Бодит чадвар : 9-Р ангийн монгол хэлний нэгжийн хөтөлбөрийн нэгэн хувилбар

2012-2013 он 1-р улирал 1-р нэгж

Нэгж хичээлийн хөтөлбөр Монгол хэл 9-р анги

Бүлэг сэдэв сэдэв

Эхийн задлал /Бататгал-6цаг/

Нэгж сэдэв

Өмнөх мэдлэгээ батататгах яриа бичгийн дадлага

Мэдлэгийн өмнөх төсөөлөл

12-н жилийн сургалттай 9-р ангийн сурагчид нь: Эхийн тухай өмнөх ангидаа зохих мэдлэг олж авсан байх бөгөөд түүнийг нь сэргээн бататган гүнзгийрүүлэхийн зэрэгцээ зөв бичих ,найруулах чадварыг нь хөгжүүлэхэд анхаарч ажиллана

Нас сэтгэхүйн онцлог

-Энэ нас:Танин мэдэх идэвх ,сониуч зан зэрэг бие хүний олон чанарууд хөгжих таатай үе

· Хэл ярианы чадвар улам нарийсч хөгжинө. Иимд хэл,ухагдахуун,үгээр илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд анхаарах.

· Энгийн амьдралын ахуйн хэл ярианаас шинжлэх ухааны хэл,улмаар математик хэлэнд шилжих гэсэн дарааллыг баримтлах

· Тогтоох сэргээх ,хадгалах ойн процессуудад үндсэн өөрчлөлт гардаг.Иймээс бодох,бичих,сэтгэх,ангилах,системчлэх,ерөнхийлөх,дүгнэх зэрэг хараа ,сонсгол хөдөлгөөний хүртэхүйн хэлбэрүүдийг сургалтанд өргөн ашиглах

Зорилго

v Эхийн хэв маягийн талаарх мэдлэгээ бататган,тодорхой нэг сэдвийн дор тоочимж хүүрнэмж ,тайлбарламж бичих ,эхийг уншаад хэв маягийг тодорхойлох

v Бичил эхэд задлал хийж,эхийн дөрвөн санааг гаргах,зөв бичих чадвар дадлаа нэмэгдүүлэн дүрмийн мэдлэгээ бататгах

Зорилт

ь Төрөл бүрийн эх зохион найруулж бичиж сурах эхний чухал алхмуудын гүйцэтгэн мэдлэгээ бататган гүнзгийрүүлнэ.

ь Эх зохиож сурах 4-н алхам үе шатыг эзэмшин,тодорхой сэдвээр эх зохиож сурах /*цээжлүүлэх,найруулах,/ярих ,бичих/ дуурайж зохиох,тодорхой сэдвээр хүүрнэмж ба тоочимж тайлбарлаж тэдэнтэй танилцах бичих/

Хэрэгцээ

*Хувь хүний хэрэгцээ:Санал бодол сэтгэгдлээ зөв цэгцтэй илэрхийлж, бусдын санаа бодлыг хүлээцтэй сонсож,ухааран тунгаах,чадвар эзэмших

*Нийгмийн хэрэгцээ: Сэтгэлгээг хөгжүүлж, сэтгэн бодох хурдаа нэмснээр цагийг үр ашигтай өнгөрөөх,сурч мэдсэнээ ашиглан бүтээлч ажиллагааны арга барил эзэмшин ,багаар хамтран ажиллах бусдын сайн үйлээр бахархах чадвартай болох

Анги зохион байгуулалт

· Ээлжит хичээлийн онцлогоос хамаарч анги нийтээр болон багаар,хосоор,санаа зорилгоороо нэгдэн ажиллах,бие даасан ажлын хэлбэрийг багш сонгоно.

Арга зүй

-Уламжлалт болон бүтээлч сэтгэлгээний аргуудаас багш хичээлийн элементэд болон тухайн ангийн чадамжинд тохируулан сонгон хэрэглэнэ.

Хичээлийн хэрэглэгдэхүүн

Ш Сургалтын хөтөлбөр 9-р анги, Т.Ө.М

Ш 2012-2013 оны нэгж хичээлийн хөтөлбөр

Ш Багшийн бэлдсэн сурагчийн лавлах

Ш Сурах бичиг хуудас 1-20

Ш Монгол хэл -9 М.Базаррагчаа, Ц.Өнөрбаян С.Норжинлхам

Үнэлгээ

1Эхийг цогцолбороор зааглан төлөвлөгөө зохиож сурсан эсэх :

2.Эргэцүүлж асуулт тавих чадвар:Голыг олж зөв асуулт тавих чадвараар

3.Унших чадвар: Эхийг уншихдаа уран сайхныг мэдэрч дуу хоолойны өнгө,өндөр нам чанга сулыг тохируулан сэтгэлийн хөдлөлөө зөв илэрхийлэх

4.Бичих чадвар:Тодорхой сэдвийн хүрээнд эх зохион бичиж чадаж буй эсэх

5. Эхийн гол санааг тодорхойлж сурсан эсэх:тулгуур ба түлхүүр үгийг эхээс зөв гарган чадаж буй эсэх,өгүүлэгдэж буй гол зүйлээс сэдвийг тодорхойлж ярих зэрэг чадваруудаарнэгжийн үнэлгээг гаргана.

Б.Агуулга

Судлагдахуун

Ур ухаан

· Холбогдох бичил эхийг уншаад хэл уран сайхан,утга агуулгыг ухааран мэдэрч унших

· Энх мөнхийн монгол нутаг

· Аян замын бодол буюу уянгын эрхи Зэрэг эхүүдийг уншаад дүрслэл яруу хэрэглүүрт задлал хийж сэтгэхүйн цар хүрээгээ хөгжүүлэх

· Цогцолбор

· Тулгуур үг

· Эхийн сэдэв

· Эхийн гол санаа

· Эхийн утгыг ойлгож, цогцолбороор зааглан хуваах

· Цогцолборт нэр өгч, төлөвлөгөө зохиох

· Эхийн тулгуур өгүүлбэр, тулгуур цогцолборыг ялган таних

· Тодорхой сэдвээр хүүрнэмж тоочимж зохион найруулж бичих

· Тулгуур бичиглэл хийж тайлбарлан ярих бичих

· Эхийн өгүүлэгдэж байгаа зүйлээс үүдэн сэдвийг тодорхойлох

В. Нэгж сэдвийн цагийн төлөвлөлт

Хичээл

Ээлжит хичээлийн сэдэв

Цаг

Ээлжит хичээлийн зорилго

1-р хичээл

“Аян замын тэмдэглэл”, Өмнөх мэдлэгийг сэргээн бататгах

40 мин

Ш Өмнөх ангид олж авсан “аян замын тэмдэглэл” бичих тухай мэдлэгээ сэргээх ,тулгуур, түлхүүр үг олох

Ш Эхээс баймж санаа бүхий дүрслэлийг тодруулах

2-р хичээл

“Яриа бичгийн дадлага”- эхийн задлал хийх,өгүүлбэрзүйн мэдлэг бататгах

40 мин

Ш “Чөдөр” –эхийг ажиллах явцдаа үгийн баялагаа нэмэгдүүлж, цөм өгүүлбэрийг олж ,өгүүлбэрзүйн мэдлэгээ сэргээх

3,4-р хичээл

“Эхийн хэв маяг найруулбар” мэдлэг бататгах

80 мин

Ш Эхийн хэв маягийн талаар мэдлэгийг сэргээн бататгах

5-р хичээл

Тоочимж. Хүүрнэмж эх зохиох

40 мин

Ш Эхийн хэв маягийг ялгах тодорхой сэдвээр өгсөн хэв маягт тохируулан эх зохион найруулан бичих

6-р хичээл

Эхийн үйлдэгч тулгуур түлхүүр үг

40 мин

Ш Эхийн тулгуур ба түлхүүр үгийн ялгаа,үйлдэгчүүдийг тодорхойлох

Г.Жишиг даалгавар1.Хүүрнэмж ,тоочимж хоёрын адил төсөөт ба ялгамжит

чанарыг”Вений диаграмм”-аар гарган жишээ аван харьцуулан тайлбарлана уу?

Хүүрнэмж

Тоочимж

Ижил тал

Ялгаатай тал

3.Эхийн дөрвөн хэв маягийн талаар хэрхэн ойлгосноо зэрэгцүүлсэн тэмдэглэл х

ийх аргаар гүйцээгээрээ.

Зохиолын нэр

Эхийн бичлэгийн онцлог

Эхээс авсан ишлэл

Өөрийн үзэл бодлын тайлбар

Шинээр мэдсэн үг нэр томьёо

Хүүрнэмж

Тоочимж

Тайлбарламж

­Эргэцүүлэмж

Үзээгүй байгаа

Ээлжит хичээл –“Аян замын тэмдэглэл ,бататгал хичээл“ Монгол хэл

Нэгж

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Сэдэлжих үе шат

Бид 8-р ангидаа “Аян замын тэмдэглэл”-ийг бичих аргатай танилцсан .Номын эхний дасгал аян замын тэмдэглэлээр эхэлж байна.

* Аян замын тэмдэглэл гэж ямар эхийг хэлдэг билээ?

* Зуны амралтаараа аялал зугаалганд явсануу?

v Аялал зугаалгаар явахдаа байгалийн үзэсгэлэнт газар, түүхэн дурсгалт газраар явж, элдэв сонин зүйл үздэг. Аян замд адал явдал цөөнгүй тохиолддог. Тэр бүх бодит үнэнийг уран санаагаар баяжуулан бичсэнийн аян замын тэмдэглэл гэнэ.

v Зуны амралтаараа хэрхэн амарсан тухайгаа товч ярилцах.

Ойлгож ухаарах үе шат

Дасгал 1,2 номтойгоо танилцан ,энэ ном нь хэдэн бүлэгтэй бид юуг үзэж судлах вэ? Хэн гэдэг хүмүүсийн бүтээл болохыг ярилцаад дасгалын эхийг уншиж ухааран ойлгох.

ь Аян замын тэмдэглэлийг харьцуулан уншаад асуултын дагуу даалгавараа гүйцэтгэх

ь Багш эхийг ухааран ойлгоход нь дэмжлэг үзүүлж товч тайлбар өгөх

ь А.”Монголын говь цөл”-Н.К.Рерих /1924 он

ь Б. “Алдарт жуулчин Н.К.Рерихийн замаар 80-н жилийн дараа” эхтэй танилцах

ь Эх, тус бүрээ цогцолбороор зааглан нэрлэх

ь Харьцуулан утгыг ухаарч гол санааг тодорхойлно.

***Тулгуур үг

***Түлхүүр үг

***Эхийн бүтцийн мэдлэгээ сэргээнэ.

Хийж бүтээх үе шат

ь Дасгал -2

А.”Монгол Алтайн Их нууруудын хотгор

Б. “Бурхны шашинт орос хүний мөрөөр”

* Эхээс баймж үгийг олуулж баймж санааны тухай харилцан ярилцаж мэдэгээ сэргээх

* А. Зам

Газрын зураг Замчин

* Б. Мянганы зам

Орчуулагч Замчин

* Бүдүүвчийн дагуу хоёр эхийн утгыг ярилцаад ,эхийг цогцолбороор зааглан тус бүрт оновчтой гарчиг өгүүлэн товч тэмдэглүүлэх

* Эх тус бүрийн утга санаатай танилцан дүгнэлт гаргах

* “Б”.-эхийг Тайлбарлагдаж буй хэсэг

Тайлбарлаж буй хэсгээр нь зааглан эхийн дөрвөн хэв маягийн талаарх мэдлэгээ сэргээн “Энэ эх нь тайлбарламж эх гэдгийг батлах.

* Эхээс “,,явахгүй л бол болохгүй , хэл амаа ололцох хэрэгтэй ....” “бас л ховордуу ..дөнгөж хоёр, ...тун удахгүй , “иргэншлийн төгөл” зэрэг үг хэллэгүүдээр зохиолчийн сэтгэлийн ямар өнгө аяс илэрч байгааг ярьж = баймж санааны тухай тодруулах

* Б-эхийн тодруулсан өгүүлбэрийг эсрэг утгатай болгон өөрчилж ,бодит мөрөөдлийн өөдрөг санаа бүхий цогцолборыг найруулан бичих

Дүгнэлт гаргах үе шат

Багш хичээлээ болон сурагчдаа үнэлнэ.

*Эхийн тухай ерөнхий мэдлэгийн хүрээг гарган цаашдын ажлаа төлөвлөх

-Сурагчдын хичээлийн оролцоо ,багийн ажил ямар болсонд үнэлэлт өгөх.

-Хичээлдээ үнэлэлт өгөх

*** Эхийн бүтэц , тулгуур ,түлхүүр үг, баймж санаа, аян замын тэмдэглэл бичих талаар мэдлэгээ сэргээлээ.

-=Эх бодит байдлын тухай цогц бүрнээр өгүүлэх харилцан мэдээлэх төвшний төгс дохио юм.

*Өнөөдрийн хичээл дээр хэн хэн идэвхтэй сайн оролцсон хэн бүтээлч биш байсныг шударгаар үнэлнэ.

гэрт

Багш гэрийн даалгаварыг өгөх

-Дасгал “Зуны амралтаар хэрхэн амарсан тухайгаа аян замын тэмдэглэл хэлбэрээр бичихдээ баймж санаа оруулаарай.

Ээлжит хичээл- : Яриа бичгийн дадлага Монгол хэл

Үе шат

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Сэдэл төрүүлэх

Бид 7,8-р ангидаа эхийн санаа,эхийн хэв маяг эхийн дүрслэх хэрэглүүрийн талаар тодорхой мэдлэг эзэмшсэн. Энэ жил мэдлэгээ улам бататган эх зохиох найруулах чадвараа нэмэгдүүлнэ.

**Дан..Нямаагийн “Чөдөр” хэмээх эх дээр даалгавар гүйцэтгэнэ.

“Чөдөр” гэж юуг хэлдэг бэ ? энэ үг бүтцэд нь орсон холбоо үг, хэлц үг хэлнэ үү

Багт хувааж далгаварыг багаар хийлгэх

ь Эхийг анхааралтай уншиж ойлгох эхийн шинэ санааг илэрхийлэх дүрслэлийг олж утга санааг ярилцах

ь Чөдөр-морь малын хөлд торгож тогтоодог нэгэн зүйл хэрэгсэл

ь Чөдрийн сум-чөдрийн урт шилбэ

ь Чөдрийн хумс-Чөдрийн чагт тээг

ь Чөдөр тушаа

ь Морины чөдөр

ь Ажилд чөдөр тушаа болох гэх зэргээр ярилцах

Шинэ мэдлэг олгох

Ш Энгийн өгүүлбэрүүдийг бичүүлж өгүүлбэрийн гишүүдээр ялган өгүүлбэрийн бүтцийг тодорхойлуулах

Баг тус бүр 2 өгүүлбэрийг гишүүдээр зурж тайлбарлуулах. Өгүүлбэрүүдийг дэлгэрүүлэх, хураах тонгоргон найруулж бичихэд чиглүүлэх.

Дараах бичил эхтэй эхийн утга хэрхэн холбогдох вэ?

Чөдө р

Чөдөр хаяжээ, би

Чимээгүйхэн гэгч нь аав ширтэнэ

Харц нь хацар ороолгоно.

Б.Лхагвасүрэн

Би чөдөр зангидна. /2 бүр/

Ааваараа түүнийг заалгана. /3-бүр/

Хэмжээ дамжаа нарийн байх учиртай. /2-бүр/ Эс тэгвээс морь зовоочихно. /3-бүр/

Дараа нь гогцоогоо гаргана /3-бүр/

Тэгээд хумсыг нь хийнэ дээ

Аавын үг одоо ч чихэнд сонсогдоно. Би хүүдээ энэ үгийг захина.

Хүн бүр өөр өөрийн хүлэгтэй.

Аавын харц нь хацар ороолгоно.

Өгүүлбэрүүдийг гишүүдээр зурж бүтцээр тодорхойлно.

Өмнөх бичил эхдээ аавын сургаал яаж холбогдсоныг тайлбарлаж ярилцан сэтгэгдлээ бичих

Мэдлэгээ бататгах

Ш Эхээс давхардуулалгүйгээр энгийн өгүүлбэрийг түүж баг тус бүр хоёр өгүүлбэрийг өгүүлбэрийн гишүүдээр зурж өгүүлбэрийн бүтцийг тодорхойлох.

Ш Чөдөр гэдэг үгийн шилжсэн утгыг олуулж эх зохион бичүүлэх

Ш Баг тус бүр энгийн өгүүлбэр хоёрыг олж гишүүдээр зурж тайлбарлах.

Ш Олсон өгүүлбэртээ дэлгэрүүлэх тонгоргох хувиргал хийх

Үндсэн утга- Чөдөр

Шилжсэн утга-Аливаа ажил үйл хэрэгт чөдөр мэт төвөг учруулах

Ойролцоо утга-Тушаа гэх мэт тайлбарлах.

Шилжсэн утгаар нь эх зохион бичих

Мэдлэгийг нэгтгэн дүгнэх

Багш

сурагч

Галерейн аргаар хийсэн бүтээлийг нь тайлбарлуулж дүгнэх

**эхэд хураах дэлгэрүүлэх хувиргалыг хэрхэн гүйцэтгэснийг хэлүүлж, өмнөх мэдлэгийг сэргээн сануулах

Багууд өөрсдийн хийсэн бүтээлээ тайлбарлаж дүгнэн санал бодлоо хуваалцах

**эх, өгүүлбэрийн тухай өмнөх мэдлэгээ сэргээнэ.

Гэрт

***Багш бичлэг сонсгон т “Симоны аав” зохиолыг сонсгож, гэртээ төрсөн сэтгэгдлээ бичих даалгавар өгнө /үгийн тоо 60-70/

Ээлжит хичээл: Эхийн хэв маяг найруулбар Монгол хэл

Нэгж

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Сэдэлжих үе шат

-“Өмнөх хичээл дээр үзсэн Эхийн хэв маяг төрөл зүйлээс асууж гэрт бэлтгэсэн даалгаварыг уншуулж сэргээн бататгах

* Хүүхдүүдээ эхийг ухааран ойлгож бичиж сурахын тулд ямар чадваруудыг эзэмшсэн байх ёстой гэж та нар бодож байна бэ?

* Манай ард түмний үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн уламжлал

* Хэлний соёлд хэрхэн анхаарч байсан жишээг нэрлэнэ үү.

v Хэлний тухай эрдэмтэн мэргэд өвөг дээдсийн сургаалаас хэлэлцэх

v Гэрт өгсөн “Симоны аав” эхээс төрсөн сэтгэгдлээ хэрхэн бисэнээ бусдад уншиж өгөх

v Зөв тод ярьж сурахын ач тусыг ухаарах,энэ чадварыг эзэмшихийн тулд бид юунд анхаарах талаар дүгнэлт хийх

v Үндэстэн оршин байхын нэгэн үндэс юу байх үүнд хэлний соёл хэрэгтэй юу?

Ойлгож ухаарах үе шат

· Тоочимж: Юмс үзэгдлийгн гадаад дотоод шинж чанарыг зураглан нарийн дэс дараатай тоочиж гаргах хэв маягийг тоочимж гэнэ.Тоочимж нь ямар ямар вэ? гэсэн асуултанд хариу өгдөг бөгөөд албан бичгийн эхэд ихэвлэн хэрэглэгдэнэ.Тоочимжийг судлаачид хөрөг зурагтай адилтгасан байдаг

· Хүүрнэмж: Хүн ба амьтанд тохиолдох үйл явдлыг цагийн дарааллаар энгийн ойлголтоор дүрслэн үзүүлэхийг хүүрнэмж гэнэ.Хүүрнэмж нь яаж байна бэ? Гэсэн асуултанд хариу өгч уран зохиолын найруулгад илүү холбогдоно.Хүүрнэмжийг цуврал зурагтай адилтгадаг байна.

· Эргэцүүлэмж:Юмс үзэгдлийн учир шалтгааныг тодорхой баримтаар баталж эсвэл үгүйсгэснээр шинэ дүгнэлтэннд хүрч ,уншигчдыг эргэцүүлэн бодуулахад дагуулдаг найруулбарыг эргэцүүлэмж гэнэ. Эргэцүүлэмж нь яагаад бэ?, гэсэн асуултанд хариу өгнө.Эргэцүүлэмжийг судлаачид хийсвэр зурагтай адилтгадаг .

· Тайлбарламж: Ямар нэг гол ухагдахуун тодорхойлолт зэргийн учир шалтгааныг тайлбарлан уншигч сонсогчийг уг үнэнд итгүүлэх зорилготой найруулбарыг тайлбарламж гэнэ. Тайлбарламжид уран яруу өгүүлэх шаардлага чухал бөгөөд Ямар учраас ? гэсэн асуултаннд хариу өгнө. Ухуулгын зурагтай адилтгадаг.

Хийж бүтээх үе шат

.

-Эхийн дөрвөн хэв маягаар бичсэн эх өгч ажиглалт хийлгэн дүгнэлт гаргуулаад аль найруулбараар бичсэн эхийг дуурайн зохиож бичихэд хялбар байгааг хэлүүлж дуурайлган эх зохиолгох ажлыг хийлгэнэ.

**. Багш ойлгох хугацаа даалгаварыг уян хатан байлгаж дараагийн цаг дээр үргэлжлүүлэн ойлгуулах

Эх-1 Дун цагаан үстэй

Дуран хар нүдтэй

Түмэн хонины дунд

Түүнээс хөөрхөн амьтангүй

Эх-2 Уран сайхан хошуутай

Угалз хээ замтай

Торго бөсийн зууштай

Тор тор чимээтэй

Эхүүдийг уншиж ажиглан хэв маягийг тогтоон дуурайн зохион бичих алыг хийнэ.

Дүгнэлт гаргах үе шат

Дараах дүгнэлтийг сурагчдаар гаргуулан дэвтэрт нь тэмдэглүүлэх

Дүгнэлт:

Цогц бүхэл санааг зөв зохистой /оновчтой/ сонгосон найруулгаар бүтээх ба энэхүү найруулгын хэв маягийг найруулбар гэнэ

* Даллуураар даллаж зурам агналаа

Баллуураар баллуурдаж зураг зурна

Ш Ороо хар дороо бусгана

Жороо бор жолоо дугтарна

Ш Хүрэл илүүр болор соруул

Болор соруул хүрэл илүүр

Сурагчид: энэ хичээлээс юуг ойлгож авсан хэн хэрхэн оролцсонд үнэлэлт өгөх.

гэрт

Дасгал 5-ийг зааврын дагуу ажиллана уу?





start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)