Бодит чадвар : зөв бичих нэгэн арга (үргэлжлэл)

зөв бичих нэгэн арга (үргэлжлэл)

1. Ингэн туйлаадас хаялж байна.

2. Агь таанын үнэр ханхалсан тэнүүн сайхан талын дундуур нарийн зам зурайна.

3. Хүний дээш гүйх хий боогдож, дотор долгилон байн байн эхэр татахыг зогьсох гэнэ.

4. Эрэгчин зөгийнүүд ажилчин зөгийнөөс биеэр бадриун байдаг

5. Шанх сайтай шарга, саваг сайтай сарлаг.

6. Цадахад цагаан хурганы сүүл хатуу

Өлсөхөд өлөн бугын эвэр зөөлөн

7. Ядаж байж ямбанд дуртай

Явган байж жороод дуртай

8. Алдар гавьяаг амаар бус ажлаар хэмжинэ.

9. Төлийг өөр эхэд хөхүүлэхийг загьсуулах гэдэг.

10. Хорхой шавж ч бурхны амьтан гэж гавж ламтан айлдав.

11. Адьяа, Арьяа, Биндэрьяа,Сүндэрьяа, Жамьян Сумьяа гэсэн нэрийг ингэж бичдэгийг тогтоож аваарай.

12. Аалз арваганана, шоргоолж бужигнана, шумуул шунгинана.

13. Хатан Үжин эхийн халиарс, мангираар тэжээсэн хөвгүүд хаан төрийг барив.

14. Агар зандан мод навчгүй матигар

Аварга могойн арьс атираагүй толигор /шанз/

15. Цагийн цагаан морь цанхаалж

Цахилаандаа улаан мөсийг ханзалж

Царцсан мөрний баринтгийг тайлав. (Д.Пүрэвдорж)

16. Хайрхан уулын шанданд

Хацрын сорви шиг эдгэсэн

Халанхай хондны шорооноос

Хар ширмэн цөгц олоод (Ширмэн цөгцний дууль)

17. Босгоны ёроолд түүнийг

Богочлогтун

Хатавчны ёроолд түүнийг

Хадагтун (“Жангар” –аас.)

18. Элсэрхэг эргийн ирмэг нураад гуунд уналаа. (Д.С)

19. Атигар матигар гэдэг нь дүрс дуурайх үг.

20. Даашинзтай сурвалжилга” номыг уншаарай.

21. Шударга үг сум шиг хурц.

22. Санаачилга нь санаж сэрэхийн эхлэл.

23. Голын ус захаасаа мөстөнө, хажуу дахь харз мэлтэлзэнэ.

24. Адьяа гуай өглөө эрт Нарийны гол дээр оччихсон гимнастик хийж харагдана.

25. С.Саранцэцэг сонин сэтгүүлийн нэлээд хэмжээний сурвалжилсан тэмдэглэл, сурвалжилга, орчуулгын материалыг бичиж хэвлүүлжээ.(сониноос)

26. Нарны гэрлийг наашлуулж татдаг, салхины хүчийг цаашлуулж хорьдог, нүүе гэвэл эвхээд ч ачдаг, бууя гэвэл дэлгээд барьдаг монгол гэр.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)