Бодит чадвар : 12-р ангийн МХ-ний хөтөлбөр

12-р ангийн МХ-ний хөтөлбөр

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2012 оны ...дугаар сарын ...-ны өдрийн ... дүгээр тушаалын хавсралт

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 12 ЖИЛИЙН АРВАН ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Хүлээгдэж байгаа ерөнхий үр дүн: Сурагчдын уншиж ухаарах, бичиж найруулах, чадварыг хөгжүүлэх, хэлний тогтолцоот мэдлэг, чадвар эзэмшүүлэх замаар эх хэлээрээ харилцах хэрэглээний цогц чадамж буй болгоход энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Агуул-гын тогтолцоо

Хүлээгдэж буй үр дүн

Агуулга

Үнэлгээ

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

Эх

· Эхийн утга, бүтцэд задлал хийх үйлийн баримжаа эзэмших

· Эхийг хувиргах, зохион найруулж бичих, ярих үйлийн баримжаа эзэмших

· Элдэв найруулгын эсээ

(уран сайхны, сонин нийтлэлийн, эрдэм шинжилгээний эсээ )

· Илтгэл ярианы онцлог, уран илтгэхүй

· Элдэв найруулгын эсээг бие биеэс нь ялган таних, тэдгээрт задлал хийх (бүтэц, сэдэв, гол, шинэ, зорьсон, үүдэл санааг тодорхойлох), эсээг хувирган найруулж бичих

· Тодорхой сэдвээр эсээ бичих аргад суралцах ( сэдэв сонгох, хэрэглэгдэхүүн цуглуулах, сонголт хийх, эсээг төлөвлөх г.м)

· Илтгэл ярианы онцлог, уран илтгэхүйд тавигдах шаард-лагыг мэдэх, жишээгээр тайлбарлах

· Тодорхой сэдвээр илтгэл ярианд бэлтгэх аргад суралцах (сэдэв сонгох, хэрэглэгдэхүүн цуглуулах, илтгэл яриаг төлөвлөх г.м)

· Найруулгын олон төрлийг хослуулан тодорхой сэдвээр эсээ зохион бичих, илгэл яриа хийх

· Ярьж, бичихдээ тодорхой асуудал дэвшүүлэн, амьрал ахуйтай холбон, элдэв баримтаар нотолж, баталж үгүйсгэн ярих, бичих

· Эсээний найруулгын төрлийг ялгаж чадсан эсэх

· Зохиож бичсэн эсээ нь найруулгын шаардлагыг хангасан эсэх

· Илтгэл ярианы онцлог, шаардлагыг мэдэж байгаа эсэх

· Илтгэл яриа нь түүнд тавигддаг шаардлагыг хангаж чадсан эсэх

Өгүүлбэр

· Өгүүлбэрт утга, бүтцийн задлал хийх,

· Зөв бүтэц, найруулга бүхий өгүүлбэр зохиох үйлийн баримжаа эзэмших

· Асуух ба таамаглах өгүүлбэр

· Өгүүлбэрийг учирзүйн үүднээс зөв найруулан бичих, ярих

· Үг , өгүүлбэрийг хувиргах мэдлэгээ утга зохиолын хэлний аман бичгийн найруулгад оновчтой хэрэглэх

· Зохиож бичих, ярихдаа энгийн ба нийлмэл өгүүлбэрийг хослуулан найруулгын шаардлагад нийцүүлэн бичих

· Батлах ба үгүйсгэх өгүүлбэрийг зөв найруулан бичих

· Асуух ба таамаглах өгүүлбэрийг зөв найруулан бичих

· Өгүүлбэрийн найруул-гыг засаж сайжруулах

· Үг, өгүүлбэрийн хэлбэр утга нь өгүүлэгчийн санаа бодлыг илэрхийлэх хэрэглүүрийн хувьд төгөлдөр баялаг найруулгатай эсэх

· Сонсогч, уншигчийн сэтгэлд нөлөөлөхөөр яруу сонсголонтой үг, өгүүлбэрийг сонгож найруулсан эсэх

Үг, бүтээвэр

· Эх өгүүлбэрт үгийг оновчтой сонгож хэрэглэх үйлийн баримжааг хөгжүүлэх

· Бүтээврийг найруулгад оновчтой хэрэглэх үйлийн баримжааг хөгжүүлэх

· Үгийн сангийн идэвхтэй ба идэвхгүй үг хэллэг (хүндэтгэлийн үг, ерөөлийн үг, ерийн хэлэлцэх үг)

· Мэнд, хүндийн үг хэллэг

· Мэнд, хүндийн үг хэллэгийг ялгаж мэдэх

· Ярианы ба бичгийн найруулгад үгсийг оновчтой хэрэглэх

· Мэнд, хүндийн үг хэллэгийн уламжлал, шинэчлэлийг хослуулан хэрэглэх

· Эсээ болон илтгэл ярианд үгийн сангийн элдэв найруулгын үг хэллэгийг оновчтой хэрэглэж байгаа эсэх

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
olziisaihan (зочин)

mash zow

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)