Бодит чадвар : 9-Р ангийн монгол хэлний нэгжийн хөтөлбөрийн нэгэн хувилбар /үргэлжлэл/

Ээлжит хичээл- “Тоочимж хүүрнэмж эх зохиох Монгол хэл

Үе шат

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Сэдэл төрүүлэх

К - Мэднэ

W - Мэдэхийг хүснэ

L – Мэдлээ

K Эхийн тухай өмнөх хичээлийг сэргээн асууж бататгах

W – Энэ хичээлээр юун тухай судлах талаар товч ойлголт өгөөд энэ хичээлээр бид юун тухай мэдэж авахыг сануулна,

-Багш Сурагчдын хариултыг цэгцлэн дүгнэн хэлж өгнө.

К – Энэ хичээл буюу Хүүрнэмж ,тоочимжийн талаар юу мэддэгээ ганцаар, хосоор хэлэлцэж гүйцэтгэнэ.

W- Үзэх хичээлээс юу мэдэхийг хүсэж байгаагаа жагсаан бичих

.

L- Энэ хүснэгтэнд шинэ хичээлээ дуусаад шинээр мэдэж авсан зүйлээ нэгтгэн бичиж тэмдэглэж авна.

Шинэ мэдлэг олгох

· Багш хүүрнэмж, тоочимжийн онцлог шинжийг асууна.

· Шинэ хичээлээ уншиж танилцахад нь хяналт тавих.

· Нийт сурагчид уншиж дуусмагц агуулгыг тодотгон ойлгоход нь дөхүүлэх асуулт тавих.

· Хүүрнэмж тоочимж нь хоорондоо ямар ялгаатай байгааг харьцуулан дүгнэх

· Тоочимж хүүрнэмж эхийн талаар юу мэдэж авснаа товч тодорхой тэмдэглэх даалгавар өгч хянана.

· Хэлбэр хэмжээнд анализ хийн уран зохиолын аль төрөл болохыг тодорхойлох

· Сурагчид эхийн агуулгатай уншиж танилцах, ганцаарчлан унших

· Уншсан эхийнхээ бичлэгийн онцлогоос юу ойлгож авснаа зохиолын үг хэллэгээс ишлэл авч багшийн асуултанд хариулж, нэмэлт мэдээллийг өгөхөд бэлтгэн анхаарч сонсох

· Сурагчид хоёр эхийг харьцуулан уншаад асуулт гарган өөрийн мэдлэгээ хөгжүүлнэ..

· Өөрсдөө төстэй эх зохиох.

Мэдлэгээ бататгах

1. Хүүрнэмж эхийн онцлог

2. Тоочимж эхийн онцлог

Хоёр эхийн зохиомжийн талаар зохиолын уран сайхантай холбон тайлбарлаж дүгнэлт гаргуулна.

- Зохиолын дүрслэх хэрэглүүр, яруу хэрэглүүр зэргийг сурагчдаар олуулж , тайлбарлан нэгтгэн , тэмдэглэл хөтлүүлэх, Нийт сурагчдыг татан оролцуулахад анхаарна.

1, Эхийн бичлэг уран зохиолын бусад зүйлийн холбоо хамаарлын талаар ухаарч ойлгосноо хэлэлцэх

2, Тоочимж, хүүрнэмж нь зарим эхэд сүлэлдэн орж болох талаар мэдэж авах

3, Өөрсдөө “Номын буян “ сэдвээр эх зохион зохиомжоо тайлбарлана.

- Дүрслэх хэрэглүүр: адилтгал, зүйрлэл, чимэг үг олуулна.

- Яруу хэрэглүүр: Холбоц, хэмнэл, уран давталт, баймж утга зэргийг бичсэн эхээсээ олж тодорхойлно

Мэдлэгийг нэгтгэн дүгнэх

· Багш хичээлдээ үнэлгээ, шинжилгээ өгнө үүнд:

А. Хичээлээр сурагчдад өгсөн үр өгөөж

Б. Сурагчдын идэвх оролцоо

В. Дараагийн хичээлд юуг түлхүү анхаарах вэ?

Г. Энэ хичээлийн ололттой ба сул талд анализ хийнэ

- Энэ хичээлээр шинээр юу мэдэж авснаа L хүснэгтэнд бичиж тэмдэглэнэ.

- Эхийг зөв сайхан найруулан бичиж сурахын ашигнь юу вэ?

- Өөртөө болон нөхдийнхөө хичээлийн идэвх оролцооны талаар дүгнэлт өгнө

-зохиосон эхийн найруулгад дүгнэлт хиих

- Цаашид нэмж мэдэх зүйлээ төлөвлөх, багшаас асууж зөвлөмж авна.

Гэрт

*Хүүрнэмж ,тоочимж хоёрын хоорондын ялгааг харьцуулан гаргах

-“Эдгээрийг зөв зохион найруулах ялгааг мэдэхийн ач тусыг тайлбарла

Ээлжит хичээл- : Эхийн үйлдэгч тулгуур түлхүүр үг Монгол хэл

Үе шат

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Сэдэл төрүүлэх

** К - Мэднэ

W - Мэдэхийг хүснэ

L – Мэдлээ

K Эхийн тухай өмнөх хичээлийг сэргээн асууж бататгах

W – Энэ хичээлээр юун тухай судлах талаар товч ойлголт өгөөд энэ хичээлээр бид юун тухай мэдэж авахыг сануулна,

-Өмнө үзсэн эхийн тулгуур түлхүүр үгийн мэдлэгээ энэ хичээлээр нэгтгэн дүгнэхээ хэлэх

-Багш Сурагчдын хариултыг цэгцлэн дүгнэн хэлж өгнө.

Б.Ринченгийн “Энх мөнхийн монгол нутаг” эхийг уншаад утгыг ухааран ойлгоно.

-Загварын дагуу эхийг тайлбарлан жишээ гаргах

Агуулгы бїтэц

Гол хэсэг

Тєгсгєл

эхлэл


Шинэ мэдлэг олгох

-Эхийн үйлдэгч

Юмс түүний хөдөлгөөн нь үйл явдлыг бүтээнэ. Үйл явдлыг бүтээж буй амьтай ,амьгүй юмс буюу жинхэнэ нэр нь үйл үгтэй холбогдож өөрийн эрхээр хөдлөх өөрийн эрхгүй хөдлөх,өөр юмыг хөдөлгөх үйлдэгч болдог.Үйл явдлыг бүтээгч амьтай амьгүй юмыг ҮЙЛДЭГЧ гэнэ.

* Эрхэн үйлдэгч

* Эдлэн үйлдэгч

* Хүлээн үйлдэгч

* Өртөн үйлдэгч

* Хэрэглэн үйлдэгч

* Аяндаа үйлдэгч

-* Эхийг уншаад доорх хүснэгтэнд эхийн үйлдэгч ба тулгуур ,түлхүүр үгийг олж бичих

Д/Д

Эхийн үйлдэгч

Тулгуур үг

Түлхүүр үг

1.

2.

3.

*Хүснэгтийг гүйцээж нөхөх

*Эхийн үйлдэгч,тулгуур түлхүүр үгийн тухай олж авсан мэдлэгээ харьцуулан 40 минутын туршид оюунаа хөгжүүлэх уралдаан явуулж багийн хувийн аваргаа шалгаруулна.

Мэдлэгээ бататгах

1. Эрхэн үйлдэгч нь тухайн үйл явдал ба хэрэг явдлыг эр зориг ба ухамсрын үүднээс идэвх санаачлагын дагуу өөрийн эрхээрээ үүсгэж чадах эзэн бие болно

2. Эдлэн үйлдэгч нь гадны үйл явдал ба хэрэг явдалд зорилго хяналтгүй буюу өөрийн эрхгүй оролцдог идэвхгүй үйл эзэн бие ба адгуус ургамал болно

3. Хүлээн үйлдэгч нь хийсвэр ба бодитой зүйлийг хүлээн хүртэх ба хүлээн авах идэвхгүй эзэн бие болно.

4. Өртөн үйлдэгч нь гэж хүнээс бусад юмс /зүйлс/ үйлд өртөхийг хэлнэ.

5. Хэрэглэн үйлдэгч нь эрхэн үйлдэгч тухайн үйл явдал ба хэрэг явдлыг гүйцэтгэхдээ зэвсэг хэрэглүүр болгон ашиглаж буй амьтай амьгүй юм байдаг

Мэдлэгийг нэгтгэн дүгнэх

Тулгуур үг

Түлхүүр үг

Уул хэрэг явдлыг бүтээхэд зайлшгүй байх үгсийг тулгуур үг гэнэ. Жишээ нь:би . аав чөдөр., сур, үг, = гэх зэрэг үгс нь эхийг бүтээхэд ямар үүрэгтэйг ярилцах

Уг хэрэг нь явдлын санааг бүтээхэд........................................................

..........................................түлхүүр үг гэнэ . /торго шиг эр сур . сур ид шид олох,бяд суух.../

Гэрт

****Дасгал “Аян замын бодол буюу уянгын эрхи” эхийг зааврын дагуу ажиллах

1-р улирал 2-р нэгж

Нэгж хичээлийн хөтөлбөр Монгол хэл 9-р анги

Бүлэг сэдэв сэдэв

Эргэцүүлэмж

Нэгж сэдэв

Эхийн хэв маяг-эргэцүүлэмж бичих

Мэдлэгийн өмнөх төсөөлөл

12-н жилийн сургалттай 9-р ангийн сурагчид нь: Эхийн тухай 7,8 дугаар ангидаа зохих мэдлэг олж авсан байх бөгөөд түүнийг нь сэргээн бататган гүнзгийрүүлэхийн зэрэгцээ зөв бичих ,найруулах чадварыг нь хөгжүүлэхэд анхаарч ажиллана

Нас сэтгэхүйн онцлог

-Энэ нас:Танин мэдэх идэвх ,сониуч зан зэрэг бие хүний олон чанарууд хөгжих таатай үе

· Хэл ярианы чадвар улам нарийсч хөгжинө. Иимд хэл,ухагдахуун,үгээр илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд анхаарах.

· Энгийн амьдралын ахуйн хэл ярианаас шинжлэх ухааны хэл,улмаар математик хэлэнд шилжих гэсэн дарааллыг баримтлах

· Тогтоох сэргээх ,хадгалах ойн процессуудад үндсэн өөрчлөлт гардаг.Иймээс бодох,бичих,сэтгэх,ангилах,системчлэх,ерөнхийлөх,дүгнэх зэрэг хараа ,сонсгол хөдөлгөөний хүртэхүйн хэлбэрүүдийг сургалтанд өргөн ашиглах

Зорилго

v Эхийн хэв маягийн талаарх мэдлэгээ бататган,тодорхой нэг сэдвийн дор тоочимж ,хүүрнэмж,тайлбарламж эргэцүүлэмж бичих ,эхийг уншаад хэв маягийг тодорхойлох

v Бичил эхэд задлал хийж,эхийн дөрвөн санааг гаргах,зөв бичих чадвар дадлаа нэмэгдүүлэн дүрмийн мэдлэгээ бататгах, эргэцүүлэмж бичиж сурах

Зорилт

ь Эргэцүүлэмж эх зохион найруулж бичиж сурах эхний чухал алхмуудын гүйцэтгэн эх зохион бичих чадвараа бататган гүнзгийрүүлнэ.

ь Эх зохиож сурах 4-н алхам үе шатыг эзэмшин,тодорхой сэдвээр эх зохиож сурах /*цээжлүүлэх,найруулах,/ярих ,бичих/ дуурайж зохиох,тодорхой сэдвээр хүүрнэмж ба тоочимж , тайлбарламж ба эргэцүүлэмж бичих/

Хэрэгцээ

*Хувь хүний хэрэгцээ:Санал бодол сэтгэгдлээ зөв цэгцтэй илэрхийлж, бусдын санаа бодлыг хүлээцтэй сонсож,ухааран тунгаах,чадвар эзэмших

*Нийгмийн хэрэгцээ: Сэтгэлгээг хөгжүүлж, сэтгэн бодох хурдаа нэмснээр цагийг үр ашигтай өнгөрөөх,сурч мэдсэнээ ашиглан бүтээлч ажиллагааны арга барил эзэмшин ,багаар хамтран ажиллах бусдын сайн үйлээр бахархах чадвартай болох

Анги зохион байгуулалт

· Ээлжит хичээлийн онцлогоос хамаарч анги нийтээр болон багаар,хосоор,санаа зорилгоороо нэгдэн ажиллах,бие даасан ажлын хэлбэрийг багш сонгоно.

Арга зүй

-Уламжлалт болон бүтээлч сэтгэлгээний аргуудаас багш хичээлийн элементэд болон тухайн ангийн чадамжинд тохируулан сонгон хэрэглэнэ.

Хичээлийн хэрэглэгдэхүүн

Ш Сургалтын хөтөлбөр 9-р анги, Т.Ө.М

Ш 2012-2013 оны нэгж хичээлийн хөтөлбөр

Ш Багшийн бэлдсэн сурагчийн лавлах

Ш Сурах бичиг хуудас 12-36

Ш Монгол хэл 9, М.Базаррагчаа, Ц.Өнөрбаян Д.Оюун.....

Үнэлгээ

1Эхийг цогцолбороор зааглан төлөвлөгөө зохиож сурсан эсэх :

2.Эргэцүүлж асуулт тавих чадвар:Голыг олж зөв асуулт тавих чадвараар

3.Унших чадвар: Эхийг уншихдаа уран сайхныг мэдэрч дуу хоолойны өнгө,өндөр нам чанга сулыг тохируулан сэтгэлийн хөдлөлөө зөв илэрхийлэх

4.Бичих чадвар:Тодорхой сэдвийн хүрээнд эх зохион бичиж чадаж буй эсэх

5. Эхийн гол санааг тодорхойлж сурсан эсэх:тулгуур ба түлхүүр үгийг эхээс зөв гарган чадаж буй эсэх,өгүүлэгдэж буй гол зүйлээс сэдвийг тодорхойлж ярих зэрэг чадваруудаарнэгжийн үнэлгээг гаргана.

6. Эргэцүүлэмжийг бусад эхээс ялган таних чадвар . зохион найруулж бичихдээ эргэцүүлэмж хэв маягаар бичих

Б.Агуулга

Судлагдахуун

Ур ухаан

Эргэцүүлэмж найруулгын онцлог

Эргэцүүлэмж нь найруулгын нэг хэв маяг

Нэр томъёо эргэцүүлэмжийг таних тулгуур мөн.

Эргэцүүлэмжийн холбох ба баймж нэгж

Эргэцүүлэмжийн үндсэн шинж

1. Эхэд өгүүлэгдэж буй юмс үзэгдлийн дотоод зүй тогтлыг олж тайлбарлах

2. Эхэд өгүүлэгдэж буй үйл ба хэрэг явдлын дотоод зүй тогтлын учрыг тодорхойлон, оюун дүгнэлт хийж найруулах

3. Эргэцүүлэх найруулгыг тоочих , хүүрнэх , тайлбарлах хэв маягаас ялган таних

4. Эргэцүүлэмжийг хялбаршуулан хувиргаж бичих

5. Эргэцүүлэмжийн найруулгын алдааг засаж , найруулах

В. Нэгж сэдвийн цагийн төлөвлөлт

Хичээл

Ээлжит хичээлийн сэдэв

Цаг

Ээлжит хичээлийн зорилго

1,2-р хичээл

Эргэцүүлэмж ба тайлбарламжийн ялгаа

80 мин

Ш Эргэцүүлэмж ба тайлбарламж эх, өгүүлбэр дээр ажиллан ,ялгааг гаргах

3-,4р хичээл

Эргэцүүлэмж эхийн онцлолг

80 мин

Ш Эргэцүүлэмж эхийн бусад хэв маягаас ялгагдах онцлогийг мэдэх

5,6-р хичээл

Эхийн хэв маяг найруулбар

80 мин

Ш Эхэд задлал хийж,үйлийн баримжааг эзэмших , хөгжүүлэх

7,8-р хичээл

Нэр томьёо нь эргэцүүлэмжийг таних тулгуур мөн.

80 мин

Ш “Эргэцүүлэмж нь тогтмол нэг утга мөн “ гэдгийг ухааран ойлгох

Г.Жишиг даалгавар1.Тайлбарламж ,эргэцүүлэмж хоёрын адил төсөөт ба ялгамжит чанарыг”Вений диаграмм”-аар гарган жишээ аван харьцуулан тайлбарлана уу?

тайлбарламж

Эргэцүүлэмж

Ижил тал

Ялгаатай тал

3.Эхийн дөрвөн хэв маягийн талаар хэрхэн ойлгосноо зэрэгцүүлсэн тэмдэглэл хийх аргаар гүйцээгээрээ.

Зохиолын нэр

Эхийн бичлэгийн онцлог

Эхээс авсан ишлэл

Өөрийн үзэл бодлын тайлбар

Шинээр мэдсэн үг нэр томьёо

Хүүрнэмж

Тоочимж

Тайлбарламж

­Эргэцүүлэмж

Ээлжит хичээл-1 Эргэцүүлэмж , ба тайлбарламжийн ялгаа Монгол хэл

Нэгж

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Сэдэлжих үе шат

ь Эхийг бичигдэх хэв маягаар нь хэд ангилдаг вэ?

ь Эхийн хэв маягийн тухай мэдлэгээ сэргээн бататгах найруулгын төрлүүдээс мэдэхийг нь нэрлүүлж тэдгээр нь найруулгын дөрвөн хэв маягийн алинаар бичигдэж болохыг тохируулъя.

v Тоочимж

-Мэдээ

Сурвалжлага

Тайлан

Тэмдэглэл

v Эргэцүүдэмж

*Өгүүлэл

*Шүүмж

*Хэвлэлийн тойм

v Хүүрнэмж

*Найруулал

*Нийтлэл

*Дурсамж

*Элэглэл

*Намтар

v Тайлбарламж

*Ярилцлага

*Нийтийн санал

*Зөвлөгөө

*Захидал

Ойлгож ухаарах үе шат

Ш Найруулгын дөрвөн хэв маягийн ялгарах онцлогийг дараах үзүүлэн дээрээс ярилцъя.

Найруулгын хэв маяг

Онцлог шинж

Гадаад дотоод тал

Үндсэн шинж

Сэтгэх нь

Харьцуулахнь

Тоочимж

Хэрэг явдал санаа

Орон зай зэрэгцэх

Зэрэг

хүрэх

Хавтгай зураг

Хүүрнэмж

Хэрэг явдал санаа

Цаг хугацаа дараалах

Дараа

лан хүрэх

Цуврал зураг

Эргэцүүлэмж

Хэрэг явдал санаа

Шалтгаан үр дүн

Оюун дүгнэлт

Хийсвэр зураг

Тайлбарламж

Хэрэг явдал санаа

Үр дүн шалтгаан

ухагдахуун

Ухуулгын зураг

Хийж бүтээх үе шат

13-р хуудас дасгал-№1

ь Нэг санаатай хоёр өгүүлбэрийн аль нь тайлбарламж аль нь эргэцүүлэмж болохыг тодорхойлно уу?

ь Адил ба ялгааг гаргаж, эргэцүүлэн тэмдэглээрэй

ь Багш тайлбарламж эхийг 8-р ангидаа тодорхой үзсэнг сануулж

ь Эргэцүүлэмж ба тайлбарламжийг өгүүлбэрээс гадна .ижил сэдэвт хоёр эхээс ялгааг олуулна

v 1.Бүх заан өлмий дээрээ явдаг .Учир нь хөлийн арын хэсэг ясгүй.

Зааны хөлийн ар нь ясгүй тул өлмий дээрээ явдаг.

v А.Мөрөөдөл: Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэж хүмүүс ярих...оргилуун дэврүүн насандаа бид энэ үгийг нэг бус удаа сонсож л явсан биз.Гэлээ ч бүтээж туурвин бусдаас ялгарах залуу насны ааг омгийг буруутгах юун.Аливаа бэлэнчлэх сэтгэл газар авсан өнөө цагт хүсэлдээ хүрэхэд мөнгө төлөх нь байтугаа чамгүй их зориг тэвчээр ,гаргах шаардлагатай мэт санагдана.

v Мөн ижил сэдэвт тайлбарламж эхийг уншиж ялгааг гаргана.

Дүгнэлт гаргах үе шат

Тайлбарламж

Эргэцүүлэмж

Ш Асуулт – ямар учраас?

Ш Учир шалтгааныг тодорхой баримтаар баталж эсвэл үгүйсгэнэ

Ш Учир шалтгааны шүтэлцээнд тулгуурлан эмх цэгцтэй байх зарчмыг агуулдаг

Ш Эрдэм шинжилгээний бичиг зохиол болох, эрдэм шинжилгээний өгүүллэг,илтгэл сурах бичгийн найруулгад зонхилон ордог.

Ш Асуулт – Яагаад вэ?

Ш Учир шалтгааныг тайлбарлан , уншигч сонсогчийг уг үнэнд итгүүлнэ.

Ш Уран яруу өгүүлэх шаардлага чухал бөгөөд үр дүн шалтгааныг тайлбарлана.

Ш Уран нийтлэл,уянгын зураглал,тэргүүн өгүүлэл,сурвалжлага ,нийтлэл найруулал зэрэг төрөлд зонхилон хэрэглэгдэнэ.

гэрт

Дасгал 2-ыг зааврын дагуу ажиллаж ирээрэй.

Ээлжит хичээл-2 “Эргэцүүлэмж найруулгын онцлог”

Монгол хэл

Үе шат

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Сэдэл төрүүлэх

К - Мэднэ

W - Мэдэхийг хүснэ

L – Мэдлээ

K Эхийн хэв маягийн талаарх өмнөх мэдлэгийг сэргээн асууж бататгах

W – Энэ хичээлээр юун тухай судлах талаар товч ойлголт өгөөд энэ хичээлээр бид юун тухай мэдэж авахыг сануулна,

-Багш Сурагчдын хариултыг цэгцлэн дүгнэн хэлж өгнө.

К – Энэ хичээлээр “Эх”-ийн талаар юу мэддэгээ ганцаар, хосоор хэлэлцэж гүйцэтгэнэ.

W- Үзэх хичээлээс юу мэдэхийг хүсэж байгаагаа жагсаан бичих

.

L- Энэ хүснэгтэнд шинэ хичээлээ дуусаад шинээр мэдэж авсан зүйлээ нэгтгэн бичиж тэмдэглэж авна.

Шинэ мэдлэг олгох

·

Төгс санаа

Түлхүүр нэгж солих

Тулгуур нэгж солих

Шинэ санаа

Зорьсон санаа

Гол санаа

Үүдэл санаа

Санаа төрөх

Сэдэв

Эхийн утга 4-н санааг гаргах явцад яагаад эргэцүүлэмж мөн болохыг батлах

*Дасгал-15-р хуудас №4 эхийг харьцуулан унших

· Хэлбэр хэмжээнд анализ хийн уран зохиолын аль төрөл болохыг тодорхойлох

· Сурагчид эх зохиолын агуулгатай уншиж танилцах, ганцаарчлан унших

· Уншсан эхийнхээ бичлэгийн онцлогоос юу ойлгож авснаа зохиолын үг хэллэгээс ишлэл авч багшийн асуултанд хариулж, нэмэлт мэдээллийг өгөхөд бэлтгэн анхаарч сонсох

· Сурагчид эхийг уншаад асуулт гарган өөрийн мэдлэгээ хөгжүүлнэ..

· Эхийн санааг ухаарч дүгнэлт гаргах

Мэдлэгээ бататгах

Уг эх нь

Эратосфен Кирений туршилт-

а. Бодис зүйн салбарын хамгийн эртний туршилтын нэг

б. Эл туршилтын дүнд дэлхийн радиусыг хэмжсэн агаад үүнийг НТӨ 3-р зууны үед алдарт Александр хотын номын санч Эратосфен Кирен хйисэн ажээ. Туршилтын загвар тун энгийн ...

Эргэцүүлэмжийн онцлогийг гаргавал:

-Хэрэг явдлаас үүдэлтэй бодомжуудын харьцаанаас шинэ дүгнэлт гаргадаг

-Юмс үзэгдлийн учир шалтгаан, дотоод харьцаа бүтцийг олж гарах үр дагаврыг нотолно

-Харьцаа эсрэгцлийн шинжтэй

-Уншигч сонгогчийг сэтгэн бодуулах, итгүүлж үнэмшүүлэх зорилготой

Мэдлэгийг нэгтгэн дүгнэх

· Багш хичээлдээ үнэлгээ, шинжилгээ өгнө үүнд:

А. Хичээлээр сурагчдад өгсөн үр өгөөж

Б. Сурагчдын идэвх оролцоо

В. Дараагийн хичээлд юуг түлхүү анхаарах вэ?

Г. Энэ хичээлийн ололттой ба сул талд анализ хийнэ

- Энэ хичээлээр шинээр юу мэдэж авснаа L хүснэгтэнд бичиж тэмдэглэнэ.

-Эхийг дуурай зөв сайхан найруулан бичиж сурахын ашиг нь юу вэ?

- Өөртөө болон нөхдийнхөө хичээлийн идэвх оролцооны талаар дүгнэлт өгнө

-Өөрийн болон бусдын дуурайн бичсэн эхэд дүгнэлт хиих, сайныг нь шалгаруулах

- Цаашид нэмж мэдэх зүйлээ төлөвлөх, багшаас асууж зөвлөмж авна.

Гэрт

Хуудас 17 *Дасгал 5* –ийг уншаад дэлгэрүүлэн бичиж ирээрэй

Ээлжит хичээл-3 Эхийн хэв маяг найруулбар Монгол хэл

Нэгж

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Сэдэлжих үе шат

Бид 7-р ангидаа хүүрнэмж тоочимж эх,8-р ангидаа тайлбарламж эх, одоо 9-р ангидаа эргэцүүлэмж эхийг зохион найруулж бичих чадвартай болно.

* Хүүхдүүдээ эхийг ухааран ойлгож бичиж сурахын тулд ямар чадваруудыг эзэмшсэн байх ёстой гэж та нар бодож байна бэ?

* Манай ард түмний үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн уламжлал

* Хэлний соёлд хэрхэн анхаарч байсан жишээг нэрлэнэ үү.

**Эргэцүүлэмж эхийн тухай өмнөх хичээлээр юу мэдэж авснаа дүгнэж ярилцан бататгана.

ь Хэлний тухай эрдэмтэн мэргэд өвөг дээдсийн сургаалаас хэлэлцэх

v Гэрт бэлтгэсэн эхийн утга санааг хэрхэн ойлгосноо төрөл зүйлээс бусдад ярьж өгөх

v Зөв тод ярьж сурахын ач тусыг ухаарах,энэ чадварыг эзэмшихийн тулд бид юунд анхаарах талаар дүгнэлт хийх

v Үндэстэн оршин байхын нэгэн үндэс юу байх үүнд хэлний соёл хэрэгтэй юу?

Ойлгож ухаарах үе шат

· Тоочимж: Юмс үзэгдлийгн гадаад дотоод шинж чанарыг зураглан нарийн дэс дараатай тоочиж гаргах хэв маягийг тоочимж гэнэ.Тоочимж нь ямар ямар вэ? гэсэн асуултанд хариу өгдөг бөгөөд албан бичгийн эхэд ихэвлэн хэрэглэгдэнэ.Тоочимжийг судлаачид хөрөг зурагтай адилтгасан байдаг

· Хүүрнэмж: Хүн ба амьтанд тохиолдох үйл явдлыг цагийн дарааллаар энгийн ойлголтоор дүрслэн үзүүлэхийг хүүрнэмж гэнэ.Хүүрнэмж нь яаж байна бэ? Гэсэн асуултанд хариу өгч уран зохиолын найруулгад илүү холбогдоно.Хүүрнэмжийг цуврал зурагтай адилтгадаг байна.

· Эргэцүүлэмж:Юмс үзэгдлийн учир шалтгааныг тодорхой баримтаар баталж эсвэл үгүйсгэснээр шинэ дүгнэлтэннд хүрч ,уншигчдыг эргэцүүлэн бодуулахад дагуулдаг найруулбарыг эргэцүүлэмж гэнэ. Эргэцүүлэмж нь яагаад бэ?, гэсэн асуултанд хариу өгнө.Эргэцүүлэмжийг судлаачид хийсвэр зурагтай адилтгадаг .

· Тайлбарламж: Ямар нэг гол ухагдахуун тодорхойлолт зэргийн учир шалтгааныг тайлбарлан уншигч сонсогчийг уг үнэнд итгүүлэх зорилготой найруулбарыг тайлбарламж гэнэ. Тайлбарламжид уран яруу өгүүлэх шаардлага чухал бөгөөд Ямар учраас ? гэсэн асуултаннд хариу өгнө. Ухуулгын зурагтай адилтгадаг.

Хийж бүтээх үе шат

.** дасгал 18-р хуудас №7 –г бие даан хийхэд нь чиглүүлж өгөх

-Эхийн дөрвөн хэв маягаар бичсэн эх өгч ажиглалт хийлгэн дүгнэл гаргуулаад аль найруулбараар бичсэн эхийг дуурайн зохиож бичихэд хялбар байгааг хэлүүлж дуурайлган эх зохиолгох ажлыг хийлгэнэ.

**. Багш ойлгох хугацаа даалгаварыг уян хатан байлгаж дараагийн цаг дээр үргэлжлүүлэн ойлгуулах

Эх-1 Дун цагаан үстэй

Дуран хар нүдтэй

Түмэн хонины дунд

Түүнээс хөөрхөн амьтангүй

Эх-2 Уран сайхан хошуутай

Угалз хээ замтай

Торгобөсийн зууштай

Тор тор чимээтэй

Эхүүдийг уншиж ажиглан хэв маягийг тогтоон дуурайн зохион бичих даалгаврыг бие даан хийнэ.

7-*р дасгалаа багшид шалгуулах

Дүгнэлт гаргах үе шат

Дараах дүгнэлтийг сурагчдаар гаргуулан дэвтэрт нь тэмдэглүүлэх

Дүгнэлт:

Цогц бүхэл санааг зөв зохистой /оновчтой/ сонгосон найруулгаар бүтээх ба энэхүү найруулгын хэв маягийг найруулбар гэнэ

* Даллуураар даллаж зурам агналаа

Баллуураар баллуурдаж зураг зурна

Ш Ороо хар дороо бусгана

Жороо бор жолоо дугтарна

Ш Хүрэл илүүр болор соруул

Болор соруул хүрэл илүүр

Сурагчид: энэ хичээлээс юуг ойлгож авсан хэн хэрхэн оролцсонд үнэлэлт өгөх.

гэрт

Дасгал 8,9-ийг зааврын дагуу ажиллана уу?

Ээлжит хичээл- “5 Нэр томъёо нь эргэцүүлэмжийг таних тулгуур мөн” Монгол хэл

Үе шат

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

Сэдэл төрүүлэх

К - Мэднэ

W - Мэдэхийг хүснэ

L – Мэдлээ

K Эргэцүүлэмжийн тухай

W – Нэр томъёо нь эргэцүүлэмжийг таних тулгуур мөн

L- Тогтмол нэг утга-Эргэцүүлэмж

/үржвэр, хуваарь, хүй нэгдэл, хойд туйл, гэрэл зураг, улс төр/

К – Хоёр өгүүлбэр, хоёр цогцолбороос гурав дахь дүгнэлт бүхий өгүүлбэр цогцолбор бүтээхийг эргэцүүлэмж гэнэ. Бүтэц нь:

o батлах гэсэн зүйлийн үндэслэл

o түүний баталгаа гол хэсэг

o дүгнэлт

Эргэцүүлэмж нь “яагаад ? “ хариулагдана

W- . Нэр томъёо нь эргэцүүлэмжийг таних тулгуур мөн

L- ?

Шинэ мэдлэг олгох

ҮГ

Эргэцүүлэмжийн тайлбарламжаас ялгагдах шинжийг таниулах, тулгуур дохион дээр харьцуулалт хийлгэх.


Тогтмол нэг утга Тогтмол бус

Эргэцүүлэмж олон утга

Тайлбарламж

“ Үг” гэсэн загварааснэр томъёо гэж юу болохыг тодорхойлон бичье.

ҮГ


Нэр томъёо Энгийн үг

хийсвэр бодитой

тодорхой ерөнхий

мэргэлийн хүрээ нийтийн хүрээ

сэтгэл хөдлөлийн сэтгэл хөдлөлийн

өнгө аясгүй өнгө аястай

Мэдлэгээ бататгах

Нэр томъёоны гол агуулгыг өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн, тодотгол гишүүнээр тодорхойлж болно.

Жишээ гаргана уу,

“Дасгал 12” хуудас 23

“Дасгал 12” -г хийхэд нь чиглүүлэх

Тэмээний тухай дараах эхүүд ямар хэв маягт хамаарах вэ?

Жинхэнэ нэр /өгүүлэхүүн+0/

Тэмдэг ба тооны нэр, үйл үг

Тэмдэг нэр

Тооны нэр

Цагт нэр

Жинхэнэ нэр

өгүүлэгдэхүүн

Дасгал 12 “Тэмээ” сэдэвт хоёр эх дээр харьцуулалт хийж тайлбарлах .

Мэдлэгийг нэгтгэн дүгнэх

· Багш хичээлдээ үнэлгээ, шинжилгээ өгнө үүнд:

А. Хичээлээр сурагчдад өгсөн үр өгөөж

Б. Сурагчдын идэвх оролцоо

В. Дараагийн хичээлд юуг түлхүү анхаарах вэ?

Г. Энэ хичээлийн ололттой ба сул талд анализ хийнэ

- Энэ хичээлээр шинээр юу мэдэж авснаа L хүснэгтэнд бичиж тэмдэглэнэ.

- Эхийг зөв сайхан найруулан бичиж сурахын ашигнь юу вэ?

- Өөртөө болон нөхдийнхөө хичээлийн идэвх оролцооны талаар дүгнэлт өгнө

-зохиосон эхээ дүгнэлт хиих

- Цаашид нэмж мэдэх зүйлээ төлөвлөх, багшаас асууж зөвлөмж авна.

Гэрт

*Эргэцүүлэмж тайлбарламж хоёрын хоорондын ялгааг харьцуулан гаргах

-“Эдгээрийг зөв зохион найруулах ялгааг мэдэхийн ач тусыг тайлбарла

Дасгал 13-ын эхийг зааврын дагуу ажиллаж ирнэ үү

2012-2013 он 1-р улирал 3-р нэгж

Нэгж хичээлийн хөтөлбөр Монгол хэл 9-р анги

Бүлэг сэдэв сэдэв

Өгүүлбэрзүйн задлал /26-цаг/

Нэгж сэдэв

Үгийн утгын харьцаа /4цаг/

Мэдлэгийн өмнөх төсөөлөл

12-н жилийн сургалттай 9-р ангийн сурагчид нь:7,8-р ангидаа үгийн сан, үгийн утгын талаар тодорхой мэдлэг олж авсан ,сурагчдын мэдлэгийг сэргээн гүнзгийрүүлэх.

Нас сэтгэхүйн онцлог

-Энэ нас:Ой ухааны хурд түргэсэж ,сэтгэн бодон чадвар нь нэмэгдэж ,үйлийг ухамсартай хийхэд хүргэдэг дохионы 2-р системийн үүрэг ихэснэ.Танин мэдэх идэвх ,сониуч зан зэрэг бие хүний олон чанарууд хөгжих таатай үе

· Хэл ярианы чадвар улам нарийсч хөгжинө. Иимд хэл,ухагдахуун,үгээр илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд анхаарах.

· Энгийн амьдралын ахуйн хэл ярианаас шинжлэх ухааны хэл,улмаар математикхэлэнд шилжих гэсэн дарааллыг баримтлах

· Тогтоох сэргээх ,хадгалах ойн процессуудад үндсэн өөрчлөлт гардаг.Иймээс бодох,бичих,сэтгэх,ангилах,системчлэх,ерөнхийлөх,дүгнэх зэрэг хараа ,сонсгол хөдөлгөөний хүртэхүйн хэлбэрүүдийг сургалтанд өргөн ашиглах

Зорилго

v Үгийн эсрэг ойролцоо төсөөт, зүйлчилсэн утгыг харьцуулж тайлбарлах , үгийн утгын үнэ цэнг мэдэрч ,зөв ойлгон ухаарч үгийн баялагаа нэмэгдүүлэх эх хэлнийхээ баялаг өв сангаар бахархах.

Зорилт

ь Үгийн утгын үнэ цэнг мэдрэх, хэрэглэх, найруулах

ь Өгүүлбэрийн утга санааг илэрхийлэхэд үгийн утга ямар үүрэг гүйцэтгэж буйг ойлгон мэдэж ,хэрэглээ болгох

ь Эхийн доторх ойролцоо, эсрэг, төсөөт, зүйлчилсэн утгат үгийг ,олх тайлбарлах ангилах

Хэрэгцээ

*Хувь хүний хэрэгцээ:*Үгийн утгыг ухааран ярьж, бичихдээ зөв зохистой ашиглах

ь **Үгийн баялагаа нэмэгдүүлж зөв оновчтой ярих ,хэлэх,

*Нийгмийн хэрэгцээ: Бичгийн ба аман ярианы хэлэнд зөв сонгон хэрэглэж бусадтай харилцахдаа оновчтой ашиглан монгол хэлний хэм хэмнэлийг ухаарах

Анги зохион байгуулалт

· Ээлжит хичээлийн онцлогоос хамаарч анги нийтээр болон багаар,хосоор,санаа зорилгоороо нэгдэн ажиллах,бие даасан ажлын хэлбэрийг багш сонгоно.

Арга зүй

-Уламжлалт болон бүтээлч сэтгэлгээний аргуудаас багш хичээлийн элементэд болон тухайн ангийн чадамжинд тохируулан сонгон хэрэглэнэ.

Хичээлийн хэрэглэгдэхүүн

Ш Сургалтын хөтөлбөр 9-р анги, Т.Ө.М

Ш 2012-2013 оны нэгж хичээлийн хөтөлбөр

Ш Багшийн бэлдсэн сурагчийн лавлах

Ш Сурах бичиг 12 жилийн 9-р анги

Ш Бодит чадвар ,монгол хэл -8,2007 он

Судлагдахууны тогтолцоо /К1/

Ур ухааны тогтолцоо /К2,К3,К4,/

ь Эсрэг ба ойролцоо төсөөт утгат үгийг таних ,ялгах,олох,найруулах

ь Зүйлчилсэн утга түүний ангилал

ь Эх зохион бичихдээ ойрлцоо эсрэг зүйлчилсэнм утгат үгийг оновчтой сонгон төгс эх зохиох дадалтай болох

ь Эсрэг ойролцоо төсөө утгат үг, хэлц, өгүүлбэрийг ялгах таних тайлбарлах

ь Ойролцоо ба эсрэг утгат хэлц хэллэг ,өгүүлбэрийн утгыг ухаарч хэлний дархлаа тогтоох





а.Арга зүйн төлөвлөлт:

Баримжааг ялган таних үе

Баримжааг эзэмших үе

Баримжааг хөгжүүлэх

Төсөөлөл

Мэдлэг

Чадвар

Сэдэл үүсгэх

Өгүүлбэрийн утга санаатай танилцах

Эхийн ухааран ойлгож үгийн утгыг ухаарах өгүүлбэрийг олох

Ухаарч унших, эхэд задлал хийх, өгүүлбэрийн үгийг утгаар зүйчлэх, ангилах, солин хувиргах ,зохион бичих

Таамаглал дэвшүүлэх, асуудал дэвшүүлэх аргаар

Практик үйлийн арга

Бие даасан бүтээлч үйлийн арга

ь Хагас лекцийн арга

ь Үгийн утгыг ухааран ойлгох

ь Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх

*Дасгалын арга, таамаглал дэвшүүүлэх арга

  • Сонгон авсан эхийн сэдэв агуулга, өгүүлбэрийн бүтцэд задлал хийх
  • Эхийг бүтцээр задлан жишээн дээр тайлбарлан ярилцах

ь Эхийг уншаад ямар хэв маягийн эх болох,аль хэсэгт ямар хэв мэяг холилдон орсныг ялгах

ь Эхийн хэл найруулгаас дуурайн, өөрөө эх зохион ,бичих

ь Эхийн өгүүлбэриг оновчтой найруулахад үг сонголт чухал болохыг ухаарах

-Түлхүүр үгээс таамаглал

дэвшүүлэх арга

- Асуултын арга

- Асуудал дэвшүүлэх арга

- Эвлүүлгийн арга

- Солилцооны арга

- Сэдлэг яриа

- Анализ,синтез

-Тайлбарлан ярих арга

- харилцан ярианы арга

-Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга

- INSERT

- KWL

Веннийн диаграм

- Уран уншлагыг арга

- Марафон бичлэг

- Булангийн арга

- Мэтгэлцээний арга

- Бүлэглэх арга

- Тархины шуурга

- Бүтээлч тэмдэглэгээ /инсерт/

- Тайлант бичлэг





б.Сургалтын орчин

Сургалтын гадаад орчин, хэрэглэгдэхүүн

Дотоод орчин буюу сэтгэлзүй

Үйлийн орчин

ь Сдандарт

ь Сурах бичиг 2012 он

ь 8-р ангид үзэх “Бодит чадвар”-аас дасгалыг тохируулан сонгох

- Монгол хэлээрээ бахархах, эх хэл соёлоо дээдлэх сэтгэлзүйн орчныг бүрдүүлэх,

- Эхээс уншиж , ухаарсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх

Сурах-сургах үйлийн орчин

Багаар хосоор ажиллах бүрэлдэхүүн

Ажиллах эхийн сан

Багшийн чиглүүлэг

в. Нэгж хичээлийн хөтөлбөрийн цагийн төлөвлөлт:

Хичээл

Ээлжит хичээлийн сэдэв

Цаг

Ээлжит хичээлийн зорилго

1-р хичээл

Эсрэг ба ойролцоо утгат үгийг таних ,ялгах утгаар зүйлчлэх

80 мин

Эсрэг ба ойролцоо утгат үгийг таних ,ялгах утгаар зүйлчлэх, эх өгүүлбэрт оновчтой сонгон найруулах

2-р хичээл

Төсөө утгат үгийг таних тайлбарлах

80 мин

Төсөө утгат үгийг таних тайлбарлах

Ээлжит хичээл: Эсрэг ба ойролцоо утгат үг

Бүтэц

Арга

Багшийн дэмжлэг

Сурагчийн үйл ажиллагаа

Сэдэлжүүлэх үе шат 5минут

Харилцан яриа

Үгийн утгыг дараах үзүүлэн дээр ярилцах


Утга

Үндсэн ойролцоо

Шилжсэн эсрэг

салаа

төсөөт

Үг нь олон байна уу? утга нь олон байна уу?

ь Хэлний үндсэн нэгж – “ҮГ”

Хүн амьтны ам

АМ Уулын ам, савны ам

Ам цаас, ам даавуу

Ам барих, ам гарах

ь **үг нь цөөн утга нь олон байна.

Утга санааг ойлгох үе шат 15 минут

Дэвшилтэт оролцооны аргаар хичээлээ бататгах

Интеграчилсан үзүүлэн дээр шинэ хичээлээ таниулах

Ойролцоо утгатай үг

Эсрэг утгатай үг

Төсөөт утгатай үг

Үгээр үзүүлбэл

Өгүүлбэрээр үзүүлбэл

Үгээр үзүүлбэл

Өгүүлбэрээр үзүүлбэл

Үгээр үзүүлбэл

Өгүүлбэрээр үзүүлбэл

Үнэ ,зөв

Тэр үнэн байжээ.

Зөв ,буруу

Та зөв буруу олон юм ярихаа боль.

Үүх ,түүх

Үүх түүхээ мэдэж ав.

Инээж хөхрөх

Тэдний инээж хөхрөх нь гэр хагармаар.

Инээх, уйлах

Тэр баярласандаа инээж, уйлахыг хослуулав.

Сагсгар сэгсгэр

Сагсгар сэгсгэр тоглоомоор хүү тоглов.

Хүйтэн сэрүүн

Хүйтэн сэрүүний улирал ирлээ.

Халуун хүйтэн

Халуун хүйтэн харшлах эрүүл мэндэд хортой.

Арзгар барзгар

Арзгар барзгар хадан хавцал байна.

Хийж бүтээх үе шат 15 минут

ь Д.Нацагдоржийн “Соёлыг гайхав” өгүүллэгийн хэсгийг уншаад ойроцоо эсрэг утгат үг өгүүлбэрийг олж утгыг тайлбарлах

ь

ь Зам дах уул давааг андахгүй-маш сайн мэдэх

ь Энхэл тунхлыг ч эндэхгүй- ер нь мэднэ.

ь Нүхнээс хошгирох тарвагыг ч бараг таних-багцаалан мэдэх

ь Нисэн өнгөрч одох шувууг ч төлөв мэднэ.-бараг таньж магадгүй

ь

Бататгал хэрэглээ 5 минут

Шатлан буурсан

Маш сайн мэднэ.

Ер нь мэднэ

Багцаалан мэднэ

Бараг таньж мэднэ

Шатлан буурсан утгыг сэтгэлд буутал дүрсэлжээ.

Ш Зөөх – тээх

Ш Андах -эндэх

Ш Бараг –төлөв

Ш Энхэл – тунхал

Ш Уул – даваа

Ш Таних –мэдэх

Зун –өвөл, халуун –хүйтэн= оновчтой

Хаврын улирлын найртай сайхныг тэрэгч Лувсангийн ядруу байдалтай эсрэгцүүлэн, уран сайхнаар дүрсэлжээ.

Гэрт

Багш гэрийн даалгавар өгөх

Харилцан яриа зохиохдоо бүтэц бус өгүүлбэр оруулан дэлгэрүүлээрэй.

-3-

Ээлжит хичээл: Төсөө утгат үгийг таних тайлбарлах

Бүтэц

Арга

Багшийн дэмжлэг

Сурагчийн үйл ажиллагаа

Сэдэлжүүлэх үе шат 5минут

Харилцан яриа

Дараах өгүүлбэрүүдийн утгыг тодорхойлоод хэрхэн санаа бүтээснийг тайлбарла.

1.Элэг бүтэн хүүхэд сэргэлэн.

эзэн сайт мал цовоо

2. Хайр нь дотроо хал нь гаднаа

ь Ойролцоо утгатай өгүүлбэр, хүн амьтны сайн сайхан байх нь халамжилж хариуцаж буй хүмүүсээс их хамааралтай.

ь Эсрэг утгатай өгүүлбэр= үр хүүхдээ сайн хүн болгохын тулд хатуу чанга зарчимч байлгах гэсэн санааг “хал нь” гэдэг үгээр илэрхийлжээ.

Утга санааг ойлгох үе шат 15 минут

Эвлүүлгийн аргаар хичээлээ бататгах бие даалт

Ш Дараах өгүүлбэрээс төсөө утгатай үгийг ажиглаж олно уу.

Өдөр бүр энд нэг хүн ирж, цэгээ ууж одно.

Үхэр хонь ямааны айраг таргийг буцалган цагаа гарган авна.

Ш Утга ?

Ш Дуудлага?

Ш Язгуур

ь Цэгээ *гүүний айраг

ь ЦАГАА – ЦАГААН ИДЭЭ

ь Утга –ойрхон

Дуудлага –төстэй

Язгуур –адил байна гэдгийг ажиглаж олох

Хийж бүтээх үе шат 15 минут

ь Дараах төсөө утгат үгнүүдийн утгыг тайлбарлан өгүүлбэр зохио.

ь Гатлах

ь Гэтлэх

ь Агшлага

ь Эгшлэг

ь Сарвайх

ь сэрвийх

ь гатлах , гэтлэх =туулах давах

ь агшлага, эгшлэг =богино

ь сарвайх сэрвийх = сэтгэлээрээ хандах, юмны байгаа дүр төрх

ь санаж сарвайх ганц үр минь чи билээ.

ь Ахархан бодолтой хүн ухвар ухаантай ажээ.

Гэх зэргээр зохион найруулж ,утгыг гаргах.

Бататгал хэрэглээ 5 минут

Ш Дасгал-13

**дасгалыг зааврын дагуу ажиллуулах явцдаа сурагчдын үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх , Я.Цэвэлийн “монгол хэлний тайлбар толь” бичигтэй ажиллах арга барилд сургана.

Үлгэрлэвэл:

ь Бандгар-хүүхдийн мяраалаг байдал

ь Бондгор-хүүхдийн дүгрэг махлагдуу царай

ь Бундгар –хүүхдийн царай ,уруул өхөөрдөм байдал

ь Бэндгэр –таагүй харагдах хүний мяраалаг байдал

ь Бөндгөр-жижиг юмны дүгрэг нь хүний толгойн муушаал нэр

Гэх зэргээр тайлбарлуулна.

Ш Пад хий –хатуу юмны цохиход гарах чимээ пад, пад

Ш Пасхий –шингэн юм хийсэн савны тагийг авахад гарах чимээ

Ш Пархийх-хатуу сарчгар юмыг цохих чимээ

Ш Пан хийх-хөндийвтэр юмны чанга дуу гарах чимээ

Ш Харзгар ,хэрзгэр –хэвийн хэмжээнээс туранхай

Ш Хэрзгэр-хэдэр

Ш Хөрзгөр- ширүүн арьс

Ш

Дүгнэлт: энд тэнд, энтээ тэнтээ, үүний түүний, энэ тэр,эдгээр тэдгээр=гэх зэрэг төсөө утгат үг н.ь үгийн санжсан холбоо үг болж байна гэдгийг гаргах.

Гэрт

Багш гэрийн даалгавар өгөх

..Эш Насанбат минь ингэж бодож яаж болох вэ? Өгүүлбэрийн санааг гүйцээн эх зохион бичээрэй.

-4-

2012-2013 он 1, 2-р улирал 4-р нэгж

Нэгж хичээлийн хөтөлбөр Монгол хэл 9-р анги

Бүлэг сэдэв сэдэв

Өгүүлбэрзүйн задлал

Нэгж сэдэв

Бүтэц ба бүтэц бус өгүүлбэр /4цаг/

Мэдлэгийн өмнөх төсөөлөл

12-н жилийн сургалттай 9-р ангийн сурагчид нь: Бүтэц ба бүтэц бус өгүүлбэрийн талаар тодорхой мэдлэгтэй байх бөгөөд түүнээ хэрэглээ болгох талаар дутмаг байна.

Нас сэтгэхүйн онцлог

-Энэ нас:Ой ухааны хурд түргэсэж ,сэтгэн бодон чадвар нь нэмэгдэж ,үйлийг ухамсартай хийхэд хүргэдэг дохионы 2-р системийн үүрэг ихэснэ.Танин мэдэх идэвх ,сониуч зан зэрэг бие хүний олон чанарууд хөгжих таатай үе

· Хэл ярианы чадвар улам нарийсч хөгжинө. Иимд хэл,ухагдахуун,үгээр илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд анхаарах.

· Энгийн амьдралын ахуйн хэл ярианаас шинжлэх ухааны хэл,улмаар математикхэлэнд шилжих гэсэн дарааллыг баримтлах

· Тогтоох сэргээх ,хадгалах ойн процессуудад үндсэн өөрчлөлт гардаг.Иймээс бодох,бичих,сэтгэх,ангилах,системчлэх,ерөнхийлөх,дүгнэх зэрэг хараа ,сонсгол хөдөлгөөний хүртэхүйн хэлбэрүүдийг сургалтанд өргөн ашиглах

Зорилго

v Бүтэц ба бүтэц бус өгүүлбэр тэдгээрийн ангилал, өвөрмөц онцлогийг мэдэх, ялган таньж, харилцан мэдэлэх үүргийг таних

Зорилт

ь Эхийн өгүүлбэрийг бүтэц бүтэц бусаар ялгаж,тус бүрийн шинжийг тодорхойлох,хувиргах,бүтэц бус өгүүлбэрийг ангилалаар ялган таних

ь Бүтэц ба бүтэц бус өгүүлбэрийн илрэх хэлбэрийг мэдэж эхээс олох,шинжийг тодорхойлох, зөв хэрэглэх цогц чадамж эзэмших

Хэрэгцээ

*Хувь хүний хэрэгцээ:**Бүтэц бус өгүүлбэрийг бичигт тэмдэглэх

ь ** Бүтэц ба,бүтэц бус өгүүлбэрийг хэл яриандаа зөв зохистой ашиглах,

*Нийгмийн хэрэгцээ: Бичгийн ба аман ярианы хэлэнд зөв сонгон хэрэглэж бусадтай харилцахдаа оновчтой ашиглан монгол хэлний хэм хэмнэлийг ухаарах

Анги зохион байгуулалт

· Ээлжит хичээлийн онцлогоос хамаарч анги нийтээр болон багаар,хосоор,санаа зорилгоороо нэгдэн ажиллах,бие даасан ажлын хэлбэрийг багш сонгоно.

Арга зүй

-Уламжлалт болон бүтээлч сэтгэлгээний аргуудаас багш хичээлийн элементэд болон тухайн ангийн чадамжинд тохируулан сонгон хэрэглэнэ.

Хичээлийн хэрэглэгдэхүүн

Ш Сургалтын хөтөлбөр 9-р анги, Т.Ө.М

Ш 2012-2013 оны нэгж хичээлийн хөтөлбөр

Ш Багшийн бэлдсэн сурагчийн лавлах

Ш Сурах бичиг 12 жилийн 9-р анги

Ш Бодит чадвар ,монгол хэл -8,2007 он

Судлагдахууны тогтолцоо /К1/

Ур ухааны тогтолцоо /К2,К3,К4,/

Өгүүлбэр түүний ангилал үүрэг ,онцлог

**харилцах мэдээлэх үүрэг бүхий баймж утга илэрхийлсэн хэлний нэгжийг өгүүлбэр гэнэ.

· Өгүүлбэрийн ангилал

А. Бүтэц бус өгүүлбэр - мэдрэх, зөвших

Б. Бүтэц өгүүлбэр - илэрхийлэх,харилцах

**Үг нөхцөлтэй гишүүдтэй өгүүлбэрийг бүтэц өгүүлбэр гэнэ.

**Нөхцөлгүй буюу гишүүдээр ялгах боломжгүй өгүүлбэрийг бүтэц бус өгүүлбэр гэнэ.

ь Үг, өгүүлбэр хоёрыг ялгааг гаргах

ь Бүтэц бус өгүүлбэрийг зөв таних

ь Бүтэц бус өгүүлбэрийн ангилалыг ялгаж сурах

“Мэдрэх”=ай,ээ,тий,ий ий,ёо ёо,

“Зөвших”=мөн, биш, за, үгүй,тийм ,хаанаасдаа..

“Илэрхийлэх” ашгүй хөөрхий,чааваас,гялай,хайран ...

“харилцах” май,бүүвэй,баяртай,хүүе,хөж, өөвөөв...

**Бүтэц өгүүлбэрийг бүтэц бус өгүүлбэрт хувиргах

**найруулгад оновчтой сонгон хэрэглэх

**Баймж санааг ойлгож мэдрэх,

**Бичигт зөв тэмдэглэж сурах





а.Арга зүйн төлөвлөлт:

Баримжааг ялган таних үе

Баримжааг эзэмших үе

Баримжааг хөгжүүлэх

Төсөөлөл

Мэдлэг

Чадвар

Сэдэл үүсгэх

Өгүүлбэрийн утга санаатай танилцах

Эхийн ухааран ойлгож бүтэц бус өгүүлбэрийг олох

Ухаарч унших, эхэд задлал хийх, өгүүлбэрийг бүтэц ,бүтэц бусаар ангилах, солин хувиргах ,зохион бичих

Таамаглал дэвшүүлэх, асуудал дэвшүүлэх аргаар

Практик үйлийн арга

Бие даасан бүтээлч үйлийн арга

ь Хагас лекцийн арга

ь Үгийн утгыг ухааран ойлгох

ь Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх

*Дасгалын арга, таамаглал дэвшүүүлэх арга

  • Сонгон авсан эхийн сэдэв агуулга, өгүүлбэрийн бүтцэд задлал хийх
  • Эхийг бүтцээр задлан жишээн дээр тайлбарлан ярилцах

ь Эхийг уншаад ямар хэв маягийн эх болох,аль хэсэгт ямар хэв мэяг холилдон орсныг ялгах

ь Эхийн хэл найруулгаас дуурайн, өөрөө эх зохион ,бичих

**Сэтгэлийн өнгө аяс илэрхийлсэн хэл ярианы хэлбэрийголох ,солин найруулах

-Түлхүүр үгээс таамаглал

дэвшүүлэх арга

- Асуултын арга

- Асуудал дэвшүүлэх арга

- Эвлүүлгийн арга

- Солилцооны арга

- Сэдлэг яриа

- Анализ,синтез

-Тайлбарлан ярих арга

- харилцан ярианы арга

-Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга

- INSERT

- KWL

Веннийн диаграм

- Уран уншлагыг арга

- Марафон бичлэг

- Булангийн арга

- Мэтгэлцээний арга

- Бүлэглэх арга

- Тархины шуурга

- Бүтээлч тэмдэглэгээ /инсерт/

- Тайлант бичлэг





б.Сургалтын орчин

Сургалтын гадаад орчин, хэрэглэгдэхүүн

Дотоод орчин буюу сэтгэлзүй

Үйлийн орчин

ь Сдандарт

ь Сурах бичиг 2012 он

ь 8-р ангид үзэх “Бодит чадвар”-аас дасгалыг тохируулан сонгох

- Монгол хэлээрээ бахархах, эх хэл соёлоо дээдлэх сэтгэлзүйн орчныг бүрдүүлэх,

- Эхээс уншиж , ухаарсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх

Сурах-сургах үйлийн орчин

Багаар хосоор ажиллах бүрэлдэхүүн

Ажиллах эхийн сан

Багшийн чиглүүлэг

в. Нэгж хичээлийн хөтөлбөрийн цагийн төлөвлөлт:

Хичээл

Ээлжит хичээлийн сэдэв

Цаг

Ээлжит хичээлийн зорилго

1-р хичээл

Бүтэц бус өгүүлбэрийн үүсэл, харилцааны үүрэг

80 мин

Хүн төрөлхтий харилцаа үүсэхдээ анх бүтэц бус өгүүлбэрээр эхэлснийг ойлгох

2-р хичээл

Бүтэц бус өгүүлбэрээр дасгал ажиллах

40 мин

Бүтэц ба бүтэц бус өгүүлбэрийн талаарх мэдлэгээ бататган хэрэглээ болгох

4-р хичээл

Үгийн утга ба бүтэц бус өгүүлбэрээр нэгжийн шалгалт

40 мин

Хичээлээр олсон мэдлэгээ хэрхэн чадвар болгож буйг шалган багш анализ хийх

Ээлжит хичээл: Бүтэц бус өгүүлбэрийн онцлог

Бүтэц

Арга

Багшийн дэмжлэг

Сурагчийн үйл ажиллагаа

Сэдэлжүүлэх үе шат 5минут

Харилцан яриа

ь **Хэл яриа үүсэхээс өмнө хүмүүс хоорондоо хэрхэн харьцаж байсан бол? Та нар юу гэж бодож байна?

ь **Өгүүлбэр

Бүтэц Бүтэц бус

Ангилалын учрыг хэлнэ үү.

ь Хэл яриа үүсэхээс өмнө дохио зангаа дуу авиагаар харилцдаг байжээ.

ь Өгүүлбэрийг хэлэх зорилгоор тодорхойлох, харилцан мэдээлэх үүргийн тухай харилцан ярилцах

ь Өгүүлбэрийг яагаад бүтэц ,бүтэц бус гэж нэрлэсэн нэрлэлтийг тайлбарлах таамаглал дэвшүүлэх

Утга санааг ойлгох үе шат 15 минут

Шооны аргаар хичээлээ бататгах

ь Хүн баярлахдаа

ь Уурлаж бухимдахдаа

ь Өвдөхөөрөө

ь Даарахдаа

ь Халууцахдаа ямар үг хэллэг хэлдэгийг нэрлүүлэх

ь Дуу авианы үүрэг .

ь Бүтэц бус өгүүлбэрээр сэтгэлийн хөдөлгөөний утга илэрхийлэх

ь Дуу авиа нь мэдээлэл дамжуулах, солилцох, санаа бодлоо илэрхийлэх, сэтгэлийн өнгө аясаа илэрхийлэх, хоорондоо харилцах зэрэг үүрэгтэй байсныг тодорхойлох

Хийж бүтээх үе шат 15 минут

ь 66-р хуудасны дасгал 27 –г ажиллах заавар өгнө.Эхийн санааг тайлбарлах

Эхийн бүтцийг тодорхойлох

ь Бүтэц ба бүтэц бус өгүүлбэрийн талаар ойлголтоо бататгах

ь Цасны горхи,уулын гол хоёрын зан чанарыг эсрэг ба ойролцоо өгүүлбэрээр хэрхэн илэрхийлсэн болохыг харьцуулан ялган бичнэ.

ь Тодруулсан нийлмэл өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгон задалж гишүүдээр зурна.

ь “Ээ”,”Ёо ёо” “Хүү хаа”,Хүүе хаая” зэрэг нь өгүүлбэр мөн үү? Яагаад санаагаа батална.

Бататгал хэрэглээ 5 минут

Таван багт ажлыг хувааж өгнө.

Ш Бүтэц ба бүтэц бус өгүүлбэрийн ялгааг гаргана уу?

Ш Бүтэц бус өгүүлбэрээр харилцан яриа зохиож хэлнэ үү?

Ш Хэл яриа түүний үүсэл

Ш Бүтэц бус өгүүлбэрийн ангилалыг жишээгээр тайлбарла

Ш Бүтэц бус өгүүлбэрийн жишээг жүжигчлэн үзүүлээрэй.

Ш Багууд сугалаа сугалан өгөгдлийг бүтэц бус өгүүлбээрэр илэрхийлнэ

Ш Багууд ажилласан дасгалаа бусдадаа тайлбарлана.

Ш Багийн гишүүд шоог орхин талуудад бичсэн даалгаварыг гүйцэтгэн бусдадаа тайлбарлана.

Ш Дасгал ажиллах явцад ойлгохгүй байгаа зүйлээ нягтлан багшаас тусламж авч алдаагаа засна.

Ш Хичээлээ дүгнэн санаа бодлоо солилцох боломж гаргана.

Гэрт

Багш гэрийн даалгавар өгөх

Харилцан яриа зохиохдоо бүтэц бус өгүүлбэр оруулан дэлгэрүүлээрэй.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)