Бодит чадвар : зөв бичүүлж сургах нэгэн арга

зөв бичүүлж сургах нэгэн арга

Зөв бичихийн тулд тухайн бичиж буй зүйлийнхээ утга, санааг сайн ойлгож байх нь чухал.

Ж нь сайр, саарь гэж саланга хэлэхэд сонсогч утгыг төдийлөн анзаарч ялгахгүй. Харин хам орчинтой нь Хүүхдүүд голын сайр даган гүйлдэж наадна. Саарьтсан гартаа тос түрхэж зөөлрүүлээрэй. гэж хэлбэл сайн ойлгоно. Тэгвэл энэ хоёр онцолсон үгийн бичлэг нь тухайн үгсийн утгын ялгаатай байгааг харуулна. Ингэснээр хоёр өөр утга ялгаж зааж байгаа болохоор өөр өөр бичлэгтэй үг гэдгийг хүүхэд төвөггүй мэднэ.

* Хууль дүрмийг нарийн судалж,хэрэгжүүлээрэй

* Хуйлж боосон цаасыг задалж үзэв.

* Байцайны үнэ огцом нэмэгдсэн байна.

* Улсын байцаагч нарын анхдугаар зөвлөгөөн болов.

* Тэр, энэ ажилдаа хэр дуртайг сайн аж л даа

* Чи олигтойхон ажилла л даа.

* Энэ ч урьд нь бодож байсан тоо л доо.

* Хэчнээн бодлого бодсоноо тоол доо

* Чи дахиад нэг тоол л доо

* Би олон дахин тооллоо л доо

* Дэмий юм яриад байгааг нь битгий тоо л доо

* Би дахин дахин тооллоо шүү

* Урдах хүнийхээ өсгийн дээр гишгэвэл уучлал эрж сур

* Урьтаж амжуулахыг хичээж өдөр шөнөгүй ажиллана.

* Хортон шавжуудыг тусгай хороор устгаж эрүүл мэндээ хамгаал.

* Ялаа шавжнууд хоол ундны үлдэгдэл дээр шавж шавааралдана.

* Өвөө сонинд бичсэн нийтлэлээ уншиж сууна

* Миний өгсөн мэдээг сонинд нийтэллээ гэж хариу ирлээ.

* Хул азаргатай адуу нь алга болсон гэж дуулдана.

* Алаг үрээтэй хэдэн адуу чинь хойд энгэрт байна лээ.

* Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн, би

* Аргалийн удамт хонин сүрэг маань алагланхан сувдранхан бэлчиж байна.

* Мал сүрэг тарга хүч сайтай онд орлоо.

* Тараг айраг элбэг дэлбэг байв.

* Тоглож наадахад ч цаг гарга.

* Наадхад чинь би хэлсэн шүү дээ.

* Заримдаа ч түргэдэж илүү дуугарчих юм.

* Хэнз хурга олон хонинд түрэгдэж эргээс халтиран голын усанд ойчив.

* Хүүхдүүд голын сайр даган гүйлдэж наадна.

* Саарьтсан гартаа тос түрхэж зөөлрүүлээрэй.

* Өдрийн сайныг сонгон хүүхдийн даахь үргээх ёсон бий

* Дайх учиргүй харин даах ёстой ачаа гэж хүн хүнд өөр өөр байдаг

* Булга гэдэг амьтан арьснаасаа болж амиа алдах нь бий

* Булаг усан бургилж, цэцэг ногоо жигдэрсэн өргөн сайхан тал цэлийнэ.

* Хууль дүрмийг хатуу чанд мөрддөг улс орны нэг нь Франц

* Хилийн чанадад болж байгаа үйл явдлыг Ройтер агентлаг дамжуулав.

* Үнс нь хаягдал боловч түүнийг бас бүтээгдэхүүн болгон ашиглаж болдог.

* Өхөөрдөм хүүгээ үнэс, үнэс

Өр зөөлөн хүн болно.

* Арга зальтай гэж

үнэгийг хэлэх хүн ч өөрөө бас ямар билээ дээ

* Үдмэлийг үүрээд матмалыг бариад гэж эхэлтэл араг, савар уу гэж өөдөөс асуув

* Мөнгөн буйлаар хүрэн атаа буйллалаа

* Өнчин цагаан ботго эхийгээ санан санан буйллаа

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Ц.Эрдэнэцэцэг (зочин)

Үнэхээр утгачлан заах нь чухал шүү баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)