Бодит чадвар : Монголын нууц товчоо дахь хэлц хэллэг бүхий өгүүлбэр гэсэн сэдвийг З.Мөнхбаатар багшийн бичсэнээр толилуулж байна

Монголын нууц товчоо дахь хэлц хэллэг бүхий өгүүлбэр

2012 оны 10-р сарын 24 Нийтэлсэн Мөнхбаатар

“Монголын Нууц Товчоо” дахь хэлц хэллэг бүхий өгүүлбэр

З.Мөнхбаатар. (магистр, преподаватель кафедры монгольского языка и литературы Архангайского филиала МГУО, специальность-литературовед )

Судалгааны тойм

“Монголын Нууц Товчоо” зохиолыг гадаад, дотоодын олон эрдэмтэн судалж, судалгааны бүтээлээ хэвлүүлсний дотор Оросын монголч эрдэмтэн А.П. Кафаров, Н.А. Позднеев, С.А. Козин, Б.Я.Владимирцов, Германы эрдэмтэн Э.Хэниш,Францын эрдэмтэн Пелльо, монголын эрдэмтэн Х.Пэрлээ, Ш.Гаадамба, Ц.Дамдинсүрэн нарын судалгаа үнэтэй хувь нэмэр оруулжээ. Эдгээр эрдэмтэн уг зохиолыг түүхэн үндэс, уран зохиолын дурсгал болох талаас нь тусгайлан судалсан байна.

Сүүлийн үед энэхүү зохиол дахь дүр, дүрслэл, бэлгэдэлзүй, утгазүй болон хэлзүйн судалгаа шинжилгээний ажил судлаачдын анхаарлыг татах болжээ.

Нэг: “Монголын Нууц Товчоо” зохиол дахь хэлц хэлц хэллэг өгүүлбэрийн утга ба хэлзүйн зарим онцлог

“Монголын Нууц Товчоо” дахь хэлц хэлц хэллэг бүхий өгүүлбэрийн жагсаалт:

  1. Бие тэргүүтэй, дээл захтай нь сайн. /33-р зүйл/
  2. Тугаарын Түнхэлэг горхиноо бүхий иргэнд эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байна. /35-р зүйл/
  3. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун. /53-р зүйл/
  4. Энэ хөвүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хөвүүн байна.

/62-р зүйл/ гэх мэт

Дүгнэх нь:

“Монголын Нууц Товчоо” зохиол дахь хэлц хэллэг бүхий өгүүлбэрийг түүвэрлэн нэгтгэвэл нийт 55 өгүүлбэр байна. Эдгээр өгүүлбэр нь уг зохиолын уран дүрслэлийн онцлогийг илэрхийлж уран сайхны чимэг болохын зэрэгцээ монголын уран зохиолд хэлц хэллэгийн үүрэг, учир холбогдол нэн эртний уламжлалтай болохыг харуулж байна.

Үүний зэрэгцээ зохиол дахь хэлц өгүүлбэрүүд нь ... Хурганы үс гуужив.Төлөгний үс төлжив. гэх мэтээр монгол ахуй, ёс заншил, ухамсрыг тусгасан үндэсний сэтгэлгээ бүхий үг хэллэгээр арвин байна.

Хоёр:

“МНТ” зохиол дахь хэлц өгүүлбэрийн хэлзүйн хэлбэржилт, утгын нэгдэл

  • Хэлц өгүүлбэрийг хэлзүйн хэлбэржилт, утгын талаас нь задалсан жишээнээс дурдвал:
  1. Хэрэв хан эцэг чамайг цагаан идээнд цацаж, хар маханд хахваас зовж хураасан улсыг тань мэдүүлэхгүй болуузай.

Дээрх өгүүлбэр нь “Цагаан идээнд цацах, Хар маханд хахах” гэсэн бие даасан утгатай хоёр өгүүлбэрийг зэрэгцүүлэн холбох –ж нөхцөлөөр хэлбэржүүлэн холбож, “үхэх, үгүй болох” гэсэн санаагаар утга шилжүүлэн “Зовж хураасан улс” гэсэн тодотгогч, тодотгуулагчийн харьцаа бүхий гишүүн өгүүлбэрт захируулан “ Мэдүүлэхгүй болуузай” гэсэн сануулсан баймж бүхий эзэн биегүй нэг бүрэлдэхүүнт гол өгүүлбэрт захируулж бүтсэн байна. Энд байгаа “хэрэв” гэсэн холбох үгээр тухайн хэлэх гэсэн санааг лавшруулан онцолсон баймж илэрсэн бөгөөд өгүүлбэр нь утгын хувьд бүхэлдээ үгийн утга шилжүүлэн далд санааг агуулсан хэлц өгүүлбэрийн шинжтэй байна.

Өгүүлбэрийн гол утга нь:

Хэрэйдийн ван хан Тоорилын хүү нялх Сэнгүм эцгээ нас барсны дараа Тэмүжинд улсаа алдах вий гэсэн болгоомжлол, хар сэтгэлийг илэрхийлж байна.

Дүгнэх нь:

Уг зохиолд нийлмэл бүтэцтэй өгүүлбэр энгийн бүтэцтэй өгүүлбэрээс тооны хувьд харьцангуй олон байна. Энэ нь монголчууд эртнээс хэл яриандаа энгийн хялбар бүтэцтэй өгүүлбэр хэрэглэхээс илүүтэй юм үзэгдэл, мөн чанарыг хэлээр илэрхийлэхдээ энгийнээс гүн рүү сэтгэн хэлж, өгүүлдэг байсны гэрч юм. Зохиолд нийлмэл өгүүлбэрийн бүхий л хэв маяг хослон оржээ.

МНТ дахь хэлц өгүүлбэрүүд нь хэлзүйн холбоо харьцаа, арга хэрэглүүр, утгын хувьд нягт шүтэлдсэн байдаг нь өгүүлбэрүүдийг хэлзүйн хэлбэржилт, утгын нэгдлээр нь задалж ойлгоход хялбар дөхөм болж байна.

Резюме

Редким культурным наследством монгольского языка является один из замечательных произведений монгольского древнего письменного памятника “Секретное Сокровище Монголий”.

Когда мы изучали значения, фразеологических предложений их функцию, употребление, грамматическую структуру предложений и особенности их значений в каждый раз наблюдали, что это произведение включает в себе огромную сокровищницу фразеологических слов и выражений, которую отражает монгольское национальное бытьё, сознание и особенность мышления.

Номзүй

1. Ж.Бат-Ирээдүй “Монгол хэлний хэлц үгийн сан” УБ, 2009

2. Ж.Бат-Ирээдүй “Монгол хэлний хэлвшмэл хэллэг дэх хэлц үгийн утга” УБ, 2007

3. Ц.Дамдинсүрэн “Монголын нууц товчоо” УБ, 1990

4. Ц.Өлзийхутаг “Монгол хэлний үгийн сангийн судлал” УБ, 1973

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)