйл явдлын талаарх сэтгэгдлээ ярих

Ё Аялсан аяллынхаа талаар оновчтой үг хэллэг ашиглан ярих

Шалгуур үзүүлэлт

Ё Хэрэглээний бичвэрүүдийг анхааран зөв уншиж байгаа эсэх

Ё Уншсан эхийн агуулга, санааг ойлгож, ухаарч буй эсэх

Ё Эх, өгүүлбэрийг алдаагүй ,зөв, хурдтай уншиж, сонсож ойлгох чадаж буй эсэх

Ё Цэг тэмдгийн ялгааг анхааран зогсолт гаргаж асуух,анхааруулах , захирах , хүүрнэх өгүүлбэрийн утга санааг илтгэн уншиж чадаж буй эсэх

Ё Эхийн үг хэллэгийг тод хэлж гол утга агуулгыг илэрхийлэх үг, өгүүлбэр, цогцолборыг олж тогтоон уншиж чадаж буй эсэх

Ё Уншсан эхийн санааг алдагдуулахгүйгээр үг өгүүлбэрийг оновчтой сонгон найруулж бичиж чадаж байгаа эсэх

Ё Сонссон эхийн агуулгыг бүрэн илэрхийлж найруулан бичиж чадаж байгаа эсэх

Ё Тайлбарламж хэв маягаар эх зохион найруулж бичиж чадаж буй эсэх

Ё Өгүүлбэрийг дэд гишүүдээр дэлгэрүүлэн найруулж бичиж чадаж байгаа эсэх

Ё Эх, өгүүлбэрийг хурааж, дэлгэрүүлж, тонгоргон найруулж бичиж чадаж байгаа эсэх

Ё Өөрийн хэрэгцээнд тулгуурлан хэрэглээний бичвэрүүдийг бүтэц, найруулгын шаардлагад нийцүүлэн зохион найруулж бичих

Ё Уншсан эхийн агуулгыг оновчтой үг, өгүүлбэр ашиглан ярьж чадаж байгаа эсэх

Ё Сонссон эхийн агуулгыг үйл явдлын дарааллаар бүрэн гүйцэд ярьж чадаж байгаа эсэх

Ё Уншиж сонссон эх, өгүүлбэрийн санааг хурааж, дэлгэрүүлж ярьж чадаж байгаа эсэх

Ё Уншиж, сонссон эх, өгүүлбэр, үзэж харсан болон болсон үйл явдлын талаарх сэтгэгдлээ ярьж чадаж байгаа эсэх

Ё Өөрт тохиолдсон явдлын талаар оновчтой үг хэллэг ашиглан товч тодорхой ярьж чадаж буй эсэх

Ё Аяласан аялалынхаа талаар оновчтой үг хэллэг ашиглан зөв ярьж чадаж буй эсэх

Шалгах арга хэлбэр

Ё Сурах бичигт байгаа хэрэглээний бичвэрүүдээс уншуулах

Ё Хэрэглээний бичвэрүүдээс уншиж сонсгох

Ё Уншуулсан эх, өгүүлбэрийн агуулга, утга санааг бичүүлэх

Ё Сонсгосон эх, өгүүлбэрийн утга санааг бичүүлэх

Ё Цөм өгүүлбэрийг дэд гишүүдээр дэлгэрүүлэх

Ё Эх өгүүлбэрийг хурааж, дэлгэрүүлж,тонгоргон найруулж бичүүлэх

Ё Хэрэгцээнд нь тулгуурлан аян замын тэмдэглэл, өдрийн тэмдэглэл, танилцуулга, зөвлөгөө, намтар, эсээ, захиа, болсон явдал зэрэг хэрэглээний бичвэр бичүүлэх

Ё Уншуулсан эх, өгүүлбэрийн агуулгыг яриулах

Ё Сонсгосон эхийн агуулгыг яриулах

Ё Уншуулж сонсгосон эх, өгүүлбэрийн санааг хурааж, дэлгэрүүлж яриулах

Ё Уншуулж ,сонсгосон эх, өгүүлбэр, үзэж харсан болон болсон үйл явдлынх нь талаарх сэтгэгдлийг яриулах

Ё Аяласан аялалынх нь талаар яриулах

Хөтөлбөрийг боловсруулсан багш: Ч.Отгон

З.Бумдарь


Батлав: Сургалтын менежер...................................................Д.Сэржмядаг

Нэгж хичээлийн хөтөлбөр

2012-2013 оны хичээлийн жил

Сэдэв: Эхийн задлал

Хугацаа: 5 цаг

Хамрах хүрээ:

Суралцагчид өмнөх ангид эхийн тулгуур үг ,түлхүүр нэгжийг ялган таних тайлбарлах, тулгуур үгээр гол санааг тодорхойлох, сэдвийг асуултад тулгуурлан тодорхойлох, эх дэх нэр ба үйл үгсийг ялган таних,түүгээр дамжуулан өгүүлбэрийн гол гишүүдийг тодорхойлох зэрэг чадваруудыг зохих хэмжээнд эзэмшсэн байна.

Зорилго:

Эхийг уншиж,ойлгож ,ухаарч, задлал хийхдээ үг, өгүүлбэрийг оновчтой сонгон найруулан бичиж сурснаар өөрт тохиолдсон үйл явдалд дүгнэлт хийж , зөв шийдэлд хүрэх чадвартай болох

Зорилт:

Ё Эхийн сэдвийг тодорхойлох

Ё Тулгуур үгээр гол санааг тодорхойлох

Ё Түлхүүр нэгжийг таних ,тайлбарлах

Ё Жинхэнэ нэр, үйл үгээр өгүүлбэрийн гол гишүүдийг тодорхойлох

Агуулга:

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

Ё Тулгуур ба түлхүүр нэгжийн тухай ойлголт

Ё Эхийн сэдэв,гол ба шиэ санаа

Ё Жинхэнэ нэр, үйл үг

Ё Өгүүлбэрийн гол гишүүд /өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн, шууд тусагдахуун/

Ё Эхээс тулгуур ба түлхүүр үг, тулгуур өгүүлбэрийг олж тайлбарлах

Ё Эхийн сэдэв, гол ба шинэ санааг тодорхойлох

Ё Эхээс жинхэнэ нэр, үйл үгийг ялган таних

Ё Өгүүлбэрийн гол гишүүдийг тодорхойлох

Ё Эхээс тулгуур,үг түлхүүр нэгжийг ялган таньж түүгээр дамжуулан сэдэв, гол ба шинэ санааг тайлбарлах

Ё Эх зохиохдоо найруулгын шаардлагын дагуу сэдэв, агуулгын нэгдэл ба уялдаа холбоог гарган ,бүтээлчээр хандаж , найруулгын болон зөв бичих дүрмийн алдаагүй бичих

Арга зүй:

А. Нэгж хичээлийн хөтөлбөрийн цагийн төлөвлөлт

Хичээл

Ээлжит хичээлийн сэдэв

Цаг

Ээлжит хичээлийн зорилго

1-р хичээл

Эхийн сэдвийг тодорхойлох

40 минут

Эхийг уншиж, задлал хийх, сэдвийг тодорхойлж сурах

2-р хичээл

Тулгуур үгээр гол санааг тодорхойлох

40 минут

Тулгуур үгийг ялган таньж, гол санааг тодорхойлж сурах

3-р хичээл

Түлхүүр нэгжийг таних ,тайлбарлах

40 минут

Түлхүүр нэгжийг ялган таньж, шинэ санааг тайлбарлаж сурах

4-р хичээл

Жинхэнэ нэр, үйл үгээр өгүүлбэрийн гол гишүүдийг тодорхойлох

40 минут

Эхээс нэр ба үйл үгийг ялган таньж, гол гишүүдийг тодорхойлж сурах

Б. Нэгж хичээлийн үе шат буюу ээлжит хичээлийн төлөвлөлт

Ээлжит хичээл 1

Сэдэв: Эхийн сэдвийг тодорхойлох

Зорилт:

Ё “ Үгийн шид ” эхийг уншиж ойлгох

Ё Эхийн сэдвийг тодорхойлох

Арга зүй:

Ё Асуултаар хөгжүүлэх арга

Хэрэглэгдэхүүн:

Ё “Том жерри” хүүхэлдэйн киноны CD

Ё М. Базаррагчаа, Ц.Өнөрбаян нарын Монгол хэл- VIII УБ-2011 он

Хичээлийн үе шат

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйлс

Баримжааг ялган таних

10 минут

Cурагчдын сайн мэддэг зүйлээр дамжуулан хичээлийг дөхүүлэх асуултаар хөтөлнө.

“Том жерри” хүүхэлдэйн киноны хэсгээс 3 минутын турш үзүүлнэ.Ингээд дараах асуултуудыг асууж, харилцан ярилцана.

- Муур хулгана 2-ын биеийн харьцаа тэнцвэртэй байна уу?

- Тэгвэл хэн нь хэнийгээ дийлээд байна вэ? Яагаад?

- Тэгвэл энэ нь ямар сэдэвтэй хүүхэлдэйн кино вэ?

Сурагчид хүүхэлдэйн киноны хэсгийг үзээд багшийн асуултад хариулж харилцан ярилцана.

- Муур нь том, хулгана жижиг

- Хулгана муурыг дандаа дийлж, чадаж байдаг.Яагаад гэвэл хулгана сэргэлэн, арга ухаантай

- Арга ухааны тухай хүүхэлдэйн кино байна

Баримжааг эзэмших

20 минут

Өнөөдрийн хичээлээр “ эхийн сэдвийг тодорхойл”-ж сурна.

Су/би 4-р тал “ Үгийн шид” эхийг уншуулж дараах даалгавруудыг хийлгэнэ.

1. Эхийг анхааралтай уншиж ойлгоорой

2. Эхийн агуулгыг илэрхийлэх асуултууд зохиож, хариулаарай

3. Асуулт хариултуудаа эхийн үйл явдлын дарааллаар эрэмбэлээрэй

4. Гуйлга гуйж мөнгөтэй болох зорилго яагаад биелэхгүй байгаад байв?

5. Ямар учраас мөнгөтэй болсон бэ?

6. Энэ нь ямар асуудлыг хөндсөн эх вэ?

7. Сэдэв нь юу вэ?

8. Гарчигтайгаа адил байна уу?

Багш эхийн сэдэв олох аргачлал, онолын ойлголтыг үзүүлэнгээр үзүүлнэ.Дараа нь уг эхийн сэдвийг сурагчид зөв тодорхойлсон эсэхийг хянаж хамтран тодорхойлно.

Сурагчид өмнөх ангид эхийн сэдвийг тодорхойлж байсан мэдлэгээ сэргээн санана.

1. “ Үгийн шид ” эхийг анхааран уншина.

2. 3.Сурагчдын зохиож болох асуултуудын хувилбар

- Сохор хүн хаана гуйлга гуйсан бэ?

- Тэр хэзээ гуйлга гуйсан бэ?

- Тэр энгэртээ юу гэсэн бичигтэй пайз зүүсэн бэ?

- Тэгэхэд хүмүүс мөнгө өгч байсан уу?

- Хэн түүнд тусалсан бэ?

- Яаж тусалсан бэ?

- Хүмүүс гуйлгачинд ямар учраас мөнгө өгөлгүй өнгөрөөд байсан бэ?

- Ямар учраас мөнгө өгөх болсон бэ? г.м

4.5 - Пайзан дээрх үг оновчгүй байсан учраас хүмүүс мөнгө өгөхгүй байсан.

- Пайзан дээрх үг оновчтой болсон учраас хүмүүс мөнгө өгсөн.

6.7 Энэ эхийн сэдэв:

-үгийн утга учир, утгын хүч шидийн тухай

8.Энэ эхийн тухайд

сэдэв нь гарчигтайгаа

таарч байна.

Баримжааг үнэлж дүгнэх

10минут

Уншиж, сонссон эхийнхээ сэдвийг зөв тодорхойлохын тулд яах хэрэгтэй юм байна?

· Эхийг анхаарч унших

· Асуулт зохиож ярилцах

· Эхэд чухам ямар асуудлыг хөндсөн талаар бодож,бусадтай ярилцах

· Юуны тухай эх вэ? гэдэг асуултад хариулах

Гэрийн даалгавар

· су/би-ийн 4-р тал “ Туйлшрал ” эхийг уншиж даалгаврыг хийх

· Дасгал 1

1. Эхээ сайн анхаарч уншина.

2. Эхийнхээ агуулгыг гүйцэд ойлгохын тулд хоорондоо ярилцана.

3. Эхэд ямар асуудал хөндсөн талаар бодож, санал бодлоо хуваалцаад бичнэ.

4. Юуны тухай эх вэ? гэдэг асуултад хариулна.

Гэрийн даалгавар:

1. Эхийг уншаад эхийн агуулгыг илэрхийлэх асуулт зохиох, асуултаа эрэмбэлэх

2. Юуны тухай эх вэ? сэдвийг бичиж ирэх

Хавсралт

Сурах бичгийн 4-р тал

Үгийн шид

Хаврын нэг сайхан өдөр Бруклиний гүүрэн дээр сохор хүн гуйлга гуйн сууж байв. Тэрээр энгэртээ “ Төрөлхийн сохор ” гэсэн пайз зүүжээ. Хүмүүс түүний дэргэдүүр огт хайхралгүй өнгөрсөөр байлаа. Үүнийг харсан нэгэн сурталчилгааны ажилтан “ Навч цэцэг алагласан хаврын сайхан өдөр... Гэтэл би хаврыг харж чадахгүй байна ” гэж пайзан дээр нь бичээд, явжээ.

Гуйлгачны хажуугаар өнгөрсөн хүн бүр түүнд мөнгө өгч эхэллээ.

/Сургамжит өгүүллэгээс /

Эхийн сэдвийг оновчтой тодорхойлох аргачлал

· Эхийг анхааралтай, уншиж, ойлгох

· Эхийн агуулгыг илэрхийлэх асуултууд зохиож хариулах

· Эхэд чухам ямар асуудлыг хөндсөн талаар бодож,бусадтай ярилцах

· Юуны тухай эх вэ? гэдэг асуултад хариулах

Эхийн сэдэв

Зохиогчоос уул эхийг бичихээр сэдсэн санаа



Ээлжит хичээл 2

Сэдэв: Тулгуур үгээр гол санааг тодорхойлох

Зорилт:

Ё Тулгуур үгийг таних

Ё Тулгуур үгээр гол санааг тодорхойлох

Арга зүй:

Ё Тайлбарлан таниулах арга

Хэрэглэгдэхүүн:

Ё М. Базаррагчаа, Ц.Өнөрбаян нарын Монгол хэл- VIII УБ-2011 он

Ё Гол санаа түүнийг олох аргачлал, тулгуур үгийн үзүүлэн

Хичээлийн үе шат

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйл

Баримжааг ялган таних

10 минут

Унших эхийн үг хэллэгийн утга, эхийн үндсэн асуудлыг тайлбарлан таниулах замаар хичээл явагдана.

1. Гэрийн даалгаврыг асууж ярилцах

- Туйлшрал эх юуны тухай өгүүлж байна вэ?

- Туйлшрал гэдэг үгийн утгыг тайлбарлан бичээрэй

- Тэгвэл бидний түрүүчийн хичээлээр үзсэн эхийн “шид” гэдэг үг ямар утгатай үг вэ?

Сурагчдын хариултын хувилбар

- Хүмүүс аливаа зүйлийн мөн чанарыг сайн мэдэлгүйгээр хөнгөн хуумгай ханддаг

- Бид аливаа зүйлд маш хурдан туйлширдаг, туйлширамхай г.м

- Аливаа зүйлийг сайн нягтлалгүйгээр, /мэргэжлийн хүмүүс,ном зэргээс үзэж судлалгүйгээр, лавлалгүйгээр/

- бусдын гаргасан шийдвэрийг дагах

- “Шид” – хүч

Баримжааг эзэмших

20 минут

Өнөөдрийн хичээлээр эхийн гол санааг тодорхойлж сурна

1. Эхийг яагаад Үгийн шид гэж нэрлэсэн бэ?

2. Эхийн гол санааг олохыг тулд эхлээд

“Үгийн шид ” эхийн

өгүүлбэр бүрээс гол утга

санааг илэрхийлсэн

үгсийг түүж бичээрэй

3. Түүж бичсэн тулгуур үгээ тулгуур бичиглэлийн аргаар загварт оруулан бичээрэй

/Сурах бичгийн 5-р талаас санаа авна/

4. Загварыг хараад дүгнэн бичээрэй

Сурагчдын хариултын хувилбар:

1. -Учир нь эхэд хүний сэтгэлд хүрсэн сайхан үг ямар их хүчтэйг, үгээр хүнийг амьруулж, үгээр хүнийг үхүүлж болдог тухай гарсан

-үг ийм хүчтэй юм гэдгийг харуулсан

2. хавар, сохор хүн, гуйлга, энгэртээ, төрөлхийн сохор,пайз, хүмүүс, дэргэдүүр, огт,

Сурталчилгааны

ажилтан,навч цэцэг,

гэтэл, хажуугаар , хүн

бүр, мөнгө

3.

4. Пайзан дахь үгийг сольсон учир хүмүүс мөнгө өгсөн

-үгээр хүнийг амьдруулж ч болдог, үхүүлж ч болдог

-үг бол зэвсэг юм

Баримжааг үнэлж дүгнэх

10минут

Уншиж,сонссон эхийн гол санааг тодорхойлоход юуг анхаарах хэрэгтэй вэ?

Гэрийн даалгаварт 1.“Туйлшрал ” эхийг уншиж ойлгоод дараах даалгавруудыг гүйцэтгээрэй.

Сурагчдын хариулт:

1. Эхийг сайн уншиж ойлгох

2. Эхийн өгүүлбэр тус бүрээс гол санааг илэрхийлэх тулгуур үгийг түүж бичнэ

3. Тулгуур үгээ загварчлан зурах

4. Загварыг хараад нэг өгүүлбэрээр дүгнэн бичнэ

Гэрийн даалгавар хийхэд анхаарах зүйл.

1. Эхийг сайтар уншиж ойлгох

2. Эхийн өгүүлбэр тус бүрээс гол утгыг илэрхийлэх тулгуур үгээ түүж бичнэ

3. Тулгуур үгээ загварт оруулан бичих

4. Загварыг хараад эхийн гол санааг нэг өгүүлбэрээр дүгнэн бичнэ

Эхийн гол санааг оновчтой тодорхойлох аргачлал

1. Эхийг анхааралтай уншиж ойлгох

2. Эхийн агуулгыг илэрхийлэх 5-8 асуулт зохиож хариулах

3. Зохиосон асуултуудаа эхийн үйл явдлын дарааллаар эрэмбэлэх

4. Эхийн өгүүлбэр тус бүрээс гол санааг илэрхийлэхүйц тулгуур үгийг түүж бичнэ

5. Тулгуур үгийг загварт оруулан бичих

6. Загварт оруулсан тулгуур үгсийн санааг нэг өгүүлбэрээр дүгнэн бичих

Гол санаа

Зохиолын гол үйл явдлаар дүрсэлж дүгнэлт гаргахыг гол санааг гэнэ.

/Гол санаа – тулгуур нэгж/

Яав?

Тулгуур үг

Уул хэрэг явдлыг бүтээхэд зайлшгүй байх үгсийг тулгуур үг гэнэ

/ жинхэнэ нэр /

Эхийн тулгуур нэгж

Тухайн эхэд олон давтагдаж, эхийн гол санааг илэрхийлэхэд чухал үүрэг гүйцэтгэх шууд утгатай үг, өгүүлбэр, цогцолборыг тулгуур нэгж




Ээлжит хичээл 3

Сэдэв: Түлхүүр нэгжийг таних ,тайлбарлах

Зорилт:

· Эхээс түлхүүр нэгжийг ялган таних

· Эхийн шинэ санааг тайлбарлах

Арга зүй:

· Харилцан ярилцах арга

Хэрэглэгдэхүүн

М. Базаррагчаа, Ц.Өнөрбаян нарын Монгол хэл- VIII УБ-2011 он

Түлхүүр нэгжийн үзүүлэн

Түлхүүрийн зураг

Хичээлийн үе шат

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйл

Баримжааг ялган таних

10 минут

Онолын ойлголтыг бодит амьдралтай холбон энгийнчлэх замаар харилцан ярилцана.

1. Түлхүүрний зураг харуулж утгыг тайлбарлуулах

2. Эхийн түлхүүр нэгж гэдэг нь хаалгыг онгойлгон орохтой адил далд утгатай зүйлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл

эхийн утгыг илэрхийлэхэд шинэ санаа нэмсэн уран яруу, дүрслэх үг хэллэг, өгүүлбэр, цогцолборыг түлхүүр нэгж гэнэ.

Сурагчдын хариултын хувилбар:

- Цоожийг онгойлгон далд буй зүйлрүү нэвтрэн орох

- Хаалгыг нээх

2.Ярилцаад ойлгосноо бичиж тэмдэглэнэ.

сурагчдын хариултыг зөв буруу гэж дүгнэхийн өмнө бодох эргэцүүлэх боломжийг олгоход анхаарах

Баримжааг эзэмших

20 минут

Сурах бичгийн 10-р тал дахь “Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй ” эхээс даалгаврыг гүйцэтгэх

1. Эхийг анхааралтай уншиж, ойлгохыг зөвлөнө.

2. Эхээс тулгуур үгийг түүж бичих

3. Эхийн гол санааг тодорхойлох

4. Эхээс түлхүүр нэгжийг түүж, тайлбарлах

Жнь:

салхины хөл – амьдчилал- салхины газар шүргэх хамгийн доод хэсгийг хүн амьтны хөлтэй адилтгасан.

1. Эхийг уншиж ойлгоод ярилцах

- Тал газарт мод байдаггүй учраас шувууд үүрээ газарт засдаг. Шувуудын өндгөнд аюул учруулдаг гол зүйл нь хүн.

2. Талын шувууд, өндөг, сүүдэр, ташуурын сүүдэр,хэдэн өндөг, тэндээ, сүр хүчит хүн

3. Талын шувууны өндгөнд сүүрээ нь л тусгавал эх нь үрээ голдог.

4. -Ташуурын сүүдэр шүргэх – ташуурын сүүдэр тусах /адилтгал /

-салхины хөл – газарт/амьдчилал/

-тэндээ төгсөх- үхэх/адилтгал/

-өнгө хорших хөгжмийн утас – шувуудын жиргээ/адилтгал/

-хөгжмийн утас тасрах - шувууд жиргэхээ болих буюу шувуудгүй болох/адилтгал/

-талын ая эгшиг- талын шувуудын жиргээ/адилтгал/

-нар налайх – цаг агаар тогтуун сайхан байх /хүншүүлэл/

Баримжааг үнэлж дүгнэх

10минут

Түлхүүр нэгж гэдэг нь:

үгийн үндсэн утга шилжиж, дүрслэх ур маягаар бүтсэн, шинэ санаа илэрхийлж буй үг, өгүүлбэр, цогцолбор.

түлхүүр нэгжийг ялган таних аргачлал:

а. Уншсан эхийн үгийг эхнээс нь нэг бүрчлэн үндсэн утгаараа буй эсэхийг шалгана.

б. Ингэх явцад үндсэн утгаа алдаж өөр далд утгаар орсон үг, өгүүлбэр ,цогцолбор таарна.

в. Энэ бол түлхүүр нэгж

гэрийн даалгавар:

1.“Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй” эхээс төрсөн сэтгэгдлээ бичээрэй

2.дасгал -5

Сурагчдын хариултын хувилбар:

Түлхүүр нэгж гэдэг нь

- Далд утгатай үг хэллэг

- Дүрслэх ур маяг ашигласан үг , өгүүлбэр

- Эхийн санааг уран яруу болгодог үг хэллэг

Гэрийн даалгавар хийхдээ түлхүүр нэгжийг ашиглан эх зохион найруулж бичнэ.

Түлхүүр нэгжийг тайлбарлахад анхаарах зүйл: дүрслэх ур маяг нь юуг юутай, ямар шинжээр нь адилтгаж зүйрлэсэн болохыг тодорхой тайлбарлахад анхаарах

Түлхүүр үг

Эхийн тулгуур үгсийг чимж, уран санаа/ шинэ санаа / бүтээсэн үгийг түлхүүр үг гэнэ. Түлхүүр үг дүрслэх ур маягаар бүтнэ.

Түлхүүр нэгж

Үгийн үндсэн утга шилжиж, дүрслэх ур маягаар бүтсэн, шинэ санаа илэрхийлж буй үг, өгүүлбэр, цогцолбор.

Шинэ санаа

Хэлний дүслэх хэрэглүүрээр оновчтой ,өвөрмөц, уран,шинэ дүр дүрслэл санаа бүтээхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл адилтгал, зүйрлэл,хэтрүүлэл,хүншүүлэл, төлөөлөл, тойруулал,егөөдөл, ёгтлолын аргаар илэрсэн санаа юм.

Сурах бичгийн 10-р тал

Д. Нямаа

Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй


Талын шувуудын өндгөнд

Сүүдрээ бүү хүргээрэй

Ташуурын сүүдэр шүргэх төдийд

Үрээ тэд голдог гэнэ

Хээрийн салхины хөл дор

Хэдэн өндөг хоцордог гэнэ

Тэнгэрт нисэх тавилангүй

Тэндээ яг төгсдөг гэнэ

Хөдөөгийн сэлүүнд өнгө хорших

Хөгжмийн утас тасардаг гэнэ

Баян талын минь ая эгшиг

Бас түүгээр дутдаг гэнэ

Сүр хүчит хүн танаа хүсэх минь

Сүүдрээ хямгадаж яваарай

Тайван нар тэнгэрт найлайж

Тал нутагт шувууд жиргэг




Ээлжит хичээл 4

Сэдэв: Жинхэнэ нэр, үйл үгээр өгүүлбэрийн гол гишүүдийг тодорхойлох

Зорилт:

· Жинхэнэ нэр, үйл үгийг ялган таних

· Өгүүлбэрийн гол гишүүдийг тодорхойлж , цөм өгүүлбэрийг үүсгэх

Арга зүй:

· Харьцуулан жиших арга

· Асуултаар хөгжүүлэх

· Тулгуур дохионы арга

Хэрэглэгдэхүүн:

М. Базаррагчаа, Ц.Өнөрбаян нарын Монгол хэл- VIII УБ-2011 он

Жинхэнэ нэр, үйл үг, өгүүлбэрийн гол гишүүдийн үзүүлэн

Хичээлийн үе шат

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйл

Баримжааг ялган таних

10 минут

Гэр бүлийнхээ гишүүдийг өгүүлбэрийн гишүүдтэй харьцуулан жиших замаар гол гишүүдийн утга үүргийг ойлгоно.

1. Ямар ямар хүмүүс байж байж айл, гэр бүл бий болох вэ?

2. Хэн нь хамгийн их үүргийг хүлээдэг вэ?

3. Аав, ээжийн эзгүйд хэн аавын үүргийг хүлээдэг вэ?

4. Анхнаасаа аав, ээж байхгүй байсан бол айл гэр үүсэх үү?

5. Үүнтэй ижил тогтолцоо өгүүлбэрт байдаг.

Сурагчдын хариултын хувилбар

1. Аав, ээж, ах, эгч, дүү

2. Аав, ээж

3. Ах/эгч/

4. үгүй. Учир нь аав, ээж гэдэг хүмүүс байгаагүй бол үр хүүхэд, айл гэр байхгүй

5. Өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн, шууд тусагдахуун гишүүнгүйгээр өгүүлбэр бүтдэггүй нь, аав ээжгүйгээр гэр бүл бий болохгүйтэй адил юм байна.

Баримжааг эзэмших

20 минут

1. “Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй” эх нь хэдэн өгүүбэрээс бүтснийг олоорой

2. Энгийн өгүүлбэр болгон задалж бичээрэй

3. Жинэхэн нэр үйл үгүүдийг асуултад тулгуурлан олоорой

4. Өгүүлбэрийн гол гишүүдийг зурж тэмдэглээрэй

5. Өгүүлбэрийг цөм өгүүлбэр болгон бичээрэй

1. 13-н өгүүлбэр

2.

- Талын шувуудын өндгөнд

сүүдрээ бүү хүргээрэй.

-Ташуурын сүүдэр шүргэнэ.

-Үрээ тэд голдог гэнэ.

-Хээрийн салхины хөл дор

Хэдэн өндөг хоцордог гэнэ.

-Тэнгэрт нисэх тавилангүй.

-Тэндээ яг төгсдөг гэнэ.

-Хөдөөгийн сэлүүнд өнгө хоршдог.

-Хөгжмийн утас тасардаг гэнэ.

-Баян талын минь ая эгшиг

Бас түүгээр дутдаг гэнэ.

-Сүр хүчит хүн танаа хүсье.

-Сүүдрээ хямгадаж яваарай.

-Тайван нар тэнгэрт найлайна

-Тал нутагт шувууд жиргэг.

3. жинхэнэ нэр – тал, шувуу, өндөг, сүүдэр, ташуур,үр, хээр, салхи, хөл,тэнгэр,хөдөө,өнгө,хөгжим, утас, ая эгшиг, хүн, нар, нутаг

үйл үг- хүргэх, шүргэх, голох, хоцрох, нисэх, төгсөх, хорших, тасрах, гэх, дутах, хүсэх, хямгадах, явах, налайх, жиргэх

5. Цөм өгүүлбэр

- сүүдрээ бүү хүргээрэй.

-сүүдэр шүргэнэ.

-үрээ тэд голдог гэнэ.

-хэдэн өндөг хоцордог гэнэ-

-нисэх тавилангүй.

-төгсдөг гэнэ.

-өнгө хоршино.

-хөгжмийн утас тасардаг гэнэ.

-ая эгшиг дутдаг гэнэ.

-хүсье.

-сүүдрээ хямгадаж яваарай.

-нар налайна.

-шувууд жиргэг.

Баримжааг үнэлж дүгнэх

10минут

Өгүүлбэрийн гол гишүүдийг зөв олох аргачилал:

1. Өгүүлбэрийг анхааралтай уншиж ойлгох

2. Өгүүлбэрийн утгыг нүдэндээ төсөөлөн бодож, харах

3. Өгүүлэхүүнийг олж асуулт тавин зурж тэмдэглээд тусах, эс тусах болохыг тодорхойлох

4. Өгүүлэхүүнд тулгуурлан үйлийн эзнийг олж асуулт тавин зурж тэмдэглэх

5. Тусах үйл үг байвал түүнд тулгуурлан хэнийг? Юуг? гэсэн асуултаар шууд тусагдахуун гишүүнийг зурж тэмдэглэх.

6. Тулгуур дохионы аргаар мэдлэгийг нэгтгэн дүгнэнэ. Ингэхдээ тулгуур үгсийг самбарт эмх замбараагүй байрлуулна.

Гэрийн даалгавар:

сурах бичгийн 10-р тал

дасгал-10ыг зааврын дагуу ажиллах

Өгүүлбэрийн гол гишүүдийг зөв олох тухайд хэлэх сурагчдын хариултын хувилбар:

- Өгүүлбэрээ уншиж ойлгоно.

- Асуултаа тавина.

- Нэр, үйл үгээ түүнэ

- Гол гишүүдээ зурна.

- Өгүүлбэрээ хураана.

- Цөм өгүүлбэр болгоно

гэрийн даалгавар:

“Хайр” эхийг анхааралтай уншиж ойлгоод

1. Эхийн тулгуур үгийг түүж бичих

2. Эхийн гол санааг тайлбарлах

3. Эхээс түлхүүр үгийг түүж бичиж тайлбарлах

4. Дараах өгүүлбэрүүдийг энгийн өгүүлбэр болгон задлаад гол гишүүдийг зурж тэмдэглэн,цөм өгүүлбэрийг тодорхойлно.

“Аав нь тэр хайрцгийг насан туршдаа хадгалжээ.

Аав нь сэтгэл тавгүйтэж ,санаа зовсон үедээ хайрцгийг гарган, бяцхан охиныхоо хайраас хүртдэг байв. ”

6.Тулгуур үгсийг эрэмбэлэн

мэдлэгээ нэгтгэн дүгнэх

Өгүүлбэрийн гол гишүүдийг зөв олох аргачилал:

1. Өгүүлбэрийг анхааралтай уншиж ойлгох

2. Өгүүлбэрийн утгыг нүдэндээ төсөөлөн бодож, харах

3. Өгүүлэхүүнийг олж асуулт тавин зурж тэмдэглээд тусах, эс тусах болохыг тодорхойлох

4. Өгүүлэхүүнд тулгуурлан үйлийн эзнийг олж асуулт тавин зурж тэмдэглэх

5. Тусах үйл үг байвал түүнд тулгуурлан хэнийг? Юуг? гэсэн асуултаар шууд

тусагдахуун гишүүнийг зурж тэмдэглэх.





Батлав: Сургалтын менежер ............................................Д.Сэржмядаг

Нэгж хичээлийн хөтөлбөр

2012-2013 оны хичээлийн жил

Сэдэв : Тайлбарламж

Хугацаа: 8 цаг

Хамрах хүрээ:

Суралцагчид өмнөх мэдлэгээр эхийг агуулгын бүтцээр задлан тайлбарлах, эхийн тоочимж, хүүрнэмж хэв маягийг таних, эхийн жишээгээр батлан тайлбарлах, хүүрнэмж, тоочимж хэв маягаар эх зохион найруулж бичих зэрэг чадваруудыг зохих хэмжээнд эзэмшсэн байна.

Зорилго:

Тайлбарламж хэв маягаар бичигдсэн эхийг таних,бүтцээр задалж батлан тайлбарлах, тайлбарламж хэв маягаар хэрэглээний бичвэр бичих чадвартай болох.

Зорилт:

Ё Эхийн эхлэл гол төгсгөлийг ялган таних

Ё Тайлбарламж эхийн бүтцийг тодорхойлох

Ё Тайлбарламж хэв маягийн онцлогийг мэдэх

Ё Тайлбарламж эхийг хүүрнэмж ,тоочимжоос ялган таних

Ё Тайлбарламж хэв маягаар эх зохион найруулж бичих

Ё Тайлбарламж хэв маягаар эх зохион найруулж бичих

Агуулга:

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

Ё Эхийн агуулгын бүтэц

/эхлэл, гол ,төгсгөл/

Ё Тайлбарламж хэв маяг

Ё Эхийг агуулгын бүтцээр тодорхойлох

Ё Тайлбарламж хэв маягт эхийн бүтцийг тодорхойлж, батлан тайлбарлах

Ё Тайлбарламж эхийг хүүрнэмж ,тоочимж хэв маягаас ялган таних

Ё Цөм өгүүлбэрийг таних, тайлбарлах

Ё Эх зохиохдоо найруулгын шаардлагын дагуу сэдэв, агуулгын нэгдэл ба уялдаа холбоог гарган ,бүтээлчээр хандаж , тайлбарламж хэв маягаар найруулгын болон зөв бичих дүрмийн алдаагүй бичих

Ё Аливаа асуудлын учир шалтгааныг тайлбарлан ярихдаа оновчтой үг, өгүүлбэр ашиглах

Ё Тайлбарламж хэв маягаар эх зохион найруулж бичих мөн тайлбарламж хэв маягаараа хэрэглээний бичвэр бичих чадвартай болох

Арга зүй:

А. Нэгж хичээлийн хөтөлбөрийн цагийн төлөвлөлт

Хичээл

Ээлжит хичээлийн сэдэв

Цаг

Ээлжит хичээлийн зорилго

1,2-р хичээл

Ё Тайлбарламж хэв маягийн бүтцийг тодорхойлох

80 минут

Ё Эхийн хүүрнэмж ,тоочимж хэв маягийн талаарх мэдлэгт тулгуурлан тайлбарламж хэв маягийн бүтцийг тодорхойлох

3,4-р хичээл

Ё Тайлбарламж хэв маягийн онцлогийг тодорхойлох

80 минут

Ё Эхийн тайлбарламж хэв маягийн онцлогийг мэдэх

5,6,-р хичээл

Ё Тайлбарламж хэв маягаар бичигдсэн эхийн бүтцийг дуурайн бичих

80 минут

Ё Тайлбарламж хэв маягаар зохион найруулж бичих чадвартай болох

7-р хичээл

Ё Хүүрнэмж, тоочимж, тайлбарламж хэв маягийг харьцуулан жиших

40

минут

Ё Тайлбарламж, хүүрнэмж, тоочимж хэв маягийн онцлогийг ялган таньж мэддэг болох

8-р хичээл

Ё Нэгж хичээлийн шалгалт

40 минут

Ё Тайлбарламж нэгж хичээлийн агуулгын хүрээнд үзэж судалсан мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэн, дараагийн нэгж хичээлийн залгамж холбоог тодорхойлох

Б. Нэгж хичээлийн үе шат буюу ээлжит хичээлийн төлөвлөлт

Ээлжит хичээл 1,2

Сэдэв: Тайлбарламж хэв маягийн бүтцийг тодорхойлох

Зорилт:

Ё Эхийн хүүрнэмж ,тоочимж хэв маягийн талаарх мэдлэгийг сэргээн сануулах

Ё Эхийн тайлбарламж хэв маягийн бүтцийг мэдэх

Арга зүй:

Ё Асуултаар хөгжүүлэх арга

Ё Задлан шинжилж, нэгтгэн дүгнэх арга

Хэрэглэгдэхүүн:

Ё М. Базаррагчаа, Ц.Өнөрбаян нарын Монгол хэл- VIII УБ-2011 он

Ё ТӨМ № 2.1 2.2 2.3

Хичээлийн үе шат

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйлс

Сэдэл үүсгэх үе /5минут/

Сурагчдад МУГЖ С.Жавхлан “Алсад суугаа ээж” дууг сонсгож эхийн элбэрэл хайрын талаар ярилцах

МУГЖ С.Жавхлан “Алсад суугаа ээж” дууг сонсож эхийн элбэрэл хайрын талаар ярилцах

Ойлгож ухамсарлан, мэдлэг эзэмших үе /35минут/

1. “Янзагатай согоо” Р.Чойном “Монгол бүсгүй” эхүүдийг уншиж танилцан агуулгыг ярилцах

2. Хоёр эхийн агуулгын бүтцийг тодорхойлж тус бүрийн санааг тайлбарлаарай

3. Эх тус бүрийн хэв маягийг тодорхойлж батлан тайлбарлаарай

4. Эх тус бүрийн хэв маягийн онцлогийг ярилцаарай

1. а.“Янзагатай согоо” эхэд янзагаа чононоос хамгаалж буй согооны тухай,

б. “Монгол бүсгүй эхэд” эцэг эхийн үнэтэй сургаалын тухай гарсан.

2. А- эхийн агуулгын бүтэц

Эхлэл: хөл дээрээ...хөхүүлэв

сая төрсөн янзагагаа хөхүүлж буй согоо

Гол хэсэг: согоо...зогсоно

согоо янзагандаа хорогдон холдож чадахгүй зогсоно.

Төгсгөл: чоно...хурдлав

нялх янзага байсан учир чоно

идэлгүй явсан.

3. А- хүүрнэмж хэв маягт эх.

эхлэл , зангилаа, өрнөл, төгсгөл бүхий, үйл явдал тодорхой цагийн дарааллаар өрнөсөн

Б-тоочимж

эцэг эхийн үр хүүхдээ сургадаг үнэт сургаалиудыг тоочин бичсэн.

Үргэлжлэл /30минут /

5. “Ээжийгээ л баярлуулж байх сан ” эхийг дээрх хоёр эхийн адилаар задлан тайлбарлах.

6. Дээрх гурван эхийн хэв маягт ажиглалт хийн ялгаатай талыг тодорхойлоорой

5.а. агуулга – ээжийгээ баярлуулж амжилгүй алдсандаа харамсаж байгаа тухай

б. Эхлэл: надад... үгүй /ээжийгээ баярлууна гэж хүсдэг байсан ч баярлуулж чадаагүй/

Гол хэсэг:бас...боддогсон/ цаг нь ирэхээр баярлуулна гэсээр яваад алдсан./

Төгсгөл:гэвч... бичиж байжээ. /ээж нь цэл залуугаараа яваад өгсөн./

в.Тайлбарламж. Учир нь эхлэл хэсэгт ээжийгээ баярлуулж чадаагүй тухай буюу тайлбарлагдаж буй хэсэг.

гол хэсэгтээ: яагаад баярлуулалгүй яваад байсан учрыг тайлбарлсан

г. а- эх нь үйл явдалтай, цагийн дараалалтай, яав? гэсэн асуултад хариулагдана

б- эх нь үйл явдалгүй, цаг илрэхгүй,эцэг эхийн хайрын дотоод шинжийг тоочсон, ямар? ямар? гэсэн асуултад хариулагдана.

в- эх нь юмс үзэгдлийн учир шалтгааныг дэлгэн тайлбарладаг,

ямар учраас гэсэн асуултад хариулагдана.

Нэгтгэн дүгнэх үе10

Тайлбарламж эх бусад хэв маягаас /хүүрнэмж, тоочимж/ бүтцийн хувьд ямар ялгаатай вэ?

Гэрийн даалгавар:

сурах бичгийн 25–р тал

дасгал-25

Сурагчдын хариултын хувилбар:

- Үйл явдал гарахгүй

- Юмс үзэгдлийн учир шалтгааныг дэлгэн тайлбарладаг,

- Ямар учраас? гэсэн асуултад хариулагдана.

- Ямар нэгэн зүйлийн шинжийг тоочихгүй

Гэрийн даалгавар:

дасгал -25 а,б,в,г- г зааврын дагуу ажиллах

Хавсралт

ТӨМ № 2.1 Янзагатай согоо

Хөл дээрээ тэнцэж ядаж байгаа янзгандаа согоо хөхөө хөхүүлэв. Согоо янзагаа үнэрлэж салхины аясаар эвгүй үнэр ирэхийг мэдэрч чоно ойрохн ирж явна гэж бодов. Гэлээ ч хөл дээрээ тэнцэн ядан байгаа янзагатай согоо хаашаа явах билээ. Чоно согоог барихад бэлэн болжээ. Чоныг харсан согоо тэвдэн бачимдавч янзагандаа хорогдоод хаашаа ч хөдөлсөнгүй зогсов. Согоо өвчүүн дороо янзагаа зогсоож өөрийн амиа золиосонд гаргахад бэлэн зогсоно.

Чоно тэр рүү дайрах мөчид согоо янзагаа даран урд хоёр хөл дээрээ сөхрөн хэвтэхэд чоно согооны дээгүүр эрчиндээ харайж цаашаа эргэж ч харалгүй хурдлав.

Гүйцэтгэл

1. Эхийн агуулга:

“Янзагатай согоо” эхэд янзагаа чононоос хамгаалж буй согооны тухай,

2. Эхийн агуулгын бүтэц

эхлэл: хөл дээрээ...хөхүүлэв

сая төрсөн янзагагаа согоо хөхүүлж байна.

гол хэсэг: согоо...зогсоно

согоо янзагандаа хорогдон холдож чадахгүй зогсоно.

төгсгөл: чоно...хурдлав

нялх янзага байсан учир чоно идэлгүй явсан.

3. Эхийн хэв маяг

Хүүрнэмж. Учир нь янзагатай согоонд тохиолдсон үйл явдлыг

эхлэл , зангилаа, өрнөл, төгсгөлтөйгөөр тодорхой цагийн дарааллаар өрнүүлсэн.


ТӨМ № 2.2 Монгол бүсгүй

Өсөхийн цагт чихэр шиг үгийг

Өтлөхийн цагт таяг шиг үгийг

Өсөхийн цагт хоол шиг үгийг

Өвдөхийн цагт эм шиг үгийг

Алс явахад унаа шиг үгийг

Айхын цагт зэвсэг шиг үгийг

Ядрахын цагт янчаан шиг үгийг

Энэхэн ганц насанд минь

Ээж аав хэлдэг юм байна

/Р.Чойном/

Гүйцэтгэл

1. Эхийн агуулга:

Эцэг эхийн үр хүүхдээ сургадаг сургамж

2. Агуулгын бүтэц:

Агуулга нь бүхэлдээ юмс үзэгдлийн гадаад болон дотоод шинжийг тоочиж болдог.

3. Эхийн хэв маяг:

Тоочимж. Учир нь эцэг эхийн хүүхдээ сургадаг үг хэллэгийн утгыг тоочсон.

ТӨМ № 2.3 Ээжийгээ л баярлуулж байх сан

Надад байгаа сайн сайхан чанар бүхэн минь ээжээс минь заяатай. Би ээжийгээ баярлуулахсан гэж мөн ч их хүсдэг байж билээ. Гэвч баярлуулсан нь үгүй.

Бас дэндүү бардам зантай явжээ. Хүсэж мөрөөдсөн, бодож төлөвлөсөн зүйлээ ч ээждээ ярьдаггүй байв. Цаг нь ирэхээр аяндаа харна, ойлгоно. Тэгээд ямар хүү төрүүлж, өсгөж бойжуулснаараа бахархах болно гэж боддогсон. Гэвч бүх юм санаснаар болсонгүй. Ээж минь цэл залуугаараа гэв гэнэтхэн нарт хорвоог орхиж билээ гэж Оросын утга зохиолын суу билигтний нэг Н.А. Добролюбов дөнгөж арван наймхан насандаа бичиж байжээ.

Гүйцэтгэл

1. Эхийн агуулга:

ээжийгээ баярлуулж амжилгүй алдсандаа харамсаж байгаа Оросын эрдэмтний тухай гарна.

2. Эхийн агуулгын бүтэц:

Эхлэл: надад... үгүй /ээжийгээ баярлууна гэж хүсдэг байсан ч баярлуулж чадаагүй

гол хэсэг:бас...боддогсон/ цаг нь ирэхээр баярлуулна гэсээр яваад алдсан./

төгсгөл:гэвч... бичиж байжээ. /ээж нь цэл залуугаараа яваад өгсөн./

3. Эхийн хэв маяг:

Тайлбарламж. Учир нь эхлэл хэсэгт ээжийгээ баярлуулж чадаагүй тухай буюу тайлбарлагдаж буй хэсэг.гол хэсэгтээ: яагаад баярлуулалгүй яваад байсан учрыг тайлбарлсан.

Ээлжит хичээл 3,4

Сэдэв: Тайлбарламж хэв маягийн онцлогийг тодорхойлох

Зорилт:

Ё Эхийг агуулгын бүтцээр задлан тайлбарлах

Ё Тайлбарламжийн онцлогийг бүтцэд нь тулгуурлан тодорхойлох

Арга зүй:

Ё Асуултаар хөгжүүлэх арга

Хэрэглэгдэхүүн:

Ё М. Базаррагчаа, Ц.Өнөрбаян нарын Монгол хэл- VIII УБ-2011 он

Ё ТӨМ № 2.4

Хичээлийн үе шат

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйлс

Сэдэл үүсгэх үе /10минут/

Жирэмсэн эхэд суудал тавьж өгөх ухуулгын зураг сурагчдад үзүүлэн илэрхийлж буй утгыг нь ярилцах

Сурагчдын хариултын хувилбар:

автобусны зорчигчид энэ зургийг хараад жирэмсэн эхэд суудал тавьж өгөх хэрэгтэй гэж ойлгоно.

Ойлгож ухамсарлан, мэдлэг эзэмших үе /30минут/

1. Ухуулгын зургаар илэрхийлэх санааг үг,өгүүлбэрээр илэрхийлэн эх зохион найруулж бичээрэй

2. Зохиосон эхийн чинь бичих болсон зорилго нь чухам юу бол? Хэв маягийг нь анзаараарай

3. Тайлбарлагдаж буй хэсэг,тайлбарлаж буй хэсгээр нь зааглаарай

Гэрийн даалгавар

Ё “Ээжийгээ хайрлаж хүндлэхийн утга учир” сэдвээр тайлбарламж хэв маягтай эх зохион найруулж бичээрэй

1. Автобусаар зорчихдоо жирэмсэн эхэд суудал тавьж өдөг. Учир нь тэр эх өөрөөс гадна,бас нэг хүн тээж яваа учир ачаалал их,ядардаг. Мөн хөдлөн явж буй тээврийн хэрэгсэлд зогсож явах нь унаж бэртэх магадлал тун өндөр байдаг юм байна.Иймээс автобусанд жирэмсэн эхтэй таарвал суудал заавал тавьж өгөх хэрэгтэй.

2. Хөл хүндтэй ээжид суудал тавьж өгөх зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгуулах

3. Тайлбарлагдаж буй хэсэг:

Автобусаар зорчихдоо жирэмсэн эхэд суудал тавьж өдөг

, Тайлбарлаж буй хэсэг:

суудал тавьж өгөх шалтгаан

Үргэлжлэл /30минут /

1. “ Хайр ” эхийг анхааран уншиж агуулгыг ярилцаарай

2. Эхийн эхлэл, гол, төгсгөл, хэсгийг олж санааг тайлбарлаарай

3. Тайлбарламжийн онцлогийг бүтцээр нь тайлбарлан батлаарай.

4. Дасгал 21-д ажиллаарай

1. Эх хүн хүүхдээ хол замд явахад үнсэж үдээд, үнсэж угтдаг нь үрээ хамгаалсан, хайрласан их хайр байдаг.

2. Эхлэл : Алсын.....цагт ижий

Гол : Замдаа.....үнсэн угтана.

Төгсгөл : Хагацлаар....шингэнэ.

3. Тайлбарламж хэв маягийн эх бусад найруулгын төрлөөс бүтцийн хувьд “ тайлбарлагдаж буй хэсэг, тайлбарлаж буй хэсэг ” гэсэн үндсэн хэсгээрээ онцлог

4. Дасгал 21-д

тайлбарлагдаж буй хэсэг: Францын......тогтоожээ.

тайлбарлаж буй хэсэг: Энэ нь.....зарлажээ.

Нэгтгэн дүгнэх үе10

Тайлбарламж хэв маягийн бусдаас ялгарах онцлогийг 2 өгүүлбэрээр илэрхийлвэл?

Гэрийн даалгавар

Дасгал 22

Сурагчдын хариултын хувилбар:

- Ухуулгын зурагтай тохирдог

- тайлбарлагдаж буй хэсэг, тайлбарлаж буй хэсэг ” гэсэн үндсэн хэсгээрээ онцлог

- Цагийн дараалал илэрдэггүй

Гэрийн даалгавар

Дасгал 22 –зааврын дагуу ажиллах

ТӨМ № 2.4

Хайр

Алсын моринд дөрөөлөхийн цагт ижий,

-замдаа сайн яваарай, миний хүү хэмээн баруун хацрыг минь үнсэн хоцорно. Алсын мориноос дөрөө мултлан буухын цагт ижий

-сайн явж ирэв үү, миний хүү хэмээн зүүн хацрыг минь үнсэн угтана. Хагацлаар хуваагдсан ижийн хайр сая бүтэн болж надад шингэнэ.

Д. Батбаяр

Ээлжит хичээл 5, 6

Сэдэв: Тайлбарламж хэв маягаар бичигдсэн эхийн бүтцийг дуурайн бичих

Зорилт:

Ё Ухуулгын зургийн санааг дэлгэрүүлэн эх зохион найруулж бичих

Ё Тайлбарламж хэв маягаар эх зохион найруулж бичих

Арга зүй:

Ё Асуултаар хөгжүүлэх арга

Ё Нэгтгэн дүгнэх арга

Хэрэглэгдэхүүн:

Ё М. Базаррагчаа, Ц.Өнөрбаян нарын Монгол хэл- VIII УБ-2011 он

Ё ТӨМ № 2.5,6

Хичээлийн үе шат

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйлс

Сэдэл үүсгэх үе /10минут/

Тамхи татахыг хориглоно гэсэн ухуулгын зургийг үзүүлж утга санааг ярилцах

Сурагчдын хариултын хувилбар:

Энэ ухуулгын зураг буй орчинд тамхи татахыг хориглоно гэсэн утгатай.

Ойлгож ухамсарлан, мэдлэг эзэмших үе /30минут/

1. Тамхи татахыг хориглосон ухуулгын зургийн утга санааг ойлгон өгүүлбэрээр илэрхийлэх

2. Тайлбарлагдаж буй болон тайлбарлаж буй хэсэг бүхий тайлбарламж эх зохион найруулж бичихэд зөвлөн туслах

Сурагчдын хариултын хувилбар:

1. -Энэ ухуулгын зураг буй орчинд Тамхи татахыг хориглоно

-Галын аюултай

-Тамхины хор хөнөөл их

2. Сурах бичгийн хуудас- 22 дасгал -21.б эхийн бүтцийг дуурайн тамхины хор уршгийн талаарх эх зохион найруулж бичих

Үргэлжлэл /30минут /

1. Дасгал 21.б эхийн тайлбарлагдаж буй болон тайлбарлаж буй хоёр хэсгийн үйл явдал ямар нэгэн үр дүнд хүрсэн зүйл байна уу?

2. Бага жинтэй сурах бичгийн уралдаан зарласнаар ямар үр дүнд хүрч болох вэ?

хэрхэн дүгнэж болох вэ?

3. Өөрсдийн зохиосон тайлбарлагдаж буй болон тайлбарлаж буй хоёр хэсгийн үйл явдлыг нэгтгэн дүгнэж бичээрэй

Сурагчдын хариултын хувилбар:

1. Үр дүнд хүрсэн эсэхийг дурдаагүй .

2. -Сурагчид хөнгөн цүнхтэй явах болно

-Сурагчдын эрүүл мэндийн байдалд эерэгээр нөлөөлнө

-Хүүхэд ер нь байнга хүнд цүнх үүрээд яваад байж болохгүй

- Энэ мэтээр төр засаг бага гэлтгүй зөв ажил хийж буй нь сайшаалтай

3. Дасгал 21.б эхийн гарах үр дүнг тооцон бичсэнтэй адил өөрийн зохиосон эхэд дүгнэлт бичих.

Нэгтгэн дүгнэх үе10

Тайлбарламж хэв маягаар эх зохион найруулж бичихэд юуг анхаарах ёстой вэ?

Гэрийн даалгавар:

Ухуулгын зураг хараад тайлбарламж зохион бичиж ирэх

Сурагчдын хариултын хувилбар:

1. Ямар нэгэн зүйлийн учир шалтгааныг олох, уншигчдад тайлбарлан таниулах зорилгоор бичнэ

2. Эхлэл гол төгсгөл хэсэгт тайлбарлах гэж буй зүйл, түүнийг дэлгэрүүлэн тайлбарласан хэсэг, дүгнэлттэй.

Гэрийн даалгавар:

Бидний сайн мэдэх бохины гадна цаасан дээр байдаг зургийг ажиглаад

1. Ухуулгын зураг мөн үү? Мөн бол яагаад? биш бол яагаад?

2. Зургийн утга агуулгыг илэрхийлсэн тайлбарламж бичиж ирэх

ТӨМ №2.5

Ээлжит хичээл 7

Сэдэв: Хүүрнэмж, тоочимж, тайлбарламж хэв маягийг харьцуулан жиших

Зорилт:

Ё Эхийн хүүрнэмж,тоочимж, тайлбарламж хэв маягийн онцлогийг ялгах

Ё Эхийн хүүрнэмж ,тоочимж, тайлбарламж хэв маягаар эх зохион найруулж бичих

Арга зүй:

Ё Асуултаар хөгжүүлэх арга

Хэрэглэгдэхүүн:

Ё М. Базаррагчаа, Ц.Өнөрбаян нарын Монгол хэл- VIII УБ-2011 он

Хичээлийн үе шат

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйлс

Сэдэл үүсгэх үе /10минут/

1. Хайр гэдэг үгийн утга юу гэсэн үг вэ?

2. Ямар ямар хайр байж болох вэ?

Сурагчдын хариултын хувилбар:

1. Энэрэл, тус,

2. -Эхийн хайр

-ханийн хайр

-анд нөхдийн хайр

Ойлгож ухамсарлан, мэдлэг эзэмших үе /27минут/

1. “Хайр” сэдэвт хүүрнэмж , тоочимж тайлбарламж эх зохион найруулж бичих

1. Хүүрнэмж , тоочимж, тайлбарламж эхийн бүтцийн онцлогийн дагуу эх зохион найруулж бичих

Хүүрнэмж :

эхлэл- эхлэл ,зангилаа

гол хэсэг-өрнөл

төгсгөл-туйл, тайлал

бүхий үйл явдал тодорхой цагийн дарааллаар өрнөсөн байх

Тоочимж:

хайр гэж юу вэ? түүний дотоод гадаад шинжийг тоочин бичих

Тайлбарламж:

тайлбарлагдаж буй,тайлбарлаж буй, дүгнэлт хэсэг бүхий

Гэрийн даалгавар өгөх үе /3минут /

Гэрийн даалгавар:

Сурах бичгийн 28-р тал

дасгал -29

Гэрийн даалгавар:

Сурах бичгийн 28-р тал

дасгал -29 а,б,г,д,е зааврын дагуу хийх



Ээлжит хичээл 8

Нэгж хичээлийн шалгалт

Дараах эхийг анхааралтай уншаад даалгавруудыг гүйцэтгээрэй.

Би аргалчин

... Бургасан шээзгий үүрч хулсан савар бариад хонины бэлчээрт хүрээгүй хүн аргал түүхийн жаргалыг яахан мэднэ.

Аргалчин хүн яруу найрагч мэт үргэлж эрэлд хатаж түүнийгээ ямагт олж байдаг юм. Муу аргалчин малын чийртэй гэрийн хаяанаас үл холдон үнгэгдсэн хомоол, хоргол сэлтээр араг шээзгийгээ дүүргэвч тэр гал болохоосоо утаа болж нүдийг нь хорсгох бүлгээ.

Харин сайн аргалчин гэрийн бараа тасартал сэргэг бэлчээрт хүрч өвөлжин урьшиж, хаваржин хатсан намрын халтар аргалаар араг дөрвөлжөө дүүргээд буцахдаа тааралдах олзыг ч гээлгүй хормойлно. Тэгээд аргалын гал тулган дотор цогтойхон найраг шиг дүрэлзэх агшинд хол явсны ид сая гарч араг оосорлосон оёмол дээсний мөрөнд шигдсэн хөндүүр өөрөө арилдаг байлаа.

Даалгавар:

1. А. Эхийн гол хээсгийг олж, агуулгыг тайлбарлаарай. /2оноо/

Б. Эхийн төгсгөл хэсгийг олж, санааг тайлбарлаарай

2. А. Эхийн хэв маягийг тодорхойлоод, тайлбарлагдаж буй хэсгээр нь батлан тайлбарлаарай. /2оноо/

Б.Эхийн хэв маягийг тодорхойлоод, тайлбарлаж буй хэсгээр нь батлан

тайлбарлаарай.

3. А.Б. .Би аргалчин эхийн бүтэц, хэв маягийг дуурайн “Би сурагч ” сэдвээр тайлбарламж эх зохион найруулж бичээрэй. Үгийн тоо 50-60 /3оноо/

Нэгж хичээлийн шалгалтыг дүгнэх аргачлал

1. А. Эхийн гол хэсэг: Аргалчин..........хормойлно. /0-1/

/муу аргалчин чин сэтгэлээсээ хандаагүйгээс гал биш утаа баагиулан суудаг бол сайн аргалчин гал бадраадаг./0-1/

Б.Эхийн төгсгөл хэсэг : Тэгээд ...арилдаг байлаа./0-1/

/түүсэн аргал нь дүрэлзэн асахад хол газраар ядарч явсны хэрэг сая бүтнэ./0-1/

2. А. Тайлбарламж. /0,5/

... Бургасан шээзгий үүрч хулсан савар бариад хонины бэлчээрт хүрээгүй хүн аргал түүхийн жаргалыг яахан мэднэ.

/аргал түүхийн жаргал нь чухам юундаа байдгийг тайлбарлах гэсэн хэсэг/0-1/

Б.Тайлбарламж./0,5/

/ Аргалчин ... арилдаг байлаа/ - шинийг эрэлхийлэх мэт аргал түүн, араг дөрвөлжөө дүүргээд, дүрэлзэн асах галынхаа элчинд дулаацан суух нь л аргалчин хүний жаргал байдгийг тайлбарласан. /0-1/

3. 1. Эхлэл, гол,төгсгөлтэй байх / 0,5/

2.Тайлбарлагдаж буй хэсэг, тайлбарлаж буй хэсэгтэй байх/0-1/

3. үг өгүүлбэрийг оновчтой хэрэглэн, найруулгын алдаагүй байх/0-1/

4.зөв бичгийн дүрмийн алдаагүй байх /0-1 алдаа бүрээс 0,1 хасах/




Батлав: Сургалтын менежер............................................Д.Сэржмядаг

Нэгж хичээлийн хөтөлбөр

Сэдэв: Аян замын тэмдэглэл, тэмдэг нэр

Хугацаа: 8 цаг

Хамрах хүрээ:

Суралцагчид өмнөх ангид эхийг эхлэл,гол төгсгөл хэсгээр задлан, утга санааг нь тайлбарлан, хэв маягийг тодорхойлж /хүүрнэмж, тоочимж,тайлбарламж/ тайлбарламж хэв маягийн бүтэц ,онцлогийг ялган , тайлбарламж хэв маягийн эх зохион найруулж бичих чадварыг зохих хэмжээнд эзэмшсэн байна.

Зорилго:

Ё Тайлбарламж хэв маягаар аян замын тэмдэглэл бичих чадвартай болох

Ё Аливаа зүйлийг ажиглах,танин мэдэх, зорилготой аялж сурах

Ё Аялах хүсэл тэмүүлэлтэй болох

Ё Тэмдэглэл бичихийн ач холбогдлыг ухаарч ойлгох

Ё Аян замын тэмдэглэл тогтмол бичиж сурах

Ё

Зорилт:

Ё Аян замын тэмдэглэлд бүтцийн задлал хийх

Ё Аян замын тэмдэглэл бичих аргачлалтай танилцах

Ё Аян замын тэмдэглэлийн ач холбогдлыг таних тайлбарлах

Ё Аян замын тэмдэглэл бичих

Агуулга:


Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

- Аян замын тэмдэглэлийн бүтэц

- Аян замын тэмдэглэл бичих аргачлал

- Аян замын тэмдэглэлийн онцлог

- Тэмдэг нэрийн утга,бүтэц,хэрэглээ

- Тэмдэг нэр бүтээх дагавар

- Аян замын тэмдэглэлийг агуулгын бүтцээр задлан тайлбарлах

- Аян замын тэмдэглэлийн онцлогийг таньж бичих аргачлалын дагуу бичих

- Тэмдэг нэрийн утга бүтцийг тайлбарлах

- Аян замын тэмдэглэл бичихдээ тэмдэг нэрийг оновчтой ашиглан аргачлалын дагуу зөв найруулгатай бичих

Арга зүй:

А. Нэгж хичээлийн хөтөлбөрийн цагийн төлөвлөлт

Хичээл

Ээлжит хичээлийн сэдэв

Цаг

Ээлжит хичээлийн зорилго

1,2-р хичээл

Улаанбаатараас Улаан цутгалан хүртэлх аяласан тэмдэглэлээ бичих

80 минут

Аян замын тэмдэглэл гэж юу вэ? гэдэгтэй танилцах

3-р хичээл

Т.Ганди “Ми ми ми ” аян замын тэмдэглэлтэй танилцах

40 минут

Аливаа зүйлийг ажиглах,танин мэдэх, зорилготой аялж сурах

4-р хичээл

С.Эрдэнэ “Алтайд” аян замын тэмдэглэлтэй танилцах

40 минут

зөв бүтэцтэй аян замын тэмдэглэл бичих

5-р хичээл

Аян замын тэмдэглэлийн бүтэц онцлогийг тодорхойлох

40 минут

Тэмдэглэл бичихийн ач холбогдлыг ухаарч ойлгох

6,7-р хичээл

Тэмдэг нэр ашиглан аян замын тэмдэглэл бичих

80

минут

Аян замын тэмдэглэл тогтмол бичиж сурах

8-р хичээл

Нэгж хичээлийн шалгалт

40 минут

Аян замын тэмдэглэл нэгж хичээлийн агуулгын хүрээнд үзэж судалсан мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэн, дараагийн нэгж хичээлийн залгамж холбоог тодорхойлох



Ээлжит хичээл 5

Сэдэв: Аян замын тэмдэглэлийн бүтэц ач холбогдлыг тодорхойлох

Зорилт:

Ё Аян замын тэмдэглэлийн агуулгын ялгааг таних

Ё Ач холбогдлыг тодорхойлох

Арга зүй:

Ё Задлан шинжилж нэгтгэн дүгнэх арга

Ё Асуултаар хөгжүүлэх арга

Хэрэглэгдэхүүн:

Ё М. Базаррагчаа, Ц.Өнөрбаян нарын Монгол хэл- VIII УБ-2011 он

Хичээлийн үе шат

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйлс

Сэдэл үүсгэх үе /10минут/

1. Өмнөх хичээлд үзсэн аян замын тэмдэглэлүүд уншигчдад ямар хэрэгтэй байгааг тунгаан бодож дэвтэртээ бичээрэй.

Сурагчдын хариултын хувилбар:

1. Ийм сайхан газар байдаг гэдгийг мэдээллэсэн.

2. Тухайн газраар аялах хүсэл төрүүлсэн.

Ойлгож ухамсарлан, мэдлэг эзэмших үе /27минут/

1. Т.Ганди”Ми ми ми” аян замын тэмдэглэлээс юу мэдэж, юуг ухаарсан бэ? хариулж бичээрэй

2. С.Эрдэнэ “Алтайд” аян замын тэмдэглэлээс юу мэдэж , ямар санаа авсан бэ? хариулж бичээрэй

3. Хичээл № 1,2т үзсэн Т.Ганди”Ми ми ми” С.Эрдэнэ “Алтайд” гэсэн хоёр аян замын тэмдэглэлд агуулга болон бүтцийн хувьд ижил ба ялгаатай зүйл юу байсан бэ? /дэвтэртээ бичнэ/

4. Тэгвэл аян замын тэмдэглэл бичих ба уншихийн ач холбогдол нь юу байв?

хариулж бичээрэй

Сурагчдын хариултын хувилбар

Мэдэж авсан зүй:

1. Т.Ганди”Ми ми ми” аян замын тэмдэглэлээс богинохон настай , тун өвөрмөц сонин амьдралтай шавжны тухай мэдэж авсан.

- Солонгос орны асар хурдан хөгжлийн тухай мэдсэн

- Солонгос орны намрын улирлын тухай мэдсэн

Ухаарсан зүйл:

- Мод бут тарих зэргээс эхлэн улс орноо хөгжүүлэх хэрэгтэйг

- Энэ шавж шиг утга учиртай амьдрах хэрэгтэйг

Мэдсэн зүйл:

2. Монгол орны үзэсгэлэнт байгалийн тухай, тэр дундаа Ховд, Өлгий хотуудын байгалийн тухай, уул усны тухай мэдсэн

Ухаарсан зүйл:

-Монгол орноороо аялах хэрэгтэйг

-Монгол орныхоо байгалийг, газар нутгийг ,эвдэн сүйтгэлгүй онгон дагшин тэр хэвээр нь хадгалан үлдээх юм сан

3. Ялгаатай тал:

Үзэж харсан зүйлээрээ ялгаатай

Т.Ганди”Ми ми ми”-д гадаадын оронд ажлаар очин тэндэхийн сонин амьдралын дэгтэй шавжны тухай мэдэж, залуугаараа өөд болсон дүүгийнхээ тухай бодож , хүний амьралын утга учрын талаар бодож эргэцүүлсэн бол С.Эрдэнэ “Алтайд” тэмдэглэлд Монгол орноороо аялан явж Монголынхоо үзэсгэлэнт байгалиар бахдан баясч өөрийн оюун билгийг ирлэн хурцалсан байдаг.

Бүтцийн хувьд ижил.

явсан он, газрын нэр, зорилго, ажигласан зүйл, бодсон бодол г.м

4. Бичих нь өөртөө дурсамжтай, унших нь шинэ зүйл мэднэ.

Гэрийн даалгавар өгөх үе /3минут /

Гэрийн даалгавар:

Сургуулиас гэр хүртлэх замын тэмдэглэл бичээрэй

анхаарах зүйл: Замдаа дайралдсан зүйлсийн сайтар ажиглан явах

Гэрийн даалгавар:

Сургуулиас гэр хүртлэх замын тэмдэглэл бичих

Аян замын тэмдэглэл бичихийн ач холбогдол:

Ё Зорилготой аялдаг болох

Ё Явсан газрын талаар шинэ сонин зүйлсийг асууж лавлан , танин мэдэх

Ё Өөрийн аялсан зорчсон газрын тухай мэдлэгээ цэгцлэх

Аян замын тэмдэглэл уншихын ач холбогдол

Ё Уншигчдад сонин содон мэдээлэл өгөх

Ё Аялсан газар орны онцлогийг таниулна

Ё Уншигчдыг шинэ сонин аян замд хөтөлж

Ээлжит хичээл 6, 7

Сэдэв: Тэмдэг нэр ашиглан аян замын тэмдэглэл бичих

Зорилт:

Ё Аяласан газрын талаар тэмдэглэл бичих

Арга зүй:

Ё Асуултаар хөгжүүлэх арга

Хэрэглэгдэхүүн:

Ё М. Базаррагчаа, Ц.Өнөрбаян нарын Монгол хэл- VIII УБ-2011 он

Хичээлийн үе шат

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйлс

Сэдэл үүсгэх үе /10минут/

Өмнөх хичээлийн аялалын талаар асууж ярилцана

Үзсэн харсан, зүйлсийн талаарх сэтгэгдлээ ярилцана.

-

Ойлгож ухамсарлан, мэдлэг эзэмших үе /27минут/

1. Улаанбаатараас Тэрхийн цагаан нуур хүртэл аялах аялалын чиглэлийг танилцуулна.

2. Улаанбаатар – Элсэн тасархай – Хар хорин – Цэцэрлэг сум – Тайхар чулуу - Чулуутын хавцал – Хоргын тогоо – Тэрхийн цагаан нуур

1. Аялалын чиглэлээ тэмдэглэх

2. Аялах зорилгоо тодорхойлох

3. Аялалын явцад таарах дурсгалт газруудын талаарх мэдээллүүдийг уншаад тэмдэглэл бичихэд бэлтгэх

4. Цуглуулсан мэдээллүүдээ ашиглан аян замын тэмдэглэлийн бүтэц шаардлагад нийцүүлэн тэмдэглэл бичих

Гэрийн даалгавар өгөх үе /3минут /

Гэрийн даалгавар:

1. Ирэх зуны амралтаараа аялах аялалын чиглэлээ төлөвлөх

Гэрийн даалгавар:

Ирэх зуны амралтаараа аялах аялалын чиглэлээ бичиж ирэх

Улаанбаатараас Тэрхийн цагаан нуур хүртэлх аялал

Мянганы замаар Нийслэлээс баруун зүг аялахад 130 км яваад Төв аймгийн Лүн сумын төвийг дайрна. Лүнгээс цааш Хархорин чиглэлийн замаас салж Хангайн давааг давж 61 км яваад Булган аймгийн Баяннуур сумын төв, цааш 30 км явж, мөн аймгийн Дашинчлэн сумын төвөөр дайрч, цааш Харбухын голын төмөр бетон гүүрээр гарна. Эндээс Булган аймгийн төв орох зам салаална.

Бүрэгхангай сумын төвөөр дайрч, Булган ороход шороон замтай, Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг, Архангай аймгийн Өгийнуур сумын нутгаар асфальтан замаар явж, Орхон голын хөндий хүрнэ. Энэ хооронд сумын төв суурин газар байхгүй. Орхоны хөндий хүрээд Улаанбаатараас 238 км-т хар зам тасарна, Баруун зүгт цааш мянганы зам тавигдаагүй болно. Энэ хүртэл ойролцоогоор 4 цаг давхина. Лүн, Баяннуур, Дашинчилэн сумын төвүүдэд шатахуун түгээх станц (ШТС) бий. Хар замын төгсгөл хүрэлгүй 235-р километр орчмоос урагш эргэж, уул даван 18 км орчим яваад Өгий нуурын зүүн хойд ба зүүн эргийн дагуу жуулчны олон баазууд бий.

Нуурын эргийн дагуу гэр буудалд байрлаж болно, майхан бариад нуурын эрэг дээр амрах боломжтой.

Өгий нуураас чанх урд зүгт Хархорин чиглэлд шороон замаар явж, асфальтан зам дээр гарч 10км яваад Цайдам хүрнэ. Энд Орхоны хөндийд манай эриний VI-VIII-р зуунд амьдарч байсан Түрэгийн Билэг хааны хөшөө, музей бий. Энэ музейг Хархорин хүртэлх Билэг хааны 45 км замын хамт Турк улсын засгийн газрын хөрөнгөөр барьсан болно. Музей үзэхэд хүн бүр 1000 төгрөг. Музейд тайлбарлагч, Орхоны хөндийгөөс олдсон Түрэгийн хөшөө, дурсгалын тухай тайлбарлана. Эндээс Билэг хааны замаар 22 минут явж, Хархорин орно. Өгийнүүраас Хархорин хүртэл 82 км зайтай. Хархориноос Орхон голын төмөр бетон гүүрээр гарч, Архангай аймгийн Хотонт сумын төв, Цэнхэр сумын төвийг дайрч, Урд Тамирын голын төмөр бетон гүүрээр гарч, Архангай аймгийн төв Цэцэрлэг орно. Хархорин-Цэцэрлэгийн хооронд 117 км зайтай. Энэ хооронд ихэнх хэсэгт асфальтан замтай, зарим хэсгийг барьж байгаа, 2012 он гэхэд Хархорин-Цэцэрлэгийн хооронд хатуу хучилттай замтай болно. Одоогоор 2 цаг явна.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү!



Цэцэрлэгээс цааш алдарт Цагаан давааг давна. Давааны өврөөс ар хүртэл 6км, засаж сайжруулсан шороон замтай.
Давааны арын гүүрнээс 20-оод км асфальтан замаар явж, Хойд Тамирын төмөр бетон гүүрээр гарч Архангай аймгийн Их Тамир сумын төв хүрнэ. Сумын төв хүрэлгүй, баруун гар тийш эргэж 2,3 км яваад Тайхар чулуун дээр очно.

Тайхар чулууны орчим жуулчдын бааз бий. Хойд Тамирын голын хөндийд майхан бариад амарч болно. Гол нь хог хаягдал хаяхгүй байх хэрэгтэй. Их Тамир сумын төвөөс цааш Хоёр даваа, Хануйн голын гүүрээр гарч, алсаас өгсүүр Донгойн давааг давна. Цааш Чулуут голын төмөр бетон гүүрээр гарч, Зуунмод хүрнэ.
Зорчигчдын тахин шүтдэг Зуунмод шатсан байгаа нь харамсалтай. Тэр орчимд Чулуут голын гүн хавцлыг тольдож, амарч болно. Их тамираас Зуун мод хүртэл, ихэнх уртад асфальтан замтай, дутуу хэсгийг барьж дуусаж байгаа. 2012 он гэхэд Цэцэрлэгээс-Зуунмод хүртэл хар замаар давхих боломжтой.
Эндээс цааш шороон замаар 36 км явж, Тариат сумын төв хүрнэ. Сумын төвийн дэргэдэх Суман голын гүүрээр гарч, Хоргын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт орно. Гүүрэн дээр нэвтрэх төлбөр 1000 төгрөг. Галт уулын дэлбэрэлтээс үүссэн Хоргын тогоог үзнэ. Хоргын тогооны амсар дээрээс алдарт Тэрхийн цагаан нуурын зүүн хэсэг харагдана. Тэрхийн цагаан нуурыг ганцаараа аялахад хамгийн

тохиромжтой дэлхийн шилдэг есөн газрын нэгээр CNN-ээс зарласан байдаг. Энэ нуур 61 мянган метр квадрат талбайтай, урт нь арван зургаан км, өргөн нь 6-7 км, бас л том сайхан нуур. Цурхай, алгана зэрэг арваад төрлийн загастай. Олон жижиг гол горхи цутгадаг, ганцхан Суман гол эх авдаг. Түүнээс гадна сөнөсөн галт уулын орд илэрсэн, галт уулыг дундуур нь зүсэж тогтсон зарим газраа долоо, найман метр гүн хавцалтай, Хоргын тогоо бүхий үзэсгэлэнт тогтоцтой байгалийн цогцолборт газар юм.

Цааш овоотой хөтлийг давж нуурын хойд эргээр явсаар Өнчин хад хүрнэ. Нуурын хойд эргээр 20-иод жуулчны бааз болон аялагчдыг хонуулах олон гэрүүд бий. Тайхар чулуунаас Тэрхийн цагаан нуурын Өнчин хад хүртэл 160 км, замдаа Зуун мод, Чулуут гол, Хоргын тогоог үзэж сонирхоод явахад 6 цаг орно. Тэрхийн цагаан нуурын Өнчин хад орчмоос Цэцэрлэг хүртэл 175 км, зогсолтгүй явбал 4 цаг. Хархориноос Улаанбаатар хүртэл 375 км, Хархориноос Хужиртын зам салах хүртэл хуучин хатуу хучилттай зам нь маш их эвдэрсэн. Энэ хэсгийг туулахад бараг 1 цаг орно. Хархориноос Улаанбаатар хүртэл 6 цаг явна. Эрдэнэсантын бүст уулын орчмоос Лүн хүртэл хар зам нийлээд эвдэрсэн, бусад хэсэг нь сайн байдалтай. Тэрхийн цагаан нуураас Улаанбаатар хүртэл, шатахуун цэнэглэхээс бусад шалтгаанаар зогсохгүй явахад 2011 оны 8-р сарын байдлаар 12 цаг болж байна. Одоо барьж буй Хархориноос-Зуунмод хүртэлх хатуу хучилттай замууд бүрэн ашиглалтанд орвол 2012 онд 10 цаг хүртэл богиносно. Мянганы замаар Тэрхийн цагаан нуур хүртэл аялахад замын байдал ийм байна. Эх орныхоо төв хэсгээр, байгалийн үзэсгэлэнт нутгаар аялцгаая!

Ээлжит хичээл 8

Нэгж хичээлийн шалгалт

Дараах эхийг анхааралтай сонсоод даалгавруудыг гүйцэтгээрэй.

/Багш 3 удаа уншиж өгнө/

Т. Ганди

“Атилла хаантай өнгөрүүлсэн үдэш”

Аян замын тэмдэглэл

Голландын буйдхан хотод болсон Олон Улсын Хөдөлмөрийн Сайд найрын хурал дууслаа. Өвлийн адаг сар гарч буй цагаар бид Голландад хоёр ч удаа ойрхон ирсэн маань энэ. Хотын хамгийн том сүм болох Питерскийн сүмд сайд нарын хурлын оройн зоог боллоо. Энэхүү сүм нь Лайден хотноо Гэгээн Петрт зориулан барьсан сүм билээ. Сүмийн суурийг 1121 онд анх таьсан бөгөөд 180орчим жилийн хугацаанд барьжээ. Хүний амьдралын мөчлөгтэй харьцуулахад аав,хүү, ач дамжин хөдөлмөрлөсөн гэсэн үг л дээ. Албан ёсны нээлт “гэрийн эзний” найр тавьсан үгний дараа олон зуун жилийн настай аргон хөгжим нүргэлж Нидерланд улсын сүлд дуулал эгшиглэв.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага Азийн хариуцсан бүсийн захирал авхайтай нэг ширээнд сууж таарлаа. Философич улс төр судлаач хотын захирагч тэрээр “Атилла хааны байлдан дагуулал”сэдвээр докторын зэрэг хамгаалсан нэгэн байж билээ.

Модун Шаньюгийн байлдан дагуулал дэлхийг донсолгосны дараа долоон зууны ард Атиллагийн эзлэн түрэмгийлэл ертөнцийн зүрхийг чичрүүлж ,түүний дараа мөн л 700 жилийн мөчлөг дээр Чингисийн байлдан дагуулал манай гарагийн гуравны нэгийг эзэлсэн гээд бодоход зөвхөн нэгэн үеийн түүх бус Монголын түүх тэр тусмаа дэлхийн түүхийг монголчууд бидний өвөг дээдэс яах аргагүй морин туурайгаараа тамгалан бичилцсэн бөлгөө.

Нэгэн ширээнд тухалсан орон орны эрхмүүд ,түүн дотроо Монголын сайдтай мэнд мэдэн танилцсан хотын мээр үндэс угсаатай минь холбоотой үүх түүхийг цаг харамгүй ярьж байсан нь сэтгэлд нэн таатай. Эл эрхмийг Атилла жанжны тухай ярих зуур нэгэн жижиг дуртгал санаанд бууваа. Эдүгээгийн Парис хотын төв талбайд байдаг гэгээн Женевьвагийн сүмд Атиллан жанжны хөрөг байдаг шиг санагдана хэмээн болгоомжтой асуувал эрхэм эрдэмтэн хотын захирагч олзуурхан

-Үнэхээр байдаг юм. Атиллагийн байлдан дагууллын үед Парис хот, тосгон төдий байж. Тосгонд Женевьва гэх нэгэн галзуу эмэгтэй байжээ. Женевьва айсуй ирж буй харийн булаан эзлэгчдийн чимээнээс ер цочирдсон шинжгүй “Атилла Парист ирэхгүй тойрч гарна. Та нар харж байгаарай ” хэмээн цуурч өгсөн юм байх. Хэнч түүнийг оошоосонгүй. Гэтэл Атилла жанжин олон цэргээ удирдан хөрш том хотуудыг ертөнцийн хөрснөөс арчсаар Парисын дэргэдүүр тойроод явчихсан аж. Ийнхүү жаахан галзуу хүүхэн зөн совинтой, ерөөл бэлгэдэлтэй хүнээр тодорч Парисчууд анхны барьсан сүмээ “Гэгээн дарь эх Женевьва ” – гийн сүм хэмээн нэрийджээ.

Атилла хааны хөргийг ч дотор нь байршуулсан түүхтэй гэж ярив. Сонирхолтой домог юм. Атилла 395 онд төрсөн бөгөөд бага насандаа өнчирсөн түүнийг авга ах нь найрамдлын баталгаа болгож 12 настай байхад нь Ром руу илгээж байсан гэх түүхийг ч нэхэн санав. Дэлхийн бөмбөрцгийн зүүн баруун элгэн дээр орших Нидерланд ,Монгол орныг Атилла хаан ийнхүү энэ үдэш холбож өглөө. Тэнгэрийн ташуур хэмээх хүннүгийн домогт жанжны эзлэн булааж явсан нутгийн тэр хөрсөн дээр эрхэм хааны онго сүлдийг магтан дуулсан нэгэн үдэш ард минь ийн үлдлээ.

Хельсинк . 2011.04 сар

1. Тэмдэглэлийг анхааралтай сонсоод бичнэ

2. Зохиогч хаашаа ямар зорилгоор явсан бэ?

3. Зохиогч хэнтэй юуны талаар ярилцсан нь сэтгэлд үлдсэн бэ?

4. Эхээс тэмдэг нэрийг ялган бичээрэй

Нэгж хичээлийн шалгалтын үнэлж дүгнэх аргачлал:

1. Эхийн агуулгыг бүрэн гаргаж, эхийн үг хэллэгээрзөв найруулгатай бичих 0-5 оноо

2. Нидерланд улс руу Олон Улсын Хөдөлмөрийн Сайд найрын хуралд оролцохоор 0-2оноо

3. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага Азийн хариуцсан бүсийн захиралтай Хүннүгийн их жанжин Атиллагийн байлдан дагууллын тухай болон түүний хөрөг одоо хүртэл Парис хотын нэгэн сүмд байдаг тухай ярилцсан нь сэтгэлд үлдсэн.0-2 оноо

4. Буйдхан хот,хамгийн том сүм, галзуу эмэгтэй,том хотуудыг, сонирхолтой домог, бага насандаа, эрхэм хаан 0-3



Батлав: Сургалтын менежер............................................Д.Сэржмядаг

Нэгж хичээлийн хөтөлбөр

Сэдэв: Танилцуулга, өдрийн тэмдэглэл, тооны нэр

Хугацаа: 9 цаг

Хамрах хүрээ:

Сурагчид өмнөх ангид аян замын тэмдэглэлийг бүтцээр задлах, тэмдэг нэр ашиглан аян замын тэмдэглэл бичих зэрэг чадварыг эзэмшсэн байгаа.

Зорилго:

Танилцуулга бичихийн ач холбогдол, утга үүргийг мэдэх, өөрийн танилцуулга, хамт олны ,гэр бүлийн , бараа бүтээгдэхүүнийн танилцуулгыг бичихдээ алдаагүй зөв найруулгатай, товч ,оновчтой,ойлгомжтой, тодорхой зэрэг шаардлагад нийцүүлэн бичих

Зорилт: хичээл бүрийн төгсгөлд сурагчид дараах мэдлэг,чадварыг эзэмшсэн байна.

Ё Бусдын танилцуулгыг уншиж ойлгоно

Ё Танилцуулгад эхийн задлал хийнэ

Ё Танилцуулга бичиж сурна

Ё Өдрийн тэмдэглэл бичиж сурна

Ё Эдгээрийг бичих явцад тооны нэрийн ач холбогдлыг ойлгож, хэрэглэж сурах

Агуулга:

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

-Танилцуулгын бүтэц

-Танилцуулгын төрөл

-Танилцуулга бичих шаардлага

-Өдрийн тэмдэглэлийн онцлог

-Танилцуулгын агуулга бүтцээр задлан тайлбарлах

-Танилцуулгын төрлийг ялган таних

Өдрийн тэмдэглэлийн хэрэгцээ, ач холбогдлыг мэддэг байх

- Өөрийн болон албан байгууллага, хамт олны гэм мэт төрлөөр танилуулгыг бичих

- Өдрийн тэмдэглэл тогтмол бичих

Арга зүй:

А. Нэгж хичээлийн хөтөлбөрийн цагийн төлөвлөлт

Хичээл

Ээлжит хичээлийн сэдэв

Цаг

Ээлжит хичээлийн зорилго

1,2-р хичээл

24-р сургуулийн танилцуулгын агуулга,бүтэцтэй танилцах

80 минут

Сургуулийнхаа танилцуулгыг мэдэх, бусдад тайлбарлан таниулах чадвартай болох

3,4-р хичээл

Номын танилцуулгын онцлог, ач холбогдлыг мэдэх

80 минут

Номын танилцуулга бичих чадвартай болох

5-р хичээл

Өдрийн тэмдэглэлийн онцлог, ач холбогдлыг тодорхойлох

40 минут

Өдрийн тэмдэглэл тогтмол бичих

6,7-р хичээл

Өдрийн тэмдэглэл, аян замын тэмдэглэлийн ижил ба ялгаатай талыг тодорхойлох

80

минут

Тэмдэглэлийн төрөл онцлогийг ялгах,

ялган бичих

8-р хичээл

Нэгж хичээлийн шалгалт

40 минут

Үзэж, судалсан мэдлэг чадварыг үнэлж ,дүгнэх

Б. нэгж хичээлийн үе шат буюу ээлжит хичээлийн төлөвлөлт

Хэрэглэгдэхүүн:

Ё М. Базаррагчаа, Ц.Өнөрбаян нарын Монгол хэл- VIII УБ-2011 он

Ээлжит хичээл

Сэдэв

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Анхаарах зүйл

1

80

Танилцуулга түүний ач холбогдол

Баримжааг ялган таних үе:

Асуултаар хөгжүүлэх аргыг голлох

Ё Та нар юу юуны танилцуулга уншиж байсан бэ?

Ё Баримжааг эзэмших үе: 24-р сургуулийн танилцуулгыг уншуулах

Ё Уншаад ойлгосон зүйлийн тухай ярилцах

Ё Уншсан зүйлээс юу мэдэж авав. Шинээр мэдсэн зүйлийн талаар ярилцах

Ё Дасгал 49 ийг тайлбарлах , хийх ажлын дарааллыг гүйцэтгэх чиглэл өгөх

Ё Баримжааг үнэлж хөгжүүлэх үе:

Ё Танилцуулга гэж юу болох хэл найруулгын онцлог, ач холбогдол зэрэг шинэ мэдлэгийг нэгтгэн дүгнэж ярилцан бичүүлэх сурагчдын хийсэн гүйцэтгэлийг үнэлж дүгнэх

Ё Өөрсдийн мэдэх танилцуулгын тухай ярилцаж санал бодлоо солилцох

Ё Сургуулийн танилцуулга уншиж танилцах,ярилцах

Ё Дасгал -49 ийг анхааралтай унших

Ё Агуулгыг бичих

Ё Эхийн гол сэдэв, гол санааг тодорхойлох

Ё Агуулгын бүтцээр зааглан агуулгыг илэрхийлэх асуулт зохиох

Ё Өөрийн хамгийн сүүлд уншсан номны талаар танилцуулга бичих

Ё Гэртээ танилцуулга бичиж ирэх

2

80

Танилцуулгын бүтэц хэл найруулгын онцлог

Баримжааг ялган таних үе:

Ё Асуултаар хөгжүүлэх аргыг голлох

Ё Гэрийн даалгаврын тэмдэглэлээс шинээр юу мэдэв?

Баримжааг эзэмших үе:

Ё танилцуулгаас сэдэв гол санааг тодорхойлж

Ё Цогцолборын санаа тодорхойлох үйл ажиллагаанд нь чиглэл өгөх

Баримжааг үнэлж хөгжүүлэх үе:

Ё Зохион найруулсан, эхэд задлал хийснийг үнэлж дүгнэх

Ё танилцуулгын хэл найруулгын онцлогт задлал хийх

Ё Хэв маягийг тодорхойлох

Ё Эхийг тайлбарлагдаж буй ,тайлбарлаж буй хэсэгт хуваан тайлбарламж гэдгийг батлан тайлбарлах

Ё Тооны нэрийг түүж тэмдэглэлийн найруулгад ямар үүрэгтэй байгааг тайлбарлах

3

40

Тооны нэрийн утга бүтэц ,хэрэглээ

Баримжааг ялган таних үе:

Ё Эхээс тооны нэрийг түүлгэн ямар утга үүрэгтэй байгааг ярилцах

Баримжааг эзэмших үе:

Ё 12сарын 31 эхийг уншаад эхээс тооны нэрийг түүж бичих

Ё Тооны нэрийн үндсэн ба шилжсэн утгыг эхээс мэдэх

Ё Эхийг сурагчдаар уншуулан эхэд задлал хийх алхмуудыг тайлбарлах

Ё Үйл ажиллагааг нь нэгтгэн дүгнэх , үгүйсгэх,дэмжих

Ё

Баримжааг үнэлж хөгжүүлэх үе:

Ё Эхийн гүйцэтгэлээс хийснийг үнэлж дүгнэх

Ё 12сарын 31 эхийг унших

Ё Эхийн сэдэв ,гол санааг тодорхойлох

Ё Үндсэн ба шилжсэн утгатай тооны нэрийг ялган бичиж тайлбарлах

Ё Үндсэн ба нийлмэл тоог ялган бичиж тайлбарлах

Ё Тооны нэрийн утгыг ашиглан танилцуулга зохион бичих

4

80

Өдрийн тэмдэглэлийн ач холбогдол , хэл найруугын онцлог

Баримжааг ялган таних үе:

Асуултаар хөгжүүлэх аргыг голлох

Ё Өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүүхэд байна уу? Асуудал дэвшүүлэн ярилцах

Баримжааг эзэмших үе:

Ё Д.Нямаагийн өдрийн тэмдэглэл бичихийн ач холбогдлыг захиж үлдээсэн захиаг уншуулах, нэмэлт тайлбар өгөх

Ё Дасгал -52 с хийх ажлын дарааллыг танилцуулах

Ё Үйл ажиллагааг нь чиглүүлэх

Баримжааг үнэлж хөгжүүлэх үе:

Ё Сурагчдын хийснийг үнэлж дүгнэх

Ё Өдрийн тэмдэглэл бичихийн ач тус юу вэ? Ярилцах

Ё Монгол улсын төрийн шагналт,яруу найрагч Д.Нямаагийн өдрийн тэмдэглэл бичихийн ач холбогдлыг захиж үлдээсэн захиаг унших

Ё Дасгал -52

Ё Дараах өдрийн тэмдэглэл тус бүрийн гол санааг илэрхийлэх

Ё Өдрийн тэмдэглэл аян замын тэмдэглэл хоёрын ялгааг тайлбарлах

40

Өдрийн тэмдэглэл,

танилцуулга дахь тооны нэрийн хэрэглээ

Баримжааг ялган таних үе:

Ё Эхээс тооны нэрийг түүлгэн ямар утга үүрэгтэй байгааг ярилцах

Баримжааг эзэмших үе:

Ё Д. Цэвэгмидийн “Алтайн цаадах говьд” эхийг уншаад зохиогчийн санаагаа тооны нэрээр хэрхэн илэрхийлснийг олуулах асуудал дэвшүүлэн ярилцах

Баримжааг үнэлж хөгжүүлэх үе:

Ё Сурагчдын зохиож найруулсан ажлыг үнэлж дүгнэх

Ё Д. Цэвэгмидийн “Алтайн цаадах говьд” эхийг уншаад агуулгыг бичих, бичихдээ хэн хэнд зориулж бичсэнийг тайлбарлах

Ё Эхийн хэв маягийг тодорхойлох

Ё Тооны нэрийг хэрхэн ашиглан зохиогчийн санаа илэрснийг тайлбарлах

Ё Тэмдэглэлээс шинээр мэдсэн зүйлсээ тоочин бичнэ.

5

40

Шалгах хичээл

Баримжааг ялган таних үе:

Ё Өмнөх хичээлүүд дээр үзэж судалсныг сэргээн сануулах асуулт тавих товч ярилцах

Баримжааг эзэмших үе:

Ё Б. Лхагвасүрэн “Зүүн голын чулуу” эхийг уншаад дараах даалгаврыг гүйцэтгэнэ.

Ё Эхлэл гол төгсгөл хэсгийн агуулгыг бичих-0,5 оноо

Ё Эхэд хүүрнэмж,тоочимж холилдож орсон гэвэл аль хэсэгт тоочимж байна вэ? Ялган бичих -0,5 оноо

Ё “Зуун” гэдэг үгийн утгыг тайлбарлах-0,5 оноо

Ё Эхэд өгүүлбэгдэж буй чулууны шинжийг бичих-0,5 оноо

Ё Ямар нэгэн тэнилцуулга бичих- 0,5 оноо

Ё Б. Лхагвасүрэн “Зүүн голын чулуу” эхийг уншаад дараах даалгаврыг гүйцэтгэнэ.

Ё Эхлэл гол төгсгөл хэсгийн агуулгыг бичих

Ё Эхэд хүүрнэмж,

тоочимж холилдож орсон гэвэл аль хэсэгт тоочимж байна вэ? Ялган бичих

Ё “Зуун” гэдэг үгийн утгыг тайлбарлах

Ё Эхэд өгүүлбэгдэж буй чулууны шинжийг бичих

Ё Ямар нэгэн тэнилцуулга бичих



24-р сургуулийн танилцуулга

АЛСЫН ХАРАА

Зах зээлийн ардчилсан нийгэмд амьдрах чадвартай иргэн төлөвшүүлж, чанартай боловсрол олгодог, хүүхдэд ээлтэй “Жишиг- сургууль” болох

ЭРХЭМ ЗОРИЛГО

Чанартай боловсрол- чадварлаг иргэн

МАНАЙ СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛ

Монгол хэл, нийгмийн тухай мэдлэг, газарзүй, хими, физик, байгалийн ухаан, гадаад хэл, математик, бага ангийн нийслэлийн "Сургалтын түшиц сургууль

Математик, мэдээлэл технологи, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай.

Багш нарын 80 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, 30 хувь нь "Боловсролын тэргүүний ажилтан" Үндэсний болон мэргэжлийн сургагч багш 25,клиник профессор багш 12, улс нийслэл, дүүргийн тэргүүн, мэргэжил, ур чадварын аварга 23 багш ажиллаж байна.

Ангиуд кабинетийн системээр хичээллэдэг бөгөөд сургуулийн бүх танхимын 88,8 хувь нь шинэ стандартын шаардлага хангасан гэрчилгээтэй кабинеттай.

Боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлэх, ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангах зорилгоор 2007-2008 оны хичээлийн жилд хот хөдөөгийн 16 сургуульд 6 настай хүүхдийг туршиж байгаа сургалтанд манай сургууль хамрагдан туршилт амжилттай болсон.

ЮНЕСКО-ийн холбоот Монголын анхны 4 сургуулийн нэг.

БНСУ-ын Дундучугийн хөвгүүдийн дунд сургууль, Жунаны ахлах сургуультай шефийн холбоо тогтоож багш сурагчдаа солилцож, харилцан туршлагаа судлан хамтран ажиллаж байгаа.

Багш нарынхаа хамтарч ажиллах материаллаг болон сэтгэл зүйн орчинг бүрдүүлсэн.

Мобиком корпорацийн санхүүжилтээр мэдээлэл технологийн ердийн болон гүнзгийрүүлсэн сургалт явуулах "Мэдээлэл технологийн загвар төв" байгуулсан.

Өндөр хурдны интернеттэй, дотоод сүлжээнд холбогдсон 110 гаруй компьютертэй.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ болон Мобиком корпорацийн санхүүжилтээр байгуулагдсан биеийн тамирын сургалт явуулах иж бүрэн ногоон талбайтай.

Шатар, волейболын төрөлжсөн сургалттай

“Боловсролын хөгжил, хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан цахим номын сантай.

“Үсчин, гоо сайхан зураг урлал”-ын мэргэжлийн сургалттай

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
ghjgjhg (зочин)

dajgui shuu

мөнхжин (зочин)

дажгүй юм шиг

мөнхжин (зочин)

юу ойлгомжгүй байна гэхдээ дажгүй юм шиг

noloo (зочин)

их сайхан хөтөлбөр болжээ

Ундрах (зочин)

Энэ хөтөлбөр надад их хэрэг боллоо. Та их бүтээлчээр ханджээ. Танд амжилт хүсье. баярлалаа.

Мария (зочин)

үнэхээр гайхалтай бүхий л зүйлээс нь маш олон санаа авлаа баярлалаа.

Tenuun (зочин)

маш их таалагдлаа. Оюуны өмчөө хайр гамгүй хуваалцаж байгаад тань. маш их хэрэг боллоо. улам сайн хичээгээрэй.

Мөнхсайхан (зочин)

уйгагүй ихэд хөдөлмөрлөж мундаг хийжээ баяр хүргэе.
8,6 дугаар ангийн нэгж ээлжит хичээлийн хөтөлбөр ном болж гарсан шүү утас 99872175

eegii (зочин)

8,6 ангийн нэгж ээлжит хичээлийн хөтөлбөртэй номыг хаанаас авах вэ?

Зочин

сайхан хичээл байна баялалаа.амжилт хусье

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)