Бодит чадвар : МХУЗ-ын багш нар санал ирүүлээрэй

МХУЗ-ын багш нар санал ирүүлээрэй

Ахлах сургуулийн хөтөлбөрийн шинэчлэл явагдаж байна.  10, 11, 12 дугаар ангид сурагчид ямар зохиол бүтээл судалбал  зохимжтой вэ?  Одоогийн байдлаар  хөтөлбөрийн багшийн гишүүдээс иймэрхүү санал гарч байна 

10-р ангийн “Уран зохиол” сонгоны хичээл дээр судлах эх зохиолууд

1. “Чингисийн 9 өрлөгтэй өнчин хөвүүний цэцэлсэн шашдир”

2. “Гэсэр” тууж

3. “Оньсого, таавар”

4. “Хув Нагваралын тууж”

5. Равжаа “Ичиг ичиг”, “Ертөнц авхайн жам”, “Хурмаст тэнгэр”, “Сав ертөнц”

6. В.Гуларанс “Сайхан хүн”, “Зохиол бичих”, “Шар удвал”

7. Д.Нацагдорж “Дөрвөн цаг”, “ Алс газар сурахаар одогч”, “УБ-аас Берлин хүртэл”

8. Б.Ренчин “Ану хатан”

9. Б.Явуухулан “Би хаана төрөө вэ?”, “Хар ус нуурын шагшуурга”

10. Д.Пүрэвдорж “Хар цас”

11. Ш.Сүрэнжав “Багш”

12. Ч.Дагвадорж “Ээж минь дээ”

13. Ж.Барамсай “Үхэр бол амьд амьтан мөн”

14. Л.Түдэв “Оройгүй сүм”

15. Ч.Лодойдамба “Тунгалаг тамир”

16. Б.Баабар “Дори Идэр дүүдээ хандах нь”

17. Г.Аюурзана “Амь тавьж буй шувууны далавч”

18. Г.Аюурзана “Зүүдний тухай эссе”

19. “Эртний Египедийн домог” /Египед/

20. “Махабхарата” /Энэтхэг/

21. “Хятад ардын үлгэрүүд” /Хятад/

22. А.С.Пушкин “Дубровский” /Орос/

23. Ф.Бөрнэт “Сайхан сэтгэлт бяцхан эзэнтэн” /АНУ/

24. М.Твен “Хаклебери Финний адал явдал” /АНУ/

25. Нина Бауден “Шидтэний охин” /Англи/

26. Ю.Нагибин “Цэнгэг цөөрөм”

27. Билл Брайсон “Шинжлэх ухааны товч түүх буюу бараг бүх юмны тухай ном”

Тайлбар : 10-р ангийн “Уран зохиол”-ын сонгон суралцах хичээл дээр унших, ашиглах эх зохиолуудын сонголт дараах бүтэцтэй. Үүнд :

1. МААЗ : 3 төлөөлөл : яруу найраг 1, оньсого тааврын төрөл 1, тууж 1

2. МЭУЗ : 3 төлөөлөгч : яруу найраг 2, тууж 1.

3. МОҮУЗ :12 төлөөлөл : яруу найраг 3, найраглал 2, өгүүллэг 2, роман 1, танин мэдэхүйн зөвлөмж лекц 1, мета роман 1, эссе 1.

4. ГУЗ : 9 төлөөлөгч : өгүүлэл 1, тууж 1,  домог 1, үлгэрүүд 1, их туульс 1, роман 3, шинжлэх ухааны хялбаршуулсан  баримтат өгүүллүүд 1.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)