Бодит чадвар : монгол бичгээр бичүүлэх технологи

монгол бичгээр бичүүлэх технологи

Монгол бичгээр бичих технологи

Б.Батчимэг, О.Дэлгэр, Ч.Нямсүрэн

/23-р сургуулийн МХУЗ-ын багш нар/


Монгол бичгээр хичээнгүй бичүүлж , улмаар бийрийн уран бичлэгт сургах технологи.

Үндэслэл

  • ЕБС-ийн 7,8-р ангид 7 хоногт 2цаг 9-р ангид 1 цаг нийт 175 цаг цагаан толгойноос эхлээд дүрэм ,дасгал,уншлагаар монгол бичгээ сурч байгаа нь чамлалттай ч “чангахан атгаад”үр өгөөжийг нь нэмэгдүүлж сайхан бичүүлж сургавал нэгэнт дөрөөлсөн моринд нь ташуур өгөх мэт ажгуу.
  • Сайхан бичдэг хүн ер нь л зөв бичихийг хичээдэг учир уламжлалт ба дүрс ялган бичдэг үгс,бичлэгийн дүрмийг ухааруулахад хялбар дөхөм болох төдийгүй монголчуудын “шүтэн барилдлагаар нь хүлээж авдагсэтгэлгээтэй нийцэж , сурагчдын бичгийн чадвар сайжирсан төдийгүй улс хотын олимпиад уралдаанд олон удаа амжилттай оролцлоо
  • Хичээнгүй бичих хичээлийн туршлага: 2011 оноос багш нараа чадваржуулан 2012 онд нийслэлийн багш нарт туршлага болгон танилцуулж 3-5 удаа сургалт явуулсан бөгөөд , сурагчдын бичлэгээр Нийслэлийн хэмжээнд 3 удаа үзэсгэлэн гаргаж, 2012,2013 оны Нийслэлийн монгол бичгийн заах аргазүйн онол практикийн бага хуралд 2012,2013 онд багш Б.Батчимэг тэргүүн байр , 2013 онд О.Дэлгэр , Н.Золжаргал нар дэд байр тус тус удаа дараа эзэлсэн амжилт гаргасан .
  • Сурагчдын амжилт:

2012 оны Хэл Иргэншлийн нэрэмжит монгол бичгийн улсын олимпиадад 8а ангийн сурагч Ц.Анужин 2-р байр , мөнгөн медаль ,

2013 оны Хэл Иргэншлийн нэрэмжит монгол бичгийн улсын олимпиадад 8а ангийн сурагч Ц.Анужин 5-р байр

2012 оны чингэлтэй дүүргийн монгол бичгийн олимпиадад

8д сурагч Б.Гэрэлмаа 1-р байр алтан медаль

Ц.Анужин 2-р байр мөнгөн медаль

8г Б.Минжин 3-р байр хүрэл медаль



Хэрэгжүүлсэн туршлага - Сурагчдын бүтээл

2дах жилдээ суралцагчид

Сурагч бүр харандаан бичвэрээр хэвт бичиг зохиомжлон бичиж , сайхан бичгийн бүтээлийн сантай болсон төдийгүй хэвт бичиг бийрэн бичлэгийн бүтээлээр сургууль , дүүрэг , нийслэлд үзэсгэлэн гаргаж , Нийслэлийн боловролын газрын амжилт алтан медалиар 13 сурагч шагнагдав . / хойно хавсаргав/


1дэх жилдээ суралцагчид:

Хичээнгүй бичгийн дэвтэртээ харандаагаар үсгийн үндсэн тиг зурлагын дагуу алдаагүй зөв сайхан бичиж суралцлаа./хойно хавсаргав./


Технологийг үүсгэн санаачлагч,хэрэгжүүлэгчид

1.Б.Батчимэг

2.О.Дэлгэр

3.Ч.Нямсүрэн

Хичээнгүй сайхан бичих технологийн зураглал

Үзэг салгалгүй 45 хэмээр налуу бичих

Үсгийн тигийг зөв сайхан бичүүлэхийн тулд нурууг тэгш татах, зурлагуудыг том жижиг болгохгүй жигд бичих

Шүд шилбэний харьцааг нэг шилбэнд хоёр шүд багтах харьцаатайгаар бичүүлэх

Мөн сүүл орхицыг 45 хэмийн налуутай байхаар татаж бичихэд гоё гэдгийг ухааруулж хэвшүүлэх

Бичмэл тиг гурвалжин хэмтэй байдгийг бичлэгээрээ харуулж мэдрүүлэх

Хичээнгүй сайхан бичүүлэх

Үзэг салгалгүй 45 хэмээр налуу бичих

Үсгийн тигийг зөв сайхан бичүүлэхийн тулд нурууг тэгш татах, зурлагуудыг том жижиг болгохгүй жигд бичих

Шүд шилбэний харьцааг нэг шилбэнд хоёр шүд багтах харьцаатайгаар бичүүлэх

Мөн сүүл орхицыг 45 хэмийн налуутай байхаар татаж бичихэд гоё гэдгийг ухааруулж хэвшүүлэх

Бичмэл тиг гурвалжин хэмтэй байдгийг бичлэгээрээ харуулж мэдрүүлэх

Бидний зорилго юу байх вэ?

Сэтгэлгээний бичигт хөтлөх

Сайхан бичих- уран бичих

Хичээнгүй бичих

Үсгийн үндсэн зурлагын тиг махбодыг бичих

Үндсэн зурлагын тигийг бичүүлж сургах

Хөндлөн бичгийн босоо болгож хэвшүүлэхийн тулд гарын дасгал хийлгэх

Дэвтрийн зүүн гар талын дээд талаас доош шугам дагуулан богино урт зураасыг өргөлт даралттайгаар жигд татуулж дасгах

Мөрний эхнээс 45 хэмийн жишүү / налуу/ богино урт зураас жигд алхмаар бичүүлэх

Титэм бичүүлэх

Титэм шүд

Титэм шилбэ

Титэм гэдэс

Титэм шилбэ гэдэс бичүүлэх гэх нарийн дэс дараалалтай ширхэгчлэн таниулах

Үндсэн махбодын харьцаа

Шүдийг нэгж гэж үзвэл гэдэс түүний гадуур байх ба шилбэ нь гэдэснээс үл ялиг урт буюу шүдийг нэг дахин авсан хэмжээтэй байхаар бодож , үсгийн тигийг тэгш өнцөгт гурвалжины дотор байрлаж буйгаар санаж бичүүлнэ. Үүнд :

Титэм сэргэлэн

Шүд жигд

Гэдэс тэнцүү

Нуруу шударга

Үсгийн алхам жигд хэмтэй байна.

Нум , орхиц , сүүл хэрхэн бичих зурлагыг дэслэн үзүүлж дахин дадлагажуулах хэрэгтэй

Цацлага рхиц / бичүүлэх

Цацлагыг уран бөгөөд төгсгөлд нь хурц сайхан үзүүр гаргаж хаялага хийж өгдөг

Сүүл татуулах

Сүүлийг бичихдээ огцом саран хэлбэртэй билгийн сүүл тавихыг хичээвэл зохилтой

Сүүл бүхэн жигд тэнцүү харагдаж байхыг санаж бичээрэй.

Монгол бичгийн зурлага бүхэн хурц эхлэл төгсгөлтэй , гарын уян налархай аясаар биежин амилдаг тул титэм, шүд, сүүл ,цацлага холбон жигд сайхан бичүүлэх , титэм, гэдэс, орхиц , нум бичүүлэх гэх мэт уран сайхан зурлагад дадлагажуулж жавхлан төгөлдөр бичигт дасгах

Үсгийн бичүүлэхдээ

Титэмт үсэг бичих

Шилбэт үсэг бичих / этгэр шилбэт , эрвээлжин шилбэт , шулуун шилбэт/

Нумт , гэдэст үсэг бичүүлэх

Үсгийн бичүүлэхдээ

Завжит үсэг

Эвэрт үсэг

Нумт үсэг

Гэдэст үсэг

Шилбэт үсэг гэхчилэн дэс дараатай бичлэгт сургах

Технологийн үе шат 

Хичээнгүй сайхан бичигт сурга 4 үе шат

Таван шугам дээр зурлага дүрсийг зөв харьцаатайгаар бичүүлэх дасгал хийлгэх

Захын 2 шугамыг орхиж 3 шугам дээр бичүүлэх

Голын ганц шугам дээр бичүүлэх

Шугам татахгүйгээр бичүүлэх

Үүний тулд:

Ш хичээнгүй бичгийн 5 шугамт дэвтэрт бичүүлэх

Ш үнэлгээ :боловсролын стандартын дагуу бичлэгийн хэвийн гүйцэтгэлээр үнэлнэ.

Ш тайлан: явцын тэмдэглэл хөтлөн,бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж , бүтээлийн хамгаалалт хийнэ.

Хүүхдийг хөгжүүлэх чиглэл

Ш Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэн

Ш Бусдыг үлгэрлэн дагуулж өөртөө итгэх

Ш Нөхдийнхөө чадварыг харж бахдан даган дуурайснаар үндэсний бахархалт чанарыг эзэмших

Ш Монгол бичгийн чадварлаг бичигтнүүд олширно.

Хүүхэд багшид гарсан ахиц дэвшил


1. Сурагчид монгол бичиг хичээлийг сонирхон судалдаг болсон
2.
Бүтээлчээр сэтгэж бичдэг болсон .

3.Хичээнгүй бичсэнээ зөвхөн дэвтэртээ байлгах бус хэрэглэгээнд оруулж ил захидал,мэндчилгээ улмаар гэр ангиийн хананд өлгөх бүтээл хийж байна.

4.Ингэснээр зураг ,технологи,түүхийн хичээлийн мэдлэгээ холбож мэдлэг нь интеграцилагдаж байна

5. Бага ангийнханд монгол бичиг сурах хүсэл эрмэлзлэл хүлээлт бий болсон таатай нөлөө болж байна.
6. Багш нарын хамтын ажиллагаа нэмэгдсэн.

7.Сурагч төвтэйгээр сургалт явагддаг.

Онцлог, давуу тал:

Давуу тал нь

Үг бүтээж бичихэд хялбар

Үсгийн зурлагын тогтоохдоо зэрэгцүүлэн харьцуулж тогтоодог.

Өргөлт даралтыг тохируулан жигд сайхан бичих


 Үр дүн амжилт


Сурагчдын сурах идэвх сонирхол нэмэгдэж монгол бичигт хүндэтгэлтэй ханддаг болж байна.

Монгол бичгийг сонирхох сурагчид олширлоо.

Суралцагчид итгэлтэй ,зорилготой,баяр баясгалантай,хариуцлагатайгаар хичээлд оролцдог болсон.

Сайхан бичих гэдэг хүсэл төдийгүй хийх бүтээх бодит зүйл боллоо.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
nymaa (зочин)

ts bukhendee ajliin amjilt khusie.

delgermaa (зочин)

Sain baitsgaana uu. Ta buhend ajlyn undur amjilt husye.

uunaa (зочин)

unuudur ih udaan zochilloo sanaa avah zuil ih bailaa ta buhend ajliin amjilt husie

оргий (зочин)

баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)