Бодит чадвар : МОНГОЛЧУУД ХӨГЖЛӨӨС, БИДНЭЭС ХОЦОРСОН Ч ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД ТҮРҮҮЛЧИХЭЖ

Себастиан:

МОНГОЛЧУУД ХӨГЖЛӨӨС, БИДНЭЭС ХОЦОРСОН Ч ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД ТҮРҮҮЛЧИХЭЖ

“Хайрт ээж минь, би одоо Москвагаас “Нарлаг Монгол” хэмээх галт тэргээр Монгол руу хөдлөх гэж байна. Сибирийн уудам нутгийг тав хоногт туулан Улаанбаатарт очно. Зорчигсдийн ихэнх нь нутаг буцаж буй монголчууд байна. Анд Клаус маань замаас буцаж, би аяллаа ганцаараа цааш үргэлжлүүлэхээр шийдснийг маань та зэмлэж, бүр амиа хорлосон хэрэг гэж буй ч тэнэгхэн хүүд чинь дээрэмчдийн орон гэх Орост юу ч тохиолдсонгүй. Москва хот ер нь Орос надад төдийлөн сэтгэгдэл төрүүлээгүй ч Монгол тал нутагт олон гайхамшигт зүйлсийг үзнэ хэмээн найдна. Оросоос бичсэн захидлууд маань их богинохон байсныг та анзаарсан биз ээ. Бичих юм бага байснаас тэр шүү дээ. Харин Монголоос танд уртаас урт захидал бичих байх. Ингээд хүү нь цайлган сэтгэлт, зочломтгой малчдын нутаг гэх Монгол руу хөдөллөө. Дараагийн захидлуудыг минь хүлээгээрэй.

“Хайрт ээж минь өчигдөр манайхан надад монгол хэл заалаа. Манай хэлтэй төстэй хатуу атлаа хэлэхэд адармаатай, хэцүү үгтэй юм. Гэсэн хэдий би хичээж, нэлээд олон үг хэллэг сурав. Бас надад монгол дуу дуулж үзүүллээ. Монголын ихэнх дуунууд ээжийн тухай байдаг гэвэл танд сонин санагдахгүй гэж үү. Аагий, Уугий зэрэг миний найз нар бас хажуугийн купены монголчууд бүгд ээжийн тухай дуу дуулав. Ая нь сонсголонтой санагдсан ч үгийг мэдээж би ойлгоогүй. Гэхдээ тэд чинь сэтгэлээсээ дуулсан шүү. Учир нь бүгд уйлалдсан. Тэдний зарим нь согтуу байсан ч яг сэтгэл зүрхнээсээ дуулсан гэдэгт нь би итгэсэн. Монголчууд эцэг, эхдээ их хайртай, Хүндэтгэлтэй харьцдаг юм байна. Тэднийг дуулж байхад би ээж таныгаа санан суусан. Хэрэв би таныг гомдоож байсан бол та намайг өршөөгөөрэй. Би тандаа хайртай шүү. Ер нь монголчууд бидэн шиг хуурамч, цэвдэг, бас хүйтэн сэтгэлгүй. Харин бүх юманд чин сэтгэлээсээ хандах нь гайхалтай. Хүнлэг харьцаа хүндэтгэл, нөхөрлөлийг мөнгөнөөс илүүд тавина. Хөгжлөөрөө биднээс хоцорсон ч ёс суртахууны хувьд илүү гарчээ. Би энэхүү цайлган сэтгэлт хүмүүсээр дайлуулж цайлуулж яваадаа сэтгэл минь өвдөж, өөрийгөө тэдэнд өртэй мэтээр бодох боллоо. Маргааш орой би тэднийг шар айргаар дайлахаар шийдсэн.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
miigaa (зочин)

turshlagatai bagsh naraas suraltsmaar bn
mongol helnii hicheeleer olon shn zuils tawij ogooch

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)