Бодит чадвар : Багш нарын бүтээл

Багш нарын бүтээл

Өмнөх үг

Мэргэжил нэгт нөхдийнхөө дунд “40 ийн Чука” гэж даруухан нэрлэгддэг эгэл жирийн атлаа энгүй нуугдмал авьяастай, дэндүү эх оронч үзэлтэй, тэгээд бас ихэмсэг бардам оршихуйтай Чулуунбаатар багшийнхаа “Омгорхол ба харуусал” шүлэгт задлал хийхээр зориг шулуудсан маань хожим бодоход надад ахадсан гэлтэй. Гэвч “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”гэдэг монгол ухаан байдаг болохоор нэг талаар найзаа сурталчлах, нөгөө талаар утга зохиолыг шимтэн судалдаг мэргэжил нэгт нөхдийнхээ саналыг сонсохоор нийтийн хүртээл болгож байгааг минь хүлээн авна уу?

Хан хошууд овогт Намжилсамбуугийн Чулуунбаатар

“Омгорхол ба харуусал” шүлэг

Дэрс дэвссэн энгэрийг ижий минь надад бэлэглэсэн

Дээгүүр нь цэлийх тэнгэрийг эцэг минь надад хайрласан

Дэргэдүүр нь урсах голыг өвгөд минь надад үлдээсэн

Дээлэндээ багтахгүй омгийг монгол минь надад өвлөсөн

Дэлхийн талыг эзэгнэсэн чингисийн алдар сууг

Дэлгэр танхи орны баатарлаг эрсийн түүхийг

Дээрхийн гэгээнтэн гэмээр говийн догшин хутагтыг

Дэрчгэр багахан банди нар өнөөдөр мартах ёсгүй ээ!

Цэцэг дэлгэсэн талд дураар дургих шувууд нь

Цэнхэр магнаг хөнжилд зоргоор умбах болгонд

Цэвэр ичимтгий ааль нь цэн цэнгээр алдарч

Цээлхэн ардын дуу нь алд алдаар сэмрэх нь ээ...

Од шүүрэх болгонд аз ирлээ гэж битгий бод

Онгод уймрах цагт тэд хуурлаа гэж битгий сана

Олон өдрийн тоонд орчлон өөрөө өөрчлөгдөнө

Орвог хошууны оройд бодлоо бэлчээж учирла...

2008-03-05

04 цаг О4 мин

Шүлгийн сэдэв: Түүний шүлэг орших эс оршихын диалектик,алдас айлдал хоёрын цогц гэж бодогдоно.Эцэг өвгөдөөс заяасан эх нутгаараа бахархан омог бардам оршин байхад хойч үеийнхэн мааньшүлэгчийн хэлснээр дэрчгэр багахан банди нар унаган төрхийг алдагдуулж байгаад харамсаж байгаа тухай өгүүлсэн учир “Эх орон”-ы сэдэвт гэж үзэх үндэстэй байна.

Шүлгийн утга: Хүнд эцэг эх ганцхан удаа заяадаг шиг эх орон бас ганц л заяадаг. Ганцхан заяах эх нутгийнхаа үзэсгэлэнт байгаль,өв соёлыг хамгаалан өнө удаан орших чин хүсэл бол зохиолын хамгийн гол санаа юм. Баатарлаг эрсийн түүх, дэлхийд хосгүй уртын дуу... алд алдаар сэмрэх ёсгүй.

Төрөл зүйл:Бодит юм үзэгдлээс үүссэн санаа бодол,сэтгэгдлээ яруу найрагч өөрийн зүгээс өчин илэрхийлэх хэлбэрээр бичигдсэн учраас уянгын зохиол гэж үзүүштэй. Мөн богино хэмжээний шүлэглэсэн бүтэц нь ч уянгын яруу найраг болохыг батлан харуулж байна.

Уран зохиолын зорилго: Уран зохиолын тусагдхуун нь хүн байдаг учраас , гол зорилго нь хүнийг танин мэдүүлэх,хөгжүүлэх,хүмүүжүүлэх,баясгахаас ангид байх ёсгүй.Н.Чулуунбаатарын “Омгорхол ба харуусал”шүлэг нь хойч үеийнхэнд эх орноо хайрлах,түүгээрээ бахархах ,улмаар хамгаалах үзэл ухамсар суулгахаас гадна өөрийгөө болон амьдралын утга учрыг эргэцүүлэн бодож бясалгахад туслахуйц шүлэг болжээ.Үүнийг бид сурагчдадаа зорьсон санаа гэж заадаг

Шүлгийн хэл:

1.Зохиолын эрхин үйлдэгчид маш өвөрмөцөөр дүрслэгджээ.Энэ хэнийг хэлэв?Үүний цаана хэн байна? гэж бодогдуулж байгаад л шүлгийн хэлний учир орших ажээ. Дэрчгэр жаахан банди нар гэдэгт хэн хэн багтах вэ? Цэцэг дэлгэсэн талд дураар дургих шувууд гэсэн төлөөллийн цаана олон охид байна уу?даа гэсэн бодол төрнөм. Ингэж далдалж нэгийг бодогдуулж байгаад л шүлгийн хэлний өвөрмөц тал орших буюу.

Зохиолын уран сайхан:

1.Шүлгийн эхлэл хэсгийн...... бэлэглэсэн,..... хайрласан,.....өвлөсөн,.....үлдээсэн...гэсэн үгс нь холбоц ба ерөнхий аялгыг тодотгожээ.Шүлгийн айзам,эгшиглэл зүйн онцлог болж нэгэн хэмнэлд захирагдаж байгаа учир бадаг хэмээх ойлголтыг онолын хувьд улам товойлгох ажээ.Бадаг бүр нь ерийн холбоцтой байх буюу эхний бадгаас сүүлчийн бадаг хүртэл уншихад хэмнэл улам чангарч тушаах аястай болж ямар нэгэн далд “Хашхираан “ мэдрэгдэх бөлгөө.

2.Шүлгийн нэр сэдэв “Омгорхол ба харуусал” нь зохиогчийн сэтгэл санааны аяс байдлыг мэдрүүлж байгаагаараа онцлог болжээ.

3. ... Цэцэг дэлгэсэн талд дураар дургих шувууд нь

Цэнхэр магнаг хөнжилд зоргоор умбах болгонд

Цэвэр ичимтгий ааль нь цэн цэнгээр алдарч

Цээлхэн ардын дуу нь алд алдаар сэмрэх нь ээ...

Энэ бадгийг уншихад Дандин”Зохист аялгууны тайлбар толь”д өгүүлсэн байдаг “Дүрстний дүрст чимэг” гэгч аргаар бичигдээ юү дээ? гэсэн бодол төрсөн юм.

Нэгэнтээ дүрсэлсэн зүйлээсээ бас цааш уламжлан дүрс гаргаж өгүүлэх аргыг “Дүрстний дүрст чимэг” гэдэг.Шувууд ,хөнжил,хүний ааль,цээлхэн ардын дуу...гэх дүрслэлүүд нэг нь нөгөөгөөсөө төрж гарч байгааг анзаарна уу?

4. Дээрх бадагт өөрөөр нэрлэх урлаг буюу “Төлөөлөх ур маяг”ийг үзүүлжээ.Цэнхэр магнаг хөнжилд зоргоор умбаж,цэвэр ичимтгий аалиа цэн цэнгээр алдаж суух шувуу байх уу? Шувуугаар юуг төлөөлүүлсэн юм бэ? Миний ухаарснаар олон охид,бүсгүйчүүдийг төлөөлжээ.Хоорондоо ямар ч төсөөгүй зүйлсийг гадаад дотоод аль нэг шалтгаант холбоогоор харилцан шүтэлцсэнээр нь хамааруулж нэгийг нөгөөгөөр нь орлуулж хэлэх нэг янзын уран яруу хэрэглүүрийг төлөөлөл гэдэг.Алд алдаар сэмрэх ардын дуу монгол утга соёлын томоохон төлөөлөл болж байгаа нь тодорхой .Дэндүү их эрх чөлөө,туйлшрал,бодлогогүй алхам нь ёс заншил,үндэсний бахархлаа уландаа гишгэхэд хүргэж байгаад эмзэглэж явдаг зохиогчийн дотоод эмзэглэлийг энэхүү бадгаас л мэдэрнэм.

.Шүлгийн ардач чанар:

А.Эх орон гэдэг амин чухал сэдвийг хөндсөн.

Б.Дүрслэн үзүүлж буй зүйл нь цаг үе нийгмийн шаардлагад нийцсэн .Өөрөөр хэлбэл уран сайхны үнэн нь бодит амьдралын үнэнд ойр.

В.Нийгмийн дэвшилттэй үзлийн үүднээс бичигдсэн

Г.Уламжлал,ёс заншил,түүх үндэсний соёлын тухай өргөн хүрээтэй асуудлыг хамарсан. Д.Нийгмийн нийт гишүүдэд ойлгомжтой хэлээр бичигдсэн ....зэргээс үзвэл нэлээд ардчилсан шүлэг болжээ.

Алтан Овооныхоо өвөр бэлд Дагшин булагийн тунгалаг рашааны хөлд нутаг усаа хайрлахуйн учрыг тунгаасан яруу найрагч ,Хан хошууд овогт Чулуунбаатарын цэц бэлгүүний ундрага нь Оргихын булаг шигээ үргэлж оргилж байх болтугай.

Ирээдүй цогцолбор 1-р ахлах сургуулийн

МХУЗ багш Т.Шижиртуяа

2013- 06- 06

Утас:86033839 91146976

Асуулт даалгавар

1.Шүлгийг бичиж дуусгасан цаг хугацааг ажиглаарай.О4 цаг !!! “Үүр шөнө хагацаж ,

үнэг туулай шогших цаг”аар шүлгээ бичиж дуусгасан байна шүү дээ.Бид 04 цагт юу хийдэг билээ ?

2.Зохиолын орон зай цаг хугацааны асуудлыг тодорхойлоорой.Зохиолд дүрслэгдэх

Орвог хошууны орой ...аль аймгийн аль нутагт байдаг вэ?

3. ... Од шүүрэх болгонд аз ирлээ гэж битгий бод

Онгод уймрах цагт тэд хуурлаа гэж битгий сана

Олон өдрийн тоонд орчлон өөрөө өөрчлөгдөнө

Орвог хошууны оройд бодлоо бэлчээж учирла... тод хараар бичсэн үгсийн утгыг тайлбарла. Утга шилжүүлэх ёсоос бүтсэн эдгээр үгс шүлгийн хэлийг тодорхойлоход ямар үүрэгтэй байна вэ?

4.Шүлгийн талаар сэтгэгдлээ блогийн хуудсанд заавал бичээрэй.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
отгон (зочин)

Шүлгийн санаа болоод ур маягийг ингэж задалж ойлгох багш нар

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)