Бодит чадвар : IX ангийн шалгалтын сэдэв

IX ангийн шалгалтын сэдэв

Анги: 9                                                                                                      Хугацаа: 90 минут

Нэгэн модны намтар

Би 1939 оны хөхөгчин туулай жилийн хавар АВДАРБАЯН хэмээх төв халхын нэгэн тэнэгэр нутгийн бяцхан горхины эхэнд ургасан мод бүлгээ... ... Бусад модноос дутуу юм надад байх боловч ганцхан юманд би тэргүүнээ өргөнөм. Би байгалийн нэгэн уяхан ятга билээ. Чухам үүндээ л модны жаргалыг ханатлаа эдэлнэм. Хавраар би хамгийн түрүүн сэрдэг. Намраар би хамгийн түрүү гуньдаг. Навчис бүхэн минь өөрийн хөг аялгатай. Нэгэнтээ өвөл цаг ирж мөчир тэргүүнийг минь бууралтуулна гэдгийг мэдэж байвч тэр цагийг болтол шувуудын чуулгыг мөчиртөө наадуулж, навчсын түмэн хэлээр модны амьдралыг байгалийн хөг дуурьсалд нэгтгэн дуулах хүч тэнхээ төгөлдөр гэдгээ мэдэрч наран зүгт тэргүүнээ өргөнөм... / Ш.Сүрэнжав /

Нэгдүгээр хэсэг: Эх

1. Дээрх эхийн үйл явдлыг утгатай нь зөв харгалзуулаарай. 3 оноо

1- дүгээр цогцолбор

Зорилгын тухай

2- дугаар цогцолбор

Төрсөн тухай

3 - дугаар цогцолбор

Ажил мэргэжлийн тухай

2. Дээрх эхийг уншаад шууд утгатай эх болгон найруулж бичээрэй. 5 оноо

3. Дээрх эх дээр тулгуурлан, өөрийгөө ямар нэгэн юмтай адилтган намтар - эсээ бичээрэй.

Үгийн тоо – 100 орчим 10 оноо

Хоёрдугаар хэсэг: Өгүүлбэр

4. Дараах зургийг ажиглаад гадаад шинж, үйл хөдлөлийг дүрслэхдээ зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрээр илэрхийлэн бичээрэй.

/ Үгийн тоо 30- 40 орчим/

10 оноо

http://www.shuud.mn/wp-content/uploads/2013/08/105_japan-carpets-150x105_68b9ed84.jpg

Гуравдугаар хэсэг: Үг

Дараах эхийг уншаад үгийн утгыг ажигла. Тэгээд цэгийн оронд 1 мөр нэмж бичээрэй. 2

Санан санан сар өдрийг тоолж

Бодон бодон болзоо хугацааг хэмжиж

..............................................................

Уулзсан бүгдээс сураглан асууж

Учирсан бүгдэд хүсэмжлэн ярьж

.......................................................

Дөрөвдүгээр хэсэг: Монгол бичигт буулгаарай. 4 оноо

Зобаху цаг-ту туса болбал Үнэнчи анда-йин шинжи тэрэ Эцигэ эхэ-бэн харадаг бол Ачиту үр-э-йин чинар тэрэ

Хувилбар - 2

Нэгдүгээр хэсэг: Унших

1. Нэгэн модны намтар эхийг уншаад, асуултад эхээс эш татан хариулаарай. 12

Ш 1939 он - билгийн тооллын ямар жил байсан бэ?

Ш Зохиолч аль нутгийн хүн бэ?

Ш Яагаад өөрийгөө модтой зүйрлэсэн юм бол?

Ш Ятга, хавар, намар, өвөл, навчсаар юуг төлөөлүүлэн дүрсэлсэн байна вэ?

Ш Өөрийн зорилгоо хэрхэн тодорхойлсон байна вэ?

Ш Зохиолч өөрийнхөө ажил мэргэжилд хэр сэтгэл ханамжтай байна вэ?

2. Дээрх эхийг уншаад шууд утгатай эх болгон найруулж бичээрэй. 5

Хоёрдугаар хэсэг: Бичих

3. Өөрийгөө ямар нэгэн юмтай адилтган дээрх эхийг дуурайн намтар - эсээ бичээрэй. Үгийн тоо – 100 орчим 10 оноо

Гуравдугаар хэсэг: Хэлзүй, үгийн сан

4. Дараах өгүүлбэрийг тохирох нөхцөл болон холбоосоор хэлбэржүүлэн зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр болгоод, цөм бүтэц, гол, дэд, захын дэлгэрүүлэгч гишүүдээр бүлэглэн бичээрэй. 4 оноо

Олон түмэн бужигна-, тоо томшгүй цахилгаан тэрэг үймэлд-, энд тэнд туг далбаа намир-, өнгө бүрийн эрдэнийн гэрэл цацар-,

5. А. Төсөө утгат үгийн утгуудаас нарийвчлан олж тэмдэглээрэй. 5 оноо

1) Агшилга, эгшилгэ

a) Хөлөөр үйлдэх

2) Соотон, сээтэн

b) Багасах

3) Тангарах, тонгорох

c) Чихний хэлбэр

4) Гатлах гэтлэх

d) Туулах

5) Ахар , охор

e) Үсгийн нэр

6) Агших, огших

7) Сарвайх, сэрвийх

Б. Ойролцоо утгат үгийн утгын ялгааг нягталж, оновчтой тэмдэглээрэй.

1. Өлсөх - өлбөрөх

a. Эзэн, юмны

2. Үзэх -харах

b. Дуудах, эс дуудах

3. Эцэг эх- аав ээж

c. Найруулгын эрэмбээр

4. Өргөө- гэр- шар эсгий

d. Хол ойрын

5. Тасал- тасар

e. Эерүүлэл цээрлэл

6. Баярлах- гуяа алгадах

7. Чоно- боохой- хангайн амьтан

Дөрөвдүгээр хэсэг: Монгол бичигт буулгаарай. 4 оноо

Зобаху цаг-ту туса болбал Үнэнчи анда-йин шинжи тэрэ Эцигэ эхэ-бэн харадаг бол Ачиту үр-э-йин чинар тэрэ

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Анхзаяа (зочин)

баярлалаа багшаа 6, 8 ангийн жишиг даалгаврын жишээ бна уу

otgonchimeg (зочин)

bayarlalaa bagshaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)