Бодит чадвар : 3 минутын чимээгүй цаг.

3 минутын чимээгүй цаг.

3минутын чимээгүй цаг                                   “Бодол санаагаа өөрчилвөл

бодит үйлс өөрчлөгдөнө”

№…….. …..он……сар……өдөр цаг ……

“Их санасан газар “

….Хамаг ухаан бодол нь ердөө л энэ гэлт уулын тогооны ёроолд овойж хэвтэх юм шиг алт мөнгөнд л хүрье гэснээс өөргүй.

Ухаанд ухаан үхэж шунал шүглэнэ гэдэг л энэ биз. Ноднин зун яамныхаа албан хаагчидтай хамт үйлдвэрчний хорооноос зохиосон аялалд оролцож энд ирээд дээр цагт энэ хавийн хүмүүс галт уулыг тахиж алт мөнгө өргөдөг байсан тухай домог сонсоод шунал нь хөтлөн хөтөлсөөр энэ боллоо. Насаараа хялбар амьдрал , олз омог хайж, үхэн зүтгэсний нь гай энэ. Өчигдөр галт уулын тогоо руу очиж энэ айхтар нуранги хар элс рүү шургачин гулсаж явахдаа буцаж гарах тухай ер бодоогүй нь хачин. Өнөөх алт, мөнгийг атга атгаар утгаж авбал жигүүр ургаад нисэхийн чинээ санагдсан. Гэтэл жигүүртэн шиг нисэх нь бүү хэл цусанд шуасан чоно шиг болох нь. Юуны нь алт мөнгө байх вэ? Тогооны ёроолд нөгөө л дарь шиг нунтаг элсэнд шигдсэн том том хүрмэн чулуунаас өөр юу ч байсангүй.

  1. Сэдвийг уншаад сэтгэлдээ нийцсэн үг өгүүлбэрийн доогуур зурна уу.
  2. Доогуур нь зурсан үг , өгүүлбэрээр дамжуулан төрж байгаа сэгэгдлээ бичнэ үү.

  1. Өнөөдөр бодитойгоор хэрэгжүүлэх зүйлээ бичнэ үү.

4.Өчигдөр хэрэгжүүлсэн зүйлээ дүгнэж бичнэ үү.

_Биелүүлсэн……………………………………………………………………..

_Санан бодоод л явсан

_Биелүүлэхээ мартсан

3минутын чимээгүй цаг “Бодол санаагаа өөрчилвөл

бодит үйлс өөрчлөгдөнө”

№…….. …..он……сар……өдөр цаг ……

Сэтгэлийн нүд

…Эмнэлгийн нэгэн тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Эхнийх нь цонхны дэргэд , дараагийнх нь өрөөний голд , хамгийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлжээ. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж , харин нөгөө өвчтөн маань бусдын адил босож чаддагүй ч алиа хошин яриатай , өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр нөгөө хоёроо хөгжөөж өвчин зовлонг нь бага ч гэсэн нэмгэлж өгөхөд өдөр хоног ч хурдан өнгөрнө. Гэтэл цонхны дэргэд дэх өвчин нас барж алий эрийг шилжүүлэв. Гадаа өвөл болж цасан ширхэгээр гоёсон модод, хавар болж газар дэлхий ногоорч байгаа дүр зургийг ярихад хүн бүрийн сэтгэл гэгэлзэнэ.

Гэтэл сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтөнийг шаналгаж зөвхөн цонхон талын байр сулархыг хүсэх болжээ. Ийнхүү атаархалын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав. Аврал болсон эм нь атгаг санаатны гарт орсон байлаа. Хөөрхий эрийг нөгчсөний дараа хар санаат эр яарсан сэтгэлээр цэнгэлийн сайхныг горьдон цонхоор харахад хориод алхмын тэртээ тоосго давхарлан барьсан тас ахр хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.

1.Сэдвийг уншаад сэтгэлдээ нийцсэн үг, өгүүлбэрийн доогуур зурна уув

2.Доогуур нь зурсан үг, өгүүлбэрээр дамжуулан төрж байгаа сэтгэгдэлээ бичнэ үү.

3.Өнөөдөр бодитоыгоор хэрэгжүүлэх зүйлээ бичнэ үү.

4.Өчигдрийн хэрэгжүүлсэн зүйлээ бичнэ үү.

_Биелүүлсэн……………………………………………………………………..

_Санан бодоод л явсан

_Биелүүлэхээ мартсан

3минутын чимээгүй цаг “Бодол санаагаа өөрчилвөл

бодит үйлс өөрчлөгдөнө”

№…….. …..он……сар……өдөр цаг ……

Эцгийн захиас

Ганц хүүтэй ядуу тариачин нас барахынхаа өмнө эхнэртээ “Хүүгээ л эрдэмтэй сайн хүн болгллрой. Тэгвэл хүн бүхэн хүндэтгэнэ” гэж захижээ.

Хүүг 7 нас хүрмэгц эх нь:

-Одоо чи эцийнхээ гэрээсийг биелүүлэх цаг нь болжээ. Чамд эрдэм сурах 10 жилийн хугацаа өгье. Тэгснийхээ дараа чи хотод очиж шалгалт өгөөд эрдэмтэн болж чадна гэж хэллээв

Хүү хот руу явсан боловч хугацаанаасаа өмнө ирэхэд нь эх нь хүүгээ санасан боловч биеэ барин:

-Чи яагаад хугацаанаасаа өмнө ирэв? Шалгалт өгч чадахуйцаар ном эрдэм сурчихаа юу?гэж асуухад хүү нь уйлж, идэх юм өгөөч гэв.

-Би таны дээр ирэх гэж яараад 10 жилд сурах ном эрдмийг наана нь сурчихсан гэв.

-Эх нь тэгвэл чи эхний 10 үсгийг харанхуйд бич гээд гэрлээ унтраахад хүү ч үсгээ бичиж, эх нь боов хийжээ.

…Хүүгийн бичсэн үсгүүд нь том жижиг, хэд эхдэн газар бэх дусаасан байхад эхийн нь хийсэн боов сав саруул гэрэлд хийсэн юм шиг цэвэрхэн, үзэмжтэй болжээ.

Иймд эх нь гэртээ байлгахыг хүссэн ч хугацаагаа дуусгаад ир гэж тэр шөнөд нь явуулжээ.

1.Сэдвийг уншаад сэтгэлдээ нийцсэн үг, өгүүлбэрийн доогуур зурна уу.

2.Доогуур нь зурсан үг, өгүүлбэрээр дамжуулан төрж байгаа сэтгэгдэлээ бичнэ үү.

3.Өнөөдөр бодитоыгоор хэрэгжүүлэх зүйлээ бичнэ үү.

4.Өчигдрийн хэрэгжүүлсэн зүйлээ бичнэ үү.

_Биелүүлсэн……………………………………………………………………..

_Санан бодоод л явсан

_Биелүүлэхээ мартсан

3минутын чимээгүй цаг “Бодол санаагаа өөрчилвөл

бодит үйлс өөрчлөгдөнө”

№…….. …..он……сар……өдөр цаг ……

Жолооны үнэмлэх

Нэгэн жолооны курсын эзэн багын сайн найздаа жолооны үнэмлэх өгчээ. Тэгээд бүр шалгалтыг нь өгөх байтугай хичээлд нь суулгалгүйгээр шүү. Шинэхэн жолоочид үнэлэхээ очиж авах ч хрэг гарсангүй. Сайн найз нь түүн рүү шуудангаар илгээчхэв.

Сайхь эр найзынхаа буянгаар нэг ч минутын зарлагагүй жолооч болчихсондоо баярлана.

Тэгээд нэгэн өдөр сайн найздаа баярласнаа илэрхийлж ачыг нь хариулахаар замд гарчээ. Шинэхэн жолооч салхи татуулан сүнгэнэж явтал зам хөндлөн гарч явсан нэгэн жаалыг яах ч аргагүй мөргөчихөв.Жаал ч удаан удалгүй нас баржээ.

Энэ явдал нь шинэхэн жолоочид том сургамж болж, харин нөгөө эрх мэдлээрээ найздаа үнэмлэх бэлгэлчихдэг, осолд орсон хүүгийн аав болох жолооны курсын эзэнд бүр ч хатуу сургамж болсон биз.

1.Сэдвийг уншаад сэтгэлдээ нийцсэн үг, өгүүлбэрийн доогуур зурна уу.

2.Доогуур нь зурсан үг, өгүүлбэрээр дамжуулан төрж байгаа сэтгэгдэлээ бичнэ үү.

3.Өнөөдөр бодитойгоор хэрэгжүүлэх зүйлээ бичнэ үү.

4.Өчигдрийн хэрэгжүүлсэн зүйлээ бичнэ үү.

_Биелүүлсэн……………………………………………………………………..

_Санан бодоод л явсан

_Биелүүлэхээ мартсан

3минутын чимээгүй цаг “Бодол санаагаа өөрчилвөл

бодит үйлс өөрчлөгдөнө”

№…….. …..он……сар……өдөр цаг ……

Харамч

Нэгэн настан, залуугийн халаас руу бутархай мөнгө хийх зуураа:

- Бурхан намайг шинээр төрсөн юм шиг баярлууллаа. Энэ өчүүхэн бэлгийг минь авбал бүр ч их баярлах болно гэв. Замын хажүүд уйлан суух бяцхан хүүг гэрт нь хүргэж өгөхдөө шан харамж авахаар төсөөлж явлаа. Гэвч залуугийн бодож байсан шиг усан сантай том харш биш, нэг муу модон байшин байсанд урам нь хугарав. Өвгөн хүүг тэвэрч үнссэний залууд баярласнаа илэрхийлж халаас руу нь хэдэн зоос хийсэн нь тэр байжээ.

Залуу, хүүгийн төлөө овоо хэдэн юм өгч чадахгүй харамч хөгшинтэй ярих ч сонирхол байсангүй. Тэгээд тэр хөгшинд сургамж болгож өнөөх хэдэн зоосыг хүүгийн өмнө шидэж:

-Миний дүү энүүгээр дуртай тоглоомоо аваарай, бас өглөгч хүн ямар байдгийг харж ав гэв.

Жаал хүү бөхийж мөнгийг цуглуулж гаран дээрээ тавихад залуугийн нүд уначих шахлаа. Хүүгийн гарт гурав, дөрвөн алтан зоос гялалзаж байв.

1.Сэдвийг уншаад сэтгэлдээ нийцсэн үг, өгүүлбэрийн доогуур зурна уу.

2.Доогуур нь зурсан үг, өгүүлбэрээр дамжуулан төрж байгаа сэтгэгдэлээ бичнэ үү.

3.Өнөөдөр бодитоыгоор хэрэгжүүлэх зүйлээ бичнэ үү.

4.Өчигдрийн хэрэгжүүлсэн зүйлээ бичнэ үү.

_Биелүүлсэн……………………………………………………………………..

_Санан бодоод л явсан

_Биелүүлэхээ мартсан

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Зочин

сайхан мэдээлэл авлаа хөө хүүхдүүдээрээ хийлгэж туршина даа.

л.Эрдэнэчимэг (зочин)

сайхан мэдээлэл авлаа хөө хүүхдүүдээрээ хийлгэж туршина даа.

Түмэннасан (зочин)

маш сайхан санаа байна. баярлалаав хичээлдээ ашиглаж, хэрэгжүүлэх болно

Алтанчимэг (зочин)

Үүнийг Ван Дунь Ёнь багшийн номноос нийтэлжээ. Багш нарт нэг их түгээгдээгүй ном шүү. Нийтэлсэнд баярлалаа.

Зочин (зочин)

Үүнийг Вон Дунь Ёнь багшийн номноос санаа авч сайхан дэлгэрүүлжээ. Багш нарт нэг их түгээгдээгүй ном шүү. Нийтэлсэнд баярлалаа.

Зочин (зочин)

Үүнийг Вон Дунь Ёнь багшийн номноос санаа авч сайхан дэлгэрүүлжээ. Багш нарт нэг их түгээгдээгүй ном шүү. Нийтэлсэнд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)