Бодит чадвар : “Явцын үнэлгээг боловсруулах” 47-р сургууль дээр болсон семинарын агуулга

Шалгалтын зорилтууд /чадварууд/

Ойлгомжтой байдлаар зохион найруулж бичих /АО4/

· Үг хэллэгийг зөв, оновчтой хэрэглэх

· Өгүүлбэрийн төрөл бүрийн бүтцийг ашиглах

· Үр дүнтэй зохион найруулах

Дүрслэн бичих: Уншиж байгаа хүндээ тааламж өгөх

Зорилго

Мэдээлэх

Ятгах сэнхрүүлэх

Урнаар зохион дүрслэх

Уншигч

Үе тэнгийнхэн

?

Хэлбэр

“РС” тоглоом сэтгэцэд нөлөөлдөггүй

“Бодол минь эрвээхий шиг төөрөлдөвч цэцгэн дээр буудаг шиг тогтоно”

10-Р АНГИ МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

ь Уранзохиолын найруулга, онцлог, хэрэглээ

Шууд ба шилжсэн утга /1 хувилбар/

Уран зохиолын эхийн бүрэн задлал, өгүүлэгдэхүүн, сэдэв, зохиомж

ь Өгүүлбэрийн бүтэц утга, хэрэглээ

Хэлц өгүүлбэр

Холимог нийлмэл өгүүлбэр

ь Сонин нийтлэлийн найруулга, түүний онцлог хэрэглээ

Мэдээ

Хөрөг ба үйл явдлын найруулал / асуудал дэвшүүлсэн найруулал/

Сурвалжилга /1 хувилбар/

Шүүмж

Элэглэл

ь Эсээ бичих

Эсээ

Монгол хэл 10 анги

“Шууд ба шилжсэн утга” нэгж хичээлийн шалгалтын сэдэв Хугацаа: 40 мин

1. “Улирал бүхэн өнгөтэй” сэдвээр дүү нартаа зориулан урнаар дүрслэн бичээрэй. /Үгийн тоо 200-250/ 25 оноо

2. Эдгээр зүйлийг хүний сэтгэл илрэлтэй зүйрлэсэн, адилтгасан өгүүлбэр зохиогоорой. /5 оноо/ Жишээ нь: Лаа /лааны тос урсах/ - Хажуу тал нь сэтэрсэн лааны тос урсах шиг хагацлын нулимс асгармуй...

1. Хаалга /орох гарах/- ............................................................................................................

2.Манан /будан хүдэн татах/- .................................................................................................

3.Цаас /нимгэн/ -.......................................................................................................................

4. Чулуу /хатуу/-........................................................................................................................

5. Цэцэг /дэлбээлэх/- ...............................................................................................................

3. Дараах үгсийг утга шилжүүлээрэй /3 оноо/

Өглөөний нар Үдийн нар Оройн нар

4. “Нар” гэсэн үг орсон хоёр хэлц бичээрэй /2 оноо/

................................................................................................................................................
................................................................................................................................................

Монгол хэл 10 анги

“Сурвалжилга” нэгж хичээлийн шалгалтын сэдэв Хугацаа: 40 мин

1. Америкийн индианууд” эхэд Индианчуудын амьдралын тухай өгүүлжээ.

а. Зохиогч “Индианчууд уламжлал ёсоо алдаж, өнөөгийн соёл иргэншилд уусч байна” гэсэн санааг илэрхийлэхдээ ямар үг хэллэг, арга барил ашигласныг дүгнэж өөрийн үгээр бичээрэй. [25 оноо]

/Үгийн тоо 200-250/

Америкийн индианууд

Нэг, хоёр... Баруун, зүүн... Америкийн индианчууд бүжиглэж байна. Бүргэдийн өдтэй сүртэй өмсгөл дороо халууцсан ч шөнийн турш бүжлээ. “Ийм өмсгөл дор хаяж 400 ам доллларын үнэтэй” гэж Доррээн хэлэв.Доррээн буюу Уллоу Бэрд /Yellow bird – шар бүргэд/ хэмээх содон нэртэй энэ бүсгүй ч индиан. Умард Дакотагийн Сиукс Фолз хотод манан татаад зэврүү оргино. Хойд нутгийн хамгийн гунигтай хэсэг мэт санагдав.

Бөмбөр цохин эртний дуугаа сэтгэл сэр хийтэл дуулалдах аж. Орчин цагийн индианууд төрөлх хэлээ бараг мартсан боловч зөнгөөрөө зэрлэг аялгууг даган дуулж, зүүн баруун, нэг, хоёр хэмээн тоолох адил нэг хэмнэлээр бүжиглэнэ. “Доррээн, Чи бүжиглэхгүй юм уу?” Тэр...сонссон шинж алга. Уртын дуутай төстэй уянгалсан, гунигтай аялгууг дагаад бодол болжээ. Өндөр настан төдийгүй бяцхан жаалууд ч байна. Хонх зүүсэн арьсан хувцас нь содон аж. Том тойрог болж, элээ бүргэд лугаа дэвэн явахаас гадна охид, хөвгүүдийн бүжгийг тусад нь зарлаж байна. Наадмыг үзэхээр бямба гарагт олон хүн цуглажээ. Тэд бас өөрийн гүнжтэй...Гүнжтэйгээ зургаа авхуулж, сүйд болцгооно. Хойд Дакота нутгийнхны 4,9 хувь нь индианууд юм. Энд гараар урласан арьсан эдлэлүүд, байгалийн тухай, индиануудын амьдралыг харуулсан зураг олон. Зарим бүтээлээ 4000 хүртэл доллараар борлуулах юм. Үзэсгэлэнгийн том танхим дүүрэн тунгалаг аялгуу... Өндөр том биетэй, монхоро хамартай урт үсээ салаалан сүлжсэн индиан залуу хөгжим тоглоно. Брайн Акира гэж өөрийгөө танилцуулав. Анхилуун модоор урласан лимбэ, бишгүүртэй төстэй хөгжим нь уулын голын аялгуу түгээнэ. “Бүргэдийн мөрөөдөл” нэртэй цомгоо над дурсгаад, Монголын тухай асууж байна. Америкийн индиануудыг ялгаж танихад ер ядах юмгүй. Хайш яйш хувцаслана. Бүдүүлэгдүү. Гол төлөв том биетэй. “Тэд монголчууд шиг байгалийн гаралтай хоол хүнс хэрэглэдэг, хүнд хүчир ажил хийдэг байсан. Харин одоо цагт цагаан арьст америкчуудтай адил бэлэн хоол идэж, хүнд хүчир ажил хийхээ больчихоор бүгдээрээ л хэт таргалж эхэлсэн. 90 хувь нь чихрийн шижин өвчтэй” гэж Доррээн ярив.

Индиануудын өөр нэг сонин нь бүгд олон хүүхэдтэй. Доррээн эхээсээ арван зургуулаа бол түүний охин 5 хүүхэдтэй, хадам ахынх нь 13 ам бүлтэй гэнэ. Доррээн бүсэлхийгээ хүрсэн урт гэзэгтэй, хоёр хөөрхөн ач хүүтэй юм.

- Хөвгүүдийн үсийг яагаад тайрдаггүй юм бэ?

- Юу гэсэн үг вэ? Эд чинь эрчүүд шүү дээ. Аав нь хүртэл урт үстэй байгаа биз дээ. Нээрээ аав нь бас сайхан урт үстэй, сүртэй том залуу байна.

Хүчирхэг хөгжлийн хажууд урт үсээ тээж үлдсэн тэдний сэтгэлийг нүргэлэх бөмбөр, гунигт аялгуунаас нь мэдэрч болно. Хүйтэн сэрүүн Докато нутгаас шувууд буцаж... Бүүдгэр тэнгэрийн дор бор шувууд зэллэн холдоно. / Үг 370 орчим/

Америкийн индианууд

“Америкийн индианууд” сурвалжлага нь индиануудын амьдралын хэв маяг , үзэл суртал , гадаад дүр төрх зэргийг хурцаар тусгасан бөгөөд энэ сурвалжлагад цөөхөн үлдсэн Америкийн индиануудын талаар сурвалжилжээ. Миний бодлоор Америкийн индианууд нь өв уламжлалаа үр хойчдоо өвлүүлж үлдээх гэсэн , индиан ёс заншлаа дээдлэхийг эрмэлзсэн ард түмэн юм. Тэдний хүмүүсээс ялгарах гол зүйл нь зэрлэг байгалиас бүхий л хэрэгцээт зүйлсээ олж авдагт оршино . Гэвч тэдний хүн амын тоо маш бага . Олон хүүхэд төрүүлдэг ч хараахан тус болдоггүй . Хүн амын тоо ийм ялгаатай байхад Америкийн индиануудын мөхөл цаг хугацааны асуудал болжээ. Үүнээс үзэхэд аливаа хүн төрөлхтөн , ан амьтан ховордож цөөрсөнөөр устаж үгүй болдогтой адил индианчууд ч бас мөхлийн эрмэгт хүрчээ. Иймээс орчин үеийн индианууд өв уламжлалаа бага багаар алдаж , өөрсдөө ч мэдэлгүй дэлхийн хурдацтай хөгжлийн хөлд өртөн , хүнд хүчир ажил хөдөлмөр хийх ээ ч больж , цагаан арьст Америкчуудыг даган дуурайн амьдрах болсноор аюулт чихрийн шижин өвчинд нэрвэгдэх болжээ. Гунигт аялгуу мэт индиануудын цаашдын ирээдүй хэрхэн өөрчдөгдөх нь оньсого таавар мэт үлдэнэ. Миний төсөөллөөр индиан үндэстэн удалгүй нийгэмтэйгээ уусан үгүй болох мэт боловч дэлхийн хурдацтай хөгжилтэй хамт тэд ч бас шинэчлэгдэж байж болох юм. Эсвэл индиан хэвээр бус цагаан арьст Америкчуудтай адил хэв маягаар амьдарсан ч тэд бүгд л бидэнтэй ижил хүмүүс . Тиймээс индиан ч гэлтгүй , цагаан арьст ч гэлтгүй эх дэлхийн үр сад билээ. Эцэст хөгжихийн хэрээр цөөнхөө үгүй хийгээд байна уу, цөөнх нь үгүйрээд байна үү даа гэж дүгнэн хэлэх байна.

79 сургууль 10а Г.Намуун

Америкийн индианууд

Хойд Америкчууд бүжиглэж байна.Хойд нутгийн хамгийн гунигтай хэсэг мэт санагдав.“Бөмбөр цөхин эртний дуугаа сэтгэл сэрхийтэл дуулалдах аж” зохиогч сэрхийтэл гэдэг үгийг онцолжээ. Хэдийгээр олуулаа байсан индианчууд цөөрч байгааг далд утга санаагаар илэрхийлжээ.Үүний нэг жишээ нь хүчтэй нь хүчгүйгээ гэгчээр монголчууд маань хятадуудад дээрэлхүүлж басамжлуулж амьдарч байгаа нь үнэхээр зүрх шимшрэм юм.”Одоо цагийн индианчууд төрөлх хэлээ мартсан боловч зөнгөөрөө зэрлэг аялгуу даган дуулж байна.Хэдийгээр индианчууд цөөрч эх хэлээ мартсан гэсэн санаатай боловч цаана өв уламжлалаа авч үлдэхийг хичээж байгааг далд утгаар илэрхийлэхийг зорьжээ.Доррээн уртын дуутай төстэй уянгалсан , гунигтай аялгууг дагаад бодол болжээ.Тэдний уянгалсан дуу нь бидний нэгэн бахархал болж үлдсэн ардын дууг минь санагдуулж нээрээ ч индианчууд монголчуудаас гаралтай юм болов уу гэж бодлоо. Гэхдээ түүхэнд ч бас америкийн индианчуудын эртний өвөг дээдэс монголын говиос гаралтай гэж үздэг. Энэ наадамд урт үсээ шүлжсэн жаахан хүүхдээс авхуулаад хөгшчүүд хүртэл ирж цөмөөрөө бүргэд лугаа адил дэвэн бүжицгээнэ.Индианчууд үндсэн уламжлалаа орхихгүй нь төлөө өөрсдийгөө баясгаж үүгээрээ бахархан тэмдэглэж байгаа юм болов уу. Энд бүргэд лугаа адил гэдэг нь бүжиглэж байгаа хүмүүсийг бүргэд шувуутай адилтгажээ. “Тэд зарим бүтээлээ 4000 хүртэл доллар борлуулах юм.”Тэд яг л бид нь шиг амьдрахын төлөө өөр өөрийнхөө чадахийн хэрээр хөдөлмөрлөн ажиллаж байгааг илэрхийлжээ. Индиачууд өмнө байгалийн гаралтай хоол хүнс хэрэглэж хүнд хүчир ажил хийж, нарны энерги болон цэвэр агаараар амьдардаг байсан харин одоо цагаан арьст америкчуудад уусаж ихэнх нь таргалж нэгэн хэцүү бэрхшээл тулгарсан. Үүнчлэн зохиогч бидэнд индианчуудтай адил битгий болоосой хэмээн сэрэмжлүүлж сануулж байгаа юм. “Хүйтэн сэрүүн Дакота нутгаас шувууд буцааж ... Бүүдгэр тэнгэрын дор шувууд зэрэглэн холдоно.Хэдийгээр байгалийн уур амьсгал өөрчлөгдөж байгаа хэдий ч индианчууд шувууд зэллэн холдохдоо адил хорвоогоос хальж байгааг илэрхийлэхийн төдийгүй зохиогч маань монголчуудыг индианчуудтай адил сарнин алга болчих вий хэмээн далд гүн утгаар илэрхийлжээ.

79 сургууль 10г А. Саулегүл

Америкийн индианууд

Америкийн индианууд бүжиглэж байна гэх өгүүлбэрийг дахин дахин уншихад Америкийн гэдэг үг нь дэлхий ертөнцийн хаа нэгтээ оршин байгаа индиануудын эсвэл дэлхийд ганцхан байгаа индиан овог аймгийг уншигчдад таниулахыг зорьжээ. Индианууд “ тэд юуны тулд бүжиглэж байна вэ? “ гэдэг асуултанд би хариу олж чадсангүй. Энэ нь зохиолчийн индиан овгийн зан заншлыг гүйцэд сайн эхдээ ойлгуулаагүйн учир юм.

Бүргэдийг өдтэй өмсгөлтэй бүжих, хонх зүүсэн арьсан хувцас өмсөх, үсээ урт ургуулах гэх мэт ёс заншлууд нь өвөрмөц мөн гайхмаар ч муу мэдээ нь Америк хүмүүсийн хэв маягаар амьдарч эхэлж байгаа нь харамсалтай. Индианууд эртний дуугаа дуулахад бүгд л төрөлх хэлээ мартан зөнгөөрөө даган дуулах нь сэтгэл эмзэглүүлнэ. Учир нь хэл мөхөхөд улс мөхөх нь ертөнцийн хатуу үнэний нэг билээ. Нөгөө талаас гайхшруулах нэгэн зүйл нь индианууд оршин суугаа нутгийнхаа 4.9 хувийг эзлэх боловч урт үс, бүжиг наадамыг урьдын ёс заншлаа марталгүй дээдлэх нь хүмүүний үнэнч сайхан сэтгэлийн илрэл билээ.

Хэдий Индианууд мөхөхийн эрмэгт байгаа боловч миний бодлоор тэд мөхөж үгүй болох энгийн ард түмэн бишээ гэдэгт би итгэж байна.

10 a Энхмаа

Америкийн индианууд

Америкийн индианууд гэх энэхүү найруулал нь тэдний амьдралын гүнд буй уйтгар гунигийг уншигчдад хүргэхийг зорьжээ. Найруулалд хүүрнэж буй далд утга санааг “Бүргэдийн өдтэй сүртэй өмсгөл дороо халууцсан ч шөнийн турш бүжлээ” гэх өгүүлбэрээр тодорхойлжээ. Америк индианууд бүгд л байгальтай хобоотой содон нэртэй, энэ нь ч тэднийг онцгой болгож өгдөг. Учир нь индиан хүн гэдэг нь байгальтай дасан зохицсон яг л монгнолчууд шиг байгальтай нягт холбоотой байдаг. Америкийн өнцөг булан бүрт индианууд байдаг ч маш цөөрсөн ажээ. Иймээс ч тэд бараг л америкийн орчин үеийн шинэ амьдралд дасан зохицжээ. Гэхдээ энэ их хүчирхэг хөгжлийн өмнө өөрсдийн гайхамшигт уламжлал болох урт гэзэг, олон хүүхэд төрүүлэх,бүжэг наадам гэх зэргээсээ багахан ч болтугай хадгалан үлдсэн нь бахархууштай. Гэвч миний бодлоор энэ цөөхөн үлдсэн индианууд зэллэн холдох шувууд мэт бага багаар цөөрсөөр үгүй болох мэт гуниг дагуулж буй нь эмгэнэлтэй. Цаашдаа уламжлал нь алдагдсаар үгүй болж ч магадгүй энэ индиануудтай адил бид ч мөн адил устан үгүй болох вий.

10а У. Лхагважаргал

Монгол хэл 10 анги

“Сурвалжилга” нэгж хичээлийн шалгалтын сэдэв Хугацаа: 40 мин

2. Америкийн индианууд” эхийн бичлэгийн арга хэлбэрийг ашиглан “Нүүдлийн соёл” гэсэн санаагаар хотынхонд зориулан нийтлэл бичээрэй. /Үгийн тоо 200-230/ [25 оноо]

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)