Бодит чадвар : хөтөлбөр хэрэгжүүлэх аргачлал

хөтөлбөр хэрэгжүүлэх аргачлал

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

/4-11-р анги/

Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 361-р тушаалын дагуу 4-11-р ангийн монгол хэл, 7-9-р ангийн монгол бичиг, 7-11-р ангийн уран зохиолын хичээлүүдийн агуулгыг нэгж хичээлээр хуваан дараах байдлаар төлөвлөлөө. Багш нар энэхүү төлөвлөлтийг үндсэнд нь баримтлах бөгөөд тухайн нэгжийн цагийн хувьд зохицуулалт хийж болно. Нэгж хичээлээр эзэмших чадварыг заах аргын нэгдэл секцээрээ хамтран боловсруулж түүнийг хэрэгжүүлэх, үнэлэх ажлыг багш нар гүйцэтгэх юм. Нэгж хичээлээр эзэмших чадварыг тодорхойлохдоо нэг нэгж хичээлд хэт олныг төлөвлөх нь хэрэгжихэд бэрхшээлтэй байх тул аль болох оновчтой, тодорхой ур чадваруудыг монгол хэл, уранзохиолын боловсролын стандарт /11 жилийн ангиуд/, үндэсний хөтөлбөр /12 жилийн ангиуд/-т үндэслэн сонгон боловсруулах хэрэгтэй.

Үүнд дөхөм болох үүднээс бүлэг болон нэгжийн агуулгын товч гэсэн байдлаар тодорхойлж өгсөн байгаа.

Нэг. Сургалтын төлөвлөгөө

Бага анги

бүтэц

12 жил

11 жил

анги

I

II

III

IY

IY

Y

Монгол

хэл

Сургалтын төлөвлөгөө

2010 оны 201-р тушаалын II хавсралт

2006 оны 236-р тушаалын II хавсралт

Жилийн цаг

224

224

238

238

238

238

7 хоногийн цаг

7

7

7

7

7

7

Дунд, ахлах анги

бүтэц

Шилжилт

12 жилийн

11 жилийн

анги

YII

YIII

IX

IX

X

XI

X

XI

Монгол

хэл

Сургалтын төлөвлөгөө

2009 оны 301-р тушаалын I хавсралт

2010 оны 201-р тушаалын II хавсралт

2006 оны 236-р тушаалын II хавсралт

2007 оны 298-р тушаал

Жилийн цаг

70

70

70

70

35

35

70

35

7 хоногийн цаг

2

2

2

2

1

1

2

1

Уран зохиол

Жилийн цаг

70

70

70

70

70

70

70

70

7 хоногийн цаг

2

2

2

2

2

2

2

2

Монгол бичиг

Жилийн цаг

70

70

35

35

7 хоногийн цаг

2

2

1













Сургалтын төлөвлөгөөнөөс харахад 4-5-р ангид нийт 476 цаг (I-224 II-224 III-238) 1-3-р ангид нийт 686 цаг тус тус орж бага ангид нийт 1162 цагаар монгол хэлний хичээл судалж харин дунд ахлах ангид нийт 455 цагаар судалж байна. Бага ангид сурагчдад эх хэлний боловсрол эзэмшүүлэх цагийн боломж маш их байна. Дээрх цагийн багтаамжид боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар үр дүн хүлээгдэж байгааг сайтар тунгааж тэр үр дүнд хүрэхийн тулд ямар зорилт дэвшүүлэн ямар арга замаар хүрэхээ төлөвлөх хэрэгтэй болно. Бага ангийн хувьд монгол хэлний хичээлээр унших, уншсанаа ойлгож тогтоох, ойлгож тогтоосноо илэрхийлэх чадварыг хэлзүйн ойлголт мэдлэгтэй хослуулан олгохоор агуулгаа боловсруулсан онцлогтой билээ. Иймд долоо хоногт 7 цагаар орж байгаа монгол хэлний хичээлээр сурагчдын унших үйлтэй холбоотой чадвар хэрэглээг төгс олгох хэрэгтэй болж байна. Бага ангийн сурагчдын унших чадвар нь хэл зүйн ойлшол мэдлэгээ хэрэглээ болгох, алдаагүй зөв бичих, ойлгон тогтоож найруулан бичих, цээжилж тогтоосноо зохион бичихдээ ашиглах зэрэг суралцах арга барилд нь чухал үүрэгтэй.

Хоёр. Монгол хэлний хичээлээр сургуулийн хөтөлбөр боловсруулах аргачлал /хүлээгдэж буй үр дүнгийн жишээн дээр/

Суралцагчид хичээлийн жилийн төгсгөлд үндэсний хөтөлбөрт заасны дагуу дараах үр дүнд хүрсэн байх ёстой тул сургуулийн хөтөлбөрөө боловсруулахдаа анги тус бүрийн хүрэх үр дүнг нарийвчлан задалж томьёолох нь анги бүрийн агуулгыг сонгон боловсруулахад чухал нөлөөтэй.

Тухайлан 3, 4-р ангийн хүлээгдэж буй үр дүнг сургуулийн хөтөлбөрт хэрхэн тусгахыг үзүүлье

3-р ангийн хувьд

Үндэсний хөтөлбөрийн хүлээгдэж буй үр дүн

... сургуулийн хөтөлбөрт хүлээгдэж буй үр дүнг нарийвчлан тодорхойлсон нь:

•Зөв хурдан, ухаарч, тод унших арга барил эзэмших

•3-р ангийн сурагчдын хувьд тод, үсэглэж түгдрэлгүй уншиж суран ардын аман зохиол болон жижиг өгүүллэг, шүлгийн зохиолоос сонгон хичээлийн жилийн туршид 10-аас доошгүй эх уншиж ойлгох, 8-аас доошгүй шүлэг, үлгэр цээжлэх, эхийн агуулгыг дэлгэрэнгүй ярьж сурах, үйл явдалтай зургийг тайлбарлан ярих

•Бичих арга барил эзэмшин алдаагүй зөв, найруулан бичих үйлийн баримжаа эзэмшинэ.

•Хэлний нэгжийг ялгаж таних, онцлогийг мэдэх

•20-30 орчим үгтэй эхийг цэг цэглэл, том үсгийн дүрмийн хувьд цээжээр алдаагүй бичиж сурах, хуулан бичихдээ утгат хэсгээр зааглан харж алдаагүй бичх, эхийн агуулгын хувьд 80 –аас доошгүй хувийг цээжээр алдаагүй бичих чадвартай болох

•Үг, өгүүлбэрийн түвшинд хүн, амьтан, ургамал, хүний бүтээсэн зүйл, гариг эрхсийн утгаар үгсийг ялгах, асуух ба төлөөлөх үгийг нэрлэх үгээс ялгах, эсрэг утгатай үгийг олох, тайлбарлах том үсэг, цэг тэмдгийг зөв хэрэглэх

•Зөөлний тэмдэг “и” болох болохгүй тохиолдлыг зөв бичих

4-р ангийн хувьд

Үндэсний хөтөлбөрийн хүлээгдэж буй үр дүн

... сургуулийн хөтөлбөрт хүлээгдэж буй үр дүнг нарийвчлан тодорхойлсон нь:

Унших чадвараа хөгжүүлж эхэд задлал хийн агуулгыг ойлгон илэрхийлж сурах

Үг, өгүүлбэр, эхийг алдаагүй бичиж сурах, уншсан сонссоноо ойлгож тогтоон найруулан бичих үйлийн баримжаа эзэмших

Хэлний нэгжийг ялган таньж онцлогийг ойлгох

•4-р ангийн хувьд үлгэр, жижиг хэмжээний өгүүллэг, шүлгийн зохиолоос сонгон хичээлийн жилийн туршид 13-аас доошгүй эх уншиж ойлгох, 10-аас доошгүй шүлэг, үлгэр цээжлэх, эхийн агуулгыг дэлгэрэнгүй ярьж сурах, зургийг уншиж ойлгосноо илэрхийлж ярих

•30-40 орчим үгтэй эхийг тя-ын нөхцөл, олон тооны дагавар, зөөлний тэмдэг “и” болох болохгүй тохиолдлын хувьд цээжээр алдаагүй бичиж сурах, эхийн агуулгын хувьд 90–ээс доошгүй хувийг алдаагүй бичих чадвартай болох

•Тийн ялгалын нөхцөл, олон тооны дагаврыг нэрлэх, ойролцоо ба эсрэг утгатай өргөн хэрэглээний нэр ба үйл үгийг ялгах, оноосон нэрийг зөв хэрэглэх, анхааруулах өгүүлбэрийг таних, зөв хэрэглэх чадвартай болох.

Энэ байдлаар сургуулиуд анги бүрийн хөтөлбөрөө боловсруулахдаа хүрэх үр дүнг нарийвчлан тодорхой болгож чадвал тухайн ангийн агуулгыг оновчтой боловсруулах боломжтой болох төдийгүй багшийн хичээл бүр тодорхой асуудлыг шийдэж зорилгодоо хүрэх боломжтой болно. Багш нар дээрх байдлаар анги бүрийн үндэсний хөтөлбөрт байгаа хүлээгдэж байгаа үр дүнг нарийвчлан тодорхойлон сургуулийн хөтөлбөртөө тусгаснаар тухайн хичээлийн жилд хэрэгжүүлэх агуулга тодорхой болж хичээлийн явц дахь үнэлгээ шинжилгээ ч юуг шалгах, ямар үр дүнг илрүүлэх нь багш сурагч, шалгагч хэн бүхэнд ойлгомжтой болно.

Энэчлэн агуулгаа мөн задлан боловсруулж сургуулийн хөтөлбөрөө боловсруулна. Үүний жишээ болгож агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсгээс “унших”, “бичих” хэсгүүдийг хэрхэн боловсруулахыг жишээлэн үзүүлье. Тухайлбал унших, бичих агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийг анги бүрээр ялган боловсруулахдаа тодорхой түвшингээр гаргавал бид юунд зорьж байгаа нь тодорхой болно. Нэгэнт зорьж байгаа зүйл нь тодорхой болохоор түүнд хүрэх арга замаа яаж боловсруулах нь мөн тодорхой болно. Энэ үүднээс 2-4-р ангийн байдлаар жишээлэн гаргалаа.

Унших чадвар

II анги

III анги

I

Зөв хурдан, ухаарч унших

Тод уншиж сурах

Зөв хурдан, ухаарч унших

Тод уншиж сурах

II

Эх өгүүлбэр, холбоо үгийг уншиж ойлгох

Эх өгүүлбэр, холбоо үгийг уншиж ойлгох

Сурах бичгийн дүрэм, тайлбар, зааврыг уншиж ойлгох

III

Эхэд юуны тухай өгүүлснийг мэдэх

Танил эх өгүүлбрэт асуулт тавих, хариулах

Эхэд юуны тухай өгүүлснийг мэдэх

IY

Танил эх өгүүлбрэт асуулт тавих

Соёл амралт үйлчилгээ, албан газар, өрөө тасалгааны хаягийг уншиж ойлгох

IV анги

I

Өөртөө болон бусдад зөв хурдан ойлгож унших

Хурдан, ойлгож унших чадвараа хөгжүүлэх

Утгат хэсгээр зааглан унших чадвартай болох

II

Уран зохиол, аман зохиолоос сонгож унших цээжлэх

Уран уншлагын арга барил эзэмших

Үлгэрлэн, төлөөлөн унших ур чадвартай болох

III

Зохиолыг сэдвээр төрөлжүүлэн унших

Төрөлжсөн сэдвийн хүрээнд харилцан ярилцах

Тоочимж, хүүрнэмж эхийн гол санаа, бүтцийг тодорхойлох

Уншсан эхэд задлал хийх

IY

Уншсан эхээс баримт жишээ тогтоох, ярих

Уншсан зохиолд дүгнэлт, сэтгэгдлээ илэрхийлэх

Эхийг ойлгох үгийн тайлбар толь хэрэглэж сурах, хөтлөх

Бичих чадвар

II анги

III анги

I

•Өгүүлбэрийг нүдлэн тогтоож хуулж бичих, сонсож бичих

•Үгсийг зөв байрлуулж найруулан бичих

Эхийг цээжээр бичих

Үгсийг зөв байрлуулж найруулан бичих

Өгүүлбэрт үг нэмж хасаж найруулан бичих

II

ий,-ы зөв залган бичих (эр эм)

Өгүүлбэрийг томоор, төгсгөлд . ? бичих

Балархай эгшгийн үүргийг мэдэж зөв бичих

Ь зөв бичих

Том үсэг, цэг цэглэл

III

Үг зураг ашиглан өгүүлбэр зохиож бичих

Танил сэдвээр (10-20) эх зохион бичих

Үг зураг ашиглан өгүүлбэр зохиож бичих

Эх зохиож бичих (20-30)

IY

• Мэндчилгээ, талархлын үг, сэтгэгдэл

•Хичээлийн хуваарь бичих, гэрийн даалгавар тэмдэглэх

Мэндчилгээ, талархлын үг, захидал, өдрийн тэмдэглэл, шүлэг зохиож бичих

IV анги

I

Уншсан сонссон эхийг найруулан бичих

Эхийн хэв маягийг өөрчилж бичих

Ойролцоо эсрэг утгатай үгээр сольж найруулах

Хэлэх аялгыг өөрчилж найруулах

II

Ж,ч,ш – тийн ялгал, олон тооны нөхцөл

Эгшиг зохицох

ь - и болох, болохгүй

Хэлэх аялгыг зөв тэмдэглэх

Гээгдэх гээгдэхгүй эгшиг

III

Тоочимж хүүрнэмж бичих (30-40)

Эхийн гадаад хэлбэрийг дуурайж бичих

IY

Номын тэмдэглэл, зарлал, мэдчилгээ, дөрвөн мөрт, ертөнцийн гурав, оньсого зохиож бичих

Хойно анги бүрийн хүлээгдэж буй үр дүнг үндэсний хөтөлбөр стандартад тодорхойлсноор тавилаа. Үүнийг багш нар дээр бичсэнчлэн (2-4-р анги) сургуулийн хөтөлбөр болгон задлах юм.

2-р ангийн Монгол хэлний хичээлийн хүлээгдэж буй үр дүн

3-р ангийн Монгол хэлний хичээлийн хүлээгдэж буй үр дүн

•Өөрийгөө илэрхийлж бусадтай харилцаж сурах

•Унших арга браил эзэмшин, зөв тод, ухаарч уншиж сурах

•Бичих арга барил эзэмшин, зөв бичгийн болон найруулгын алдаагүй бичиж сурах

•Хэлний нэгжийг ялгах

•Өөрийгөө илэрхийлж бусадтай харилцаж сурах

•Зөв хурдан, ухаарч, тод унших арга барил эзэмших

•Бичих арга барил эзэмшин алдаагүй зөв, найруулан бичих зйлийн баримжаа эзэмшинэ.

•Хэлний нэгжийг ялгаж таних, онцлогийг мэдэх

4-р ангийн Монгол хэлний хичээлийн хүлээгдэж буй үр дүн (12 жил)

4-р ангийн Монгол хэлний хичээлийн хүлээгдэж буй үр дүн (11)

5-р ангийн Монгол хэлний хичээлийн хүлээгдэж буй үр дүн

•Өөрийгөө илэрхийлж бусадтай харилцаж сурах

•Унших чадвараа хөгжүүлж эхэд задлал хийн агуулгыг ойлгон илэрхийлж сурах

•Үг, өгүүлбэр, эхийг алдаагүй бичиж сурах, уншсан сонссоноо ойлгож тогтоон найруулан бичих үйлийн баримжаа эзэмших

•Хэлний нэгжийг ялган таньж онцлогийг ойлгох

•Өөрийгөө илэрхийлж бусадтай харилцаж сурах

•Эхийг сонгон уншиж ойлгох, эхийн агуулгад задлал хийх, ойлгосноо илэрхийлэх үйлийн баримжаа эзэмшинэ.

•Эх, өгүүлбэрийг алдаагүй бичиж сурах, уншсан, сонссоноо эхэд байгаа үг хэллэгээр нь ойлгон тогтоож найруулан ярих, бичих үйлийн баримжаа эзэмших

•Үг, өгүүлбэр, эхийн утга бүтцэд задлал хийж тайлбарлах

•Өөрийгөө илэрхийлж бусадтай харилцаж сурах

•Эхийг уншиж ойлгон ойлгосноо эхэд байгаа үг хэллэг, дүрслэх болон яруу хэрэглүүрийг ашиглан бүрэн илэрхийлэх, эхийн утга бүтцийн задлал хийх

•Өгүүлбэр эхийг зохиох, найруулан бичихдээ хэлзүйн хувьд алдаагүй бичих, найруулахдаа эхийн агуулгын 80 аас доошгүй хувийг хадгалан бичих, уншсан сонссон эхэд өөрийн үзэл бодлоор хандан дүгнэлт гаргах чадвартай болох

•Үг өгүүлбэрийн утга бүтцийн онцлогийг задлан тайлбарлах, хувирган найруулах, ярих бичихдээ зөв хэрэглэх чадвартай болох

7-р ангийн Монгол хэлний хичээлийн хүлээгдэж буй үр дүн

8-р ангийн Монгол хэлний хичээлийн хүлээгдэж буй үр дүн

9-р ангийн Монгол хэлний хичээлийн хүлээгдэж буй үр дүн

•Эхийн утга бүтцэд задлал хийх, тодорхой сэдвээр эх зохион найруулж бичих үйлийн баримжаа эзэмших

•ЭӨ-ийн утга, цөм бүтцийг тодорхойлох, зохиох, хувирган найруулах үйлийн браимжаа эзэмших

•Жинхэнэ нэр ба үйл үгийн утга хэлзүйн шинжийг тодорхойлох, зөв сонгон хэрэглэх үйлийн баримжаа эзэмших

•нэр ба үйлийн бүтээврийн утгыг ялган таних, зөв хэлбэржүүлэн найруулах үйлийн баримжаа эзэмших

•Эхийн утга бүтцэд задлал хийх, хувиргах, зохион найруулах үйлийн баримжаа эзэмших

•Өгүүлбэрт задлал хийх, хувиргах, найруулж бичих үйлийн баримжаа эзэмших

•То.нэр, Тэ. Нэр, Орон цагийн нэр, үйл үгийн утга бүтцэд задлал хийх тэдгээрийг найруулгад оновчтой сонгон найруулж хэрэглэх үйлийн браимжаа эзэмших

•То.нэр, Тэ. Нэр, Орон цагийн нэр, үйл үг бүтээх дагавар, зарим нөхцөлийг найруулгад зөв хэрэглэх, үгийн задлал хийх үйлийн баримжаа эзэмших

•Эхийн утга бүтцэд задлал хийх, хувиргах, зохион найруулах үйлийн баримжаа эзэмших

•НӨ-т задлал хийх, хувиргах, найруулж бичих үйлийн баримжаа эзэмших

•Холбох, баймж,үгийн сангийн үгэнд утга бүтцийн задлал хийх, оновчтой сонгон найруулан бичих ярих үйлийн баримжаа эзэмших

•Бүтээврийг оновчтой сонгон хэрэглэх үйлийн браимжаа эзэмших

9-р ангийн Монгол хэлний хичээлийн хүрэх үр дүн (11 жил)

10-р ангийн Монгол хэлний хичээлийн хүрэх үр дүн

11-р ангийн Монгол хэлний хичээлийн хүрэх үр дүн

•Эхийн утга бүтцэд задлал хийх, хувиргах, уран зохиолын болон хэрэглээний эх зохион найруулах үйлийн баримжаа эзэмших

•ХоНӨ-т утга бүтцийн дэлгэрэнгүй задлал хийх, өгүүлбэрийг хувиргах, яриа бичгийн хэрэглээнд зөв найруулан хэрэглэх

•Холбох, баймж, үгийн сангийн үгсэд утга бүтцийн задлал хийх, үг, бүтээврийг оновчтой сонгон хэрэглэх үйлийн браимжаа эзэмших

•Албан бичгийн найруулгаар тодорхойлолт, тайлан, албан тоот, албан даалгаврыг ялган бичих, шүлэг, аян замын тэмдэглэл, сурвалжилга, эсээ зохион найруулж бичих чадвартай болох

•Өгүүлбэрийн утга бүтцийг задлан тайлбарлах, өгүүлбэр эх зохиохдоо дүрслэх болон яруу хэрэглүүрийг оновчтой сонгон хэрэглэх, уран зохиолын, сонин нийтлэлийн, албан бичгийн эхийн онцлогийг жишээ баримтаар батлан тайлбарлах

•Хэлний нэгжүүдийг хувирган найруулж бичих, зохион найруулж бичих ярихдаа оновчтой хэрэглэх чадвартай болно.

•Адилтгасан, зүйрлэсэн, төлөөлсөн, солин нэрлэсэн, ихэсгэсэн, багасгасан, ёгтолсон, егөөдсөн, тойруулсан утгатай өгүүлбэрийг ялгах, хувиргах, эх зохиохдоо зөв хэрэглэх, эсээ зохион найруулах,

•Дүрэм, журам, тушаал, захирамж, тогтоолын найруулга, бүтэц, бичлэгийн онцлогийг ялгах, боловсруулж бичих

•Уран зохиол, сонин нийтлэл, эрдэм шинжилгээний эхүүдийн онулогийг жишээ баримтаар батлан тайлбарлах, эхийн онцлогт тохирсон задлал хийх

•Хэлний нэгжүүдийг хувирган найруулж бичих, зохион найруулж бичих ярихдаа оновчтой хэрэглэх чадвартай болно.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)