Бодит чадвар : Хичээлийн бэлтгэл судалгааны тухайд

Хичээлийн бэлтгэл судалгааны тухайд

Хичээлийн бэлтгэл судалгаа хийж, хөтөлбөрөө боловсруулах.

Хичээлийн хөтөлбөр боловсруулахын өмнө судалгааны багийн гишүүд хичээлийн бэлтгэл судалгааг зайлшгүй хийсэн байх хэрэгтэй. Хичээлийн бэлтгэл судалгаа гэдэг нь тодорхой үе шат бүхий, тасралтгүй байх шинжийг агуулсан дараах судалгаануудын цогц юм:

- Судлагдахууны агуулгын судалгаа

- Мэдлэг эзэмшилтийн явцын судалгаа

- Заах аргын судалгаа

- Хэрэглэгдэхүүний судалгаа

- Үнэлгээний судалгаа

Их дээд сургуулийн мэргэжлийн дидактикч багш нар эдгээр судалгаанд чухам юуг хамруулан авч үзэхийг дараах байдлаар тайлбарлаж байна:

Хүснэгт 1. Хичээлийн бэлтгэл судалгаа

Хийгдэх судалгаа

Юуг судлах

Судлагдахууны агуулгын судалгаа

Юуны түрүүнд сонгосон агуулга нь тухайн хичээлийн судлагдахууны тогтолцоонд ямар байр суурь эзэлдгийг тодорхойлж, тухайн хичээлээр судлах агуулгын мөн чанарыг шинжлэх ухаан талаас нь авч үзэн, яаж агуулгын шинжлэх ухаанч чанарыг алдагдуулахгүйгээр хүүхдэд энгийн ойлгомжтой, хялбар болгох вэ, ямар нэр томьёо,үг хэллэг хэрэглэх вэ, өмнөх хичээлээр ямар агуулга судалсан, цаашид хэрхэн гүнзгийрэх зэргийг судална.

Мэдлэг эзэмшилтийн явцын судалгаа

Хүүхдийн танин мэдэх процессыг судална гэсэн үг. Сургалтын явцад хичээлийн агуулгыг сурагчид хэрхэн хүлээн авч ойлгох, тайлбарлах, ямар хариу үйлдэл үзүүлж болохыг урьдчилан таамаглаж, хүүхдийн үг хэллэг, яриа, сонирхол, байр суурь, хандлагад чухам ямар өөрчлөлт гарч мэдлэг чадварт тусаж байгааг судална.

Заах аргын судалгаа

Хичээлийг ямар хэлбэр, бүтэцтэйгээр зохион байгуулбал сурагчдад сонирхолтой, ойлгомжтой байх, тэднийг хэрхэн яаж сэдэлжүүлэх, ямар дасгал, даалгавар, туршилт хийх, хэдийд хэрхэн хийх, хэдий хэрийн цаг хугацаа зарцуулах, ухагдахуун, ойлголт, нэр томьёог ямар арга замаар хүргэх, ямар үр дүнд хүрэх, сурагчдын гаргаж байгаа алдааг хэрхэн гэтлэн давах, сурагчдыг хэрхэн удирдан чиглүүлэх зэргийг судлахыг заах аргын судалгаа гэдэгт ойлгоно. Эцэст нь арга зүйн оновчтой шийдэлд хүрэхэд энэхүү судалгааны зорилго оршино.

Хэрэглэгдэхүүний судалгаа

Ямар хэрэглэгдэхүүнийг ямар зорилгоор, хэдийд, яаж ашиглабал үр дүнтэй байх вэ гэдгийг судална.

Үнэлгээний судалгаа

Сургалтын амжилтын оношлогоо, үнэлгээ

Хичээлийн бэлтгэл судалгаан дээрээ үндэслэн хичээлийн агуулгыг хүүхдийн үзэл бодол, байр сууринаас харж, хүүхэд яаж суралцаж, хэрхэн хөгждөг зүй тогтолд нийцүүлэн хичээл заах багш дангаараа эсвэл багийн гишүүд хамтран хичээлийн хөтөлбөр боловсруулна
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)