Бодит чадвар : 11-р ангийн УЗ

11-р ангийн УЗ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН АРВАН НЭГДҮГЭЭР АНГИЙН “УРАН ЗОХИОЛ”-ЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Хүлээгдэж буй ерөнхий үр дүн:

  • Дэлхийн уран зохиолын түүхтэй танилцаж, өрнө, дорнын уран зохиолын нийтлэг ба ялгаатай талыг танин мэдэх,
  • Хэлний болон уран сайхны мэдрэмжээ хөгжүүлж, соёлтой мэтгэлцэх ба илтгэх арга барилд суралцах,
  • Дэлхийн шилдэг зохиолуудаар дамжуулан хүн төрөлхтний урлаг, утга зохиол, соёл, түүхийн хам нөхцөл, уялдаа холбоог ухаарах, мэргэжлийн баримжаа олох
  • Амьдралын мөн чанар, хүний мөн чанарыг танин мэдэж, ухааран төлөвших, нийгмийн харилцаанд суралцах

Агуулгын тогтолцооны БХ

Хүлээгдэж буй үр дүн

Агуулга

Үнэлгээ

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

· Эх зохиолтой танилцах унших, сонсох

мэдээлэл хүлээн авах

Дэлхийн уран зохиолын түүх, урсгал чиглэлийн талаар ерөнхий ойлголттой болох, бие даасан бүтээлч уншлагыг хөгжүүлэх

· Дэлхий дахины уран зохиолын товч түүх

· Уран зохиолын төрөл зүйл

· Уран зохиолын хүүрнэл хэлбэр ба яруу найраг, жүжгийн зохиолын уламжлал шинэчлэлийг судлах

· Уран зохиолын арга, урсгал чиглэл

· Реалист ба реалист бус арга

.

· Өөр өөр цаг үеийн өөр өөр соёлын уламжлал бүхий олон үндэстэн угсаатны уран зохиолоос яруу найраг, хүүрнэл хийгээд жүжгийг судлах

· Өөрийгөө хөгжүүлэх бүтээлч уншлагыг хөгжүүлэх

· Сэдвийн хувьд төсөөтэй ч бичлэгийн арга найруулгаараа ялгаа бүхий зохиолуудыг дэвшүүлсэн асуудал хийгээд дүр дүрслэлийг харьцуулан дүгнэж унших

· Урлаг, утга зохиол, соёл, түүхийн хийгээд философийн сурах бичиг, нэвтэрхий толь зэргээс аливаа асуудлыг гүнзгийрүүлэн судлах

· Нийгмийн амьдралд оролцохдоо бусадтай зөв харилцах, хамтран ажиллах

· Чөлөөт цагаараа унших ном зохиол, үзэх кино жүжигтээ сонголттой хандах,

· Сонгон уншсан ном зохиолд дэвшүүлсэн асуудлын талаар эргэцүүлэн, бүтээлч уншлагын арга дадал эзэмших

· Үзсэн кино жүжиг, уншсан ном зохиолоос дэвшүүлсэн асуудлыг бодит амьдралын үзэгдэлтэй харьцуулан тунгааж, үзэл бодол төлөвших,

· Дэлхийн утга зохиол, урлаг, түүх, соёлын талаар үнэн зөв, цэгцтэй мэдээлэл олж авах

· Авьяас билгээ нээн илрүүлж, хөгжүүлэх, улмаар мэргэжлийн баримжаа олох

· Сонгон судалж буй яруу найраг, жүжиг ба хүүрнэл зохиолыг товлосон хугацаанд бүрэн эхээр уншиж ойлгосон эсэх нь асуултаар илэрч буй

· Зохиолын утга санаа, дэвшүүлсэн асуудлын талаар таамаглал дэвшүүлэн, дотроо эргэцүүлэн, бүтээлчээр уншсан эсэх нь асуултаар илэрч буй

· Зохиолд гарч буй цаг үе, газар орон, хүмүүс ба үйл явдлыг өөрийн амьдарч буй цаг үе, газар орон, хүмүүс, үйл явдалтай харьцуулан дүгнэлт хийж уншсан эсэх нь асуултаар илэрч буй

· Зохиолчийн намтар бүтээлийн талаар болон бүтээлийг туурвисан цаг үе, нийгэм түүхийн хам нөхцөл, тухайн соёл утга зохиолын амьдрал, уран сайхны урсгал чиглэлийн талаар нэмэлт мэдээлэл цуглуулж, эрэл хайгуул хийж уншсан эсэх нь хэлэлцүүлэг, мэтгэлцээний явцад илэрч буй

· Яруу найргийн ба уран уншлагын наадам, жүжгийн тэмцээнд оролцож ур чадвараа сорих, үйл ажиллагааг хөтлөх зэргээр урлаг утга зохиолын аливаа арга хэмжээнд оролцсон бол хувийн болон багийн амжилтаар үнэлэх

· Зохиолыг задлан шинжлэх, тайлан тайлбарлах

мэдээлэл боловсруулах

Ойлголтоо гүнзгийрүүлж уран сайхны зохиолд хэл, уран сайхны задлал хийж, тайлан тайлбарлах чадвараа хөгжүүлэх

· Зохиолын хэл

· Зохиолын уран сайхан:

сэдэв утгын нэгдэл, агуулга хэлбэрийн нэгдэл, зохиолын өгүүлэгдэхүүн, зохиомж, уран дүр

· Үгийн урлагийн гурван төрлийг зүйлчлэн ялгах , тэдгээрт задлал хийж, тайлбарлах

· Зохиогчийн бичлэгийн арга хэлбэрийг ойлгох, утга зохиолын хэлний гүн

бүтцийг ойлгох

· Зохиолын сэдэв утгын нэгдэл хийгээд зохиомжийн онцлогийг ойлгох, дүр дүрслэлийн үүргийг таних

· Зохиолын өвөрмөц онцлогийг ухаарах, тайлан тайлбарлах

· Зохиолын уран үг хэлээс суралцан, үгийн баялгаа нэмэгдүүлэх

· Зохиолыг уншаад төрсөн сэтгэгдэл, нээж олсон үнэт санаа бодлоо бусадтай хуваалцах

· Туульсын том хэлбэрийн зохиол ба жүжгийн зохиолын зүйлд задлал хийсэн байдал

· Зохиолын гол зөрчил ба дүрийн сэтгэл зүйг нээн илрүүлж, зохиолын утга санааг зохиолоос эшлэл авч, тайлан тайлбарлаж дүгнэсэн эсэх

· Зохиолд хэлний задлал хийж, дүрслэх ба яруу хэрэглүүрийн үүргийг зөв тодорхойлсон эсэх,

· Зохиолд дэвшүүлсэн асуудлыг тодорхойлох, зохиолын агуулга хэлбэр, сэдэв утгын нэгдлийг тодорхойлох, дүр дүрслэлийг тодорхойлох, зохиолд өгүүлэгдэхүүний ба бүтэц зохиомжийн, дүрийн задлал хийсэн эсэх

· Илэрхийлэх

ярих, бичих,

мэдээллийг дамжуулах

Үгийн урлагаар дамжуулан өөрийгөө таних, илэрхийлэх, ухааран төлөвших, нийгмийн харилцаанд суралцах

· Мэтгэлцэх арга

· Илтгэх арга

· Зохион бичих арга

· Найруулан бичих арга

· Эсээ бичих арга

· Хянан тохиолдуулах арга

· Зохиолд дэвшүүлсэн асуудлаас үүдэн, санааг дэлгэрүүлэн мэтгэлцэх

· Үзэл бодлоо илэрхийлэхдээ тодорхой үндэслэл гаргаж, санал дэвшүүлэн илтгэх

· Зохиолын утга санаа, дүр дүрслэлээс эшлэл авч, баталж нотолж, дүгнэж, утга зохиолын хэлний хэм хэмжээнд мэдлэгээ цэгцтэй илэрхийлэн ярих, бичих

· Хоёр буюу хэд хэдэн бичвэрийг харьцуулан, шинэ бичвэр бүтээх, эсээ бичих

· Эсээ зэрэг аливаа бичвэрийг эхлэл, зангилаа, өрнөл, туйл, тайлал, төгсгөлийн зохист харьцаанд бичих

· Бичвэрийн найруулгын алдааг хянан тохииолдуулах

· Аливаа тулгамдсан асуудлыг олон талаас эргэцүүлж, үзэл бодол, байр сууриа тодорхойлох

· Хүний мөс чанар, нөхөрлөлийн үнэ цэнийн талаар үзэл бодлоо хамгаалах

· Бусдын зан төлөв, үзэл бодлын олон талт онцлог, сэтгэл хөдлөлийн олон янз байдлыг ойлгон харилцах нийгмийн харилцаанд суралцах

· Зорилгодоо хүрэхийн тулд шударга хөдөлмөрлөх,

· бусдыг энэрэн уучлах, бусдад туслах гэх мэт хувь хүний эрхэм нандин чанарыг эзэмших, ёс суртхууны хүмүүжил олох

Мэтгэлцэх, илтгэх чадвараар үнэлэх

· Ангийн хэлэлцүүлэг ба мэтгэлцээнд сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлж, асуулт асуун, үг хэлж оролцсон эсэх

· Сэдвийн хүрээнд судалгаа хийж, санааг дэлгэрүүлэн, ойлгомжтой, сонирхолтой илэрхийлэн мэтгэлцсэн эсэх,

· Хэлэх үгээ төлөвлөж, баримт нотолгоог зөв сонгож, хугацаандаа илтгэсэн эсэх

Бичих, найруулах чадвараар үнэлэх,

· Хам сэдвийн хүрээнд бичлэгийн төрөл хэлбэр, хэв маягт тохируулан бичсэн эсэх, тодорхой утга санааг илэрхийлэн, дүрслэх ба яруу хэрэглүүр ашиглан зохион бичсэн эсэх, тодорхой хугацаанд, тоотой үгт багтаан бичсэн эсэх,

· Бичвэрийг эхлэл, зангилаа, өрнөл, туйл, тайлал, төгсгөлийн зохист харьцаанд, хэл найруулгын алдаагүй бичсэн эсэх

Хандлага:

- Дэлхийн олон үндэстний соёлын өвөрмөц байдлыг хүндэтгэх,

- Амьдрал хөдөлмөрт тэмүүлэх, хүмүүнлэг энэрэнгүй ёсыг эрхэмлэх зэрэг эерэг хандлага төлөвшсөн эсэх

Арга зүй, хэрэглэгдэхүүн

Тус хөтөлбөрт судалгааны гурван үндсэн чиглэлийг тусгаж байна.

· Дэлхийн уран зохиолын түүх. Европын уран зохиолын урсгал чиглэлүүдийг бүлэглэсэн түүхэн төлөв байдал.

· Уран зохиолын төрөл зүйл, ангилал. Театр, яруу найраг, романы төрөл зүйлийн төлөв байдал

· Учир шалтгааны үндэслэл. Марган мэтгэх, ятган илтгэх үйл алхам бүхий прагматик төлөв байдал

Уран зохиолын боловсролын YII- IX ангийн хөтөлбөрүүд нь хичээлийг заах багш нар болон сурах бичиг зохиогчдод эх зохиолын сонголт хийх, дидактикийн сонголт хийх эрх чөлөөг үлдээж, суралцагчдад уран зохиолын суурь боловсролыг олгохдоо уран сайхны эх зохиол дээр суурилж, сурлцагч өөрөө мэдлэгийг бүтээх арга зүйд сургаж ирсэн уламжлалаа бүрэн дунд боловсролын шатанд хэвээр хадгалж байгаа хэдий ч, арван нэгдүгээр ангийн хувьд дэлхийн уран зохиолын түүхийг системтэй таниулах шаардлагын дагуу эх зохиолын эзлэх хувь багасч, онол түүхийн бичвэр нэлээд хэмжээгээр нэмэгдэж байна. Өмнөх ангиудад уран зохиолын түүхийг тусгайлан судлах зорилго тавиагүй ч дэлхийн шилдэг зохиолуудаас уншиж танилцахдаа уран зохиолын хөгжлийн зүй тогтлын дагуу эртний Грек Ромын уран зохиолоос эхлээд, дундад зууны уран зохиол баатарлагийн туульс, туульсын найраглал, хотын роман, морьтны роман болон сэргэн мандлын үеийн уран зохиол М.Сервантес, У.Шекспир, классицизмын уран зохиолоос нас сэтгэхүйн онцлогт тохирох байдлаар сонгон судалж ирсэн нь эдүгээ дэлхий дахины уран зохиолын түүхийг тоймлон судлахад тус дөхөм болно гэж найдаж байна.

Өрнө дахины уран зохиолын түүхийг таниулахдаа соён гэгээрүүллийн уран зохиол болон романтизм, реализм, натурализм, симболизм, сюрреализм, экзистенциализмын зохиолоос тоймлон танилцуулах уу, эсвэл улс үндэстний уран зохиолуудоос тоймлон танилцуулах уу гэдэг нь сурах бичиг зохиогчдын эрхийн асуудал боловч тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх сурах бичиг нь уран зохиолын үечлэл бүрээр нэгдсэн бүлэгтэй, бүлэг бүр нь дотроо тухайн үеийнхээ голлох төрөл зүйл хийгээд шилдэг төлөөлөгчдийг таниулсан байхын зэрэгцээ жишээ болгон эх зохиолоос сонгон авсан баримт эшлэл бүхий байвал зохимжтой ба сонгосон зохиолын хэсэглэл нь зохиолыг бүрэн эхээр нь унших хүслийг өдөөхүйц сонирхолтой, зохиолыг задлан шинжлэхэд хөтлөх асуултуудтай байвал зохино. Мэдээжээр задлан шинжлэх арга зүй, үнэлж дүгнэсэн түүхийн хуудсууд руу аялах тэмдэг бүхий гарчиг, хөмсөг бичвэр байх ба хавсралт хуудсуудад уран зохиолын арга, урсгал чиглэлийнтухай мэдлэг нь дахин нэгтгэгдсэн байдалтай байхыг сурах бичиг зохиогчдод зөвлөж байна. Соёл уран зохиолын хам бичвэр байдлаар уран зохиолын он цагийн болон түүхэн танилцуулгыг хийх буюу бүлэг бүрийн төгсгөлд уран зохиолын түүх байх ба номын ард зохиолчдын намтраас өгвөл зохимжтой болно.

Арван нэгдүгээр ангийн уран зохиолын сургалтын хөтөлбөрийн хүлээгдэж буй үр дүнг хангахын тулд тус хичээлээр судлах эх зохиолыг дэлхий дахины уран зохиолоос сонгож авахдаа дэлхийн утга зохиолын сан хөмрөгт орсон шилдэг сонгодог бүтээлийг сонгон танилцуулахыг эрмэлзэхийн зэрэгцээ утга зохиолын хөгжлийн түүхийг үнэнээр харуулахад төрөл зүйлийг төлөөлөх чанартай зохиолуудаас зохиолыг бүрэн эхээр нь уншиж судлах хүслийг өдөөж өгөхүйц хэсгийг сонгон авч судлахыг зөвлөж байна. Үүний тулд

- Хүн төрөлхтний уран сайхны сэтгэлгээний түүхэн туршлага болсон уран санаа бүхий зохиол байх

- Уран зохиолын арга, урсгал чиглэлийн онцлог шинжийг илтгэн харуулахуйц зохиол байх

- Уран зохиолын түүхийн мэдлэгийг суралцагчдад өгөхүйц баялаг туршлага, эрэл хайгуултай зохиол байх

- Тухайн үндэсний соёлын өвөрмөц онцлогийг суралцагчдад таниулахуйц, эерэг хандлага төлөвшихүйц утга агуулгатай байх

гэсэн хэдэн зүйлийг анхааран тэдгээрийн хоорондын нэгдмэл холбоог бодолцон сонгон авч судлуулахыг зөвлөж байна. Гадаадын уран зохиолыг судлахад тохиолддог өөр нэг бэрхшээл бол тус зохиолын монгол орчуулгын хэл найруулгын чанар байдаг. Иймээс аль болох утга зохиолын хэлний хэм хэмжээг баримталсан, найруулга сайтай орчуулгыг сонгох чухал.

Хөтөлбөрт суралцагчдын чадварт суурилсан үнэлгээг зөвлөж, хэмжигдэхүйц боломжийг агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг бүрийн дагуу алхамчилж өгсөн бөгөөд тэдгээр чадварууд нь агуулгын бусад нэгжтэйгээ ямагт харилцан уялдаатай байна. Эх зохиолтой танилцах буюу унших, сонсох агуулгын тогтолцоо нь унших чадварыг хөгжүүлэхэд чиглэх тул ном зохиол унших дур сонирхолтой болж байгаа эсэхийг гол болгон үнэлнэ. Уншлагыг үнэлэхийн тулд багш хэд хэдэн зурвас чиглэлүүдийг олох болно. сонгон судалж буй зохиолыг бүрэн эхээр уншсан эсэх, бүтээлчээр уншсан эсэх ,харьцуулан дүгнэлт хийж уншсан эсэх ,нэмэлт мэдээлэл цуглуулж, эрэл хайгуул хийж уншсан эсэхийг бусдын асуултанд хариулах байдлаас нь шалган үнэлэх боломжтой гэж үзээд, тус бүрт нь аль болох алхамчилж өгөхийг зорьсон болно. тухайлбал, зохиолыг бүрэн эхээр уншсан сурагч нэмэлт мэдээлэл цуглуулж, эрэл хайгуул хийж уншихдаа

- Зохиолчийн намтар

- Зохиолчийн бусад бүтээлүүдийн талаар

- Бүтээлийг туурвисан цаг үе, нийгэм түүхийн хам нөхцөл,

- Тухайн үеийн соёл утга зохиолын амьдрал,

- Уран сайхны арга, урсгал чиглэлийн талаар

гэхчлэн хэд хэдэн чиглэлээр нэмэлт мэдээлэл цуглуулж, эрэл хайгуул хийж унших боломжтой ба багш үүнийг баримталж үнэлж болно.

Тус хөтөлбөрийн гол онцлог нь суралцагчдыг хэлэлцүүлэгт үг хэлж оролцох, мэтгэлцэх, илтгэл тавих зэрэг аман илэрхийлэлд сургах, цаашилбал уран сайхнаар сэрж мэдэрч, зохион бичихээс гадна илтгэл, судалгааны тайлан бичих зэрэг амьдралд нэн шаардлагатай бичгийн илэрхийлэлд сургахыг зөвлөж байгаа билээ. Эх зохиолыг задлан шинжлэх үйл ажиллагаа болон илтгэх, мэтгэлцэх, бичих найруулах чадварыг илрүүлэн үнэлэх тухайд ч арга зүйн алхамчилсан аппаратурыг гаргаж, тус бүрд нь соло таксоном хийж үнэлэх боломжтой юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)