Бодит чадвар : Өөрийгөө удирдах чадвар

Өөрийгөө удирдах чадвар


Өөрийгөө удирдах чадвар

Өөрийн чадварыг үр ашигтай газарт ашиглах хүч

1. Цагийг удирдах чадвар

2. Санхүүг удирдах чадвар

3. Хэл яриагаа удирдах чадвар

4. Хандлагаа удирдах чадвар

5. Жинхэнэ авьяас чадвараа таньж мэдэх арга

DQ

Оюуны чадамж , сэтгэлийн тэнхээ, бие бялдрын дасгалжуулалтаар амьдралыг зөвөөр ухаарч, хэрэгжүүлэх аргуудыг суралцлаа. Зарчмыг нь ойлговол амьдралд үргэлж үүсэн гарч байдаг асуудлыг өөрөө зохицуулж, хянаж сурах чадвартай болно. Бүх талын боловсрол олгох 5 талт сургалтанд өөрийгөө удирдан авч явах 4 чухал зүйл байдаг.

Нэгдүгээрт: Цагаа хянах,

Хоёрдугаарт: Санхүүгээ хянах

Мөнгө болон цагаа хэрхэн зарцуулж буйгаар нь тухайн хүнийг дүгнэж болдог. Энэ хоёр тал дээр өөрийгөө хянах чадвартай байна гэдэг маш чухал.

Гуравдугаарт: Хэл яриагаа хянах

Дөрөвдүгээрт: Биеэ авч явах чадвар

Бодлоггүй хэлсэн үг бидний дотор юу байгааг бусдад харуулж байдаг учраас хэнэггүй хандаж болохгүй. “1 үгээр 1000 зоосны өр төлдөг” гэдэг үгийн утга нь үг яриа бидний харилцааг зохицуулдаг гэдгийг харуулж байдаг. Хэчнээн сайхан ярилаа ч тэрнээсээ огт өөрөөр амьдардаг хүмүүс ч байдаг. Хэл яриа болон үйл хөдлөл нь 1 зоосны хоёр тал гэж ойлгох хэрэгтэй. Энэ чадварыг эзэмшсэнээр бид: “Өөрсдийн боломж бололцоог шаардлагатай үед ашиглаж чаддаг.” болно. Миний хэлэхийг хүсэж буй гол зүйл нь яавал хүн өөрийнхөө авьяас чадварыг дээшлүүлж, аз жаргалтай, үнэ цэнэтэй амьдрахад тусалж болох вэ? Өөрөөр хэлбэл авьяас чадвараа дээшлүүллээ ч гэсэн түүнийгээ ямар ч хэрэггүй зүйлд ашиглавал үр дүнгүй болно. Хичээл зүтгэл гарган хөгжүүлсэн авьяас чадвараа зөв шаардлагатай газарт ашиглавал амьдрал илүү утга учиртай байх болно.

1. Цагийг удирдах чадвар

Хүнд нэр төр, алдар гавъяа, мэдлэг боловсрол,ажил мэргэжил, эрүүл бие гээд янз бүрийн хэрэгцээ байдаг. Гэвч эдгээр нь хүнийг зөв зохистой амьдрахад төдийлөн нөлөөлж чаддаггүй ажээ. Эрүүл саруул байсан бие нэг өдөр өвдөж болно, заримдаа нэг ч мөнгөгүй болох үе байдаг, нэр төр ч гэсэн нэгэн адил. Нэг өдөр мандаж байсан бол нэг өдөр гутан унаж байдаг.

Харин насан туршийн амьдралаа зөв авч явахад цаг ашиглалт хамгийн чухал юм. Цагийг хэдий чинээ зөв ашиглаж чадна төдий чинээ амьдралаа зөв зохистой авч явж чадна. Иймээс цаг бол бидний амьдралын үнэт эрдэнэ юм.

Бүх талын боловсрол олгох сургалт нь цагийг зөв зохистой ашиглан үр бүтээлтэй ажиллаж амьдрахад сургадаг.

Амьдралаа зөв авч явах чадваргүйгээс хүмүүс ихэвчлэн тодорхой зорилгогүй, ямар ч идэвх санаачлагагүй амьдардаг. Ийм хүмүүсийн хувьд амьдрал гэдэг бол утгагүй хоосон, бүр тамын орон мэт санагддаг тул тэднийг амьдрах чадвартай болгох явдал маш чухал.

Сүүлийн үеийн хүүхдүүдийг харж байхад яг робот шиг эцэг эх, багш нарынхаа хэлсэн зүйлээс өөр зүйлийг хийдэггүй. Тэд идэвх санаачлага гаргах талаар маш муу бөгөөд аливаа зүйлд төлөвлөгөө боловсруулж түүнийгээ биелүүлэх талаар хангалтгүй байдаг. Иймд хүүхдүүдэд 24 цагийг хэрхэн ашиглах талаар зааж сургах хэрэгтэй. Энэ нь ямар ч мэдлэг мэргэжлийг сурч эзэмшихэд хэрэг болно.

(1) Цагийг дээрээс харах (цагийг уртасгах)

Өглөө босоод ажилдаа явдаг, ажлаас ирээд телевиз үзэх, амралтын өдрөөр загасчлах гэх мэтээр аль тааралдсан зүйлээ хийдэг хүнийг цагийн үнэ цэнийг мэдэрдэггүй хүн гэж хэлж болох юм. Цагийн үнэ цэнийг мэддэг хүн юуг яаж хийхээ урьдчилан тооцож цагийн хуваарьт оруулж 7 хоног, сар, жилийн төлөвлөгөө боловсруулан, түүнийхээ дагуу амьдарч чадна. Гэхдээ ийм чадвар нь хүн хүний онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Тухайн өдрийнхөө цагийн хуваарийн дагуу амьдардаг хүн байхад 7 хоногийн төлөвлөгөөний дагуу амьдардаг хүн ч байдаг.

“Даймондкалла” хүний онцлог бол амьдралдаа туйлын зорилготой байж, түүндээ ямар аргаар яаж хүрэхээ тусгасан төлөвлөгөөнүүдийг боловсруулж чаддаг байх ёстой. Төлөвлөгөө боловсруулахдаа хийх ёстой ажлаа зөв хуваарилахын тулд ерөнхийгөөс нарийвчлан тодорхойлох чадвартай байх хэрэгтэй.

Жишээлбэл: Эрэгтэй хүн бол гэртээ аав, нөхөр, ажил дээрээ албан хаагч гээд олон үүрэгтэй байдаг. Энэ бүх үүргээ /ерөнхийд нь харах/ тэнцвэртэй биелүүлэхийн тулд нарийвчилсан туслах төлөвлөгөөг /нарийвчлан тодорхойлох/ боловсруулна. Хэрвээ ингэж чадахгүй бол цөөн тооны үүрэгт хамаг хүч төвлөрч бусад үүргийг орхигдуулахад хүрнэ. Иймд бүх талын боловсрол олгох сургалт нь “Цагийг уртасгах” талаар тусгай сургалт явуулдаг.

Үр дүнгүй өнгөрөөдөг цагийг ашиглаж сурах нь

Өдрийн цагийн хуваарийг гаргахдаа цагийг урьдчилан тооцоолох нь өмнө ашиглагдахгүй байсан цагийг ашиглах боломжтой болгодог. Та өөрийгөө өдөрт хэчнээн цагийг дэмий өнгөрөөдөг гэж бодож байна? Хэд хэдэн судалгаанаас харвал ихэнх хүн өдөрт 18-22 цагийг бодит үйл ажиллагаандаа зарцуулдаг гэжээ. Энд хэчнээн завгүй хүн байлаа ч хоногт доод тал нь 2 цаг, дээд тал нь 6 цагийг ямарч үр ашиггүй өнгөрөөдөг гэдгийг харуулж байна.

Уншигч та өөрийгөө ямар байдалд байгааг мэдэхийг хүсч байгаа бол дараах хүснэгтэнд ашигладаг ба ашиглагддаггүй цагаа бичнэ үү? Ашигладаггүй цагт алжаал ядаргаагаа тайлах амралтын цаг, найз нөхөдтэйгөө нөхөрлөх цаг, телевизээр сонирхсон нэвтрүүлгээ үзсэн цаг зэргийг оруулахгүй. Зөвхөн юу ч хийхгүй хий дэмий хоосон өнгөрөөсөн цагийг бичнэ.

Бүгдийг бичсэний дараа бүх үйлдэлдээ зарцуулсан цагийн нийлбэрийг гаргаж үзээрэй. (Үйлдэл тус бүр дээр ашигласан цагаа зөв гаргасан бол ашиглаагүй цагийг гаргаж болно)

(Хүснэгт3) Өдрийн цаг ашиглалт

Ашиглахгүй өнгөрөөдөг цагаасаа ядахдаа 30 минутыг ч гэсэн ашиглаж чадвал маш их ажлыг амжуулж болох юм. Хөгжим тоглож сурмаар байгаа хүн хөгжим сурахдаа, компьютер сурмаар байгаа хүн компьютер сурахдаа, ном уншмаар байгаа хүн ном уншихдаа энэ цагуудыг ашиглавал үнэхээр үр дүнтэй байх болно. Бидэнд өгөгдсөн цаг бол ахар богино хугацаа. Иймд богино хугацаанд үр дүнтэй ажиллаж амьдрахын тулд цагийн хуваарийг баримтлах нь чухал.

“Даймондкалла” хүн бол хоногийн 24 цагийг 25 цаг болгож ашиглаж чаддаг байх ёстой.

(2) Цагийн хуваарийг юунаас эхэлж төлөвлөх вэ? (цагийг чанаржуулах)

Цагийг үр дүнтэй ашиглахын тулд өдөр тутмын цагийн хуваарь гарган амьдралдаа мөрдөх нь зүйтэй. Тэгснээр ямар ажлыг эхэнд нь ямар ажлыг дараа нь хийх вэ? Юунд гол хүчээ төвлөрүүлэх вэ? гэдгийг тооцож сул цагуудыг үр дүнтэй ашиглах боломжтой болдог. Цагийн хуваарь гаргахдаа тэдэн цагт босно, тэдэн цагт цайгаа ууна, тэдэн цагт ажилдаа явна гэж биш хамгийн эхлээд юунаас нь эхэлж хийх вэ? гэдгээ бодно.

Бүх талын боловсрол олгох сургалт нь хүнд байх ёстой хамгийн эрхэм нандин чанар бол зөв сэтгэл гэж үзэж байна. Нэг оюутан өөрийнхөө амьдралын хамгийн нандин чухал зүйлийг эрдэмтэн болох явдал гэж үзээд энэ зорилгодоо хүрэхийн тулд өдөр шөнөгүй хичээл хийдэг байлаа гэж бодъё. Гэтэл энэ нь өрөөсгөл зүйл ажээ.

Эрдэмтэн болохын тулд зөвхөн хичээл сайн хийх биш, эрдэмтнээс гадна өөрийгөө хүн гэдгээ ойлгох хэрэгтэй. Хүнд зөвхөн хичээл хэрэгтэй гэж үү? Үгүй юм. Хичээл бол нэгэн төрлийн ажил. Хүн хүн байхын тулд зөв сэтгэлтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүнд байх ёстой хамгийн эрхэм чухал зүйл бол зөв сэтгэл юм. Иймээс өдрийн төлөвлөгөө гаргахдаа ямар нэгэн ажлаас биш, тухайн өдрийн сэтгэл зүйг бэлдэхээс эхлэх хэрэгтэй. Жишээлбэл:

6:00-6:30 чимээгүй цаг

6:30-6:40 өглөөний гимнастик

6:40-6:50 гар нүүрээ угаах гэх мэтээр төлөвлөх юм.

Ихэнх хүмүүст цагийг удирдах чадвар дутмаг байдаг учраас цагийг үр дүнтэй ашиглаж чаддаггүй. Цагийг удирдахын ач холбогдол нь илүү эрх чөлөөтэй амьдрах боломж олгодог. Шинжлэх ухаанд “Чөлөөт энергийн онол” гэж байдаг. Энэ нь А гэдэг материалын бүх энерги 300, Б гэдэг материалын бүх энерги 500 байж гэж бодъё. Тэгвэл А материал өөрийгөө удирдахдаа 200 хүч зарцуулдаг бөгөөд чөлөөт энерги нь 100 бол Б материал өөрийгөө удирдахдаа 450 хүч зарцуулдаг бөгөөд чөлөөт энерги нь 50 байна. Эндээс харахад бага бүтэц ашиглаад 100 г олох том нүсэр бүтэц ашиглаад 50 олох хоёрын аль нь илүү ашигтай байх нь хэнд ч тодорхой юм.

Тиймээс бидний амьдралд чухал зүйл нь чөлөөт энерги юм. Цагийг удирдах гол ач холбогдол нь чөлөөт цагийг нэмэгдүүлж тэр цагйиг илүү үр дүнтэй ашиглан өөрийгөө хөгжүүлэх явдал юм.

Тэмдэглэл хөтлөх нь давуу тал ихтэйг хүн бүр мэднэ. Тэмдэглэл хөтлөхөд бид юунд гол анхаарлаа хандуулах вэ гэдэг хамгийн чухал юм. Бидний хүүхэд байх үеийн төлөвлөгөөг уншвал үнэхээр инээдтэй. Хүүхэд бол өглөө боссоноос орой унтах хүртэл юу хийснийг дэс дараалан бичсэн байдаг. Харин бидний одоо өгүүлж байгаа төлөвлөгөө бол бидний өдөр тутмын амьдралд байгаа дутуу дулимаг, алдаатай сул талыг олж илрүүлэн өөртөө асуулт тавьж засч залруулах боломж олгодог байх ёстой.

Бидэнд өгөгдсөн 24 цагийг хэр ашигтайгаар зарцуулдаг вэ? гэдгийг тооцоолох хэрэгтэй юм. Тэмдэглэл хөтлөснөөр өдөр бүр өөрийн зорилгынхоо дагуу амьдралаа удирдаж чадаж байна уу? гэдгийг харж болно.

2 Санхүүг удирдах чадвар

Мөнгийг хэрхэн зарцуулж байгаа нь амьдралаа авч явах чадварын нэг чухал шалгуур юм. Үнэндээ бидний амьдралд мөнгө хэрэгтэй байдаг. Магадгүй нийт цагийн 80 хувьд нь мөнгөтэй холбоотой бодол бидний санааг эзэмддэг гэж хэлэхэд ч хилсдэхгүй байх. Яаж мөнгө олох вэ? юунд зарцуулах вэ? хэдийг нь хадгалах вэ? гээд дандаа мөнгөний талаар санаа зовж амьдардаг. Бүх талын боловсрол олгох таван талт сургалтын хүрээнд мөнгөтэй хэрхэн харьцах, хэрхэн зарцуулах талаар 2 зарчмыг танилцуулж байна.

Мөнгөний үр ашгийг дээшлүүлэх нь

Мөнгөний үр ашгийг дээшлүүлхийн тулд дэмий зүйлд мөнгийг зарцуулахгүй байх нь зүйтэй. Хэрэгтэй зүйлээ жагсаан бичээд түүн дотроосоо зайлшгүй шаардлагатай байгаа зүйлийг олж тогтоогоод худалдаж авах нь хамгийн зөв арга юм.

Үнэ цэнэтэй зүйлд мөнгийг зарцуулах нь

Цагийг дэмий өнгөрөөдөг хүн амьдралаа авч явах чадвар дутмаг байгааг харуулдгийн адил хэрэгцээгүй дэмий зүйлд мөнгийг зарцуулах нь мөн л амьдралаа авч явах чадвар дутмаг байгаагийн нэг тод илрэл юм. Иймээс бид хамгийн чухал хэрэгцээтэй зүйлд мөндгөө зарцуулах чадвартай байх хэрэгтэй.

3 Хэл яриагаа удирдах чадвар

Үг алдвал барьж болдоггүй үхэр алдвал барьж болдог

Бид сэтгэгдлээ бусдад хэл яриагаар дамжуулан илэрхийлдэг. Бидний амнаас өдөрт бараг хорин мянга гаруй үг усны урсгал шиг тасралтгүй урсан гарч байдаг. Үг бол хүнийг алж ч чадна аварч ч чадна. Тэгвэл үг хэлээ хэрхэн захирч болох вэ?

Ярихаасаа өмнө сайн сонсох хэрэгтэй

Хамгийн үр дүнтэй ярилцлага нь сайн сонсохоос эхэлдэг гэдгийг хэн бүхэн сайн мэднэ. Гэр бүлд байгаа харилцан яриаг ажиглаад харах юм бол эцэг эхчүүд хүүхдэдээ хандсан яриа нь ихэнхдээ амжилтгүй болох нь цөөнгүй. Яагаад гэвэл тэд хэт үглэж яншихаас гадна хүүхдийн чин сэтгэлээсээ сонсох гэсэн хүсэл эрмэлзлэлийг төрүүлэхүйц зүйлийг ярьдаггүй. Бас хүүхдээ болон бусдыг сонсож сураагүйгээс харилцаа муудах нь ч бий. Зөвхөн чихээ тавьж сонссоноор сайн сонсож чадах уу? Огт үгүй. Иймд бусдын ярихыг сайн сонсох аргыг танилцуулъя.

Бусдын үгийг сайн сонсох арга

  1. Оюуны чадвар чухал

· Зөв шийдвэр гаргах чадвар баймааж харилцагчаа ойлгож чадна.

· Объектив, субъектив чадвар хэрэгтэй. Бусдын үг бодол санааг сонсохгүйгээс өөрийн үг, бодол санааг тулгаад байвал энэ нь харилцан сайн яриа болж чадахгүй.

  1. Сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал

a. Энэ нь харилцагч талдаа өөрийнхөө чин сэтгэлийн үгийг зөв илэрхийхэх чадварыг хэлдэг.

  1. Бие бялдрын тэсвэр хатуужилтай байх нь чухал

· Харилцагч талынхаа яриаг хүлээцтэй сонсож чадах чадварыг хэлдэг.

  1. Бусадтай харилцах чадвар чухал

· Харилцагч талдаа нээлттэй чөлөөтэй байхыг хэлнэ.

Жинхэнэ сонсогч болох нь 5 талт боловсролын зарчмын дагуу үргэлж өөрийгөө хөгжүүлсний үр дүн юм

Ойлгоход энгийн хялбар үгээр товчхон ярих нь

Харилцагч хүнийхээ яриаг сайн сонссоны дараа өөрийн бодол санааг илэрхийлэх чадвар хэрэгтэй. Хуралд илтгэл тавих юм уу, лекц унших, оройн хоолон дээр найз нөхөдтэйгөө ярилцаж байхдаа өөрөө өгүүлэгч болсон тохиолдолд дараах 4 зүйлийг анхаарах хэрэгтэй.

1. Ярианы агуулга чинь сонсоход энгийн амархан байх ёстой. Зарим нэг хүний яриа ойлгомжгүй тодорхой бус байдаг. Энэ нь өөрийн хэлэх гэсэн санааг сонсогч этгээдэд ойлгуулж чадахгүйд хүргэдэг.

2. Яриа чинь маш сонирхолтой байх ёстой. Ингэснээр та харилцагчаа хөгжөөж чадна.

3. Хэлэх гэсэн санаагаа маш товч тодорхой илэрхийл. Нэг үгээ дахин давтаж сул үг их хэрэглээд байвал харилцагч чинь яриандаа анхаарлаа төвлөрүүлж чадахгүй.

Дээрх гурван зүйлийг хэрэгжүүлснээр яриа чинь төгс болчихгүй. Ярьж байгаа зүйл чинь гүн гүнзгий утга агуулгатай өгөөжтэй байх ёстой. Энэ нь өөрийн ярьж байгаа зүйлийн утга учрыг төрсөн болон зорьсон санаагаа мэдэх чадварыг хэлдэг. Өөрөөр хэлбэл ярьж байгаа зүйлийнхээ мөн чанар утга учрыг мэдэхгүй байвал хэчнээн энгийн үгээр сонирхолтой товчхон ярьсан ч яриа чинь гүн гүнзгий үр өгөөжтэй байж чадахгүй.

4 Хандлагаа удирдах чадвар

“Бүх талын боловсрол олгох 5 талт сургалт” нь хувь хүний өөрчлөлтөөр дамжуулан нийгмийг өөрчлөх зорилготой. Даймонд Калла хүн нь орчныг өөрчилж чаддаг, шинэчлэх өөрчлөх чадвартай байх ёстой. Дэлхийн түүхийг өөрчилсөн агуу хүмүүс дотор цагийг үр дүнгүй өнгөрөөж төлөвлөгөө зорилгогүй амьдарч байсан хүн бараг байхгүй. Өөрийгөө болон амьдралаа авч явах чадвар нь эцэстээ сэтгэлийн тэнхээ, эрүүл чийрэг бие бялдар, оюуны чадамж, бусадтай харилцах харилцаа гэсэн бүхий л талаар нөлөөлж чадна. Тэгвэл өөрчлөлт шинэчлэлт нь хэзээ явагддаг вэ? Чадвартай хүмүүс даруу байх үед өөрчлөлт шинэчлэлт явагддаг. Ихэнх нь хүч чадал, эрх мэдлээс өөрчлөлт шинэчлэлт эхэлдэг гэж үздэг. Мөн аливаа нэг байгууллагад өөрчлөлт шинэчлэлт хийхэд эрх мэдэл хэрэгтэй гэж үздэг. Түүхээс харахад өөрчлөлт шинэчлэлт нь чадвартай атлаа даруу хүнээр дамжин ирдэг. Даруу хүн үргэлж нээлттэй байдаг учраас тасралтгүй өсч байдаг. Тодорхой хэмжээний чадвартай өндөр байр сууринд байдаг хүмүүс амархан унадаг. Учир нь тэд өөрсдийгөө сурч мэдэх шаардлагагүй, би бараг бүгдийг мэддэг гэж үздэгтэй холбоотой. Харин даруу хүн үргэлжид сурч мэдэх хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг. Эцэст нь хэлэхэд ийм л хүмүүс орчноо өөрчилж чадна.

Үйлчлэл, Эмх цэгц, Хэрэгжүүлэлт

Даруу зантай бөгөөд нээлттэй хүний амьдралын хандлага нь дараах гурван зүйлээр илэрхийлэгдэнэ.

1. Үйлчлэлийн хандлага-үйлчлэх нь настай хүн залуучуудад, эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүй нэгэндээ, хүч чадалтай нь хүч чадалгүй нэгэндээ, мөнгөтэй нь мөнгөгүй нэгэндээ найр тавин туслаж дэмжиж байхыг хэлж байгаа юм. Жинхэнэ үйлчилдэг хүн бол өөрийгөө дор тавьж ямар ч үед хэнтэй ч эвсэж зөрчилдөхгүй байж чаддаг юм. Мэдээж бусдад үйлчлэх нь маш хэцүү. Ялангуяа сургуульд багш нь оюутандаа, компанид захирал нь ажилчиндаа үйлчлэх нь амаргүй боловч ингэж үйлчилж чадсан газар заавал өөрчлөгдөнө.

2. Эмх цэгцийн хандлага-доод ажилтан нь дээрх албан тушаалтандаа дуулгавартай үйлчлэх хэрэгтэй юм. Хэрэв эмх цэгц байхгүй бол тэр газарт өөрчлөл ирж чадахгүй юм. Дээд албан тушаалтан нь доод албан тушаалтандаа үйлчилдэг шиг доорх албан тушаалтан нь даргадаа захирагдан үйлчлэх хэрэгтэй юм.

3. Хэрэгжүүлэлтийн хандлага-энэ нь дээрх хоёр үйлчлэлийг ямар нэгэн үр дүнд хүртэл чармайх хандлага юм. Зарим хүн маш сайн ярьдаг хэрнээ амьдрал нь өөрчлөгдөхгүй байдаг нь хэрэгжүүлэлт байхгүй байгаа хэрэг юм. Тиймээс хэрэгжүүлэлт маш чухал гэдгийг анхаарах хэрэгтэй.

5 Жинхэнэ авьяас чадвараа таньж мэдэх арга

Өөрийн амьдралын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээсээ өмнө жинхэнэ авьяас чадвараа зөв олж тогтоох хэрэгтэй. Авьяас чадвар гэдэг нь өөрийн ажлын үр дүнгээс мэдрэх сэтгэл ханамж юм. Хүн угаасаа л чаддаг ажлаа хийхдээ баяр хөөрийг мэдэрдэггүй. Харин хийж чадахгүй боловч хийхийг хүсч байгаа ажлаа хийгээд түүнийхээ үр дүнг хараад баярлаж хөөрөх нь сэтгэл ханамж юм. Жишээ нь төгөлдөр хуур их сайн тоглодог нэгэн, биологийн багш болохыг маш их хүсч байжээ. Гэтэл түүний ойр дотныхон болоод найзууд нь түүнийг төгөлдөр хуурч бол хэмээн ятгадаг байж. Харин түүний хувьд төгөлдөр хуур бол ердөө л хобби. Түүний чин хүсэл нь биологийн багш болох юм. Тэрээр багш хийвэл аз жаргалтай, сэтгэл хангалуун байж чадах уу? Төгөлдөр хуурч болох нь илүү аз жаргалтай байх уу? Мэдээж биологийн багш хийвэл тэр баяр хөөртэй, сэтгэл хангалуун байж чадна.

Тиймээс өөрийн авьяас чадварыг нээж илрүүлэхдээ би хийхдээ илүү аз жаргалтай сэтгэл хангалуун байдаг вэ? гэдгийг зөв олох хэрэгтэй.

Хүүхдүүд дунд сургуульд суралцах явцдаа авьяас чадвараа олж илрүүлж чадвал цаашдын зорилго нь тодорхой болж суралцах үйл ажиллагаа нь илүү үр бүтээлтэй болох юм. Ийм боломжийг “Бүх талын боловсрол олгох 5 талт сургалтын зарчим бидэнд олгодог.

АНУ-ын Сролиблотникийн эрдэм шинжилгээний хүрээлэнд элссэн 2500 орчим оюутнаас судалгаа авчээ. Уг судалгааны дүнд дээрх оюутнууд хоёр хэсэгт хуваагдсан байна. Асуулт нь та энэ мэргэжлээр суралцахдаа өөрийн хүсэл сонирхлын дагуу элсэн орсон уу? эсвэл цалин хөлс, хангамж, орчны нөхцөл нь хэрэгтэй байсан учраас элсэн орсон уу гэдэг асуулт байв. Тэдний 2100 нь буюу 84 хувь нь цалин хөлс, орчны нөхцлөөс нь болж элссэн гэж хариулсан бол 16 хувь буюу 400 нь өөрийн хүсэл сонирхлын дагуу орсон гэж хариулжээ.

20 жилийн дараа дээрх төгсөгчдөө дахин судлахад 2500 төгсөгчөөс 102 нь зуун саяас илүү хөрөнгө хуримтлуулж чаджээ. Тэдний 100 нь өөрийн хүсэл сонирхлын дагуу элсэн суралцагсад байсан бол ердаа 2 нь цалин хөлс хийгээд орчны хангамжийг харж мэргэжлээ сонгосон төгсөгчдөөс байжээ. Энэ баримтаас үзэхэд хүн өөрийн хүсч мөрөөдсөн мэргэжлээрээ суралцсан нь илүү үр дүнтэй амьдарсныг харж болно. Хүсэл мөрөөдлийнхөө дагуу мэргэжлээ сонгож чадсан хүн цаг үргэлж өөрийгөө хөгжүүлж урагш дэвшин ирээдүйрүү тэмүүлж байдаг. Хүссэн зүйлдээ тэмүүлж сурч боловсрох тусам албан тушаал нь ахиж хөрөнгө зоорь нь ч нэмэгдсээр байдаг аж.

Харин нөгөө хэсэг нь яасан бол тэдний санасан шиг мөнгө ч хуримтлагдаагүй, орчны нөхцөл нь ч тэдний сэтгэлийг дүүргэж чадаагүй.

Хүний амьдрал гэдэг ганц л тохиолддог зүйл. Ганц тохиолдсон амьдралдаа хүссэн мэргэжлээрээ суралцаж сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй юм.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
purevjargal (зочин)

Nadad mash ih taalagdlaa sonirholtoi medelel niitellsend bayarlala bagsha

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)