Бодит чадвар : angi debshih shalgaltiin tuhaid

angi debshih shalgaltiin tuhaid

12 жилийн 10 дугаар ангийн Уран зохиол

10 –р ангид уран зохиолын хичээлийн доло хоногт 2 цагаар орж хичээлийн жилд 70 цагийн агуулга судалсан. Агуулгыг “Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 10 дугаар ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж” ийн дагуу хэрэгжүүлсэн билээ. Иймд  анги дэвших шалгалтын агуулга нь энэ хүрээнд байх юм.

Нэг жилийн хугацаанд судалсан агуулга.

Нэгжийн сэдэв

цаг

Эзэмших чадвар

Ардын аман зохиолын онцлог ба магтаал туульсын яруу найраг

7цаг

Аман яруу найраг хийгээд бичгийн яруу найргийн харилцаа холбоог ялган тайлбарлах, тайлга тахилгын яруу найргийг бөө мөргөлийн яруу найргаас ялган таних, эдгээрийг аман зохиолын бусад төрөл зүйлээс ялгах

Магтаал, туульсын яруу найраг, баатарлаг туульс, ардын дуу, бөөгийн яруу найраг нь ААЗ-ын төрөл, зүйл болохыг жишээгээр батлан тайлбарлах

Аялгуут аман яруу найргийн гол зүйл болох магтаал туульсын аялгуунд суралцах, уран унших

Номын тэмдэглэл хийх аргачлал хэрэглэх:зохиогчийн нэр, төрсөн он, номынгарчиг,агуулга” (ном хөтөлбөрийн хүрээнд)

Сонгодог уран зохиол

9цаг

 Уншсан зохиолын уран сайхан (сэдэв, утга, агуулга, хэлбэрийн нэгдэл, зохиомж, өгүүлэгдэхүүн, уран дүрийн) –д задлал хийх

 Уншсан зохиолын хэл (уран дүрийн үгийн сан, хэлний уран яруу хэрэглүүр, өгүүлбэр зүйн ур маяг)-д задлал хийх

 Зохиолын агуулгыг бүрэн гүйцэд, ойлгомжтой, утга санааг нь дүгнэн ярих, хэл найруулгыг нь хадгалан ярих, бичих

Шүлэг найраглал

9

 Шүлэг яруу найргийн холбоц, эгшиглэл зүй, айзам зүй, бадаглал зүйг, монголяруунайргийнязгууронцлогхийгээдуламжлалыгтодорхойлох

 Шүлэг, зохиолоос хэлний яруу хэрэглүүрийг таньж, тэдгээрийн үүргийг тайлбарлах

Шүлэгсонгонуншихбашүлэглэнзохиохзамаар өөрийгөө илэрхийлэхэдсуралцаж, шүлгийн айзам хэмнэл, өргөлт зогсолт аялгыг илрүүлэн уянгын зохиолыг уран унших, сонгон цээжлэх

 Яруу найргийн уламжлалт хэлбэрийг ялган танихаас гадна уянгын ба иргэний яруу найргийг ялган таних, рубай, сонет, хайку зэрэг яруу найргийн тогтсон хэлбэрүүдийг өөр хооронд нь ялган тодорхойлж, жишээгээр тайлбарлах

Өгүүллэг, тууж

9

 Зохиолын агуулгыг бүрэн гүйцэд, ойлгомжтой, зохиолын сэдэв, утгын талаар өөрийн үнэлэлт дүгнэлт хийж, хэл найруулгыг нь хадгалан ярих, бичих

 Уншсан зохиолын уран сайхан (сэдэв, утга, агуулга, хэлбэрийн нэгдэл, зохиомж, өгүүлэгдэхүүн, уран дүрийн) –д задлал хийх

 Уншсан зохиолын хэл (уран дүрийн үгийн сан, хэлний уран яруу хэрэглүүр, өгүүлбэр зүйн ур маяг)-д задлал хийх

Роман

9

 Романыг бүрэн эхээр нь унших, агуулгыг товч оновчтой, тулгуур зураглалаар тэмдэглэн, зохиолоос сонгон эш авч, ярих, бичих

 Уншсан романы үйл явдал, өгүүлэгдэхүүнийг задлан шинжлэх

 Зохиолын дүрийн талаар өөрийн үнэлэлт дүгнэлт хийн ярих, бичих

Хошин жүжгийн зохиол

9

 Сонгодог театрын 3 нэгдэл (орны, цагийн, үйл явдал), жүжгийн хэл яриа, бичвэр, горим, дүрийг таних, ялгах, тайлбарлах

 Үзсэн жүжгээ бусдад уран сайхан ярих, дүрслэх хэрэглүүрийг зохистой ашиглан уран сайхан илтгэх

Жүжгийн баатруудын ижил ба ялгаатай тал, өвөрмөц талыг харьцуулан дүгнэх

 Зохиолд дэвшүүлсэн асуудлыг тодорхойлж түүнийг зохиолын ишлэлээр дэлгэрүүлэн илэрхийлэх

 Үзсэн жүжгийн үйл явдал, өгүүлэгдэхүүнийг задлан шинжлэх

 Харилцан яриан дахь этгээд, хуучирсан, мэргэжлийн үг хэллэгийг ялган тодорхойлох, үүргийг тайлбарлах

 Хошин ба эмгэнэлт жүжгийн ялгааг тодорхойлох

 Эхлэл, зангилаа, өрнөл, туйл, тайлал, төгсгөл бүхий эх зохиож бичих, жүжгээс төрсөн сэтгэгдлээ илэрхийлэх

Эмгэнэлт жүжгийн зохиол

9

Гадаадын уран зохиол

9

 Зохиолын хэл найруулгын болон зохиомжийн онцлогийг тайлбарлах

 Нийгэм, үндэстний онцлог зохиолд хэрхэн илэрсэн, түүнийг юу гэж үзэж буйгаа илэрхийлэн ярих, бичих

 Зохиолын дүрээр дамжуулан өөрийн үзэл бодол, мэдрэмжээ илэрхийлэх, ишлэл баримтаар дүгнэн бичих, ярих

Шалгалтын арга хэлбэр

· Уран зохиолын хичээлийн шалгалтыг бичгийн хэлбэрээр, уламжлалт аргаар авна.

Шалгалтаар дараах ур чадвараа нээн харуулах боломжтой. Ур чадвараа харуулахад зохиол бүтээлийг сайн уншсан байх нь хамгийн чухал. Дараах чадварыг тодорхой эх зохиол дээр ажиллаж харуулах тул сургуулийн  комисс уншиж судалсан хэд хэдэн эх зохиолын нэр гаргаж, шалгуулагч багш тухайн шалгалтын үед 1-2 зохиолыг сурагчдаар сугалуулан тэр зохиол дээр задлал хийх байдлаар зохион байгуулалт хийж болно.

I

II

III

· Уншсан зохиолын уран сайхан(сэдэв, утга, агуулга, хэлбэрийн нэгдэл, зохиомж, өгүүлэгдэхүүн, уран дүрийн)–д задлал хийх

· Уншсан зохиолын хэл (уран дүрийн,  үгийн сан, хэлний уран яруу хэрэглүүр, өгүүлбэр зүйн ур маяг)-д задлал хийх

· Зохиолын дэвшүүлсэн асуудалд  дүгнэлт хийх,

· Зохиолын дүрийн талаар үнэлэлт дүгнэлт хийх,  төрсөн сэтгэгдлээ илэрхийлэх

· Зохиолд дэвшүүлсэн асуудлыг тодорхойлж түүнийг зохиолын ишлэлээр дэлгэрүүлэн илэрхийлэх

· Зохиолоос төрсөн сэтгэгдлээ бичих  даалгавар гүйцэтгэхэд нэгээс илүү  зохиолын хүрээнд агуулгын харьцуулж бичих

· Зохиолын агуулгыг бүрэн гүйцэд, ойлгомжтой, хэл найруулгыг нь хадгалан илэрхийлэх

· Зохиолын агуулгыг тулгуур зураглалаар илэрхийлэх

· Уншсан зохиолын агуулгыг товч оновчтой, тулгуур зураглалаар тэмдэглэн, зохиолоос сонгон эш авч, ярих, бичих

Шалгалтын агуулга нь  дээрх чадваруудыг  илрүүлэх 3-4 даалгаврыг 60 минутад гүйцэтгэх бөгөөд тэдгээр даалгаврыг 1-2 эх зохиол дээр ажиллаж гүйцэтгэнэ. Тухайлбал

1. ................................... /тухайн сонгосон / зохиолд  ямар асуудлыг дэвшүүлсэн бэ? Тэр дэвшүүлсэн асуудлыг зохиолын 2-3 жишээ баримтаар батлан тайлбарла.

2. ......... зохиолын дүрүүдийн онцлогийг дараах загвараар илэрхийлээрэй.  


3. Дээрх хоёр /сонгосон зохиол/  зохиолоос төрсөн сэтгэгдлээ харьцуулан бичээрэй. Үгийн тоо 100- 120 орчим

7-Р АНГИЙН  МОНГОЛ ХЭЛ

7-р ангийн сурагчдаас энэ хичээлийн жилд 2 удаа түвшин  тогтоох шалгалт авсан ба  шалгалтын гол чиглэл нь   сурагчдын зөв бичих, сонсоод ойлгож тогтоох, бүлэглэх чадварыг илрүүлэхэд чиглэж байсан. Анги дэвших шалгалтын агуулга чиглэл ч мөн энэ байдлаар байх юм.  7-р ангийн сурагчдын хувьд алдаагүй зөв бичих, уншсан, сонссон зүйлээ ойлгож тогтоох чадвартай байх нь  бусад хичээлийг сонсож ойлгох, тогтоох, ойлгосноо зөв бичиж тэмдэглэх зэрэг сурах арга барилд нь чухал нөлөөтэй юм. Иймд анги дэвших шалгалтыг энэ жил хийсэн түвшин тогтоох 2 удаагийн шалгалтын агуулга, чиглэлээр зохион байгуулна.  Доор өмнөх 2 шалгалтын сэдвийг жишээлэн харуулж байна.

2012.12.IY долоо хоног       

YII анги       40 минут 

ТТШ  хувилбар 3

зөв бичих чадвар

сонсож ойлгон тогтоох чадвар

бүлэглэх чадвар

1. Дараах эхийг  багш зөв тод 2 удаа уншиж сонсгоно. Дараа нь өгүүлбэр өгүүлбэрээр  зааглан хэлж өгч бичүүлнэ.                  

Хулангийн унага

Биднийг дөхөж очиход цангаж ундаассан нялх амьтан хөхөх юм эрж байхыг үзээд лонхонд ус хийж угжин тэнхрүүлэв. Тэгээд түүнийг шар модны бутнаас аргамжин салхины доод талд нь холхон нуугдаж унтаад өглөө нь үзвэл эх нь шөнө эргэж ирсэн нь мөрнөөс нь тодорхой. Гэвч дахин  ирэх эсэхийг тааварлахад бэрх

Тэр унага өдөр ирэх тусам бидэнд улам дассаар долоо хоносны хойно туурай нь хатаж гүйх харайх нь сайжран буудалласан цагт аргамжгүй бэлчээрлэн яваад, хүний дуудахад  гүйн ирдэг боллоо.

Ард талаас нь ойртвол өвдтөл өшиглөнө. Шөнийн цагт бол майханд орж унтаж байгаа хүмүүсийг гишгэн түйвээдэг болж билээ.

Ер нь хулангийн унага эхний арваад хоногт туурай нь хатуураагүй байдаг учир хатанги, хайрган говийн хөрсөнд хол явж чадахгүй, амархан улдаж, байн байн хэвтдэг.  Энэ мөч л унаганы ээжид хамгийн хариуцлагатай үе. Учир нь бүргэд, мазаалай, чоно гээд махчин амьтад нялх амьтнаар хооллохоор эрж хайж байдаг.

2. Дараах  цогцолборыг уншихын өмнө юу сонсож тогтоосноо дэвтэртээ буулган бичихийг анхааруулаад багш нэг удаа маш тайван зөв тод уншиж өгнө. Аль болох уг цогцолборт байгаа үг хэллэгийг тогтоож бичихийг зөвлөнө.

Оготнуудын ер бусын сонин ажил нэгэнт эхэлжээ. Шуудайнаас дөрвөн зүг, найман зовхист бяцхан жим гарч, тэр нь нэг нэг жижигхэн нүхэнд хүрч байв. Мэдэмхий бор шуудай дээр урд хоёр хөлөө өргөн ихэмсэг зогсоно. Тэд намаржин л олзоо зөөж завгүй байсаар өвлийг угтлаа. Үг -40

3. Дараах бүлэг үгсийн бичлэгийг ажиглаад доор өгөгдсөн үгсийг бичлэгийн ижил байдлаар нь бүлэглэж бичих даалгаврыг өгнө.Үгсийг самбарт бичих эсвэл олшруулж өгч болно.



сүлжилдэнэ

.....................

....................

хамхи

.......................

.......................

лаазал, найзал

....................

...................

хэрэглэ зэмлэ

....................

...................

оньсого

.....................

.....................

чацаргана

.......................

......................

дээвэрлэ, мушги, тарвага батгана, зулзага, сүүмэлзэнэ, тусал, барилдана ногтол, аньсага, улаалзгана, зууралцана,  торни, чагтага гүзээлзгэнэ, зурагла, товчил, давшина, янзага,   галла, нүхэл, харгана, цорги,  давхи, номло, алтаргана, халбага, сарни, урамшина, туурви   (30 үг)

2012.12.III долоо хоног       

YII анги       40 минут 

ТТШ 

хувилбар 2

зорилго

зөв бичих чадвар

сонсож ойлгох чадвар

бүлэглэх чадвар

үг, хэллэгийн утга ойлгож хэрэглэх чадвар

1. Дараах эхийг  анхааралтай сонсоод  зөв бичээрэй   /Багш 2 удаа зөв тод дуудан уншина. 3 дахь удаад утгат хэсэг, өгүүлбэрээр зааглан  хэлж өгч бичүүлнэ. /

Түүвэр өгүүлбэр

Цаг хугацаа сум лугаа адил. Өнгөрөх л юм бол эргэж ирнэ гэж үгүй. Цаг хугацаа бүхнийг хувиргадаг атлаа өөрөө эс гүйцэгдэнэ. Цамбагаравын ганган цагаан тэргүүнээс бөөн бөөнөөр асгаран буух цэнгэг сэрүүн салхи өдөржин наранд ээсэн асга хадны түмэн нугачаанд сэлгүүцэн бүлээцэхдээ тийнхүү өтгөрчээ. Номыг уншиж байхдаа би гайхан шагшиж, баярласандаа  болоод олон удаа босон харайсан шүү. Ингэж ойлгож уншдаг болоход хэчнээн цаг хугацаа хэрэгтэйг хүмүүс ер нь ойлгодоггүй. Ер нь хүн унших, үзэх, сонсох тусам цаашаа улам хялбар болдог зарчим бий. Олон удаагийн дасгал сургуулилтаар сайн үр дүнд хүрч болно. Үг -88

2. Дараах  цогцолборыг уншихын өмнө юу сонсож тогтоосноо дэвтэртээ буулган бичихийг анхааруулаад багш нэг удаа маш тайван зөв тод уншиж өгнө. Аль болох уг цогцолборт байгаа үг хэллэгийг тогтоож бичихийг зөвлөнө.

Оготнуудын ер бусын сонин ажил нэгэнт эхэлжээ. Шуудайнаас дөрвөн зүг, найман зовхист бяцхан жим гарч, тэр нь нэг нэг нүхэнд хүрч байв. Мэдэмхий бор шуудай дээр урд хоёр хөлөө өргөн ихэмсэг зогсоно. Тэд намаржин л олзоо зөөж завгүй байсаар өвлийг угтлаа.

3. Дараах үгсийн зөв бичсэн зүй тогтлыг ажиглаад  ижил бичлэгээр нь бүлэглэж бичээрэй.

А” хандив, авзага, янгир, хөөцөлдөнө, аньсага,   хөшилдөнө,  хундага, галбир, тарвага

“Б” савла, болжморын, үйлдвэрээс,  лаазал, нотол ,өгүүлбэрээс ,  хандал, тааварла, 

 4. Эсрэг утгатай үгийг олж бичээрэй.

“А” Буурал үстэй -                                лүгхийм халуун -                      уруудан явах-

“Б”замын  эцэст -                                  худал яриа-                              бутархай мөнгө-

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)