Бодит чадвар : 12-р ангийн УЗ

12-р ангийн УЗ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН АРВАН ХОЁРДУГААР АНГИЙН “УРАН ЗОХИОЛ”-ЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Хүлээгдэж буй ерөнхий үр дүн:

  • Уран зохиолын төрөл зүйлийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, монголын уран зохиолын түүхтэй танилцах
  • Эх хэл, уран зохиолын боловсролоо нийгмийн харилцааны янз бүрийн орчинд бүтээлчээр хэрэглэх, аман ба бичгийн илэрхийлэлд суралцах

· Монгол үндэсний уран зохиолын ололт амжилтаас суралцах, мэргэжлийн баримжаа олох

· Монгол хүний зан төрх, орчлонг ухаарах ухарал, сав шим ертөнцийг таних ухааныг мэдэж авах, нийгмийн харилцаанд суралцах

Агуулгын тогтолцооны БХ

Хүлээгдэж буй үр дүн

Агуулга

Үнэлгээ

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

· Эх зохиолтой танилцах унших, сонсох

буюу мэдээлэл хүлээн авах

Монголын уран зохиолын түүх болон уран зохиолын төрөл зүйл, уламжлал шинэчлэлийн талаар ерөнхий ойлголттой болохын зэрэгцээ бүтээлч уншлагыг хөгжүүлэх

· Монголын уран зохиолын түүх

· Монголын уран зохиолын уламжлал, шинэчлэл

· Зохиолчийн хөдөлмөр

· Уран зохиолын төрөл зүйлс

·Монголын эрт эдүгээгийн уран зохиол, реалист ба реалист бус арга, урсгал чиглэлийг ялган таних, сонгон унших

·Бие даасан бүтээлч уншлагыг хөгжүүлэх,

· Судлал шүүмжлэлийн бүтээл ашиглан аливаа асуудлыг гүнзгийрүүлж судалж, харьцуулан дүгнэлт хийх

· Зохиолчийн хөдөлмөрийн талаар эргэцүүлэн, санал бодлоо хуваалцах, хэлэлцэх чадвар

· Үндэсний уран зохиолын шилдэг бүтээлүүдтэй танилцаж, эх хэлний мэдрэмжээ хөгжүүлэх

· Үндэсний урлаг, утга зохиол, соёл түүхийн хам нөхцөл, уялдаа холбоог ухааран таних,

· Эх хэлний ба уран сайхны мэдрэмжээ хөгжүүлэх, сэтгэлийн цэнгэл эдлэх

· Чөлөөт цагаараа унших ном, үзэх кино жүжигт сонголттой хандах, сэтгэл хөдлөл хийгээд үзэл бодлоо илэрхийлэх

· Авьяас билгээ нээн хөгжүүлэх, мэргэжлийн баримжаа олох

· Эх зохиолыг бүрэн эхээр уншиж, зохиолчийн намтар, уран бүтээлийн талаар, мөн бүтээлийг туурвисан цаг үе, нийгэм түүхийн хам нөхцөл, тухайн үеийн соёл утга зохиолын амьдралын талаар нэмэлт эрэл хайгуул хийж уншсан байдал

· Сонгон судалсан зохиолын талаар гарсан судлал шүүмжлэлийн бүтээлийг уншиж, танилцсан байдал,

· Зохиол бүтээлд өөрийн бодолтой, шүүмжлэлтэй, авах гээхийн ухаанаар хандаж байгаа байдал

· Урлаг утга зохиолын аливаа арга хэмжээнд оролцсон бол хувийн ба багийн амжилтаар үнэлэх

· Зохиолыг задлан шинжлэх, тайлан тайлбарлах

мэдээлэл боловсруулах

· Утга зохиолын хэлний боловсролыг эзэмшүүлэхэхийн зэрэгцээ эх зохиолд задлал хийж, тайлан тайлбарлах чадварыг хөгжүүлэх

Зохиолын уран сайхан:

· Сэдэв утгын нэгдэл

· Уран дүр

· Зохиолын зохиомж

Зохиолын хэл:

· Уран дүрийн үгсийн сан

· дүрслэх ба

яруу хэрэглүүр

· Уянга, туульс, жүжгийн зохиолын сэдэв утгын нэгдлийг задлан тайлбарлах

· Уншсан зохиолын дүрд задлан шинжилгээ хийж, тэдгээр нь бадрангуй баатарлагийн дүр, эмгэнэлт дүр, хошин шог дүрийн алин болохыг задлан тайлбарлах

· Уншсан зохиолын төрөл зүйл, зохиомж байгууламжийн онцлогийг олж тодорхойлж , задлан тайлбарлах

· Туульсын том хэлбэрийн зохиол, жүжгийн зохиолын уран дүрийн үгсийн санд тулгуурлан дүрслэх ба яруу хэрэглүүрийг задлан тайлбарлах

· Уянга, туульс, жүжгийн зохиолын сэдэв, утгын нэгдлийг бодит амьдралтай харьцуулан үзэл бодлоо илэрхийлэх

· Уянга, туульс, жүжгийн зохиолын нарийн ширийн дүрслэлийг задлан тайлбарлаж, дүр дүрслэлийн онцлогийг зөв таних

· Уянга, туульс, жүжгийн зохиолын зохиомж, бүтцийн онцлогийг бусад зохиолтой харьцуулж илэрхийлэх

· Уянга, туульс, жүжгийн зохиолын дүрслэх ба яруу хэрэглүүрийг эх бичвэрт хэрэглэж, задлан тайлбарлах

· Зохиолын утга санааг зохиолчийн байр сууринаас болон итгэл үнэмшлийнхээ үүднээс шинжлэн үзэж, задлан тайлбарлаж байгаа эсэх

· Уянга, туульс, жүжгийн зохиолын дүрийн онцлог, баатрын зан байдал, үйл хөдлөлийн эерэг, сөрөг талд үнэлгээ өгч, шүүмжлэлтэй хандаж байгаа эсэх

· Уншсан зохиолынхоо зохиомж байгууламжийг олж тодорхойлж, харьцуулан задлан тайлбарлаж чадаж байгаа эсэх

· Яруу найраг, жүжиг болон туульсын том хэлбэрийн зохиолыг хэлний талаас задлан тайлбарлаж чадаж байгаа эсэх

· Уншсан зохиолынхоо дүрслэх ба яруу хэрэглүүрийг олж илрүүлж, зохион бичих, найруулан бичихдээ хэрэглэж чадаж байгаа эсэх

Илэрхийлэх ярих бичих буюу мэдээллийг дамжуулах

Үгийн урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх, ухааран төлөвших, нийгмийн харилцаанд суралцах

· Илтгэх арга барил

· Мэтгэлцэх арга барил

· Зохион бичих арга барил

· Эсээ бичих арга баоил

· Найруулан бичих, найруулгын алдааг хянан засварлах арга барил

· Илтгэх сэдвийнхээ дагуу судалгаа хийх чадвар

· багаар болон бие даан ажиллах, шийлвэр гаргах чадвар

· Мэтгэлцээнд оролцогчдынхоо үгийг хүлээцтэй сонсож, үзэл бодлоо бусдад хүргэх, бусдыг ятгах чадвар

· Маргаан мэтгэлцээнд үг хэлж оролцохдоо хэлэх үгээ төлөвлөн, жишээ баримтыг оновчтой сонгож,

· шинэ үндэслэл гаргаж, ялгаатай санал дэвшүүлэх чадвар

· Аливаа сэдэвт ажил, тайлан, шүүмж ба эсээ бичих

· Сонгосон сэдвийнхээ талаар эрэл хайгуул хийж, шинэ санаа гарган, хэл найруулгын өндөр түвшинд бичих,

· Бичвэрийн хэл уран сайхныг хянан, сайжруулан засах чадвар

· Тухайн илтгэх сэдвийн талаар өндөр мэдлэгтэй байж, уран яруу илтгэж, бусдад ойлгомжтой ярих

· Маргааныг зохион байгуулах, санаа бодлоо илэрхийлэх, санаагаа цэгцтэй, уялдаа холбоотой, итгүүлмээр ярьж чаддагаа харуулах

· Тухайн зохиогчийн зохиол бүтээлийг уран бүтээлчийн нүдээр харж, шүүн тунгааж бичих

· Тодорхой сэдвийн дагуу эзэмшсэн мэдлэг ба мэдээллийн эх сурвалжийг бүрэн дүүрэн ашиглаж, баримт нотолгоо гаргаж, дүгнэлт хийж бичих

· Аливаа асуудалд нухацтай, шүүмжлэлтэй хандах,

· Нийгэмд тулгамдсан аливаа асуудлыг олон талаас эргэцүүлж, үзэл бодол, байр сууриа тодорхойлох, шаардлагатай тохиолдолд амаар болон бичгээр илэрхийлэх,

· Илтгэгчийн дуу хоолой тод, санаа бодлоо гаргаж, судалсан зүйлийг багийн гишүүдэд танилцуулж, илтгэлийн үе шат бүрийг сайтар төлөвлөж, ойлгомжтой, өгсөн цагт багтаан илтгэсэн эсэх

· Сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэн мэтгэлцэхдээ хэлэх үгээ төлөвлөж, баримт нотолгоог зөв татаж, санаагаа цэгцтэй илтгэсэн эсэх

· Тодорхой сэдвийн хүрээнд товлосон хугацаандт шууд зохион болон найруулан бичих чадварыг үнэлэх

· Бичвэрийн үг хэллэгийг зөв сонгон, санаагаа цэгцтэй илэрхийлж, уран сайхан бичсэн эсэх , бичлэгийн ур чадвар, сэтгэлгээний илэрхийллээ оновчтойгоор гаргаж чадсан эсэх

· Ссэдэвт ажил,тайлан, шүүмж, эсээ зэргийг шаардлагын дагуу оновчтой тодорхой бичсэн эсэх

Хандлага

Эх хэл соёлынхоо өвөрмөц байдал хийгээд үндэсний уран зохиолын ололт амжилтаар бахархах эерэг хандлага

үмүүнлэг, шударга ёсыг эрхэмлэх, амьдрал хөдөлмөрт тэмүүлэх эерэг хандлага

Арга зүй

ЕБС-ийн 12-р анги нь сурагч насны сүүлчийн жил, ирээдүйн амьдралд хөл тавих гэж буй торгон агшин учраас уранзохиолын хичээлээр дамжуулж амьдралын утга учир, мөн чанар, үнэ цэнийг зөв ойлгуулах үйл ажиллагаагаа багш улам өндөр төвшинд удирдаж, суралцагчдын бие даасан үйл ажиллагааны төлөвшилд ихээхэн анхаарах хэрэгтэйг зөвлөж байна.

· Уран зохиолыг унших-сонсох үйл ажиллагааг удирдан чиглүүлэхдээ:

1. Багшийн зүгээс унших-сонсох үйл нь маш идэвхтэй үйл явц гэдгийг ойлгож мэдрэхэд нь сурагчдад туслах, ялангуяа унших идэвхтэй арга барилыг сонгох чадварыг олгох, унших явцдаа хамтран унших болон бичлэгтэй унших уншлагад тохирох материал олоход нь тусална.

2. Суралцагчийн бие даан унших үйл ажиллагааг удирдан чиглүүлж, бие дааж эх бичвэрийг ойлгоход туслах зорилгоор унших үйл ажилагааны дарааллын зааврыг багш тухайн ангийн сурагчдын онцлогт тохируулан боловсруулж тарааж өгнө. Унших гэж байгаа сэдэвтэй холбоотой асуудлаар бодол санааны өрнөлт хийхийг зөвлөнө. Тухайлбал, нэг дүрийг сонгон авч хэнд зориулж ямар хэлбэрээр, ямар зорилгоор бүтээгдсэнийг эрэгцүүлэн бодож, тухайн дүрийн өгүүлэмжээ дагаж унших ч сонголт байж болно.

3. Уншлагыг амьдралын хэрэглээ болгох ухамсарт үйл 12-р ангийн төвшинд бүрэн төлөвших ёстой тул олон янзын сэдвээр юмуу эсвэл олон зохиогчийн бүтээлээс унших материал бэлтгэж, заримыг нь ангид, азримыг нь хичээлийн бус цагаар тодорхой хуваарийн дагуу уншуулж, хариу мэдээллийг байнга авч байх.

4. Зохиолыг унших явцдаа болон уншсаны дараа тэмдэглэх тусгай хүснэгт гаргахыг зөвлөж, сурагчидтай тогтмол хугацаанд уулзаж тэдний уншиж буй номын тухай, унших чадвар, арга барилын талаар ярилцаж зорилгодоо хүрэхэд нь тусалж, сурагч бүрт унших нь үр дүнтэй гэдгийг итгүүлнэ.

5. Уншсан номоос санаж хэрэгжүүлэх зүйлийн талаар санал асуулга авч, уншлагын талаар хэр зэрэг өссөнөө ухамсарладаг болоход нь тусална.

6. Тухайн эх бичвэрийг уншаад юу гэж бичсэн байсныг санах нь хүрэлцээтэй биш харин уг зүйлийг өөр талаас нь мэдрэх, өөрийн урьд нь мэддэг, хийж чаддаг болсон зүйлтэйгээ холбох чадвартай болох, зохиолчийн илэрхийлсэн санааг өөрийнхөө бодол санаа, үйл ажиллагаатай холбон дүгнэлт хийх

· Уран зохиолыг задлан, тайлбарлах үйл ажиллагааг удирдан чиглүүлэхдээ:

1. Суралцагчдын сэтгэхүйг тэлэх, цэгнэн дүгнэх, нэгтгэн зангидах, задлан шинжлэх, хэрэгжүүлэх, нэвтрүүлэх, ухаарч ойлгоход чиглэгдсэн дээд эрэмбийн асуултын тусламжтайгаар задлан шинжлэх үйл ажиллагааг удирдах боломжтой.

2. Хялбар асуултанд амархан хариулт өгч болдог. Нарийн ээдрээтэй асуултад хариу өгөхийн тулд нухацтай сайн бодох, задлан шинжлэх шаардлага тулгардгийг ойлгуулахын зэрэгцээ нэг асуултанд олон янзаар хариулж болдгийг ч ухааруулах нь чухал

  1. Зохиолын зохиомжийн болон дүр, уран сайхны задлал хийж болох тодорхой хэсгүүдийг суралцагчдад хуваан өгч, чөлөөтэй сэтгэн бодох, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нь хангана.
  2. Задлан тайлбарлах аргачлалыг цаасан дээр бичиж тараах юмуу эсвэл техник хэрэгсэл ашиглан схем загварт оруулан заавал үзүүлж харуулж, багш өөрөө нэг зохиол дээр жишиг задлал хийж удирдамж болгож байх хэрэгтэй
  3. Аливаа асуудлыг хэсэглэж задалж хаяхдаа гол нь биш задалсныхаа дараа нэгтгэн дүгнэж, түүнээсээ хамгийн чухлыг ой ухаандаа шингээн авч, ямар ч үед эмх цэгц, логик, дэс дараатай үйл ажиллагааг чухалчилдаг болгох нь энэхүү оюуны үйлдлийн гол мөн чанар юм.

· Уран зохиолыг ярих, бичих үйл ажиллагааг удирдан чиглүүлэхдээ:

1. Ярих үйлийн явцад анхаарлаа төвлөрүүлэх, эргэцүүлэн бодох, сэтгэн бодох, төсөөлөх, цэгнэн үзэх, итгэл үнэмшилтэй байх зэрэг олон оюуны үйл зэрэгцэж байдаг тул анхнаас нь ярих тавилыг багш удирдан зөв тавьж өгөх ёстой. Ялангуяа энэ ангид харьцангуй том сэтгэж, логик дараалалтай, ойлгомжтой, ярианы олон янзын өнгө аяс, хандлагыг илэрхийлж ярих техникийг бүрэн эзэмшиж сурах ёстой.

2. Бичих болон ярих үйлийг зэрэгцүүлэн хийж суралцагчдыг хөгжүүлэх нь энэ ангийн нэг том онцлог юм. Аливаа асуудалд олон талаас нь нухацтай хандаж өөрийн санаа бодлыг үндэслэлтэйгээр системчлэн бичих, сэдвийн гол агуулгыг гүнзгий судлан шинжлэх, энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлж сурахыг цаг үргэлжид удирдан чиглүүлнэ.

3. Эргэлзээтэй асуудлын талаарх өөрсдийн байр сууриа илэрхийлсэн илтгэл бичүүлж, тэрхүү илтгэлээ тогтоосон хугацаанд илтгэх урлагийн олон янзын техникийг ашиглан тавьж сургах, мөн бусдын илтгэлийг сонсож дүгнэлт хийн, хэрэгтэй зүйлийг нь олж авах, тэмдэглэж авах, сурагчдыг саналых нь дагуу илтгэл тавиулж байр суурийг сонсох, илтгэлийн талаарх санал бодлоо хуваалцах, илтгэлээ сайжруулж бүтээлийн сандаа хадгалах зэрэг үйл ажиллагааг багш биечлэн удирдана.

4. Сурагчдын ярих чадварыг хөгжүүлэхдээ олон нийтийн өмнө өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, биеэ барьж айж эмээх асуудлыг даван туулахад нь туслах, ярихдаа дэс дараалалтай, эмх цэгцтэй, зохистой зөв үг хэллэг хэрэглэж, тод ойлгомжтой ярих, ярианы хурдыг тохируулах, дохио зангааг үнэмшилтэй хэрэглэх зэргийг анхааруулж хэлэх юмуу заавар тарааж өгч болно.

5. Мэтгэлцэх урлагийн арга техникт суралцах боломжийг энэ ангийн уранзохиолын хичээл олгох болно. Тухайн асуудалд өөрийн гэсэн байр сууринаас хандаж үзэл бодлоо хамгаалах аргад сургах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн үзэж анализ хийх чадвартай болох, асуудалд баримт нотолгоотой хандах, зөв цэгцтэй мэтгэлцээн өрнүүлэх үйл ажиллагааг багш удирдана.

6. Суралцагчдад тухайн сэдвийн талаар бодож эхлэх даалгавар өгөх, сэдвийн талаар тодорхой мэдлэггүй байвал ярьж өгөх ч юм уу зориудаар бэлтгэсэн материалыг уншуулах, тухайн асуудлаар ямар байр суурьтай байгааг асуух, болж өгвөл мэтгэлцэх асуудлын талаар хоёр ба түүнээс дээш боломж гаргаж өгвөл сайн. Бусдыг ярьж дууссаны дараа харилцан няцаалт хийх юм уу эсвэл эргэлзэж байгаа санал бодлоо баримт нотолгоотой илэрхийлэх аргад сургана.

7. Санаа бодлоо чөлөөтэй, өөрийн үгээр илэрхийлж бичиж сурах, бичих үйл явцын үе шатыг өмнөх ангиудад эзэмшсэн байх ёстой ба энэ ангид суралцагчийн бичих арга техникт хамтран суралцах, зохион найруулах чадварын төвшин дээд зэрэгт хүрч байгаа нь ажиглагдах болно.

8. Хөгжим, уран зураг, уран зохиолын бүтээлийг хослуулан ашиглаж уран бүтээлийн онгод оруулж, онгодыг оюуны үйлдлийг идэвхжүүлэх хүч болгон ашиглах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, төрсөн сэтгэгдлээ цэгцтэй логиктой оновчтой бичих, бие биенийхээ санаа бодлыг хүндэтгэх, бусдын бичлэгийн сайн талыг олж дэмжин урамшуулах зэрэг үйл ажиллагааг олон давтан хийхээр хичээлээ зохион байгуулбал үр дүнтэй болно.

Үнэлгээ

Агуулгын бүрэлдэхүүн

A түвшин

B түвшин

C түвшин

D түвшин

Унших – сонсох /мэдээлэл хүлээн авах/

Хичээлээр өгсөн агуулгыг баяжуулж ном зохиол, интернет зэрэг бусад эх сурвалжаас нэмэлт мэдээлэл хүлээн авах чадвартай

Хичээлийн агуулгыг тогтмол биш ч заримда нэмэлт материал уншиж, эрж хайж хийх чадвартай

Эх зохиолыг бүрэн унших хандлага муу багшийн хяналт шахалтын дор хийдэг

Анхаарлаа төвлөрүүлж унших чадвар төлөвшөөгүй, бусдыг сонсох чадвар муу эх зохиолыг төдийлөн уншдаггүй

Задлан тайлбарлах /мэдээлэл боловсруулах/

Уншсан эх зохиолын сэдвийг тодорхойлж, сэдэв утгын нэгдлийг задлан тайлбарлах чадвартай

Уншсан эхэд задлан шинжилгээ хийх гэж оролддог ихэнхдээ сайн хийдэг

Эх зохиолын сэдвийг тодорхойлохдоо муу, ихэвчлэн бусдын хэлснийг хуулж бичдэг, өөрийнхөөрөө хаяа л хийдэг

Эх зохиолдыг задлан тайлбарладаггүй , олж мэдээллээ боловсруулахад төдийлөн анхаардаггүй

Ярих /мэдээлэл дамжуулах/

Уншиж ажилласан зохиолоо бусдад ярьж, эх зохиолынхоо талаар өөрийн бодол санаагаа тодорхой зөв илэрхийлэх чадвартай

Эх зохиолдоо дээр дүгнэлт хийнэ ажиллах чадвартай ч бусдад илэрхийлэн хэлэхдээ түгдэрч эмх цэгц муутай ярьдаг

Эх зохиол дээр дүн шинжилгээ тааруу хийж. Түүнээ ярих чадвар бүрэн гүйцэт эзэмшээгүй бусдад ойлгомжгүй ярьдаг

Эх зохиолтой муу ажиллахаас гадна бусдад ярьж ойлгуулахдаа муу хэлэх гэсэн санаагаа хэлж чаддаггүй

Бичих /мэдээлэл илэрхийлэх/

Эх зохиолын талаар өөрийн санаа дүгнэлтээ маш сайн эмх цэгцтэй бичиж гол агуулгаа сайн гаргасан

Эх зохиолын талаар санаа дүгнэлтээ гаргасан ч эмх цэгцтэй бичих тал дээр алдаа гаргасан

Өөрийн үзэл бодлыг бичиж чадаагүй гол хэлэх гэсэн санаагаа нуршсан эмх цэгцгүй бичсэн

Найруулан бичихдээ бичиг үсгийн алдаа гаргадаг, өөрийн санаа дүгнэлтээ эмх цэгцтэй бичиж чаддаггүй

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)