Бодит чадвар : OЛИМПИАДЫН ТУХАЙ

OЛИМПИАДЫН ТУХАЙ

Монгол хэлбичгийн хичээлийн олимпиад зохион байгуулах ажлын удирдамж

Зорилго:

Сурагчдын эх хэлний мэдлэг чадварт тулгуурлан хэрэглээний чадварыг хөгжүүлэх

Хамрах хүрээ : ЕБС-ийн сурагчид, бага ангийн багш, МХУЗ-ын багш

Нэг. СУРАГЧДЫН ОЛИМПИАД

Агуулгын ерөнхий чиглэл

· Найруулан болон дуурайн бичих

· Бүтээлч бичлэг хийх

· Хэрэглээний бичвэрийн төрлүүдээр бичих

· Эхийн хэв маягуудаар бичих

· Ойролцоо эсрэг, төсөөт зүйлчилсэн утгат нэгжүүдийг хэрэглэх

· Тогтвортой нэгжийн утга үүргийг тодорхойлох, найруулгад зөв хэрэглэх

· Эсээ бичих

· Хэлний нэгжийн хувиргал хийх

· Утга зохиолын төрөл зүйлийн найруулгад тохируулан бичих

· Баймж утга илэрхийлэх, хэрэглэх

· Зохиолын хэл, уран сайханд харьцуулалт хийх, дүгнэлт гаргах

· Уран зохиолын эхийн задлал хийх, дүгнэлт гаргах

· Хэлний нэгжийг утга хэлзүйн шинжээр нь ялгаж тодорхойлох

Зохион байгуулалт

даваа

Хаана

Дунд анги /7-11-р анги/

Хугацаа

Нэгийн даваа

Сургууль дээр

7-11-р ангийн бүлэг бүрээс 5-10 сурагч сургуулийн олимпиадад орно. Сургууль дээр нэг шаттай болно. Хотод орох сурагчдын нэрсийг дүн мэдээний хамт файлаар ирүүлнэ.

Жил бүрийн 2-р сарын IY долоо хоногийн Баасан гарагт

Хоёрын даваа

Хотод

Төрийн өмчийн сургуулийн анги бүрийн эхний 3-6 хүртэл сурагч орно

Жил бүрийн III улирлын амралтаар

Гурвын даваа

Улсад

шалгарсан 11-р ангийн эхний 9 сурагч орно

5-р сард

Хоёр. БАГШ НАРЫН ОЛИМПИАД

Хотын аварга шалгаруулах даваанд сургууль бүрээс бага ангийн 3 хүртэл багш, МХУЗ-ын 3 хүртэл багш оролцож болно. Нэрсийг Сурагчдын нэрсийн хамт оролцох багшийн нэрсийг ирүүлнэ. Шалгарсан эхний 9 багш улсын олимпиадад орно.

Гурав. ОЛИМПИАДЫН ДЭГ.

· 7-11-р ангийн оролцогчид тухайн өдрийн 8.30 цагт сургууль дээр ирж хуваарилсан нэрсийн дагуу ангиудад орж сууна.

· 9.00 цагт олимпиад эхэлнэ.

· Олимпиад 7-р ангид 40, 8-9-р ангид 60 минут 10 - 11-р ангид 90 минут байна. Хугацаа дуусмагц сурагчид материалыг ширээн дээр орхиж гарна. Комиссын гишүүд шифрлэнэ. Хураасан материалыг сургууль бүрээс нэг нэг багш оролцож засна. Дүн мэдээг тухайн өдөртөө багтаан сургууль дээр гаргаж мэдээлнэ.

· Шалгалтын ноорог цаасыг хамт хурааж авахгүй бүх ажлыг зөвхөн үндсэн цаасан дээр гүйцэтгэснээр тооцно.

· Олимпиадыг зохион байгуулах нийслэлийн комисс материалыг засах, дүгнэх ажлыг зохион байгуулна.

· Анги бүрийн эхний 6 сурагчид өргөмжлөл медаль, 7-9 - р байранд орсон сурагчдад өргөмжлөл олгоно. Сурагчдын үзүүлсэн амжилтаар хичээл заадаг багшид нь батламж олгоно. Эхний 9 багшид өргөмжлөл олгоно.

дөрөв. БУСАД АЖЛЫН ТАЛААР

үзэсгэлэн, үзүүлэх ажил

Олимпиадын үеэр дараах агуулгын ерөнхий чиглэлийн хүрээнд тухайн жилд тодорхой сургуулиуд санал санаачилгаараа болон хуваариар үзэсгэлэн гаргах, үзүүлэх ажил хийх, арга туршлага сурталчлах, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг зохион байгуулна.

Чиглэл:

· Сургалтын бүтээлч орчин бүрдүүлэх арга зам үзүүлэх ажил -

· Сургалтын хөтөлбөрийн хөгжил -

· Сурагчийг үйлэнд сургах арга зүй –

· МХУЗ - ын хичээлээр хүүхэд бүрийг хөгжүүлэх арга

· Сурагчдын бодит чадварыг хөгжүүлэх арга зүй –

· Цахим хичээлийн төлөвлөлт -

Тавигдах шаардлага

· Багш нар өөрийн арга барил туршлагыг илэрхийлэхүйц арга хэлбэрээр гаргана.

· Үзэсгэлэн үзүүлэх ажил нь бүтээлч, шинэлэг, бусдад шинэ санаа, арга туршлага болохуйц байна.

· Үзэсгэлэнгийн агуулга нь боловсролын стандарт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургалтын агуулга арга зүй, үнэлгээ, хөтөлбөрийн шинэчлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн байна.

· Сургалтын материал хэрэглэгдэхүүнийг боловсруулах, ашиглахад мэдээллийн технологийг ашигласан байна.

· Үзэсгэлэнд тавигдах материал нь гоо зүйн шаардлага хангасан байна.

ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)