Бодит чадвар : ганц нэг санаа

ганц нэг санаа

Илтгэлийн уралдаан сургууль дээр болох хугацаа дөхөж байна.  Сэдвээ нарийвчилж авбал илүү тодорхой болно, судалгаа  сайн болно доо.

Багш нар  ажлаа хийх явцдаа яаж хөгжиж болохыг, хөгжиж байгаа судалсан байх аа Түүнийгээ сайн боловсруулаарай. Ганц нэг санаа....

Японд гүйцэтгэлийг сайжруулахын тулд багш нарыг хамтарч ажиллахад онцгой ач холбогдол өгч, хичээлийн судалгааг хамтран хийснээр амжилтад хүрсэн туршлагыг нь олны анхаарлыг татаж, олон орны багш нар хэрэглэх болсон. Энэхүү хичээлийн судалгаа нь Японы багш нарт өдөр тутмын үйл ажиллагаагаа хамтран үнэлэх, бас алдаан дээрээ хамтарч ажиллах боломжийг өгсөн нь ажлын байран дээрээ суралцаж, хөгжиж буй багш нарын хамт олныг (professional learning community) буй болгосоор байна.  

}Сингапурын багш нар жил бүр үнэлүүлнэ. Багш ажлаа үнэлүүлээд, A, B, C, D, E гэсэн дүн авах нь өнгөц харахад манайхтай төстэй. Америкийн боловсрол судлаач Билл Жаксоны 2010 онд Сингапурт хийсэн судалгааны тайландаа тэмдэглэснээр, багш нарын 2% нь A үнэлгээ авдаг бол ихэнх багш нар C үнэлгээ авдаг байна. Цалингийн нэмэгдэл (үндсэн цалингийн 30 хувь хүртэл) нь эл үнэлгээний тогтолцоотой нягт холбоотой байдаг аж. Хэрэв багш D үнэлгээ авбал тодорхой нэмэгдэл урамшил авч чадахгүй бөгөөд энэ нь гурван жил үргэлжилнэ. Хэрэв E үнэлгээ авбал ажлаас халагдана. Ярилцлага өгсөн сургуулийн захирал эмэгтэй, “10 жил ажиллахдаа  иймэрхүү багштай нэг ч удаа таарч байгаагүй бөгөөд, саналаараа ажлаасаа халагдсан чадвар муутай цөөн багшийг мэднэ” гэжээ Bill Jackson. The Professional Lives of Teachers. August 2010 in Singapore.
}1/ Шинэ багш нь ажиллаж буй сургууль дээрээ бүтээлийн сан хийсэн байна. Түүнд: сурагчийн ажлын дээж, танхим дахь хичээлийн видео бичлэг, эдгээр бүтээгдэхүүнд тулгуурлан бичсэн дүн шинжилгээ/анализ, эргэцүүлэл орно. Бүтээлийн сан нь шинэ багш нарт практик үйл ажиллагаагаа тэдний сурагчдын бодит хэрэгцээ, сургуулийн нөхцөл байдалтай холбон харуулах боломжийг олгодог байна. 

}2/ Шинэ багш нь агуулгын ба сурган хүмүүжүүлэх ухааны мэдлэг шалгах даалгавруудыг хийж гүйцэтгэсэн байна. 

}Үндэсний зөвлөлөөс багшийн бүтээлийн сангийн талаар явуулсан судалгаанаас, багш нарын багшилхуйн чадварт бүтээлийн сан бүрдүүлэхийн өмнө ба дараа дараах гүйцэтгэлүүдээр илэрхий ахиц гарсан нь илэрсэн байна:
}Сургалтыг төлөвлөх
}Сургалтыг дизайнчлах
}Сургалтыг хөтлөн явуулах
}Анги танхим дахь үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах
}Суралцагчдын суралцах үйл явцыг үнэлэх
}Мэргэжлийн онолын мэдлэгээ ашиглах
}Мэргэжил дээрээ хамтран суралцах, хөгжих үйл ажиллагаанд оролцох.
}

}Tracz et al. (2005). Improvement in teaching skills: Perspectives from National Board for Professional Teaching Standards field test network candidates. San Francisco. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)