Бодит чадвар : Та нарын арга туршлага хэрэгтэй байна даа

Та нарын арга туршлага хэрэгтэй байна даа

Нэгдүгээр улирлын амралтаар нэгдсэн журмаар хойшилсон семинаруудыг ойрын хугацаанд хийнэ. Энэ сургалтууд үндсэндээ өнгөрсөн жил та бидний хэлэлцэж тохирсноор нэг хэсэг нь үнэлгээний, нэг хэсэг нь арга зүй, нэг хэсэг нь судалгааны, нөгөө нэг хэсэг нь сургалтын хөтөлбөрийн гэсэн 4 чиглэлээрээ болохоор ерөнхийдөө төлөвлөсөн байсан юм.

БМДИ-ийн сургалт явах болсон тул хойшилсон шүү дээ. Дээрх чиглэлүүдээр сургагч багш нар маань бэлтгэлээ хангасан байгаа. Тун удахгүй хугацааг  хэлье.

Харин багш нартаа санал болгох зүйл маань гэвэл дараах чиглэлээр арга туршлагаа бусдадаа түгээнэ үү? 

1. Сурагчдын алдаагүй бичихэд нь тохиолддог бэрхшээлүүд, түүнийг арилгах арга, аргачлалууд

2. Төсөөлөн бодох, төсөөлөн бичих чадвар олгох аргачлал

3. Асуултаар хүүхдийг хөгжүүлэх аргачлал

4. Бүтээлчээр унших чадварыг хөгжүүлэх арга

5. Самбарын төлөвлөлт ба хичээлд бэлдэх нь

6. Хэрэглээний бичвэрээр дамжуулан сурагчдын зөв бичих, зохион бичих чадварыг хөгжүүлэх нь

Эдгээр тодорхой  чиглэлээр багш нарт сургалт явуулах гэж байгаа тул та нар өөрсдийн арга туршлагаа бодож бэлтгэж байгаарай.  Улмаар энэ чиглэлээр заах саналаа ирүүлбэл тун сайн.  Бас бүгдээрээ энэ чиглэлээр сайн тунгаж эргэцүүлж бодож бйана уу. Тэгээд семинар дээр уулзаж хэлэлцье 

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
даваачулуун (зочин)

сайн байцгаана уу? би 5 дугаар сургуулийн багш Б.Даваачулуун байна.Би "хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээлийн технологи" сурган хүмүүжүүлэх уншлагад "Асуултын аргаар суралцагчдын ярих чапварыг хөгжүүлэх нь" сэдэвт илтгэл бичсэн юм.Үүнийгээ энэ блогд таьж болох болов уу?

batkhuu (зочин)

Bagsh nar daraakh kholboosoor orj yamar neg taraakh tugeekh kheleltsuulekh zuilee bairshuulj bolno.

batkhuu (зочин)

teacher.sur.mn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)