Бодит чадвар : БАГШ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛД

БАГШ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛД

БАГШ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛД

Боловсролын шинэчлэл нийгмийн бүхий л харилцаанд нөлөөлж суралцах үйл явц зөвхөн сургуулийн хүрээний асуудал байхаа нэгэнт больжээ.

Боловсролын харилцаанд оролцогч талуудын хамрах хүрээ, үйл ажиллагааны чиг хандлагад ч өөрчлөлт гарч боловсролын үнэлэмж нь нийгмийн эрэлт, хэрэглэгчдийн хэрэгцээ эрх ашигт илүүтэй чиглэх болж байна.

Аливаа хөгжлийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь хүний хөгжил гэдгийг эрдэмтэд судлан тогтоож энэ талаар янз бүрийн онол загвар боловсруулжээ.

Тухайлбал инновацийг хүлээж авах чадварын хөгжих орон зай нь тухайн багш сурган хүмүүжүүлэгч, хамт олноос орчны хэрэгцээг мэдрэх чадвар, бүтээлч чадавхийн байдлаар тодорхойлогддог байна.

Суралцах үйлийн конструктивист чиглэл нь суралцагчид өмнөх мэдлэгтээ түшиглэн өөрөө шинэ мэдлэг бүтээх учиртайг онцолдог бөгөөд энэ нь багшийн суралцах, хөгжих үйлэнд ч хамааралтай.

Хүний хөгжлийн хүчин зүйл нь насан туршдаа тасралтгүй суралцаж нийгэм соёлын шинэ шинэ чиг хандлагыг эзэмшихэд орших бөгөөд энэ явцын алхам бүрд бэрхшээлтэй учирч тэр нь хөгжих нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Өнөөдөр багшийн хөгжил ихэвчлэн гадны хүчин зүйлээс хамааралтай болж, зайлшгүй хөгжих “бэрхшээл” үүсдэггүй эсвэл тэрхүү “бэрхшээл”-ийг мэдрэхгүй байх, нөгөө талаар үүссэн нөхцөл ба бодит боломж / чадвар/-ийн эс тохироц зэргийг мэдрэхгүй байгаа нь “Та сургалтад оролц”, “Та унших хэрэгтэй” , “Та хөгжихгүй бол болохгүй нь” гэсэн хөндлөнгийн шахалт шаардлага аяндаа тавигдахад хүрч байна.

Энэ нь багшийн үйл ажиллагааг хөндлөнгөөс, бүүр дээрээс нь үнэлж багшийг “ загвар”т оруулан хөгжүүлэх гэдэг оролдлогын нөлөө байж ч мэднэ.

Багшийн үйл ажиллагаа нь элдэв бичиг баримт бүрдүүлэн дээрээс ирэх шалгалтад үзүүлэх, удирдлагадаа бүртгүүлэх зэрэгт илүүтэй чиглэх болж суралцах үйлэнд хандсан бүтээлч, өөриймсөг хандлага багасаж байгаа юм биш биз гэсэн эргэлзээ ч төрж байдаг.

Хэрэв багш өөрийн үйл ажиллагаандаа өөрөө дүн шинжилгээ хийж суралцах үйлийг хамтран явуулж чадвал алдаа оноо, амжилт бүтээлийнхээ мөн чанарыг ухааран мэдэх боломж бүрдэж энэ нь өөрийгөө хөгжүүлэх гол хүчин зүйл нь болох бизээ.

Суралцах үйлийн гол утга нь сургахад бус харин сурах үйлийг сурагчтайгаа хамтран явуулж “багш сурагч хоёр хичээл рүү хамтдаа” гэсэн зарчмыг хэрэгжүүлэхэд оршиж байгаа бөгөөд ингэсэн нөхцөлд багшийн тасралтгүй суралцах хэрэгцээ үүснэ.

Хамтран ажиллах арга ухаан гэж юу болох талаар эрдэмтэн Ч.Түмэндэлгэр, С.Нэргүй нар :

  • Сэтгэх чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ
  • Үүргээ ухамсарлах сэтгэл хөгжинө
  • Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөшүүрэг болдог
  • Хичээл заахаар сурагчидруу бус сурагчидтайгаа хамт хичээл рүү гэсэн зарчим үйлчилнэ

Энэхүү хамтран ажиллах арга ухаан багш сурагчдын харилцаанд гарах өөрчлөлтөөс үүднэ. хэмээн тодорхойлсон нь сурган хүмүүжүүлэх шинэ сэтгэлгээ зөвхөн өнөөгийн асуудал бус харин 80-аад оны үед ч яригдаж хийгдэж байсан асуудал юм. Гэвч хүн өөртөө үнэлгээ өгч чаддаггүй цорын ганц хөдөлмөр бол сурах хөдөлмөр байдаг гэж дээрх эрдэмтдийн тодорхойлсончлон багшийн хөгжил нь тасралтгүй сурч өөрийгөө мэдэрч байхаас үүдэлтэйг асуудлын үндэс болгон тавих хэрэгцээ өнөөдөр ч байсаар байна.

Багшаас тасралтгүй суралцах үйл ажиллагааг зохион байгуулахын тулд хөтөлбөрт сургалтаар бодит чадварын түвшинг дээшлүүлэх нь үр дүнтэй талаар зарим эрдэмтдийн санал, судалгаа байгаа нь бидний өнөөгийн нөхцөлд амжилтад дөхөх боломжийг нээж болмоор санагдана.

Хөтөлбөр сургалтаар хөгжих багшийн бодит чадварын түвшин ямар байгааг судалсан судалгааны нэг хэсгийг энд сонгон авлаа. /15-20 жил ажиллаж буй багш нарын хувьд/

үзүүлэлт

Сэтгэлийн тэнхээ

Эрүүл байдал

Оюуны чадамж

Амьдралаа авч явах чадвар

Бусадтай харилцах чадвар

индекс

0.74

0.48

0.49

0.70

0.82

Энэ судалгаанд монгол хэл, бага анги, математик, түүхийн мэргэжлийн багш нараас гадна сургалтын менежер, бүгд 67 хүн хамрагдсан болно. Уг судалгааг энэчлэн ажилласан жил бүрээр авч 200 багшийг хамруулсан юм.

15-20 жил ажиллаж буй багш нарын хувьд бодит чадварын индекс нь 0.65 байна. Эндээс үзэхэд багшийн бодит боломж дундаж түвшинд байгаа бөгөөд онцолж үзвэл эрүүл байдал, оюуны чадамжийн түвшин бага харагдаж байна. Оюуны чадамжийн үзүүлэлт дотроос гадаад хэлний чадварын бодит түвшин доогуур байгаагаас ерөнхий үзүүлэлтэд нөлөөлж байна гэж үзэх талтай.

Бие хүний хөгжлийг яв цав хэмжиж болохгүй ч нэг төлөв байдлаас нөгөө төлөв байдалд шилжин өөрчлөгдөж, шинэчлэл хийж байгаа хүнийг хөгжиж байна хэмээн үзэж болох юм.

Боловсролын шинэчлэл бол багшийн сэтгэлгээний шинэчлэл юм. Сэтгэлгээг гаднаас удирдан шинэчлэх гэсэн оролдлогоор үр дүнд хүрэх боломж тун эргэлзээтэй. Одоогоор хийгдэж байгаа багш нарт зориулсан олон төрлийн сургалт нь нэг ёсондоо ухуулан таниулах, ойлгуулах, мэдрүүлэхэд чиглэж байна. Багш бүр мэдэрч ухаарч авбал учир бий.

Хүн ер нь оюуныхаа тулах цэгийг зөв олбол сэтгэлгээнд нь ч, санаж сэдэхэд нь ч, улмаар сайн сайхан ажиллаж амьдрахад нь ч хязгааргүй боломжийг нээнэ.

Багш бүр өөр өөрийн өвөрмөц онцлогтой учраас асуудлыг шийдвэрлэх, аливаад хандах хандлага нь ч өөр өөр байх биз. Гэхдээ л багш бүрийн өөрийгөө мэдрэх, нээн илрүүлэх идэвхтэй оролцоо л боловсролын шинэлэлийн гол хүчин зүйл болно.

Багшаас шинэчлэлд хандах хандлага нь :

u шинэчлэлийг мэдрэх мэдрэмж,

u бүтээлч боломжоор илэрнэ. Бүтээлч боломж нь туайн хүний ажил гүйцэтгэхэд

хүрэлцэхүйц мэдлэг чадвар, оюуны чадавх бөгөөд үүнийг С.Ганбаатар

“бүтээгдэхүүн ба чадавх” хэмээн тун зөв тоьёолсон санагдана.

Дээрх хоёр хандлагыг инновацийг хүлээж авах чадварын хөгжих орон зайн үүднээс авч үзвэл:

А Дээд

Хэрэгцээг мэfдрэх чадвар

. II . IY

. I . III

В дээд

Бүтээлч боломж

I. Орчны хэрэгцээ, шинэчлэлт өөрчлөлтийг мэдрэх мэдрэмж, бүтээлч боломж хоёр нь доод түвшинд

II. Орчны хэрэгцээ, шинэчлэлт өөрчлөлтийг мэдрэх мэдрэмж сайн ч бүтээлч боломж /бодит чадвар/ сул

III бүтээлч боломж /бодит чадвар/ сайтай ч шинэчлэлт өөрчлөлтийг мэдрэх мэдрэмж сул

IY Орчны хэрэгцээ, шинэчлэлт өөрчлөлтийг мэдрэх мэдрэмж, бүтээлч боломж хоёр нь дээд түвшинд байх гэсэн үзүүлэлт харагдаж байна.

Багш нарын ажилд хандах хандлага, бүтээлч чанар, гүйцэтгэх чадвар харилцан адилгүй байдгийн учир нь дээрх хандлагатай холбоотой гэдгийг энэхүү графикаас харж болно.

Хэрэв ингэж үзвэл

Ё нэгдэх төлөвт байгаа хүнээс амжилт гарна гэхэд тун эргэлзээтэй,

Ё хоёрдахь төлөвт байгаа бол тун их хичээл зүтгэл, санаачлага шаардагдахаас гадна дэмжлэг ч хэрэгтэй байж мэднэ.

Ё Харин гуравдахь төлөвт байгаа бол сэтгэлгээгээ өөрчилж зөвхөн ажлын байртай байж цалин авах гэсэн зорилгоосоо татгалзах хэрэгтэй болно

Ё Дөрөвдэх төлөвт байгаа багш бол жинхэнэ манлайлагч мөн.

Багш өөрийгөө чухам аль төлөвт байгаагаа мэдрэх нь өөртөө тавих шаардлага, хөгжлийн чигээ тодорхойлох луужин болох учиртай.

Сургуулийн удирдлагууд ч нийт багшийн хэдэн хувь нь аль төлөвт байгааг мэдэж хүний хөгжлийн- багшийн хөгжлийн бодлого зорилгоо тодорхойлбол үр дүнтэй болно.

Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Ө.Цэндсүрэн

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Sunshine Tuya (зочин)

Уншиж сонирхлоо.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)