Бодит чадвар : ШИНЭЭР 9-Р АНГИЙН УРАН ЗОХИОЛ

ШИНЭЭР 9-Р АНГИЙН УРАН ЗОХИОЛ

9 дүгээр ангийн Уран зохиол

Нэгжийн сэдэв

цаг

Эзэмших чадвар

Ардын аман зохиолын онцлог ба зүйр цэцэн үг

6

· Монгол ардын аман болон бичгийн зохиолын харилцаа холбоог ялган тайлбарлах

· Үлгэр домог, түүх домог, хууч яриа зэрэг хүүрнэн өгүүлэх ардын аман зохиолын төрөл зүйлийг ялган таних, жишээгээр батлан тайлбарлах

· Зүйр цэцэн үг, бэлгэ дэмбэрлийн үг зэргийг ухааран ойлгох, тайлбарлах

Хуримын аман зохиол

6

· Хуримын зан үйлийн аман зохиолыг судлах, задлан шинжлэх

· Зохиолын уран үг хэл, хүүрнэн өгүүлэгч ба баатрын хэл яриаг ялгах, тайлбарлах

· Зохиолын бэлэгдэл, төлөөллийн үүргийг тайлбарлах

Баатарлагийн тууль

7

· Баатарлагийн туулийн онцлогийг тодорхойлох

· Баатарлагийн тууль ба туульсын яруу найргийг ялган таних, унших сонсохдоо ерөөл магтаал шүлэг найраглалаас ялган таних

· Хэл уран сайханд задлал хийх

Шүлэг яруу найраг

8

· Шүлэг зохиолоос хэлний яруу хэрэглүүрийг таньж тэдгээрийн үүргийг тайлбарлах

· Шүлэг сонгон унших ба шүлэглэн зохиох замаар өөрийгөө илэрхийлэхэд суралцах

· Шүлгийн айзам хэмнэл, өргөлт зогсолт аялгыг илрүүлэн унших, сонгон цээжлэх

Найраглал

6

· Найраглалыг ухааран ойлгож унших уран сайхныг хүртэж хүлээн авах

· Өгүүлэгчийн бодол санааг уянгын хэлбэрээр үзүүлснийг илрүүлэн тайлбарлах

· Туульсын ба уянгын найраглалыг ялган таних

Өгүүллэг, тууж

8

· Зохиолын өгүүлэгдэхүүнд задлал хийхзохиолын зангилаа, өрнөл, туйл, тайллыгтодорхойлох

· Зохиолоос дүрслэх ур маягийг олж тайлбарлах

· Зохиолоос төрсөн мэдрэмжээ бичих

· Зохиолын дүрийг уран сайхнаар дүрслэн бүтээх, дүрд задлал хийх, тайлан тайлбарлах

· Зохиолыг ухаарч унших, ойлгох, ярих, бичих

Роман

8

· Романыг бүрэн эхээр нь унших, товч агуулгыг ярих, өгүүлэгдэхүүний задлал хийх

· Уран дүрийн үгсийн сангаас тайлан тайлбарлах

· Уран санаануудыг гарган тайлбарлах

· Зохиолоос үглэл яриа, сэтгэлийн өчиг, захидал, зохиогчийн тэмдэглэл зэргийг гаргаж тайлбарлах, эх зохин бичихдээ зохистой ашиглах

· Номын тэмдэглэл хийх аргачлал хэрэглэх: зохиогчийн нэр, төрсөн он, номын гарчиг,агуулга” ном хөтөлбөрийн хүрээнд

Кино зохиол

8

· Зохиолд дэвшүүлсэн асуудлыг тодорхойлж, түүнийг зохиолын ишлэлээр дэлгэрүүлэн илэрхийлэх

· Кино зохиолыг ухааран ойлгож, уран сайхныг хүртэж хүлээн авах, дэлгэрэнгүйгээр тайлбарлах

· Үзсэн киноны талаар хувийн үзэмж сэтгэгдлээ баримт нотолгоо гарган яриа бичгээр илэрхийлэх

· Зохиол дахь хөрөг дүр, харилцан яриан дахь этгээд үг, мэргэжлийн үг, хуучирсан үг хэллэгийг ялган тодорхойлох, үүргийг тайлбарлах

· Зохиолын санааг ургуулан ярих, бичих

Жүжгийн зохиол

8

· Уншсан ба үзсэн жүжгийнхээ тухай уран дүрслэл хэлц оруулан ярих

· Дүрийг төлөөлөн унших

· Жүжгээс төрсөн сэтгэгдлээ илэрхийлэх

· Хошин ба эмгэнэлт жүжгийн ялгааг тодорхойлох

· Үзсэн жүжгийн уран сайхныг хүртэж хүлээн авах, жүжгийн талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх

· Уншсан жүжгийн зохиолын баатруудын ижил ба ялгаатай талуудыг харьцуулах

Өрнө дорнын уран зохиол

5

· Зохиолын хэл найруулгын болон зохиомжийн онцлогийг тайлбарлах

· Нийгэм, үндэстний онцлог зохиолд хэрхэн илэрсэн, түүнийг юу гэж үзэж буйгаа илэрхийлэх

· Зохиолын дүрээр дамжуулан өөрийн үзэл бодол, мэдрэмжээ илэрхийлэх, ишлэл баримтаар дүгнэн бичих, ярих

· Өгүүлэгдэхүүний задлал хийх

· Уншсан зохиолын баатруудын өвөрмөц талыг харьцуулан үнэлгээ өгөх

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)