Бодит чадвар : сурагчдын эзэмших чадвар ба үнэлгээ

сурагчдын эзэмших чадвар ба үнэлгээ

9-р анги:Уншигчийн захидал 5 цаг

Зорилго: Уншигчийн захидлаар өөрийн үзэл бодлоо бусдад илэрхийлэх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмшүүлэхэд оршино.

Мэдлэг

Чадвар

Ш Баймж нэгж

Ш Уншигчийн захидал

Ш Уншигчийн захидлын төрөл

ь Уншигчийн захидлыг ухаарч ойлгох

ь Бүтцээр нь задлах

ь Төрлөөр нь ялгах

ь Уншигчийн захидлыг дуурайн зохиох

ь Уншигчийн захидал бичих аргачлалд суралцах

8-р анги: Өгүүлбэрийн дэлгэрүүлэгч гишүүд 8-цаг

Зорилго:Дэлгэрүүлэгч гишүүдийн онцлог шинжийг таньж,зөв хэргэлэх чадварт сургахад оршино.

Мэдлэг

Чадвар

Ш Чөлөөт ба чөлөөт бус холбоо үг

Ш Өгүүлбэрийн гол дэлгэрүүлэгч гишүүн

Ш Өгүүлбэрийн дэд дэлгэрүүлэгч гишүүн

Ш Өгүүлбэрийн захын дэлгэрүүлэгч гишүүн

ь Чөлөөт ба чөлөөт бус холбоо үгийг ялган таних

ь Эх, өгүүлбэрийн гол дэлгэрүүлэгч гишүүдийн утга, бүтэц үүргийг ялган тодорхойлох

ь Эх, өгүүлбэр дэх дэд дэлгэрүүлэгч гишүүдийн утга, бүтэц үүргийг ялган тодорхойлох

ь Эх, өгүүлбэрийн захын дэлгэрүүлэгч гишүүдийн утга, бүтэц үүргийг ялган тодорхойлох

ь Эхэд байгаа үг, өгүүлбэрийг дэлгэрүүлэгч гүшүүдээр хувиргах

ь Үүр өндөгийн загвараар дэлгэрүүлэгч гишүүдийг таних,тайлбарлах

Нэгж хичээлийн хүрээнд гүйцэтгэх жишиг даалгавар

1. Цэгийн оронд утгаар тохирох үгсийг нөхөж бич.(2.2 оноо)

Өвөө эмээдээ золгоорой

.....улирлын...өдөр .....хаврын....өдөр .....өдөр .....айлчилж золгоорой. -Та амархан сайн байна уу? гээд То хойг нь түшиж золгоорой. ....үнсүүлээрэй! ....шиг мандаж яваарай ....шиг дэлгэрч яваарай гээд Өвөө эмээ чинь чамайг ерөөнө ... ...чи... хүн болно. (Т.Галсан)

Нөхөх үгс нь: духан дээрээ, өдрөөс өдөрт, өглөөн нар шиг, өндрийн цэцэг шиг, өвлийн, өөдлөх, анхны, сүүлчийн,өлзий дэмбэрэлтэй, өвөө эмээдээ,шинийн нэгний, сайн

2. Дээрх эхээс нэрийн холбоо үг-2, үйлийн холбоо үг-2-ыг тус тус олж бичнэ үү?(0,8 оноо)

3. Дээрх эхээсҮС баХЗ-холбоо үгийг олж тэмдэглэ.(1 оноо)

4. Өвөө эмээ чинь чамайг ерөөнө ... ...чи... хүн болно.”-гэсэн өгүүлбэрийн цөм бүтцийг тодорхойлж, өгүүлбэрийн гишүүдээр зур(2 оноо)

5. Өвөө эмээ чинь чамайг ерөөнө”-гэсэн өгүүлбэрийг цагийн утгай дэлгэрүүлэгч гишүүнээр дэлгэрүүлж бич. (1 оноо)

6. Дэлгэрүүлэгч гишүүдийг хэд ангилдаг вэ? Үүр өндгийн загвараар тайлбарлана уу? (1 оноо) Бүгд-8 оноо.

8-р анги: Өгүүлбэр зүйн задлал 6-цаг

Зорилго:Өгүүлбэр зүйн задлал хиййх аргачлалд суралцах, өгүүлбэрийн гишүүдийг ялган таних, тайлбарлах,зөв хэргэлэх чадварт сургахад оршино.

Мэдлэг

Чадвар

Ш Өгүүлбэрийн утга, бүтэц

Ш Өгүүлбэрийн гишүүдийн илрэх хэлбэр,холбоо

ь Өгүүлбэрийн утга бүтэц санаа, гишүүдийн илрэх онцлогийг тайлбарлах

ь Өгүүлбэрийн гишүүдийн холбоог таних,олох, тайлбарлах

ь Гишүүдийн онцлогийг харьцуулах

ь Өгүүлбэрт хувиргал хийх

ь Өгүүбэрийг дэлгэрүүлэгч гишүүдээр нэмэн дэлгэрүүлэх

Нэгж хичээлийн хүрээнд гүйцэтгэх жишиг даалгавар:

1. Өгүүлбэрийн санааг тайлбарлан цааш нэмэн дэлгэрүүлж тайлбарламж хэв маягийн эх зохио.(2,5 оноо)

Муу зуршлыг маргааш хаяхаас өнөөдөр хаях нь амархан байдаг. Учир нь....

2. А. Өгүүлбэрийн гол гишүүд ямар гишүүд орох вэ? Зурлагыг бич. Б.Өгүүлбэрийн дэд гишүүдэд ямар гишүүн орох вэ? Зурлагыг бич. (1.5 оноо)

3. Дараах өгүүлбэрийг гишүүдээр зурж, цөм бүтцийг тодорхойл (1 оноо)

4. А.Хүйтэн булгийн уснаас шүдээ таштал залгилсан. Б.Хайрга чулуун шороог нь алчууртаа боож явсан.

5. 4-р ажлын цөм өгүүлбэрээ гол,дэд,захын дэлгэрүүлэгч гишүүнээр дэлгэрүүлж бич. (1 оноо)

6. Өгүүлбэрийн гишүүдийн асуултыг оноон бич. (1 оноо) А.Хамжсан тодотгол.........................,Өгүүлэгдэхүүн.............................,Байц......, Б.Харьяаны тодотшол.............. ,өгүүлэхүүн ................,Шууд бус тусагдахуун........

7. Дараах үүр өндгийн загварын өгөгдлийг гүйцээ (1 оноо) А. 1а........................., 2б...........................,3а...................., Б.1б.........................., 2а...........................,3б...................., Бүгд:8 оноо

Нэгж хичээлийн сэдэв : Эхийн гол утга санаа, бүтэц

Заах анги : 7-р анги

Нэгж хичээлийн зорилго : Эхийг уншаад , сэдэв, утга санаа, бүтцийг тодорхойлж, дүрслэх ур маягийг тайлбарлаж чаддаг болох

Нэгж хичээлийн хүрээнд эзэмших мэдлэг, чадвар

Мэдлэг

Чадвар

· Эхийн сэдэв

· Эхийн гол санаа

· Тулгуур ба түлхүүр үгийн тухай ойлголт

· Эхийн гол, эхлэл, төгсгөл хэсэг

· Эхийн сэдвийг тодорхойлох

· Эхийн гол санааг илэрхийлсэн үг, өгүүлбэрийг ялган бичих, утгыг тайлбарлах

· Эхийн гол санааг гаргасан тулгуур үгийг түүж бичих

· Түлхүүр үг , өгүүлбэрийг олж, дүрслэх ур маягийг тайлбарлаж чаддаг болох

· Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийн хоорондын харьцаа, уялдаа холбоог олж, тодорхойлох

· Цогцолбороор нь зааглах

Нэгж хичээлийн хүрээнд гүйцэтгэх жишиг даалгавар

Эхийг уншаад, өгөгдсөн даалгаврыг гүйцэтгээрэй.

Эрдэмтний сургаал

Хэл сурах уйгагүй оролдлого, тэсвэр тэвчээр шаардана.Үүнийг өөр юмтай зүйрлэвээс элсэн уулын оройд гарахын тулд цуцаж туйлдахаас шантралгүй цөхрөлтгүй мацахтай эгээ ижил.Тэр элсэн манхан уулын оройд нэг л гарчих юм бол цаашаагаа гулсаад буухад хэцүү биш.

Гадаад хэлийг сурчхаад үр шимийг нь хүртэж суух үнэхээр сайхан.Алимны модыг байнга арчилж тордсоны хүчинд ургуулаад, амтат жимс хурааж идэхтэй адил.

Оролдлого муутай хүний оюун тархи хөгжихгүй байсаар ухааны сүв дорхноо битүүрнэ.Эрдэнэт хүний бие төрхийг олж төрсөн л бол ихийг сурч бүтээх учиртай.

1.Эхийн сэдвийг олоорой. Чадвар 1

А.Эрдэм сурах тухай

Б.Гадаад хэл сурах тухай

В.Эрдэмтний яриа

2.Эхийн гол санааг олоорой. Чадвар 2

А.Гадаад хэл сурахад бэрхшээл их байдаг.

Б.Гадаад хэлийг сурвал үр шимийг нь хүртэнэ.

В.Гадаад хэл сурах бэрхшээлийг давж чадвал үр шимийг нь хүртэнэ.

Г.Хүн бүхэн эрдэм сурах ёстой.

3.Эхийн утгад тохирох хэлцийг олж дугуйлаарай. Чадвар 2

А.Оролдлого сайт оройд нь гарна

Оволзуур аашт ёроолд нь хоцорно.

Б.Сурсан нь далай, сураагүй нь балай

В.Оролдож хийхээ урьдаар бод

Олз ашгаа дараа нь бод.

Г.Сурсан хүнд хялбар

Сураагүй хүнд бэрх

4.Гадаад хэл сайн сурахын ач холбогдлыг юу юутай зүйрлэн адилтгасан бэ? Чадвар 4

.........................................................................................................................................................

5.Эхийн гол санааг гаргасан тулгуур үгийг түүж бичээрэй. Чадвар 2, 3

..................................................................................................................................

6.Эхэд хэдэн цогцолбор байна вэ? Цогцолбороор нь зааглаж, цогцолбор тус бүрийн санааг үг, өгүүлбэрээр илэрхийл. Чадвар 5

7.Эхийн гол хэсгийг олж бичээрэй. Чадвар 5

Дүгнэх нь :

1-р ажил Эхийн сэдвийг зөв тодорхойлсон бол 1 оноо

2-р ажил Эхийн гол утга санааг зөв тодорхойлсон бол 1 оноо

3-р ажил Эхийн утгад тохирох хэлцийг зөв олсон бол 1 оноо

4-р ажил Дүрслэх ур маяг тус бүрийг зөв тайлбарласан тохиолдолд 1 оноо 2 оноо

5-р ажил Тулгуур үгийг зөв бичсэн бол 2 оноо

6-р ажил Цогцолборыг зөв заагласан бол цогцолбор бүр 0,5 оноо оноо цогцолбор бүрийн санааг үг, өгүүлбэрээр илэрхийлсэн бол 1,5 оноо 3 оноо

7-р ажил Эхийн гол хэсгийг олсон бол 0,5 оноо, нэмэн дэлгэрүүлсэн бол 1,5 оноо 2 оноо

Бүгд 12 оноо

Нэгж хичээлийн сэдэв : Эхийн хувиргал

Нэгж хичээлийн зорилго :Эхийг хувирган найруулж бичих чадвар эзэмшүүлэх

Нэгж хичээлийн хүрээнд эзэмших мэдлэг, чадвар

Мэдлэг

Чадвар

ь Эхийн хураах, дэлгэрүүлэх хувиргал

ь Эхийн салаалах, тонгоргох хувиргал

ь Эхийн утга санааг хурааж, дэлгэрүүлэн бичих

ь Эхийн хэлбэр, хэв маяг, бүтцийг өөрчлөн найруулж, хувирган бичих

ь

Нэгж хичээлийн хүрээнд гүйцэтгэх жишиг даалгавар

Эхийг уншаад, өгөгдсөн даалгаврыг гүйцэтгээрэй.

Хатуу үг

Франклиныг залуу байхад түүнтэй муудалцсан нөхдийнх нь нэг “ Бен чамд ямар ч ирээдүй алга.Чи өөртэйгөө санал нийлэхгүй хүмүүстэй доромж байдлаар харьцдаг.Тиймээс чиний үгийг хэн ч сонихдоггүй.Найзуудад чинь чамайг байхгүй үед л сайхан байдаг.Сонин юм болоход чамд хэн ч хэлдэггүй.Хэллээ гэхэд өөрийгөө л эвгүй байдалд оруулна гэдгийг мэддэг учраас тэр.Тэгэхээр чи одоогийнхоосоо илүү юм мэдэж авна гэдэг юу л бол “ гэжээ

.Бен энэ хатуу үгийг хүлээн авч бүх байдлаа өөрчилж бусадтай эвгүй харьцахаа больсон бөгөөд их зан гаргахыг үүрд тэвчсэн байна.

Түүнийг 84 нас хүрч нас барахад Бенжамин Франклин гэсэн нэр “ Суу билиг нь хүн төрөлхтний чимэг байж, олон талт зүтгэл нь шинжлэх ухаан, эрх чөлөө, эх орны тусын тулд зориулагдсан “ хэмээх үгсийн хамт бичигджээ.

1.Залуу Франклины гол алдаа юу байв? 1 оноо

А.ихэмсэг дээрэнүй

Б.аминчхан

Г.зөрүүд

Д.бусдыг дорд үздэг

2.Түүнийгээ алдаагаа засахад юу нөлөөлсөн бэ? 1 оноо

А.Найзын шударга үг

Б.Өөрийн тэвчээр

В.Ухаан

Г.Зан харьцаа

3.Эхийн гол утга санааг алдагдуулахгүйгээр хурааж бичээрэй. Чадвар 1 2 оноо

4.Дараах өгүүлбэрийг дэлгэрүүлж, эх зохион бичээрэй. 2 оноо

Хүнтэй эелдэг боловсон харьцах хэрэгтэй.Эелдэг харьцаа чиний толь мөн........ Чадвар 1

5. Дээрх эхийг цогцолбороор нь зааглан, тонгоргох хувиргал хийгээрэй. Чадвар 2

2 оноо

6.Дараах шүлгийн бичлэгийн хэлбэрийг өөрчилж, салаалах хувиргал хийгээрэй. Чадвар 2

2 оноо Гэзар шороондоо би хайртай

Хөлд орохдоо унаж босож мөрөө гаргасан

Хүйтэн булгийн уснаас шүдээ таштал залгилсан

Талын тогоруу нуурын ангир үргээж

Таанын толгой цэцгийн дэлбээ түүж явсан болохоороо

Газар шороондоо би хайртай.

Дээрх эхийг цогцолбороор нь зааглан, тонгоргох хувиргал хийгээрэй.

Бүгд 10 оноо

Нэгж хичээлийн сэдэв

Сонгон судлах эх зохиол

Мэдлэг

Чадвар

Гуравдугаар улирал

Хошин шог үлгэр

МАҮ “Үнэг арслан хоёр “

Эзоп. “Үнэг хэрээ хоёр”

Ренар үнэгний роман

Крылов. “Үнэг”

Ф.Рабле “Гаргантфа Пантагруэль”

Ж.Свифт “Гулливерийн аялал”

“Далан худалчийн үлгэр”

1. Зохиолын утга, сэдвийн нэгдэл

2. Дүрслэх хэрэглүүр:

ь Хүншүүлэл

ь Ёгтлол,

ь Егөөдөл

Зохиолын утга, сэдвийн нэгдэл:

1. Уншсан зохиолынхоо сэдвийг тодорхойлж, ямар асуудал хөндсөнийг тайлбарлан ярьж бичих

2. Зохиолын гол утга санааг илэрхийлсэн хэсгийг зохиолоос олох, сэдэвтэй холбон тайлбарлан ярих

3. Зохиолын санааг ургуулан ярих, бичих

Дүрслэх хэрэглүүр:

1. Ёгтлол, егөөдөл, хүншүүлэлийг зохиолоос таньж, олох

2. Ёгтлол, егөөдөл ашиглан ярих, бичих

Адал явдлын ертөнцөөр аялахуй

Д.Дефо “ Робинзон Крузо” роман

Ж.Верн “Нууцат арал”

М.Твен “Хаклберри Финнад тохиолсон явдал

П.Лувсанцэрэн

“Борзоон явдал”

Зохиолын өгүүлэгдэхүүн:

ь Зангилаа

ь Өрнөл

ь Туйл

ь Тайлал

ь Тууж

Эх зохиолд задлал хийх :

1. Уншсан зохиолынхоо зангилааг олж, өрнөл төгсгөлийг тайлбарлах

2. Зохиолын өгүүлэгдэхүүн хэсгийг тодорхойлж сурах, таньж ялгах

12 жилийн сургалттай 8-р ангийн “Уран зохиол”-ын хичээлийн 3-р улиралд эзэмших мэдлэг, чадвар

“Хошин шог үлгэр” нэгж хичээлийн жишиг даалгавар

1. Дараах үлгэрүүдийн сэдэв, гол санааг тодорхойлон бичнэ үү? /4оноо /

Сэдэв

Гол санаа

Үнэг арслан хоёр

Үнэг чоныг чадсан нь

2. Хүний зан чанарын ямар шинжийг бидний уншсан үлгэрийн дараах амьтдаар харуулсан байж болох вэ? / 1оноо/

Үнэг шиг...................................

Чоно шиг................................................

Арслан шиг........................................

Хэрээ шиг............................................

3. Дараах тодорхойлолтын утгыг зөв гүйцээн бичнэ үү? /2 оноо/

Юмс үзэгдлийн аль нэгэн шинж, мөн чанарыг .................... утгаар нь сөргүүлэн гаргах уран сайхны аргыг ............................. гэнэ.

Юмс үзэгдлийг ......................бүхий өөр юм үзэгдлээр орлуулан үндсэн санаагаа ............................... гаргахыг ...........................гэнэ.

4. Одоо амьдарч буй цаг үе, нийгмээрээ Гулливерийг аялуулан адал явдалт эх зохион найруулж бичнэ үү? Бичихдээ егөөдөл ашиглан бичээрэй. Үгийн тоо 80-95 / 4 оноо /

5. Дараах хэсэгт уран дүрслэлийн ямар аргыг хэрэглэсэн бэ? /1оноо/

Өвгөн аавын өндөр хүрэгч ингэ

Өглөө нь шилрээд орой нь ботголов.

Тэгэхлээр нь эхий нь унаад

Ботгыг нь дүүрээд явах гэсэн даасангүй

Тэгэхээр нь би ботгыг нь унаад

Эхий нь дүүрээд явсан чинь

Дэнхэн данхан гээд явахчаан боллоо.....

a. Адилтгал

b. Ёгтлол

c. Амьдчилал

d. Егөөдөл

Нийт оноо 11

12 жилийн сургалттай 9-р ангийн “Уран зохиол”-ын хичээлийн 3-р улиралд эзэмшүүлэх мэдлэг, чадвар

Улирал

Нэгж хичээлийн сэдэв

Сонгон судлах эх зохиол

Мэдлэг

Чадвар

Гуравдугаар улирал

Найраглал

Д. Нацагдорж

“Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэг

Ж.Бадраа

“Чандмана эрдэнэ” шүлэг

Д.Нямсүрэн

“Дөрвөн цаг” шүлэг

Б.Лхагвасүрэн

“Боржигоны бор тал” шүлэг

Б.Ахтаан

“Бүргэд” найраглал

Д.Пүрэвдорж

“Хар цас” найраглал

Зохиолын уран сайхан чанар:

ь Зохиолын дүрийн уран сайхан дүрслэл

ь Уран сайхны үнэн, бодит үнэн

ь Найраглал

Зохиолын уран сайхан чанар:

1. Зохиолын дүр болон үйл явдлыг тодотгосон уран дүрслэлийг зохиолоос олох, тайлбарлах

2. Зохиолд дүрсэлсэн дүр, үйл явдлын бодит үнэн, уран сайхны үнэнг харьцуулан ялгах

3. Найраглалын бусад төрлөөс ялгагдах онцлогийг таних, мэдэх

4. Зохиолоос ишлэл болон шүлэг найраглалаас цээжлэн тогтоох

Өгүүллэг

С. Эрдэнэ

“Өвгөн шувуу” өгүүллэг

С.Дулам

“Цэнхэр тэрлэгт” өгүүллэг

Э.Хэнри

“Сүүлчийн ганц навч” өгүүллэг

Зохиолын зохиомж:

ь Үглэл яриа

ь Сэтгэлийн өчиг

Эх зохиолд задлал хийх :

1. Зохиолоос үглэл яриа, сэтгэлийн өчигийг таньж, зохиолд гүйцэтгэх үүргийг тайлбарлах

2. Зохиолыг дуурайн зохиохдоо үглэл яриа, сэтгэлийн өчиг зэргийг зохистой ашиглан найруулан бичих

3. Зохиолыг өгүүлэгдэхүүн бүтцээр задлан тайлбарлаж, ярих

“Найраглал” нэгж хичээлийн жишиг даалгавар

1. Зохиолч “ Хөдөө талын үзэсгэлэн” гэж юуг хэлсэн бэ? / 0,5 оноо/

a) Арван найм, естэй хүүхнийг

b) Монгол эмэгтэйн гоо үзэсгэлэнг

c) Монголчуудын жаргал, цэнгэлтэй байдлыг

d) Хурдан морь

e) Морь, монгол эмэгтэйн хосолсон дүр төрх

2. Морины сайхан онцлог шинжийг өөрийн мэдэх болон зохиолд өгүүлснээр харьцуулан бичнэ үү? / 2 оноо/

Чиний харахад сайхан морь ямар байдалтай харагддаг вэ? Өөрийнхөөрөө дүрслэн бичнэ үү?

“Хөдөө талын үзэсгэлэн” зохиолд морийг хэрхэн уран сайхнаар дүрслэн бичсэн бэ?

3. Дараах зохиолчдын зохиолыг зөв харгалзуулна уу? / 1 оноо /

a) Ж.Бадраа 1. Бүргэд

b) Д.Пүрэвдорж 2. Боржигоны бор тал

c) Ш.Сүрэнжав 2. Вансэмбэрүү

d) Б. Явуухулан 3. Дөрвөн цаг

e) Д.Нямсүрэн 4. Чандмана эрдэнэ

f) Б.Лхагвасүрэн 5. Хар цас

g) Б.Ахтаан 6. Би тэнгэрийн хүү

4. Шүлгийн мөрийг гүйцээн бичнэ үү? / 2 оноо /

Хангайн ................. гэнэт ............................

.......................................... цахилгаан гялбах нь ....................

Хонон өнжин ........................................................ сайхан

..................................................................................сайхан

5. “Нар хур царайчилсан, газрын саальтай хормой”, “Салхи хөлөглөсөн өд” гэсэн дүрслэлт үгийн дүрслэх хэрэглүүрийг тодорхойлно уу? / 1 оноо/

a) Адилтгал

b) Зүйрлэл

c) Амьдчилал

d) Хүншүүлэл

6. “Хар цас” найраглалын цаг хугацаа биднээс хэр алсад байна вэ? Та нар сургуульд орох үеийн цаг хугацаа, тухайн үеийн үйл явдлын онцлох зүйлийг тусган шүлгийн дараах мөрүүдийг дуурайн зохионо уу? /3 оноо/

Гучуулаа бид гучин ээжтэй

Гучуулаа бид гучин аавтай

Гучуулаа бид гучин нэртэй

Гучуулаа бид гучин гэртэй

Гучуулаа дөчин нэгэн онд

Гучуулаа дөнгөж найман насандаа

Сурагчийн цүнхийг хоёрдугаар дайнтай

Сургууль руугаа үүрч явсан юм.

Тэр цагт, манай нутаг

Тэнгэр цэлмэг нартай байсан ч

Амьтны царайг шөнийн үүл шиг

Алсын дайны сүүдэр дарсан юм.

7. Найраглал гэж юу вэ? Бусад зохиолын төрлөөс ялгарах онцлог нь юу вэ? / 1,5 оноо/

8. Жанбота охин, Жекей хүү гэж хэний ямар зохиолын дүр вэ? Эдгээр дүрээр юуг төлөөлүүлэн бичсэн бэ? / 2 оноо/

Нийт оноо 13 оноо

7-р ангийн III улирлын нэгж хичээлээр эзэмших чадварууд

Дд

Нэгж хичээлийн сэдэв

Цаг

Зорилго

Чадвар

1

Эх орон-Элгэн нутаг

8

Яруу найргийн зохиолд утга, бүтцийн задлал хийх үйлийн баримжаа эзэмшүүлэх.

ь Шүлэг цээжлэх

ь Шүлгийн холбоцыг таних

ь Дүрслэх хэрэглүүрийг олж утгыг тайлбарлах

2

Монгол найраглал

8

Найраглалын онцлогийг мэдүүлэх, утгын задлал хийх үйлийн баримжаа эзэмшүүлэх.

ь Зохиолыг унших, ойлгох

ь Найраглалын онцлогийг мэдэх

ь Найраглалын эхлэл, гол, төгсгөл хэсгийг олох

Жишиг даалгавар 1

Нэгж хичээлийн сэдэв: Эх орон-Элгэн нутаг

1. Дараах шүлгийг гүйцээн бич.

Бууж.................холоос

............. нь харагдах хачин

Бугуйл хаям................

Нар нь ...............сонин Б.Я

2. Дараах шүлгийн мөрийг зөв байрлуулж найруулан бичээрэй.

Намрын шар нар над дээр чам дээр тусна

Буга хандгай урамдаж уул усыг баясгахад

Найган найгах улиралд бид бас найгана

Үхэр шар мөөрөлдөн малчин хүнийг зугаацуулна...Д.Н

3. Дараах шүлгийн утга санаа, холбоцыг дуурайн зохион бич.

Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд

Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ

Өнөр сайхан төл, баян хотыг чимэхэд

Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана. Д.Н

4. Тодорхойлолтыг нөхөж бич.

Дүрсэлж буй зүйлээ уран яруу болгохын тулд зарим үгийг зохистой давтсаныг ...............................гэнэ.

5. Шүлгээс адилтгал, зүйрлэлийг олж дүрслэх ур маягийн утгыг тайлбарла.

Шөнийн талд адуу янцгаана

Эртний домог шиг буурал тал

Эргэн тойрон чимээ алдана

Алс талын алжаал тайлж

Аяны хүн талдаа хононо

Гүн харанхуйд тэнгэрийн зүйдэл

Гүүн зэл шиг сунайн цайрна

Амгалан талын аяс хөндөж

Алдуурсан унага шиг од харвана

Эртний домог шиг буурал тал

Эргэн тойрон чимээ алдана

Оддын дунд ижлээ үзсэн юм шиг

Шөнийн талд адуу янцгаана. Д.Н

12 жилийн 7-р ангийн IV улирлын нэгж хичээлээр эзэмших чадварууд

Дд

Нэгж хичээлийн сэдэв

Цаг

Зорилго

Чадвар

1

Өгүүллэг түүний онцлог

8

Өгүүллэгийн утга санааг ойлгуулах, дүрд задлал хийх үйлийн баримжаа эзэмшүүлэх

ь Зохиолын агуулгыг уншиж ойлгох

ь Зохиолын утга санааг тайлбарлах, дүрийг тодорхойлох

ь Зохиолын эхлэл, гол, төгсгөл хэсгийг тодорхойлох

2

Дууль

4

Дууль түүний онцлогийг мэдүүлэх, дуульд задлал хийх үйлийн баримжаа эзэмшүүлэх

ь Зохиолын агуулгыг уншиж ойлгох

ь Зохиолын утга санааг тайлбарлах, дүрийг тодорхойлох

ь Дуулийн онцлогийг мэдэх

Жишиг даалгавар 2

Нэгж хичээлийн сэдэв: Өгүүллэг түүний онцлог

1. Зохиолыг анхааралтай сонсоод асуултын зөв хариултыг тэмдэглээрэй.

Шаргачин

Хаврын хурц нар нэлээд дээр мандан ойр орчмыг хөхөмдөг манан бүрхэж өргөн талд байгаа юмс цөм зэрэглэн жирвэлзэж байлаа.

Цайдам хөндийн зүүн зах нь болсон хэсэг дэрс рүү эхээс гараад хэдхэн хоносон, цайвар цагаан янзага дагуулсан шаргачин орж ирлээ.

Янзага нь тонгочин тоглож орчин тойронд нь өөрөөс нь өөр юмгүй мэт бүхийг мартан явахад эх нь тал бүр тийш сэрвэлзэн өчүүхэн чимээг ч сэрэмжлэн чагнаж, нүдэнд нь торсон бүхнийг “Юу вэ? Яах гэж байна” гэсэн бодолтой нарийвчлан ажиглаж явлаа.

Уураг нь дуусаагүй өег сүүндээ гэдэс нь цадсанаас ч юм уу нялх бие нь тоглоомдоо ядарснаас ч юм уу, аль зуун зуун жилээр үргэлжилсэн хатуу амьдралын сургаал ч юм уу, бүү мэд, Юу ч гэсэн дэрсэнд орсны дараа удалгүй янзага нь нуугдан унтав.... Ч.Л

1. Шаргачин ямар янзага дагуулсан бэ?

А. цоохор Б. цайвар цагаан В. хөөрхөн Г. айсан

2. Янзага яаж явсан бэ?

А. тонгочин тоглож Б. айн сэрвэлзэж В. үүрэглэж Г.тоглож наадаж

3. Шаргачин яаж явсан бэ?

А. айн сэрвэлзэж Б. тонгочин тоглож В. нарийвчлан ажиглаж Г. бүхнийг ажиглаж

4. Дэрсэнд орсны дараа янзага яасан бэ?

А. тонгочин тоглосон Б. нуугдан унтсан В. сүүгээ хөхсөн Г. бие нь ядарсан

2. Дээрх хэсэгт өгүүлсэн шаргачин, янзага хоёрын хийж буй үйлдлээс эх, үр хоёрын харьцааг дүгнэн бич.

3. Дараах зохиолыг анхааралтай сонссоны дараа төгсгөл хэсгийг үргэлжлүүлэн зохион найруулж бич.

“Хос тогоруу”

......Довын энгэрт шар цэцэг цухуйх үес нүүдлийн шувуудын түрүүч нь үзэгдэвч тэдний дунд дэрчгэр чихт хүүхдийн хуучин танилууд байсангүй. Хамгаас түрүүн ирэх ёстой. Тэр хоёр тогоруунд чухам ямар саад учирсныг бүү мэд. Ямар ч саад тотгортой тааралдаж болох алсын газар одсон билээ. Хэрэв замдаа эцэж цуцаад ойчиход хүрвэл тэд нарт хэн нэгэн тусалдаг болов уу? Чухам хаана газардсанаас л хамаг хэрэг шийдэгдэх буй заа. Д.Ц

4. Дэрчгэр чихт- гэсэн үгийн утга санааг тайлбарла. Зохиолч яагаад энэ үгийг сонгож хэрэглэсэн бэ?

Монгол хэл, уран зохиолын багш:Д.Мягмарсүрэн

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)