Бодит чадвар : ШИНЭЭР 12 жилийн 10 -р ангийн уранзохиол

ШИНЭЭР 12 жилийн 10 -р ангийн уранзохиол

12 жилийн 10 дугаар ангийн Уран зохиолын нэгж хичээлийн сэдэв, агуулга

Нэгжийн сэдэв

цаг

Эзэмших чадвар

Ардын аман зохиолын онцлог ба магтаал туульсын яруу найраг

7цаг

· Аман яруу найраг хийгээд бичгийн яруу найргийн харилцаа холбоог ялган тайлбарлах, тайлга тахилгын яруу найргийг бөө мөргөлийн яруу найргаас ялган таних, эдгээрийг аман зохиолын бусад төрөл зүйлээс ялгах

· Магтаал, туульсын яруу найраг, баатарлаг туульс, ардын дуу, бөөгийн яруу найраг нь ААЗ-ын төрөл, зүйл болохыг жишээгээр батлан тайлбарлах

· Аялгуут аман яруу найргийн гол зүйл болох магтаал туульсын аялгуунд суралцах, уран унших

· Номын тэмдэглэл хийх аргачлал хэрэглэх:зохиогчийн нэр, төрсөнон, номынгарчиг,агуулга”(ном хөтөлбөрийн хүрээнд)

Сонгодог уран зохиол

9цаг

· Уншсан зохиолын уран сайхан(сэдэв, утга, агуулга, хэлбэрийн нэгдэл, зохиомж, өгүүлэгдэхүүн, уран дүрийн) –д задлал хийх

· Уншсан зохиолын хэл (уран дүрийн үгийн сан, хэлний уран яруу хэрэглүүр, өгүүлбэр зүйн ур маяг)-д задлал хийх

· Зохиолын агуулгыг бүрэн гүйцэд, ойлгомжтой, утга санааг нь дүгнэн ярих, хэл найруулгыг нь хадгалан ярих, бичих

Шүлэг найраглал

9

· Шүлэг яруу найргийн холбоц, эгшиглэл зүй, айзам зүй, бадаглал зүйг, монгол яруу найргийн язгуур онцлог хийгээд уламжлалыг тодорхойлох

· Шүлэг, зохиолоос хэлний яруу хэрэглүүрийг таньж, тэдгээрийн үүргийг тайлбарлах

· Шүлэг сонгон унших ба шүлэглэн зохио хзамаар өөрийгөө илэрхийлэхэд суралцаж, шүлгийн айзам хэмнэл, өргөлт зогсолт аялгыг илрүүлэн уянгын зохиолыг уран унших, сонгон цээжлэх

· Яруу найргийн уламжлалт хэлбэрийг ялган танихаас гадна уянгын ба иргэний яруу найргийг ялган таних, рубай, сонет, хайку зэрэг яруу найргийн тогтсон хэлбэрүүдийг өөр хооронд нь ялган тодорхойлж, жишээгээр тайлбарлах

Өгүүллэг, тууж

9

· Зохиолын агуулгыг бүрэн гүйцэд, ойлгомжтой, зохиолын сэдэв, утгын талаар өөрийн үнэлэлт дүгнэлт хийж, хэл найруулгыг нь хадгалан ярих, бичих

· Уншсан зохиолын уран сайхан (сэдэв, утга, агуулга, хэлбэрийн нэгдэл, зохиомж, өгүүлэгдэхүүн, уран дүрийн) –д задлал хийх

· Уншсан зохиолын хэл (уран дүрийн үгийн сан, хэлний уран яруу хэрэглүүр, өгүүлбэр зүйн ур маяг)-д задлал хийх

Роман

9

· Романыг бүрэн эхээр нь унших, агуулгыг товч оновчтой, тулгуур зураглалаар тэмдэглэн, зохиолоос сонгон эш авч,ярих, бичих

· Сонгож уншсан романы төрөл, зүйлийг тодорхойлох

· Уншсан романы үйл явдал, өгүүлэгдэхүүнийг задлан шинжлэх

· Зохиолын дүрийн талаар өөрийн үнэлэлт дүгнэлт хийн ярих, бичих

Хошин жүжгийн зохиол

9

· Сонгодог театрын 3 нэгдэл (орны, цагийн, үйл явдал), жүжгийн хэл яриа, бичвэр, горим, дүрийг таних, ялгах, тайлбарлах

· Үзсэн жүжгээ бусдадуран сайхан ярих, дүрслэх хэрэглүүрийг зохистой ашиглан уран сайхан илтгэх

· Жүжгийн баатруудын ижил ба ялгаатай тал, өвөрмөц талыг харьцуулан дүгнэх

· Зохиолд дэвшүүлсэн асуудлыг тодорхойлж түүнийг зохиолын ишлэлээр дэлгэрүүлэн илэрхийлэх

· Үзсэн жүжгийн үйл явдал, өгүүлэгдэхүүнийг задлан шинжлэх

· Харилцан яриан дахь этгээд, хуучирсан, мэргэжлийн үг хэллэгийг ялган тодорхойлох, үүргийг тайлбарлах

· Хошин ба эмгэнэлт жүжгийн ялгааг тодорхойлох

· Эхлэл, зангилаа, өрнөл, туйл, тайлал, төгсгөл бүхий эх зохиож бичих, жүжгээс төрсөн сэтгэгдлээ илэрхийлэх

Эмгэнэлт жүжгийн зохиол

9

Гадаадын уран зохиол

9

· Зохиолын хэл найруулгын болон зохиомжийн онцлогийг тайлбарлах

· Нийгэм, үндэстний онцлог зохиолд хэрхэн илэрсэн, түүнийг юу гэж үзэж буйгаа илэрхийлэн ярих, бичих

· Зохиолын дүрээр дамжуулан өөрийн үзэл бодол, мэдрэмжээ илэрхийлэх, ишлэл баримтаар дүгнэн бичих, ярих

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
оюунсүрэн (зочин)

уянгийн ба иргэний яруу найргийн тухай мэдээлэл гаргаж өгч болхуу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)