Бодит чадвар : ШИНЭЭР 2013,3,04 7-р ангийн уран зохиол

ШИНЭЭР 2013,3,04 7-р ангийн уран зохиол

7 дугаар ангийн Уран зохиолын нэгж хичээлийн сэдэв, агуулга

Нэгжийн сэдэв

цаг

Эзэмших чадвар

Түргэн хэллэг, оньсого, таавар

9

· Хэл зүгшрүүлэх үг, жороо үг, амьсгал уртасгах үгийг хурдан, зөв, уран (дууны өнгө, өндөр нам, чанга сул, утгын өргөлтийг тогтоон) унших

· Аман зохиол, уран зохиолын зүйлсийг өөр хооронд нь ялган таних, онцлог шинжийг тодорхойлох

· Оньсого, таавраас сонгон цээжлэх, онцлог шинжийг тодорхойлох

Зүйр цэцэн үг, ертөнцийн гурав

7

· Зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, бэлгэ дэмбэрлийн үгийг зөв, уран (дууны өнгө, өндөр нам, чанга сул, утгын өргөлтийг тогтоон) унших

· Бэлгэ дэмбэрлийн үг, шүлэг, ертөнцийн гурваас сонгон цээжлэх, өөр хооронд нь ялган танихаас гадна шүлэг, найраглалаас ялган таних, тайлбарлах

Ерөөл, магтаал

7

· Дайралцаа, ерөөл, магтаалаас сонгон цээжлэх

· Ерөөл, магтаалыг ялган таних, аялгуулан хэлэх, уран (дууны өнгө, өндөр нам, чанга сул, утгын өргөлтийг тогтоон) унших

· Дайралцаа наадмын дүрийг жүжигчлэн үг хэлээр нь илэрхийлэн үзүүлэх, утгыг нээх!?

Үлгэр, домог

8

· Уншсан сонссон үлгэрээ сав, шим ертөнц, хүн ба байгалийн холбогдолтой алин болохыг агуулга, сэдэвт нь үндэслэн тайлбарлах

· Үлгэрийн утга, агуулга, дүрийн талаар өөрт төрсөн сэтгэгдэл, үнэлэлт дүгнэлтээ ярих, бичих

· Үлгэр, домгийн санааг ургуулан ярих, бичих

· Үлгэр, домгийн баатар ба зохиолын дүрийг харьцуулах, ижил ба ялгаатай талыг тодорхойлох

Сургаалын зохиол

6

· Сургаалын зохиолоос сонгон цээжлэх, уран (дууны өнгө, өндөр нам, чанга сул, утгын өргөлтийг тогтоон) унших

· Шүлгийн толгой холбоцыг ялган тодорхойлох, жишээгээр тайлбарлах

· Тунгаан бодсон зүйлээ бичиж тэмдэглэх

· Сургаалын зохиолын уран яруу болсны учир шалтгааныг тайлбарлан бичих

Шүлэг

9

· Шүлгийн хэмнэлийг мэдэрч сонсох, (дууны өнгө, өндөр нам, чанга сул, утгын өргөлтийг тогтоон) уран унших

· Шүлгээс сонгон цээжлэх, сонгосон үндэслэлээ тайлбарлах

· Шүлгийн толгой холбоцыг ялган тодорхойлох, жишээгээр тайлбарлах

· Шүлгээс төрсөн мэдрэмж сэтгэгдлээ ярих, бичих

· Шүлгийн дүрслэлээс адилтгал, зүйрлэл, амьдчилал, хэтрүүллийг ялган тодорхойлох

Найраглал

6

· Найраглалын хэсгээс сонгон цээжлэх

· Найраглалын онцлогийг тодорхойлох

· Найраглалын дүрслэлээсадилтгал, зүйрлэл, амьдчилал, хэтрүүллийг ялган тодорхойлох

· Зохиолын гол баатар, уянгын баатрыг ялган тодорхойлох

· Найраглалаас төрсөн мэдрэмж сэтгэгдлээ ярих, бичих

Өгүүллэг

9

· Зохиолын сэдэв, гол утга санаа, зохиомж (эхлэл, зангилаа, өрнөл, туйл, тайлал, төгсгөл)-ийг тодорхойлох

· Уншсан зохиолоо утга төгссөн хэсгүүдэд хувааж, гарчиг өгөн, энгийн ба дэлгэрэнгүй төлөвлөгөө зохиох

· Өгүүллэгээс хүүрнэлийг тодорхойлж, хүүрнэн өгүүлэгч ба зохиолын баатрын хэл яриаг дууны өнгө аялгаар ялган унших, зохиолын баатруудын ижил ба ялгаатай тал, зан байдал, өвөрмөц онцлог, сайн муу талыг харьцуулан үнэлгээ өгөх, дүрийг тодорхойлох, төлөөлөн унших, үг хэллэгийг тогтоох

· Өгүүллэгийн дүрслэлээс адилтгал, зүйрлэл, амьдчилал, хэтрүүллийг ялган тодорхойлох

· Зохиолын төгсгөлийг таамаглан ургуулан бодож, төрсөн мэдрэмж сэтгэгдлээ ярих, бичих

Тууж(роман)

9

· Зохиолын сэдэв, гол утга санаа, зохиомж (эхлэл, зангилаа, өрнөл, туйл, тайлал, төгсгөл)-ийг тодорхойлох

· Уншсан зохиолоо утга төгссөн хэсгүүдэд хувааж, гарчиг өгөн, энгийн ба дэлгэрэнгүй төлөвлөгөө зохиох

· Туужаас хүүрнэлийг тодорхойлж, хүүрнэн өгүүлэгч ба зохиолын баатрын хэл яриаг дууны өнгө аялгаар ялган унших, дүрийг тодорхойлох, төлөөлөн унших, үг хэллэгийг тогтоох

· Тууж (роман)-ийн дүрслэлээс адилтгал, зүйрлэл, амьдчилал, хэтрүүллийг ялган тодорхойлох

· Зохиолтой холбоотой асуулт өөртөө тавин хариулт олох, амьдралтай холбон эх зохиож бичих, зохиолоос төрсөн мэдрэмж сэтгэгдлээ ярих, бичих

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)