Бодит чадвар : 8-р ангийн монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хөтөлбөр 2015-2016

Наймдугаар анги

Монгол хэл

Уран зохиол

Монгол бичиг

Унших

1. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн болон байгаль хамгаалах сэдвээр мэдээлж, дүрсэлж тайлбарласан, асуудал дэвшүүлсэн нийтлэлийн эхүүд, өгүүлэл болон өргөдөл, хүсэлт, заавар зөвлөгөө зэрэг албан бичгийн эхийг уншиж судлан, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх замаар эхийн сэдэв, утга, гол санааг тодорхойлж, тайлбарламж хэв маягийн онцлогийг таньж мэднэ.

2. Эхээс өөрт хэрэгтэй чухал хэсэг, баримт базохиолчийнүзэл бодол, эхэд дэвшүүлсэн асуудлын шалтгаан, үр дагавар,холбоо хамаарлыг тодорхойлж, тэдгээрийг илэрхийлсэн үг, өгүүлбэр, дүрслэлийг олж тайлбарлан, зохиогчийн үнэлэлт дүгнэлт, хандлага, үзэл бодлыг өөрийн үзэл бодолтой харьцуулан дүгнэж сурна.

3. Учир шалтгааныг тайлбарлахад бичихэд “яагаад? ямар учраас?, юуны тул? зэрэг асуулт, угсруулан холбох үг (учраас, тулд, иймээс, өмнө, дараа), угсруулан холбох нөхцөлүүдийн үүрэг найруулгад чухал болохыг таньж мэднэ. Нийлмэл өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгон задлах, өгүүлбэрийг угсруулан холбох үг, нөхцөл ашиглан найруулж бичих зэргээр угсарсан нийлмэл өгүүлбэрийн утга, найруулгын үүргийн тухай мэдлэг ойлголтоо баяжуулна.

4. Нийлмэл үгсийн бүтсэн арга, тэдгээрийн хоорондын угсрах ба зэрэгцэх харьцааг ажиглах, харьцуулах, асуулт тавих, өгүүлбэрт ямар утга, үүрэгтэйг нь тодорхойлох, хэлэлцэх зэргээр угсарсан нийлмэл үг (төмөр зам, үхрийн нүд)-ийн талаар мэдлэг ойлголттой болно.

5. Эхийн үгийн санг судалж, нутгийн аялгууны үг, гадаад үг хэллэгийн найруулгын үүргийг тодорхойлж, зөв сонгон хэрэглэх ойлголттой болно.

6. Эх, өгүүлбэрийн хэл найруулгыг судалж, баримтын болон учир зүйн алдаа, холбоос үгийг буруу хэрэглэсэн найруулгын алдааг таньж, учрыг тайлбарлан, засаж найруулах, зассан үндэслэлээ тайлбарлах чадвар эзэмшинэ.

1. Монгол баатарлаг туульс, түүхэн сурвалжуудаар уламжилж ирсэн бичгийн шүлэг, найраглал, орчин үеийн иргэний яруу найраг, өгүүллэг, эртний ба орчин үеийн тууж, хошин жүжиг, дэлхийн сонгодог зохиол зэргээс сонгон уншиж ойлгох, мэдэрч тусган хүлээн авах, энхийг эрхэмлэгч, хүнлэг энэрэнгүй үзэл бодолтой болж төлөвшинө.

2. Зохиолын өгүүлэгдэхүүний бүтэц, хүүрнэлийн учир холбогдлыг тайлбарлах, үйл явдлын орчин нөхцөл, дүрүүдийн холбоо хамаарал, өсөлтийг анхааран унших замаар зохиолын агуулгыг нарийвчлан ойлгож, сэдэв, гол санаа, далд утгыг тодорхойлон, үзэл бодлоо илэрхийлж сурна.

3. Зохиол дахь зарим онцлог үг хэллэгийг сонгосон шалтгааныг тайлбарлах, уран дүрслэл (амьдчилал, хэтрүүлэл, адилтгал, егөөдөл)-ийн үүрэг, хэрэглээг тодорхойлох нарийвчлан шинжлэх замаар үгийг оновчтой сонгохын ач холбогдлыг ухаарч ойлгоно. Өөр соёл, өөр цаг үед бичигдсэн зохиол бүтээлийн үг хэллэгийг судлах, задлан шинжлэх, харьцуулах замаар хэрхэн хүлээж авч байгаагаа харуулна.

1. Дармал бичмэл эхийг галигаар болон орчин цагийн дуудлагаар хослуулан унших аргаар эхийг шууд уншдаг болно.

2. Бийрийн хичээнгүй бичгийн тигийн бичвэрийг шударга унших чадвартай болно.

3. Үндэсний зан заншил, сэтгэлгээний онцлог бүхий эх, сургаалын зохиолыг уншиж, задлан шинжлэх замаар өв соёлоо эзэмшинэ.

Бичих

1. Унших агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан юм, үзэгдэл, үйл явцыг тайлбарлан бичиж сурна. Олон нийтийн анхаарал татаж байгаа асуудлаас сэдэв сонгож, холбогдох баримт мэдээлэл цуглуулан, эмхлэн цэгцэлж, тодорхой бүлэгт зориулан хэнийг төлөөлөн, ямар зорилгоор, хэрхэн бичихээ сонгон, өөрийн санаа бодол, үнэлэлт дүгнэлтийг тусган баталж нотолсон өнгө аясаар бичиж сурна.

2. Өргөдөл, заавар, зөвлөгөө зэргийг албан бичгийн тогтсон бүтэц, загварын дагуу бичихдээ учир шалтгаан, холбоо хамаарлыг гарган тодорхой бичиж сурна.

3. Ямар учраас?, яагаад? зэрэг асуултыг үндэслэн угсруулан холбох үг (учраас, тулд, хойно, өмнө, дараа), угсруулан холбох нөхцөлүүдийг ашиглан эхийн эхлэл, өрнөл, төгсгөл хэсгийг уялдаа холбоотой илэрхийлж, жишээ баримтаар баталж нотлон бичих чадвар эзэмшинэ.

4. Бичиж найруулахдаа эхийн сэдэв, агуулгад тохирсон хэлний нэгж, тухайлбал үг, өгүүлбэрийг зөв, ойлгомжтой найруулан бичих, холбох үг, нөхцөлөөс оновчтойг сонгон найруулж сурна.

5. Өөрийн болон бусдын зохиосон эхийг уншиж, тодруулан асууж ойлгох, сайжруулах санал хэлэх, саналыг тэмдэглэх, зөвлөх, хэлэлцэх, бусдын санааг тусган сайжруулах замаар ойлголцох, хамтарч ажиллах чадвараа хөгжүүлнэ.

6. Бүтээврийн нийлц, тэмдэг үсэг, цэг тэмдэг, утга ялгаж бичдэг үгсийг зөв бичиж сурна.

1. Зохиолын зөрчил, дүр, орчныг өөрчлөх замаар үйл явдлыг төсөөлөн зохиож бичнэ.

2. Уншсан зохиолын сэдэв, гол санаа, тодорхой дүр дүрслэлийн талаарх үнэлж дүгнэж бичихдээ хүнлэг энэрэнгүй, эв эетэй байдал, өөдрөг үзэл бодол зэргийг харуулсан жишээ баримт болон уран дүрслэл ашиглана.

3. Дүрийн зан төрх, үйлдлийг гаргаж бичихдээ бусдыг хөгжөөх, ухааруулах зорилгоор хошин өнгө аяс оруулан бичнэ.

1. Үсгийн бичмэл тигээр үе, үг, холбоо үг, өгүүлбэр, эхийг хичээнгүй бичиж сурна.

2. Нэр, үйл язгуурыг төгсгөлөөр нь ангилан харьцуулах аргаар язгуурын төгсгөлийг оношилж сурна.

3. Хувилгагч, эс хувилгагч залгаврын бүтэц, хэлбэрийг харьцуулан судалснаар холбох ёсны дагуу зөв хувилган бичих чадвартай болно.

4. Кирилээс үндэсний бичигт толь бичиг ашиглан хөрвүүлэг хийх чадвартай болно.

Ярих- сонсох

1. Уншсан зохиол бүтээлээс төрсөн сэтгэгдэл, үнэлэлт дүгнэлтээ тодорхой илэрхийлж сурна.

2. Нийгэмд тулгамдсан асуудлын талаар ярилцаж, холбогдох мэдээлэл олж, ангилж, хэнд зориулж, ямар сэдвээр, хэрхэн ярьж таниулахаа шийдэж, яриагаа төлөвлөж сурна.

3. Яриа танилцуулга хийхдээ сонсогчийн байдлыг мэдрэх, яриагаа дэмжсан арга хэлбэрийг сонгох, үр дүнтэй ашиглахад суралцана. Мөн бусдын яриа танилцуулгыг сонсож ойлгох, асуулт асууж тодруулах, саналаа хэлэх чадвараа хөгжүүлнэ.

4. Зохиолын дүр, орчинд үнэлэлт дүгнэлт өгч, тэдгээрийг өөрчлөн төсөөлснөө сонирхолтой арга хэлбэр ашиглан ярьж сурна.

5. Зохиолын гол санаа, дүрийн өсөлт, зан төрхийн өөрчлөлт илэрхийлсэн хэсгийг харьцуулан оновчтой жишээ баримтаар нотолж ярина.

6. Бие даан сонгож уншсан зохиолыг бусдад унших хүсэл төрөхүйц, сонирхолтой байдлаар танилцуулга бэлтгэж ярих

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)