Бодит чадвар : Бодит чадвараа хөгжүүлэхийн тулд

Бодит чадвараа хөгжүүлэхийн тулд

Бодит чадвараа хөгжүүлэх аргачлалаас

Нэгэн эрдэмтэн хүний бие дэх уураг, өөх тос, нүүрс ус гэх мэт элементүүдийг задлан шинжилсний үр дүнд хүнийг 89 долларын үнэ цэнэтэй гэж дүгнэжээ. Үнэхээр хүн 89 долларын үнэ цэнэтэй байдаг гэж үү? Та үүнтэй санал нэг байж чадах уу?

Гэтэл үнэн хэрэгтээ хүний үнэ цэнэ нь өөрийнх нь бодол санаа, ухамсар сэтгэхүйгээс шалтгаалан тогтоогддог болохыг эрдэмтэд аль хэдийн нотолжээ.

Бидний сайн мэддэг эрдэмтэн Шуберц (Германы их эмч) бусдыг маш их хайрлан тэдний төлөө өөрийнхөө амьдралыг бүрэн зориулж чадсанаараа хүн төрөлхтний хайр хүндэтгэлийг хүлээж чадсан юм.

Хэчнээн их мэдлэг боловсролтой, эд хөрөнгөтэй, нэр хүндтэй байлаа ч нэг л агшинд бодол санаа нь өөрчлөгдөн түүнийгээ буруу зүйлд ашиглавал энэ нь ямар ч үнэ цэнэгүй утгагүй хоосон зүйл болж таарна.

Би ямар үнэ цэнэтэй вэ? Миний амьдрал ямар үнэ цэнэтэй вэ? Үнэ цэнийг бий болгохын тулд яах ёстой вэ? Үнэ цэнээ яаж өсгөх вэ? Эдгээр асуултанд “Бүх талын боловсрол олгох 5 талт сургалт”-ын зарчим л хариулт өгч чадна .

Сайн зүйлд цаг, хөрөнгөө зөв зарцуулах нь

Бид өөрсдийн хийж буй ажлынхаа талаар сайн бодож үзье. Чухам юунд цаг болон хөрөнгөө зарцуулж байна вэ? гэдгээс шалтгаалан бидний ирээдүйн чиг хандлага тодорхойлогдоно гэж үзэж болно. Ямар нэгэн үр өгөөжтэй сайн ажлыг хийх нь зүйтэй гэж мэдсэн мөртөө түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг, хөрөнгөө зарцуулж чадахгүй байвал тэрхүү үнэ цэнийг толгой дотроо хүлээн зөвшөөрч байгаа болохоос биш үнэ цэнийг бий болгохын төлөө амьдарч байна гэж үзэхэд хэцүү юм. Эрдэмтэн Шуберц Африкын ард түмнийг соён гэгээрүүлэх их ажил үйлсдээ цаг хөрөнгөө зарцуулаагүй байсан бол түүний амьдрал ямар ч үнэ цэнэгүй байх байсан. Чухам үүнийг л амьдралаа зөв авч явах чадвар гэж үздэг.

Сайхан ном унших

Бид ямар ч сайхан хүсэл мөрөөдөлтэй байлаа гээд өөрийн хязгаарлагдмал мэдлэгээр түүнийг хэрэгжүүлэх нь хэцүү төдийгүй улмаар үнэ цэнийг бий болгон утга учиртай амьдралаар амьдарна гэхэд маш хэцүү юм. Энэ нь хүний оюуны чадамжтай холбоотой асуудал. Оюуны чадамжаараа дамжуулан өөрийн зорилгыг хэрэгжүүлж болох мэдээ мэдээллүүдийг цуглуулан ашигладаг байхын тулд сайн номнуудыг уншдаг байх хэрэгтэй. Ингэснээр худал ба үнэнийг, зөв ба бурууг ялган салган дүгнэх чадварыг өсгөж өгдөг.

Тунгаан бодох нь

Ном их уншиж мэдээ мэдээллийг их цуглуулснаар зөв чиг хандлагыг тогтоох боломжтой болдог. Ойлгосон зүйлээ зөвхөн толгойдоо хадгалаад байвал эдгээр нь хоосон мэдлэг болж хувирна . Харин амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд дотроо тунгаан бодож сурах хэрэгтэй. Энэ нь хүний дотоод сэтгэлийн чадвартай холбоотой юм.

Эрүүл чийрэг бие бялдартай байх нь

Үнэ цэнэтэй зүйлс нь (ажлууд) биднээр дамжин үйлс болон хэрэгждэг. Энэ утгаараа бидний бие эрүүл чийрэг байх нь чухал юм. Заримдаа олон хүн маш сайхан хүсэл мөрөөдөлтэй, олон сайхан ажлыг хийж байгаа ч эрүүл мэндээ анхаарах тал дээр учир дутагдалтай байгаа нь харагдаж байна. Эрүүл чийрэг байх нь таны хамгийн эрхэм зүйл.

Хамтрагчидтай байх нь.

Нийгэмд сайн нөлөөг өгч болох үнэ цэнэтэй ажил байлаа гээд түүнийг ганцаараа хийнэ гэдэг нь боломжгүй зүйл. Харин адилхан хүсэл зорилготой хүмүүстэй санаа нэгдэн, өөр хоорондоо мэдээлэл солилцон, хамтран ажиллах чадвартай байх хэрэгтэй. Хамтрагчгүй хүн өөрийн үнэ цэнийг бий болгож чадахгүй.

Бүх талын боловсрол олгох 5 талт сургалт нь оюуны чадамж, сэтгэлийн тэнхээ, эрүүл чийрэг бие бялдар, амьдралаа зөв авч явах чадвар, бусадтай харилцах чадвар зэргийг дээшлүүлэх замаар өөрийн бодит чадварыг дээд зэргээр хөгжүүлэх энгийн арга юм.

Сонголт хийх нь

Далайн эрэг дэх элсэн дээр эх наймаалж өөрийн зулзагандаа мөлхөх аргыг зааж байна. Эх наймаалж урагшаа мөлхөхгүй хажуу тийшээ мөлхөнгөө ингэж хэлэв. ”Хажуу тийшээ мөлхөлгүй, урагшаа мөлхөөч“ Зулзага нь “Ээж ээ, та хажуу тийшээгээ мөлхөж байгаа мөртөө яагаад намайг урагшаа мөлх гээд байгаа юм бэ?“

Яг үүний адил бүх талын боловсрол олгох 5 талт сургалтыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл нь “аргачлал“ юм. Алдартай төгөлдөр хуурчийн тоглолтыг үзээд сэтгэл их хөдөлсөн ч төгөлдөр хуур хөгжим тоглодог болчихгүй нь мэдээж . Яг үүний адилаар энэхүү сургалтыг хүлээн зөвшөөрснөөр уг сургалтыг бүхэлд нь мэдэж байгаа хэрэг биш. Харин хэрэгжүүлж баймааж үр дүнд хүрнэ.

Энэхүү сургалтыг хүлээн зөвшөөрсөн ч өөрөө эзэмшээгүй сургагдсан хүмүүс бусдад хүргэх гэдэг ч ихэнхдээ амжилтгүй болох тохиолдол их байдаг. Үүний гол учир нь өөрөө хэрэгжүүлэхгүй мөртөө бусдад хэрэгжүүлж бусдыг өөрчлөх гэснийх юм. Амжилтанд хүрсэн болон хүрээгүй хүний хувийг гарган тогтоож үзэхэд амжилтанд хүрээгүй байх тохиолдол нь ихэнхдээ өөрсдөө хэрэгжүүлэгч байж чадаагүй хүмүүс байсан. Бүх талын боловсрол олгох сургалт нь амьдралд хэрэгжүүлж баймааж үр дүн гарах юм.

Өв тэгш хүн нь “Бүх талын боловсрол олгох сургалт“- аар хүмүүждэг биш, өв тэгш хүнээр дамжуулан хүмүүждэг юм. Манай сургалт нь сургалтын хөтөлбөр байхгүйдээ биш, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүйдээ байгаа юм. Яагаад гэвэл бид энэхүү сургалтыг хэрэгжүүлж байсан туршлага байхгүй учраас бидний хүүхдүүд ч бас энэ сургалтаар хүмүүжих боломжгүй байгаа юм. Харин бүх талын сургалт гэж чухам ямар сургалт болох талаар огт мэддэггүй багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд өнөөгийн боловсрол сургалтын аргаар бүх талын сургалтыг явуулж чадахгүй байна. Энэ байдал удаан үргэлжилвэл аюултай. Хэн нэгэн зоригтой хүн ба зоригтой бүлэг хүмүүс энэхүү сул дутуу зүйлийг ойлгон ухаарч жинхэнэ сургалтыг хэрэгжүүлэн дараагийн үеийнхэнд үлдээх хэрэгтэй байна.

Энэ нь тийм ч амархан ажил биш ч хэрэгжүүлэх боломжгүй зүйл ч бас биш. Энэ ажлын эхлэл өөрөөс тань эхэлнэ. “Бүх талын боловсрол олгох 5 талт сургалт“-ын 25 зүйлийн дотроос үндсэн 10 зүйлийг л хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнийг жишээн дээр тайлбарлая. 7 хоног бүр тогтсон цагт цугларан 3 цаг 30 минутын семинар ба дадлага хийж 1 долоо хоногийн турш сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх маягаар явна. Уг сургалтанд хамрагдсан нэг аав өдөр бүр 5 талт сургалтын эрүүл чийрэг байх сургалтын аргаас сурсан дасгалаа хийнэ. Ажил хийж байхдаа амрах үедээ ч цаг ашиглан эрүүл мэндийн дасгалыг хийх явдал юм. Үүнийг харсан хүүхдүүд 5 талт сургалтын эрүүл мэндийн дасгалын талаар их сонирхож эхэлнэ.

Мөн нэг ээж “Бүх талын боловсрол олгох 5 талт сургалт“-аас суралцсан ном унших аргаар өдөр бүр оройн хоолны дараа ном уншина. Тэгтэл охин нь ээжийнхээ нэг л онцгой аргаар ном уншиж байгаа байдлыг харна. Юуны өмнө ээж нь гэнэт зурагтаа унтраагаад ном уншдаг болсон нь нэг л сонин, ном унших арга нь ч гэсэн сонин. Ээжийнхээ ном уншиж байгаа аргыг мэдсэн охин мөн л энэ аргаар ном уншиж эхэлнэ. Ингэснээр унших чадвар нь дээшилнэ.

Ийм өөрчлөлтүүд явагдсан гэр бүлд хүү ба охинд нь маш энгийн аргаар чадвараа дээшлүүлж хөгжүүлэх боломж гардаг. Өөрийгөө бүхий л талаас нь хөгжүүлж чадахгүйгээс бусдыг өөрчилж хөгжүүлж чадахгүй. Өөрийгөө хөгжүүлж, дайчилж чаддаг хүн нь өөрийгөө төдийгүй эргэн тойрныхоо хүмүүсийг цаашилбал нийгэм ба улсыг өөрчилж бас чадна.

Даймонд Калла хүний амьдралд хэвшүулэх 10 зүйл

Одооноос эхлэн бид амьдралын хэв маягаа өөрчлөн зорилготой идэвхтэй амьдрах хэрэгтэй. Үүний тулд өдөр бүрийнхээ амьдралд дараах зүйлийг хийж хэвших нь чухал.

1. Ном унших

2. Аль нэг гадаад хэлийг сурах

З. Аливаа зүйлийг тунгаан бодох

4. Хөгжмийн зэмсгээр тоглох

5. Тунгаан бодсон зүйлээ хэрэгжүүлэх

6. Дасгал хийх , аль нэг спортын төрлөөр хичээллэх

7. Өдрийн тэмдэглэл хөтлөх гэх мэт.

Амьдралаа өөрчилж чадсан хүмүүс худал ба үнэн, зөв ба бурууг ялган салгаж үнэн ба зөвийг тогтоох чадвар, өөрийн дотоод ертөнцийг нээх чадвар, өөрийн чадварыг үнэ цэнэтэй зүйлд ашиглах зэрэг чадвартай болж чаддаг. Мөн өөрийн чадварыг дээд зэргээр хөгжүүлснээрээ бусдад үлгэр жишээ болж сайн сайхан нийгмийг бүтээж чаддаг жинхэнэ удирдах чадвартай Даймонд Калла хүн болж чадна.

Даймонд Калла хүний өдөр тутам хэрэгжүүлэх зүйл:

1

Ном унших (өгүүлбэрийг утгат хэсгээр задлан унших, 5 минут)

2

Гадаад хэл сурах (утгачлан уншиж, тэмдэглэл хийх, 5 минут)

3

Тунгаан бодох (Уншсан зүйлээ тунгаан бодох)

4

Уран сайхны торгон мэдрэмжийг хөгжүүлэх (Хөгжим сонсох, уран

зураг үзэх гэх мэт)

5

Үр дүнт 5 дасгал (5 дасгалаа хийж хэвших, спортын нэг төрлөөр хичээллэх)

6

Тунгаан бодсон зүйлээ хэрэгжүүлэх (Бодитоор хэрэгжүүлж хэвших)

7

Өдрийн тэмдэглэл хөтлөх (өөртөө дүгнэлт хийх)

8

Хэрэгжүүлж байгаа 10 зүйлийнхээ биелэлтийг тэмдэглэн хөтлөх

9

Захидал бичих (5 талт сургалтыг дэлгэрүүлэх : найз нөхөд ойр дотны хүмүүст)

10

Диа - гийн үйл ажиллагаанд оролцох (Вэбсайтаар дамжуулан 5 талт сургалтыг хэрэгжүүлдэг хүмүүстэй холбогдон үйл ажиллагаанд оролцох)

Бүх талын боловсрол олгох сургалтын зарчим ба Сеин ахлах сургууль

1997 онд “Бүх талын боловсрол олгох сургалт“- ын удирдлагын багийнхан Солонгосын хүүхэд залуучуудын төлөө “Бүх талын боловсрол олгох 5 талт сургалт“- ыг явуулах бааз газрыг бэлдье гэсэн санааг дэвшүүлэв. Ингээд ахлах сургуулийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг илүү боловсронгуй болгон сургуулийн шинэ барилгыг барьж 1999 оны 3 сард Боловсролын яамнаас зөвшөөрлийг аван албан ёсны ахлах сургуулийг байгуулсан юм. “Дэлхийг өвөрлөсөн Даймонд Калла хүн“- ийг бэлтгэж гаргахын тулд “Сеин ахлах сургууль” гэдэг нэртэйгээр 40 сурагч 10 багштайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн билээ .

Сеин ахлах сургууль нь заадаггүй сургууль

Сеин ахлах сургуулийн багш нар заадаггүй юм. Харин багш өөрөө 5 талт сургалтаар дамжуулан өөрийгөө өөрчилсөн туршлага дээрээ үндэслэн сурагчдыг өөрчлөн хөгжүүлж байдаг. Тэд тушааж зааварлах бус үйл ажиллагаагаар тухайн нөхцөлд зохицсон сургалтыг явуулж сурагчидтайгаа дотуур байранд хамтран амьдарч үлгэр жишээ үзүүлснээр сурагчдад өөрсдийгөө өөрчлөх боломжийг бүрдүүлдэг. Сеин ахлах сургууль нь хэцүү амьдралтай хүүхдүүдийг сонгосон юм. Тэд ердийн сургуульд дасан зохицож чадахгүй, биеийн болоод сэтгэлийн шархтай, сурлагын хувьд тааруу байсан боловч ямар нэгэн зүйлийг хийе гэсэн сэтгэлийн тэмүүлэлтэй хүүхдүүд байсан юм. Тэдний энэ онцлог байдлыг харгалзан үзэж хичээлийн эхний жилд өөрийн хүсэл мөрөөдлийг нь эрж хайн, сэтгэлийн дотоод шархыг нь эдгээх зорилготойгоор “Хайр“ төвтэй сургалтыг удирдан явуулсан. Дараагийн жилд нь тэдний эрүүл мэнд сахилга баттай байх талд нь анхааран “Журам“ төвтэй сургалтыг явуулсан. 3 дахь жилд нь тэдний ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэх, сэтгэн бодох чадварыг нь дээшлүүлэх, амьдралын тодорхой зорилготой болгох зорилгоор “Чөлөөлөлт“ төвтэй сургалтыг явуулсан .

1999 онд хичээлийн нээлтийн ёслолын үед олонх сурагчид улаан, шар, ягаан өнгөөр үсээ будуулсан байлаа. Өглөөний дасгал хийдэг сурагч бараг байхгүй, өглөөний чимээгүй цагийг хэлбэрийн төдий хийдэг байлаа. Сургуулийн анги танхим болон коридорт чанга дуугаар хашгирах юм уу үглэн дуулах, хичээлийн явцад өөр хоорондоо шивнэлдэх, унтах зэрэг нь ердийн үзэгдэл байв. Мөн нэг их өвдөөгүй ч өвдсөн гэж худлаа хэлэн хичээл таслах явдал гардаг.

Өөрчлөлтийг авчирсан энэ богино хугацаанд сурагчид энэ байдлаасаа нилээн өөрчлөгдсөн байлаа. Сурагчдын үсний өнгө хэвийн өнгөтэй болж хичээл дээр унтдаг байсан хүүхдүүд ч хичээлд идэвхтэй оролцож эхэлсэн. Тэд хавар нь 4, 5 сард сургуулийн эргэн тойрны зүлгэн дээр суун өөрсдийн сэтгэлийн гүнд байсан шарх, бэрхшээлтэй асуудлуудын талаар хуваалцан ярилцаж, бие биенээ тайтгаруулан урам зориг өгч байв.

Юунаас ч илүү хамгийн чухал зүйл нь өөрийн гэсэн зорилготой болсон явдал байв. Сурлагаар муу, ямар ч сурах хүсэл эрмэлзэлгүй байсан хүүхдүүд сайн дээд сургуульд орох ч юм уу өөрийн ирээдүйн амьдралыг сайн сайхнаар төсөөлөн харж эхэлсэн. Тэд 3 минутын чимээгүй цагийг хийх хүсэл сонирхолтой болж ирсэн. Анх тунгаан бодох нь төвөгтэй мэт санагдан, тэр талаар огт төсөөлөлгүй байсан хүүхдүүд үйл явдлын талаар, хүний талаар, өөрийн өнгөрсөн болон ирээдүйн амьдралын талаар бодож эхэлсэн байлаа. Мөн бодол санаагаа бичгээр илэрхийлж чаддаг болсон байна. Ямар нэгэн хэцүү бэрхшээлтэй зүйлийг ялан гарч чаддаг чадвартай болсон байна. Бусдын төлөө амьдрах нь ямар сайхан зүйл болох тэр үнэ цэнийн талаар ухаарч эхэлсэн. Өөрсдийнх нь төлөө үйлчилж байгаа багш нарын хайр ба хичээнгүй хөдөлмөр нь тэдний оюун санаанд их өөрчлөлтийг авчирч чадсан. “Заадаггүй багш“ “Хэцүү хүүхэд” гэсэн тодотголтой сурагчдыг өв тэгш иргэн болгож өөрчилнө гэдэг бол тийм амар бүтэх зүйл биш.

Үнэндээ багш болон сургууль шийдвэрлэхэд хэцүү асуудалтай хүүхдүүд байсан юм. Тэр хүүхдүүдийг сургуульдаа барьж тогтоохын тулд сургуульдаа ажил хийлгэх, эмнэлэгт өвчтөнүүдэд туслах зэргээр нийгэмд үйлчлэх ажлуудыг хийлгэж үзсэн. Багш нар залхаж, бүүр орхимоор хэцүү асуудалтай хүүхдүүд ч байсан. Гэвч бид орхиогүй юм. Бид тэрхүү “Хэцүү“ гэсэн тодотголтой хүүхдүүдийг өөрчлөгдөх үе хүртэл нь тэвчээртэй хүлээн, ажиглан харж байхдаа “Тэднийг өндөр чадвартай болгох явдал биднээс тэдний төлөө хийж буй хайрын илэрхийлэл“ гэж хүлээн зөвшөөрч байсан юм.

Маш их зөрчил бэрхшээл дунд явж 3 жил өнгөрөн 2002 онд анхны төгсөлтөө хийлээ. Төгсөгчдийн 92 хувь нь дээд сургуульд элсэн орж үүнээс 15 хувь нь гадаадад сургуульд явсан юм.

Боловсролын зорилго нь аз жаргалыг өгнө гэхээсээ илүү ямар ч хэцүү зовлон бэрхшээл дунд нугарч уналгүй дахин босож аз жаргал руу тэмүүлэх чадвартай болгох юм. Байгуулагдсанаас хойшх 3 жилийн дараа нийт төгсөгчдөөс 92 хувь нь дээд сургуульд элсэн орсон Сеин ахлах сургууль нь яах аргагүй “Бүх талын боловсрол олгох 5 талт сургалт“- аар дамжуулан “Дэлхийг өвөрлөсөн Даймонд Калла хүн“ - ийг бэлтгэж чаддаг болохыг харуулж өгсөн гэж бодож байна. Сеин ахлах сургуульд сурч байсан нэгэн сурагчийн “Найдвар” шүлгийг толилуулъя .

Найдвар

Бидний зүрх сэтгэлийг өвтгөж байсан

Харанхуй хонгил өнгөрч байна.

Бидний зүрх сэтгэлд оршиж байсан

Уйтгар зовлонгийн өдрүүд өнгөрч байна.

Харанхуй хонгилыг өнгөрч нарны гэрэл харагдах үед

Бидний зүрх сэтгэл итгэл найдварын гэрэл рүү тэмүүлнэ.

Дэндүү урт хонгилыг туулж ирсэн бид

Гуниг ба зовлонг зайлуулж өгөх

Итгэл найдварын гэрлийг сэтгэл дотроо хадгалсан.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)