Бодит чадвар : 11-р ангийн МХ хөтөлбөр 201.9.4

11-р ангийн МХ хөтөлбөр 201.9.4

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2012 оны ...дугаар сарын ...-ны өдрийн ... дүгээр тушаалын хавсралт

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 12 ЖИЛИЙН АРВАН НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Хүлээгдэж байгаа ерөнхий үр дүн: Сурагчдын уншиж ухаарах, бичиж найруулах, чадварыг хөгжүүлэх, хэлний тогтолцоот мэдлэг, чадвар эзэмшүүлэх замаар эх хэлээрээ харилцах хэрэглээний цогц чадамж буй болгоход энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Агуул-гын тогтол-цоо

Хүлээгдэж буй үр дүн

Агуулга

Үнэлгээ

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

Эх

· Эхийн утга, бүтцэд задлал хийх үйлийн баримжаа эзэмших

· Эхийг хувиргах, зохион найруулж бичих, ярих үйлийн баримжаа эзэмших

· Албан бичгийн ба эрдэм шинжилгээний найруулгын онцлог, тэдгээрийн төрөл зүйл

· Ярианы найруулгын зэрэг (дээд, дунд, доод), хэв маяг (тоочих, тайлбарлах, хүүр-нэх, эргэцүүлэх) тэдгээ-рийн онцлог

· Толь бичиг

· Албан бичгийн болон эрдэм шинжилгээний найруулгын онцлогийг нэрлэх, жишээгээр баталж тайлбарлах

· Сонгосон албан бичгийн ба эрдэм шинжилгээний эхэд бүрэн задлал хийх, эхийн найруулгад үнэлгээ хийх, засаж сайжруулахх

· Ярианы найруулгын хэв маяг, зэргийг тодорхойлох

· Албан бичиг, эрдэм шинжилгээний найруулгаас баримт нотолгоо, ишлэл, зүүлтийг ялгаж, зэргийг

· Албан бичгийн эх зохиож бичих (захидал, хурлын тэмдэглэл, ажлын төлөвлөгөө, өргөдөл, тодорхойлолт)

· Эрдэм шинжилгээний найруулгаар эх зохиож бичих (илтгэл (реферат), номын өмнөх ба төгсгөлийн үг, зохиолын шүүмж)

· Албан бичиг, эрдэм шинжилгээний эхийг зохиож найруулахдаа элдэв баримт, хүснэгт, зураг, бүдүүвч, диграмм ишлэл зэргийг оновчтой ашиглах

· Сонгосон албан бичгийн ба эрдэм шинжилгээний эхийн найруулгын төрлийг тодорхойлж чадсан эсэх

· Уг эхэд бүрэн задлал хийж яадсан эсэх

· Зохиож, найруулсан эх нь тухайн найруулгын төрлийн шаардлагад нийцсэн эсэх

· Хүний ярианы найруулгыг үнэлж сурсан эсэх

Өгүүлбэр

· Өгүүлбэрт утга, бүтцийн задлал хийх,

· зөв бүтэц, найруулга бүхий өгүүлбэр зохиох үйлийн баримжаа эзэмших

· Албан бичгийн болон эрдэм шинжилгээний найруулгын өгүүлбэрзүйн онцлог, баймж

· Захирах ба тоочих, батлах ба үгүйсгэх өгүүлбэр

· Албан бичгийн болон эрдэм шинжилгээний найруулгад илэрч буй өгүүлбэрийн онцолбор ба дэвсвэр мэдээллийг олох, тайлбарлах

· Захирах ба тоочих, батлах ба үгүйсгэх өгүүлбэрийг ялгах, жишээгээр батлах

· Албан бичиг, эрдэм шинжилгээний эхэд захирах ба тоочих, батлах ба үгүйсгэх өгүүлбэрийг зөв хэрэглэх

· Албан бичиг, эрдэм шинжилгээний най-руулгад цэг цэглэлийг зөв хэрэглэх

· Албан бичгийн болон эрдэм шинжилгээний найруулгын өгүүлбэрзүйн онцлогийг мэдэх

· Эхийн найруулгын төрлийн онцлогт тохирсон өгүүлбэрийг найруулж чадсан эсэх

·

Үг, бүтээвэр

· Эх өгүүлбэрт үгийг оновчтой сонгож хэрэглэх үйлийн баримжааг хөгжүүлэх

· Бүтээврийг найруулгад оновчтой хэрэглэх үйлийн баримжааг хөгжүүлэх

· Үгийн сангийн идэвхтэй ба идэвхгүй үг (нэр томьёо, нийт дундын үг, мэргэж-лийн үг)

· Албан бичгийн болон эрдэм шинжилгээний найруулгын үгзүйн онцлог

· Албан бичгийн болон эрдэм шинжилгээний найруулгын үгзүйн онцлогийг мэдэх жишээгээр тайлбарлах (нэр томьёо, нийт дундын үг, мэргэжлийн үг)

· Албан бичnг, эрдэм шинжилгээний эх зохиож, найруулахдаа үгийг зөв сонгож, зөв хэлбжүүлэх

· Албан бичгийн болон эрдэм шинжилгээний найруулгын онцлогт тохирсон үг сонгож чадсан эсэх

· Эх зохиохдоо өөрийн үзэл хандлагаа илэрхийлж чадсан эсэх


ХӨТӨЛБӨРИЙН АРГА ЗҮЙ:

Монгол хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь суралцагчдад ойлгох, мэдэх, бодох, ухаарах үйлийн үр дүнд эх хэлээрээ оновчтой, зөв боловсон ярих, алдаагүй энгийн ойлгомжтой бичих, ойлгож ухаарч унших, бусдын яриаг хүлээцтэй сонсох чадвар дадал төлөвшүүлэх эх суурийг тавихад чиглэнэ. Энэхүү сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монгол хэлний боловсролын стандартын арга зүйд мөрдөхөөр тодорхойлсон дидактикийн ерөнхий болон тусгай зарчмыг хослуулан мөрдөнө. Үүнд:

§ Гүн бат мэдлэг эзэмшүүлэх зарчмыг ухамсарлуулан ойлгуулах зарчимтай;

§ Танин мэдэх чадварыг хөгжүүлэх зарчмыг идэвхтэй байх зарчимтай;

§ Шинжлэх ухаанч зарчмыг хялбар дөхөм ойлгуулах зарчимтай;

§ Нийт олонд хандах зарчмыг нэг бүрчлэн хандах зарчимтай;

§ Бэрхшээлийн түвшинг өндөрсгөх зарчмыг хүүхдийн нас сэтгэхүйн хөгжлийн онцлогт тохируулах зарчимтай;

§ Хийсвэр сэтгэхүйг хөгжүүлэх зарчмыг идэвхтэй байх зарчимтай;

§ Хэлний төрөлх мэдрэмж, авьяасыг хөгжүүлэхийн зэрэгцээ олдмол чанарыг төлөвшүүлэх зарчимтай хос хосоор нь зэрэгцүүлэн авч үзвэл зохино.

12 жилийн сургуулийн 11 дугаар ангийн сургалтын хөтөлбөрт өмнөх ангудын адил агуулгын тогтолцоог хэлний үндсэн нэгж болох эх, өгүүлбэр, үг, бүтээвэр гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгт хуваасан бөгөөд энэ нь Монгол хэлний боловсролын стандартын агуулгын айн мэдлэгийн тогтолцоог үндэс болгосон хэрэг болно. Гэхдээ эдгээрийг тус тусад салангид заах биш хооронд нь интеграци хийж заахад анхаарах хэрэгтэй.

Эхийг заахад юу анхаарах вэ? 10 дугаар ангид уран зохиолын болон сонин нийтлэлийн найруулгын төрлийг судалсан бол 11 дүгээр ангид албан бичиг, эрдэм шинжилгээний найруулгаар бичигдсэн эхэд задлал хийх, ийм найруулгатай эх зохион бичих замаар найруулгын энэ хоёр төрлийн онцлогтой танилцах болно. Хүүрнэх ба тайлбарлах найруулбар нь хэн хүний нүдний өмнө ил үйл явдлыг хэлний ид шидээр далдлах үүрэгтэй бол тоочих ба эргэцүүлэх найруулбар нь энэ ертөнцийн далд буй болгоныг нээн дэлгэх үүрэгтэй бол юм.

Эх нь бүтэц, утга, үүрэг, зориулалт гэсэн ерөнхий бүрэлдэхүүнтэй бөгөөд аливаа эхийг утга үүргийн талаас нь төрөл бүрийн аргаар задлан шинжлэх чадвар олгосноор сурагчид түүнийг цааш тайлбарлах чадвар эзэмшээд зогсохгүй тэдний зохион найруулах шууд чадварт нөлөөлдөг. Сурагчид аливаа ямар ч сэдвээр бичигдсэн эхийг уншиж ба сонсоод сонсож хэлний мөн чанарт анхааралтай ажигч гярхай хандвал зохистой найруулах ур маяг баяжин сайжирч байдаг. Тиймээс өөрийн гэсэн найруулгын арга эзэмшихийн тулд шилдэг найруулгын жишээн дээр задлан тайлбарлах ажлыг дадал болгон хийж, эхийн утга санаагаар дамжуулан үндэсний соёл сэтгэлгээний онцлогийг мэдэрч ойлгох нь чухал.

Албан бичгийн найруулга: Энэ найруулгын онцлог нь тодорхой мэргэжлийн бүлэгт зориулсан энгийн үг хэллэгтэй, ойлгоход хялбар, элдэв далд санаагүй, цөөн үгээр өргөн агуулга гаргасан, баримтад түшиглэсэн байдаг. Найруулгын бусад төрлүүдээр хамгийн их дэлгэрэлтэй, дотроо бичлэгийн олон янз төрөлтэй, тэдгээр нь тус тусын онцлог, хэв загвартай байдаг. Өөрөөр хэлбэл, албан бичгийн зориулалт хэрэгцээнээс хамаарч, бичиж найруулах журам, үйлдэх ёс горим нь ялгаатай байдаг. Тухайлбал, албан захидал буюу албан тоот, өргөдөл, тогтоол, захирамж, тушаал, заавар, удирдамж, протокол, төлөвлөгөө, тайлан, илтгэл, илтгэх хуудас, акт, гэрээ, тодорхойлолт гэх мэт. Албан бичигт тавих нийтлэг шаардлага хийгээд улсын стандартыг мөрдөх шаардлагатай байдаг. Албан бичгийн найруулга заахад Монголын бичиг соёлын түүхэнд албан бичгийн эзлэх байр суурь, нөлөө болон түүний хэл найруулгын өвөрмөц шинжийг таниулж, түүхэн данс хар, архтвын баримтын хэл найруулгатай танилцах дасгал хийлгэхийн зэрэгцээ орчин цагийн албан бичгийн төрөлтэй танилцуулж, тэдгээрийг үйлдэн бичих аргад сургах үйл ажиллагаа зохион байгуулна.

Эрдэм шинжилгээний найруулга: Эрдэм шинжилгээний найруулгын мэргэжлийн үг хэллэгийг өргөн хэрэглэдэг, баримт нотолгоонд тулгуурлан, дүгнэлт хийж бичдэгт оршдог. Эрдэм шинжилгээний найруулгыг шинжлэх ухааны болон эрдэм шинжилгээний нийтлэг найруулга, шинжлэх ухаан уламжлалт найруулга гэж ялган үзлэг. Шинжлэх ухааны найруулгад эрдэм шинжилгээний өгүүлэл, эрдэм шинжилгээний илтгэл, реферат, эрдэм шинжилгээнтй бүтээлийн дүгнэлт зэргийг хамруудлдагбол эрдэм шинжилгээний найруулгад сурталчилгааны өгүүлэл, нийтэд зориулсан товхимол, лекц, эсээ нийтлэлийг багтаан үздэг. Эдгээр бүтээлтэй сурагчдыг танилцуулах замаар найруулгын төрөл бүрийн онцлогтой танилцуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээний нийтлэг найруулгад хамаарах чиглэлээр эрдэм шинжилгээний эх зохиох ддлага ажилыг зохион байгуулах хэрэгтэй.

· Өгүүлбэрийг заахад юу анхаарах вэ? Албан бичгийн болон эрдэм шинжилгээний найруулгын өгүүлбэрзүйн онцлогтой танилцуулж, уг найруулгад илэрч буй өгүүлбэрийн онцолбор ба дэвсвэр мэдээллийг олох, тайлбарлах дадлага ажил хийлгэнэ.

Үг, бүтээврийг заахад юу анхаарах вэ? Энэ агуулгын хүрээнд эхийн үндсэн нэгж болох үг, бүтээврийн утга, бүтэц, хувиргал, соёлын асуудлыг бататган, задлал хийх, тайлбарлах, тодорхойлох, харьцуулах, нэгтгэх, санаагаа илэрхийлэх, бусдын хандлага, мэдрэмж, үнэлэмжийг сонсох, ярих, мэтгэлцэх, дүгнэх зэрэг чадварыг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай. Ингэхдээ хөтөлбөрийн агуулгад байгаа мэдлэг чадварыг, тусгайлан салангид заалгүй, эх ба өгүүлбэрийн түвшинд утга үүргийг тодорхойлох, ярилцах, зохион бичих, ярих, бусдыг сонсох, зохиогчийн үзэл хандлагыг ойлгох, ухаарах, оновчтой үг хэллэгээр санаа бодлоо илэрхийлэх, өөр санаагаар нэмэн дэлгэрүүлэх, эх, өгүүлбэрийн өнгө аяс хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглах, тайлбарлах зэрэг бүтээлч үйл ажиллагаанд илүү анхааран, сурагчдын өмнө эзэмшсэн мэдлэг чадварыг өргөжүүлэн гүнзгийрүүлэх зарчмаар хичээлээ төлөвлөж, зохион байгуулахад анхаарах хэрэгтэй.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)