Бодит чадвар : уран зохиолын тухайд

уран зохиолын тухайд

Николай Васильевич Гоголь 1809 – 1852

February 21st, 2012 by hERERA No comments »
Амьгүй албатууд
Зохиолдоо өгсөн нэр нь айхтар сонирхол  татаад байхаар гарчиг биш л дээ. Та хэрвээ унших юм бол дээрх нэр томъёо нь Оросын хамжлагат ард нас нөгчихөд нь татварын данснаас хасалгүй дараагийн хүн амын толлого болтол татварын бүртгэлд “амьд” авч явж байгаа байдлыг хэлсэн хэрэг. Ном нь ч бас гарчиг шигээ “үхмэл” биш л дээ.
Гоголь ч өөрөө бас тийм ч их анхаарал, сонирхол татахаар зохиолч байсангүй. Тэрээр тарчиг гэр бүлд өсөж, бага залуу насаа “бусдын адил” бус харин ч хүнд хүчир туулж, багш, төрийн албан хаагч, жүжигчин ч хүртэл болж үзсэн нэгэн. Богино амьдралынхаа эцэс хүртэл тэрээр “зандан” хэвээр байсан бөгөөд амьдралынх нь сүүлийн хэдэн жилд шашны хэнээрхэл оюун ухааныг нь манантуулсан байна. Зохиолчын хувьд тэрээр алдар сууг хангалттай хүртэж байсан ч ном, жүжгийн зохиолынх нь талаарх цахилгаан мэт хурдан магтаал, сайшаалаас эмээж түгшиж эхэлсэн байдаг. Европоор зорилгогүй тэнүүлчилж, Ариун Газарт учир шалтгаангүйгээр даяанчилж ч хүртэл үзсэн нэгэн. » Read more: Николай Васильевич Гоголь 1809 – 1852

Post to Twitter Tweet This Post

Эдгар Аллан Пөү 1809-1849

January 23rd, 2012 by hERERA 6 comments »

Богино өгүүлэгүүд болон бусад бүтээлүүд

Пөү хамгийн агуу зохиолчдын жагсаалтанд ороод байхгүй байж болох ч хамгийн аз жаргалгүй нэгэнд бол яах аргагүй тооцогдоно. Тэр бол эс тоогдож-эс хүндлэгдсэн суутны билэг тэмдэг.
Түүнтэй нэг цаг үед амьдарч байсан хүмүүс нь ойлгож чадаагүйгээс амьдрал азгүйтэл, бүтэлгүйтлээр дүүрэн байсны дээр түүний өөрийнх нь гамшигтай гэж хэлж болохоор араншин, сул дорой байдал нь нөлөөлжээ. Хэрмэл жүжигчний хүү тэрээр ажил үйлс нь цэцэглэн хөгжиж байсан худалдаачны ивээлд өсөж хүмүүжсэн хэдий ч боломж гарвал түүнтэйгээ хэрэлдэж, маргалддаг байж. Виржиниагийн Их Сургууль, Уэст Пойнтод суралцаж эхэлсэн авч нөгөө л “бүтэлгүйтэл”-ээсээ болж орхиход хүрч байсан байна. 23 настай үеэлтэйгээ гэр бүл болсон авч эхнэр нь залуудаа өөд болсон нь түүний мөхлийнх нь гол хөшүүрэг байсан байх. Түүний шүлгийн эхний боть нь хэнд үнэлэгдээгүй. Тэрээр чадварлаг сэтгүүлч байсан авч амжилттай нэгэн болоход хангалттай зохион байгуулалт түүнд заяасангүй. Цөхрөнгөө барсан, төлөвшөөгүй мөн бүрэн дүүрэн хайр дурлалтай ч учирсангүй. Хар тамхи, архи, ачаалалтай илүү цагаар ажиллах, ядуурал энэ бүгд түүний амьдралын салшгүй хэсэг байсан. Тэрээр илэрхий азгүйтэл, зовлонт байдал дунд өөд болсон. Бидний таницлсан уншсан болон цаашид танилцах бүхий л зохиолчдоос тэр хамгийн гунигтай амьдралаар амьдарчээ. Зүдэрч явсан Свифт ч хаа очиж найз нөхөдтэй, тэднийхээ талархал бахархалыг хүлээн явсан нэгэн. Пөүд тийм зүйл огт байсангүй.

» Read more: Эдгар Аллан Пөү 1809-1849

Post to Twitter Tweet This Post

Титус Лукреций Карус – ойролцоогоор МТӨ 100 – 50 он

December 21st, 2011 by hERERA No comments »

Алив зүйлсийн ахуй чанарын тухайд

Лукрецийн талаар бид үнэндээ бараг юу ч мэдэхгүй. Бусад ном зүйн мэдээ сэлт нь хэтэрхий хожуу үеийнх агаад итгэхэд бэрх байдаг. Зарим судлаачид түүнийг МТӨ 94 онд төрж харин МТӨ 54 эсвэл 51 онд таалал төгссөн гэж үзсэн. Христийн шашны үүслийн эхэн үед түүнийг шашны дайсан хэмээн үзэж байснаас болж түүнтэй холбоотой түүх мэдээ, баримтыг хэргээр устгаж үгүй хийсэн байх магадлалтай юм. Ямар ч байсан тэрээр МТӨ 1-р зууны дундуур бүтээлээ туурвиж байсан байна.

Уламжлагдан ирсэн үүх түүхээс үзэхүл тэрээр хайрын бэлдмэл хүртэн солиорсноор өөрийн амьдралаа өөрөө төгсгөл болгосон хэмээн дурдсан байдаг. Энэхүү хүчирхийллийн талаарх тэмдэглэлийг  түүний өөрийнх нь бичсэн гайхалтай агуу бас хачирхалтай этгээд шүлэг болох De Rerum Natura (буюу алив зүйлсийн/ертөнцийн ахуй чанарын тухайд)-ийн дотуур урсах тэчъяадалын оргилолт мэдрэмжээр дамжуулан шүүн үзэхэд нэг их зөрчилддөггүй ажээ. » Read more: Титус Лукреций Карус – ойролцоогоор МТӨ 100 – 50 он

Post to Twitter Tweet This Post

Someone Like You – Чам шиг хүн

November 11th, 2011 by hERERA 7 comments »

Хэдэн үг наана нь тоочишгүй болохгүй нь, Маруужингийн Диваажингийн маань зохиолч Хулан а.к.а Энх Ануу маань аяга кофе уух зууртаа л нэгэн найз нарынх нь дунд талархал хүлээгээд байгаа дууны үгийг орчуулж, и дууны үг орчуулах үнэхээрийн дургүй ч гэсэн энэ орчуулгыг хараад энд нийтлэх хэрэгтэй гэж үзсэн болно. Сөү энжоүй!!!

Adele

I heard that you’re settled down
That you found a girl and you’re married now
I heard that your dreams came true
Guess she gave you things I didn’t give to you » Read more: Someone Like You – Чам шиг хүн

Post to Twitter Tweet This Post

Borjigin Brown Hills

October 18th, 2011 by hERERA 5 comments »

http://www.bluepeak.net/mongolia/steppe.html

Боржгины бор тал (Б.Лхагвасүрэн)

Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь

хэмээн эхэлдэг шинэ үеийн яруу найргийн сэтгэлгээний ялгуусан бүтээлийг англи хэлнээ хөрвүүлэхээр зориг шулуудаад даруй 3 сар өнгөрч, ажлын зав, амьдралын хэв маяг гээд өчнөөн учирлал хэлэлгүйгээр эхний 4 мөрийг болгоолоо, урам зориг улам бадран байна та бүхэн юу хэмээн бодно вэ? тал хэмээхийг би бээр hills хэмээн авахыг хүссэн болно. хэрвээ энэ оролдлого маань олигтой байгаад цаг зав минь миний талд цохилох аваас оноос өмнө дуусгах байхаа. » Read more: Borjigin Brown Hills

Post to Twitter Tweet This Post

Night has a thousand eyes – Шөнө мянган мэлмийтэй by Francis William Bourdillon

September 4th, 2011 by hERERA 2 comments »

THE NIGHT has a thousand eyes,
And the day but one;
Yet the light of the bright world dies
With the dying sun.

The mind has a thousand eyes,
And the heart but one;
Yet the light of a whole life dies
When love is done.

—————————————————————- » Read more: Night has a thousand eyes – Шөнө мянган мэлмийтэй by Francis William Bourdillon

Post to Twitter Tweet This Post

Kалидас (400-аад он) Үүлэн Зардас болон Сакүнтала

July 21st, 2011 by hERERA 3 comments »

Ойрд нар хур ээлжилсэн сайхан өдрүүд болж өнгөрч байна. Хөвөн хөлөглөх үүлсийг хараад тэртээ нэгэн цагт асар баян түүх, уран зохиолын өвтэй Энэтхэгийн сор болсон зохиолч Калидас өөрийн зохиолоо тийнхүү таашаан сууж байхдаа алдарт “Үүлэн Зардас” хэмээх нэрээ өгсөн боловуу хэмээх бодол төрөх даруйд л хаврын залхуурлаасаа болоод хэсэг бичээгүй байсан миний бие энэ хүү гайхамшигт бүтээлийн талаар жоохон ч атугай бичмүү хэмээн зориглон суулаа. Галидасыг Энэтхэгийн “Шекспир” гэх нь бий. Тэрээр Энэтхэгийн санскрит хэлээр бичиж туурвидаг зохиолчдын дотроос дэлхийд бүрнээ танигдсан, мөн хамгийн шилдэг нь болохоор арга ч үгүй биз дээ. » Read more: Kалидас (400-аад он) Үүлэн Зардас болон Сакүнтала

Post to Twitter Tweet This Post

Даниэл Дефо: Робинзон Крузо

May 29th, 2011 by hERERA 4 comments »

Английн зохиолч, сэтгүүлч, нийтлэлч (1661-1731)

Саяхан Үндэсний ТВ-ээр Робинзон Крузогийн адал явдал хэмээх кино гарснаар энэхүү зохиолын тухай нийтлэх сэдлийг өдөөсөн юм. Энэхүү зохиол нь 1719 онд анх хэвлэгдсэн бөгөөд Александр Селкрик хэмээх шотланд далайчин 4 жил Чилийн ойролцоох арал дээр (Мос а Терра нэртэй боловч 1966 онд Робинзон Крузогийн арал болж нэрийг нь өөрчилсэн) ганцаараа амьдарсны эцэст төрөлх эх орондоо буцаж ирсэн түүхээс санаа авсан аж. Харин зохиол дээрээ Робинзон Крузо 28 жил Карибийн тэнгисийн Тринидад Тобагогийн ойролцоох арал дээр амьдарсан талаар өгүүлсэн түүх юм. Дефогийн онгодоо авсан өмнөх энэ төрлийн түүхээс гэвэл 12-р зууны үед бичигдсэн Ибн Туфайлын Хай Ибн Ёгдхан буюу хоосон арал дээр үйл явдал нь болдог түүх болон 1659 онд Цейлоны хаан Роберт Ноксыг барьцаандаа байлган хажуудаа байлгаж байсан бас нэгэн түүхээс улбаатй байж болно хэмээн судлаачид үздэг. » Read more: Даниэл Дефо: Робинзон Крузо

Post to Twitter Tweet This Post

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)