Бодит чадвар : ШИНЭЭР 12 жилийн 10-р ангийн монгол хэл

ШИНЭЭР 12 жилийн 10-р ангийн монгол хэл

12 жилийн 10-р ангийн Монгол хэлний нэгж хичээлийн сэдэв агуулга

Нэгж хичээлийн сэдэв

Цаг

Эзэмших чадвар

Яриа бичгийн дадлага

6

· Эргэцүүлэмж эхэд задлал хийх, эхийн сэдэв, бүтэц, гол, шинэ, зорьсон санааг тодорхойлох, эхийг хувирган бичих, эхээс тулгуур ба түлхүүр нэгжийг олж тайлбарлах, эргэцүүлэмж эхийн онцлог шинжийг нь тоочих, тайлбарлах

· Эргэцүүлэмж эхийн доторх ЗН ба зэргэд өгүүлбэрүүдийн утга, бүтцийг задлан тайлбарлах, өгүүлбэр дэх тогтвортой холбоо үгийг олох, өгүүлбэрийг хувиргах

· Ойролцоо ба эсрэг санаат өгүүлбэрийг ялган тодорхойлох

Уран зохиолын найруулгын онцлог, төрөл зүйл

9

· Зохиолыг төрөл зүйлээр нь(үргэлжилсэн үг, жүжиг, яруу найраг) ялгаж таних, тус бүрийн онцлог, бусад найруулгын эхээс ялгарах шинж, ур маягийг таних, тайлбарлах

· Дүрслэх ур маягаар бүтсэн хэлцийн баймж утга, ойролцоо ба эсрэг хэлцийн утга, хэрэглээг тодорхойлох, эхийн санааг хэлцээр хураах

· Үгийн үндсэн ба салаа(шилжсэн) утгыг ялгах, таних, тодорхойлох

Уран зохиолын эхэд задлал хийх

9

· Бүрэн задлал хийх (эхийг цогцолбороор хэсэглэж, эхэд өгүүлэгдэж буй юмсыг олох, ялгах, өгүүлэгдэхүүн, бүтэц, зохиомж, явдал, санаа; хэлц өгүүлбэрийн үүдэл, гол, шинэ, гол үйлдэгчийг олж тайлбарлах, найруулан бичих)

· Өгүүлбэр дэх зэрэгцсэн ба угсарсан харьцааг олж бүлэглэх, гол өгүүлбэрийг тодорхойлох, үг, бүтээврийн баймж утгыг тайлбарлах

· Эх, өгүүлбэр дэх үгсийн найруулгын зэрэг, өнгө аясыг ялгах, тодорхойлох

Мэдээ бичвэрт задлал хийх, бичих

9

· Мэдээнд өгүүлэх хэрэг явдал, үзэгдэл юмсыг өгүүлснийг болон баримтыг ялгах, мэдээний 6 асуултаар задлах, хувиргах?, найруулах, бичих,

· ХоНӨ-ийн бүтцэд байгаа өгүүлбэрүүд нь гол өгүүлбэртээ хэрхэн холбогдож байгааг тодорхойлох

Найруулал бичвэрийг задлах бичих

9

· Найруулал бичвэр дэх ХоНӨ-ийг таньж, олох, тайлбарлах, ХоНӨ-ийг ЭӨ ,ЭӨ –ийг ХоНӨ болгож хувиргах

· Найруулал бичвэр дэх хэрэг явдал, бодит баримтыг илрүүлэх, нийтлэл ба уран сайхны аргаар бичсэн болохыг, найрууллын үндсэн хэлбэрүүд (асуудал дэвшүүлсэн,хөрөг, үйл явдлын)-ийг тодорхойлох, дуурайн бичих, хурааж бичих, зохиох

Сурвалжилга, элэглэл эхэд задлал хийх, бичих

7

· Сурвалжилга дахь цаг хугацаа, орон зай, хэрэг явдал, үзэгдлийг ялган тодорхойлох, найруулгын баймж санааг олох, сурвалжилга бичих (хэрэг явдлаа сонгох, сэдэв, гол санааг тодорхойлох, сэдвийн хүрээ хязгаарыг тогтоох, эхлэл төгсгөлийг тодорхойлох, тухайн сэдвээр асуудал дэвшүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх)

· Элэглэл дэх торгон мэдрэмж, яруу тансаг үг хэллэгийг олох, тогтоох, элэглэл нь шог хошин, наргиа, шүүмжлэлт өнгө аясаар бичигдсэнийг ялган тодорхойлох, адилтгасан ба зүйрлэсэн, төлөөлсөн ба солин нэрлэсэн, ихэсгэсэн ба багасгасан, ёгтолсон ба егөөдсөн, тойруулсан утгатай үг, өгүүлбэрийг тодорхойлох, элэглэл зохиох

Шүүмжийг дуурайн бичих

7

· Ном зохиол, кино, жүжиг зэрэгтодорхой нэг бүтээлд задлан шинжилгээ хийж, агуулга, ач холбогдол, ололт, дутагдлыг илрүүлэх, нэгтгэн дүгнэх

· Шүүмж бүрийн гол санааг нэг өгүүлбэрт хураах болон дэлгэрүүлэн бичих.

· Шүүмжийг аргачлалын дагуу найруулан бичих (шүүмж бичих бүтээлийг зөв сонгох, судлах, үнэлж цэгнэх, найруулан бичих)

· Шүүмж бичлэгийн өнгө аясыг дуурайн бичих

Эсээ бичлэг

9

· Эсээг дараах үйлийн дарааллын дагуу задлах, бичих (сэдэв сонгох, баримт цуглуулах, баримтаа эрэмбэлэх, төлөвлөгөө зохиох, түлхүүр өгүүлбэр сонгох, эхлэл, төгсгөлөө зөв сонгох, гарчиг өгөх, нэмэн, шалган засварлаж, цэгцлэн бичих)

· Эсээний хэв маяг(түүх, гүн ухаан, намтарчилсан, нийтлэлийн, уран сайхны, утга зохиол, шүүмжлэлийн, эрдэм шинжилгээний хялбаршуулсан, уран зохиолын)-ийг ялган таних, дуурайн найруулж бичих

Яриа бичгийн дадлага

5

· Уран зохиол, сонин нийтлэлийн найруулгын эхийг давтах

· Багш үнэлгээ шинжилгээндээ тулгуурлан агуулгаа гаргах

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Мөнхсайхан (зочин)

чадварыг нилээн задалж дэлгэрэнгүй хийсэн байна. бачрлалаа
6 8 дугаар ангийн нэгж, ээлжит хичээлийн хөтөлбөр ном болон гарсан шүү утас 99872175

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)