Бодит чадвар : чадварт суурилан мэдлэг бүтээх ...

чадварт суурилан мэдлэг бүтээх ...

Сайн мэдээ байна, багш нар аа!  Шинэ монгол  сургуулийн багш Ж.Мөнхсайхан 8-р ангийн монгол хэлний хчиээлийн хөтөлбөрийг  бүрэн боловсруулан ном болгон хэвлүүлжээ. Хөтөлбөр боловсруулсан онцлог нь чадварт суурилсан мдлэг бүтээх  арга зүйгээр нэгж хичээлийн хөтөлбөрийг суралцагчийн онцлогтоо суурилан тун  чадмаг боловсруулсан байна.

Хэрэг болгон судлах  багш нартаа дуулгаж мэдээг хуваалцлаа. Мөнхсайханы утас нь: 99872175 юм байна. Түүний номын дотор нүүрэнд бичээстэй байсан нь энэ.

Мөнхсайхан багш өөрөө зөвшөөрвөл боломжоор нь хэд хэдэн нэгж хичээлийг файлаар энэ блогтоо тавихыг хичээе.

Бас тэдний сургуулийн багш Д.Аюушжав эх хэлний хичээлээр сурагчдын бүтээлчээр сэтгэх, ургуулан бодох, сайн төлөвлөх ур чадварыг хөгжүүлэхдээ сонирхолтой аргаар ажилласан байна. Тэр нь  "бидний эрхэм хүмүүс" нэртэй сурагчдын бүтээл болон  гарчээ. ....  энгийн нэг асуулт тавихаас танин мэдэхүй эхэлдэг     .... суутны үг ээ ....... гэж.  Асуултад хариулах амархан, харин асуух нь тун хэцүү дээ.  Сурагчид асуултаа яаж  боловсруулсан юм бол....

"Монгол туургатны уран зохиол"-ыг эмхэтгэж тайлбар түүхийн тоймын хамт бэлтгэн ном болгож гаргасан Байгаль-эх  лицей сургуулийн  багш А. Энхнаранд баяр хүргэе. Халимаг, буриад, өвөр монголын зохиол бүтээлээс толилуулахдаа түүхэн тойм, уран зохиолын түүхээс нь бичсэн нь багшид гарын авлага болохоор юм билээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)