Бодит чадвар : Монгол бичгийн хичээлээр хүүхдийн авьяасыг гайхалтай хөгжүүлж байна

 

Бичиг соёлын үндэсний өдрийг угтсан нийслэлийн ЕБС-ийн багш нарын монгол бичгийн бага хурал үзэсгэлэн амжилттай боллоо. Бага хуралд хэлэлцүүлэхээр 18 багш илтгэл бичиж ирүүлснийг багш нарын "судалгаа шинжилгээний баг"-ийнхан уншиж судлан тусгай шалгуур үзүүлэлтээр шалгаруулж 10 илтгэлийг уг бага хуралд хэлэлцүүлсэн юм.

нэг. Бага хуралд хэлэлцсэн илтгэлүүд.

Илтгэл тавих багш нарын нэр

Сургуулийн нэр

Илтгэлийн сэдэв

1

М.Эрдэнэ

Амгалан цогцолбор

Монгол бичгийн хичээлээр сурагчдын унших бичих чадварыг хөгжүүлэх арга зүйн асуудал

2

Шүрэнтогтох, Баясгалан

Гүн галуутай цогцолбор

Сургуульд суурилсан хичээлийн судалгаагаар хүүхдийн чадварыг хөгжүүлэх нь

3

Д.Сүрэнхорлоо

72-р цогцолбор

Монгол бичгийн сургалтыг сайжруулах нь

4

Б.Болормаа, Б.Батчимэг

Я.Энхжаргал

65, 23, 84 дүгээр сургууль

Монгол бичгээр сурагчдын зөв бичих чадварыг хөгжүүлэх арга зүйн хөгжил

5

Н.Золжаргал

О.Дэлгэр

23-р сургууль

Монгол бичгийн хичээлээр сурагчдын унших бичих чадварыг хөгжүүлэх арга зүйн асуудал

6

Ч.Жавхланбаатар

33-р сургууль

Монгол бичгийн хичээлийг цахимаар явуулах арга зүйн шинэчлэл

7

Н.Батбаяр

О.Батмөнх

79,39 дүгээр сургууль

Монгол бичгийн бичиглэлд сургах технологи

8

С.Цэнгэл

58 дугаар сургууль

Монгол бичгийн хичээлээр сурагчдын унших бичих чадварыг хөгжүүлэх арга зүйн асуудал

9

Д.Сүрмаа

В.Лайжханд

67-р сургууль

Монгол бичгийн хичээлээр сурагчдын унших бичих чадварыг хөгжүүлэх арга зүйн асуудал

10

Д.Алтантуяа

61 дүгээр сургууль

Аялгуулан дуулж, амилуулан тогтоох арга билгийн хослол

Хоёр. Бага хурлын үеэр зохион байгуулсан үзэсгэлэн

Байр. Багшийн хөгжлийн ордон – IY давхар

1. “Монгол бичгийн бичлэгийн төрлүүд” 23-р сургуулийн “Хос уянга” дугуйлангийн багш сурагчдын бүтээл

2. “Бийрийн бичлэг” – МХУЗ-ын эрэгтэй багш нарын “Бэх бийр” хамтлаг

3. Монгол бичгийн орчин – 50, 53, 57, 58 -р сургуулийн багш нарын бэлтгэсэн сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэн.

Гурав. Оролцсон хүмүүс

1. Ш. Чоймаа /МУИС - ийн багш/

2. Т. Галсан /МУ-ын ардын уран зохиолч/

3. Д.Төмөр /МУ-ын ардын багш/

4. Ү. Ариунболд /МУБИС—ийн багш/

5. Д. Жумдаан /МУБИС-ийн багш/

6. Б. Ганбаатар /ХИДС-ийн багш/

7. Б. Элбэгзаяа /”Хүмүүн бичиг” сонины эрхлэгч/

Хуралд оролцсон дээрх төлөөлөгчид илтгэлийг шүүн болгоож байр эзлүүллээ. Мөн Ардын уран зохиолч Т.Галсан гуай  тэргүүн байр эзэлсэн багш нарын багийн гишүүн бүрд өөрийн уран бүтээлийн дээжээс өргөн барьж урлан бүтээх оюуны ажилд нь их амжилт ерөөн уран бүтээлээсээ  оролцогчдод толилууллаа.

шалгарсан илтгэлүүд

Илтгэл хэлэлцүүлсэн багш нарын нэр

Сургууль

Илтгэлийн сэдэв

байр

4

Б.Болортоль, Б.Батчимэг

Я.Энхжаргал

65, 23, 84 дүгээр сургууль

Монгол бичгээр сурагчдын зөв бичих чадварыг хөгжүүлэх арга зүйн хөгжил

Тэргүүн байр

5

Н.Золжаргал

О.Дэлгэр

23-р сургууль

Монгол бичгийн хичээлээр сурагчдын унших бичих чадварыг хөгжүүлэх арга зүйн асуудал

Дэд байр

1

М.Эрдэнэ

Амгалан цогцолбор

Монгол бичгийн хичээлээр сурагчдын унших бичих чадварыг хөгжүүлэх арга зүйн асуудал

Гутгаар байр

 хурлын үеэр гарсан үзэсгэлэнд 23-р сургуулийн сурагчид монгол бичгийн бичлэгийн төрлүүдээр авьяасаа хөгжүүлж чадсанаа харууллаа. Тэдний авьяасыг шүүгч, оролцогчид үнэлж НБГ-ын "АМЖИЛТ" алтан медалиар шагнав.

Үзэсгэлэнд 23, 50, 53, 57,58-р сургуулиудын МХУЗ-ын багш О.Дэлгэр, Н.Золжаргал, Б.Батчимэг, Д.Батбаяр, Ё.Жигмэд, Т.Нямаа, Х.Эрдэнэцэцэг, Т.Эрдэнэсүрэн, Б.Мөнхцэцэг, Ч.Нямсүрэн, С.Цэнгэл нарын    гайхалтай урлан, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэж оролцон олон зуун багш нарын талархлыг хүлээв.

 "Авьяас" хөтөлбөрийн хүрээнд    монголбичгийн уран бичлэг, бичлэгийн төрлүүдээр сурагчдын авьяасыг хөгжүүлэх боломж хязгааргүй гэдгийг 23-р сургуулийн  багш нарын удирдан явуулсан дугуйлангийн сурагчдын амжилтаас харсан багш нар сургууль дээрээ авьяас хөгжүүлэх дугуйланг монгол бичгийн бичлэгийн арга аргачлалаар хичээллүүлэхээр болсон нь үндэсний хэл соёлоо хадгалах, хойч үедээ өвлүүлэхэд чухал ажил болох юм. .

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)