Бодит чадвар : 12 р ангийн сэдэв

12 р ангийн сэдэв

11-р ангийн монгол хэл бичгийн шалгалтын сэдэв

ХУВИЛБАР 1

Гүйцэтгэх хугацаа-60 минут Нийт оноо 50

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо]

Санамж:

· Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай.

· Зөв хариулт бүр 2 оноотой.

А хэсэг

Ширээ хүрэн

Хоёр бөх туг ширээ, өндөр хүрэн аттай байлаа, манайх. Аар саар ойр зуурын амны ус, аргал түлшинд эдэлдэггүй ч гэлээ ширээ хүрэн эмнэгшинэ гэж үгүй. Эзэндээ хэзээ ч баригдана. Зогдорт нь хүрэв үү үгүй юу толгой юугаа доошлуулж туулай хамраа өгч бурантаглуулаад хүзүү угалзлуулан дахин толгойгоо дээш өргөж алсыг гунигтайхан ширтдэг сэн. Тэгэхэд нь Эрэгнэгийн говьдоо дураар идээшлэх минь хумигдаж, элчилгүй холын аянд сунайтал алхах нь гэж зөгнөв үү дээ, хөөрхий хэмээн бодогдож бурантгий нь аваад тавьчихмаар санагдавч мал муу зан сургалаа гэх аавын зэмлэлээс эмээнэ. Маргааш нүүж буугаад л тавьчихна гэж ширээ хүрнээ аргадсан харцаар харна.

Ширээ хүрэн над руу харах ч үгүй ундарга элбэгтэй худгийн ус мэт мэлтэрсэн хар нүдээр алсыг ширтсэн хэвээр зогсож л байдаг сан.

Нүүдлээр манайх ширээ хүрэндээ тооноо ачна. Хөхүүртэй айраг цалгимгүй намбатай зөөлөн алхаанд нь хорол тооно маань бариатай юм шиг тэгшхэн явж харагддаг сан. Зэрэгцэж очоод харахад морьтой хөтөлж яваа ээжийн толгой дээгүүр манант цэнхэр талын хаяа ширтэн алхаж байдаг сан. Ерөөс миний хамгийн гайхдаг юм ширээ хүрний нүд. Ийм амгалан нүдтэй амьтан ертөнцөд ховор байх.

Үхсэн ботгоо үе үе үнэрлэн, үлэмжийн тунгалаг нүднээсээ том том нулимс унаган буйлж зогсох ингэн тэмээ харж, хагацал үзээгүй сэтгэлийн өнчрөл арилж, ханцуйгаараа нулимсаа шудран зогсоход минь ширээ хүрэн дэргэд нь байгаа атлаа юу ч болоогүй юм шиг алсыг ширтэн зогсож байсан сан.

Учрал хагацал хосолсон хорвоод сэтгэлийн хаттай явахыг ухаант адгуус минь, надад сургаж дээ.

Нэгэн өвөл ширээ хүрнээ унаж сумын төв орчхоод буцаж явсан сан. Өдөржин шахуу тэшүүлсэн хэр нь нутгийн бараатай харанхуй болгочхов. Ээрэм их тал зүг чиггүй мэлтийн, эргэн тойрон нүд чихгүй цав цагаан. Өвөлжөө бууц минь хаа билээ, өргөө гэр минь ч аль билээ, мэдэх юм огт үгүй. Зүг баримжаа алдран одож, жихүүн жавар нүүр нүдгүй хайрна. Би бурантаг суллан ширээ хүрнээ зоргонд нь орхилоо. Ширээ хүрэн ч хурд нэмэн хамар дуугарган бөмбөлзтөл тэшиж эхлэв. Жавраас дальдарч урд бөхөнд нь нүүрээ наана. Аавын нударга шиг дулаахан илч өөдөөс төөнөн, удаж төдөлгүй нүүр ам дулаацна.

Би толгой өөд татаж эргэн тойрныг дахиад л харах авч таних мэдэх газар, үзэгдэх харагдах бараа огт үгүй бөгөөд эзгүй талд харанхуй шөнө төөрчихөв үү дээ гэсэн бодол орж ирж айдас төрүүлнэ. Тэгэвч яасан ч юмгүй тэмээнийхээ бөхийг тас тэврэн дэмий л ийш тийш айсан нүд бэлчээн тэшүүлнэ. Сэтгэлд сүүмэлзэн үлдсэн бяцхан найдвар гэвэл хурдаа хором зуур ч саахгүй урагш ширтэн, бөмбөлзтөл тэших ширээ хүрэн.

Ийнхүү зөөлнөөр бөмбөлзөн тэших түүний явдал ямар нэгэн дулаан газар хүргэх байх гэсэн битүү зөнг авчирч айдсыг минь үргээнэ. Тэгтэл гэнэт аргалын утаа үнэртэж, юу юугүй өвөлжөө бууц руу ороод ирэв. Баярласандаа хоолой зангирч, нүдний нулимс бүрхэн “ширээ хүрэн минь, ямар ч атугай хээр осгоочхолгүй айлын бараа харууллаа” хэмээн бодож нулимсаа арчаад дахин харвал гэрийнхээ гадаа ирчихсэн байж билээ. “Миний ширээ хүрэн ийм л ухаантай даа” хэмээн энхрийлж яарсандаа ширээ хүрнээ хэвтүүлсэн ч үгүй шууд л хүзүүгий нь дамжин гулсан бууж зэлнээс уячхаад ширээ хүрнээ харвал амар мэнд гэр орондоо эргэж ирсэндээ баярласан ч шинж үгүй, ёстой юм ёсоороо болов гэсэн шиг тайвнаар шээгээд зогсож байлаа. Тэгтэл ч ээж гэрээс гарч ирэн “Өө ашгүй миний хүү хүрээд ирэв үү. Ширээ хүрнээ унаж яваа юм, юу алзах вэ гэж бодсон хэр нь харанхуй болчхоор нь бас ээж нь санаа зовоод...” гээд угтаж билээ.

Аян жинд аав минь ширээ хүрнээрээ явна. “Аль хаа байсан. Цагаан эрэг хүртэл ачаа бараа тээлээ. Хэр баргийн тэмээ даахааргүй ачаа ачиж, хэцүү бэрх даваа бишгүй л давлаа. Энэн шиг мал ч цөөн юм даа” гэж ирдэг сэн. Цөөн гэдгийг нь ч би бас мэддэг байлаа. Адаглаад л үүргэлж тонголзож яваад ойччихно. “Эзнээ ойчиход нь тэмээ зогдроо дэвсдэг юм гэнэ лээ” гэж аав хэлдэг сэн. Ширээ хүрэн минь зогдроо дэвсдэг байсан юм байлгүй, би нэг ч удаа бэртээгүй. Айлын гадаа бишгүй л бууж, мордож явсан. Ганц удаа орилохыг нь үзээгүй. Ижил олон сүргээ хазаж дэвсэхийг нь ч хараагүй. Ботго тором элдэн саваагүйтэн тавчиж явахыг нь ч үзээгүй. Харах бүхэнд дөлгөөн, амгалан. Ус уухдаа хүртэл удаан сан. Яаж ч цангалаа гэсэн эхэлж хэд балгаад уруулаа сэгсэрч алсыг харна. Усаа амтлах мэт хэсэг зогсоод дахин хэд балгана. Овоо уух нь уу даа гэмээр сүрхий хэд залгилснаа больж онгоцтой ус үнэртэн, балгах ч үгүй ус ширтэн, уруул дүрэн хий тамшаалж баахан зогсдог сон. Одоо бодоход ус харж, үнэрлэж, усны унхианд биеэ сэрүүцүүлж байж ус унд хүссэн сэтгэлийнхээ цангааг тайлдаг байж л дээ. Хэд хэчнээн насалсныг бүү мэд.

Нэг намар аав “Ширээ хүрэн маань ч өтөллөө. Сайн муу алив бүхэнд минь мөн ч их зүтгэсэн дээ хөөрхий. Зоргоороо хэдэн жил явж байгаад үхэг дээ” гээд буйл бурантгий нь авч зогдорт нь хадаг зүүгээд тавьчхаж билээ. Туулай хамар нь бууралтаж, тугал хар нүднийх нь гал унасан ч гэлээ, ширээ хүрэн сүргийн манлай хэвээрээ байлаа. Танихгүй хүнээс тэмээгээ сурахдаа аав “Ширээ хүрэн аттай том бага нийлсэн зуугаад тэмээ” гэж сурна.

Нутаг усныхан маань “Өчигдөр орой говь руу хэсэг тэмээ орно билээ. Танай тэмээг байх гэж санасан. Холоос дурандсан болоод сайн ажиглаагүй. Түрүүнд нь яваа ат ширээ хүрэн чинь мөн шиг санагдсан” гэдэг сэн. Хөөрхий минь, буйл бурантгийг нь авснаас хойш нэг ч их олон жил бололгүй луу жилийн зуднаар Эргэнэгийн говийн хойд биед сөхчсөн дөө. “Сайн ат байсан юм сан. Танагтай байхад нь буйлыг нь авч ясыг нь амраасан сан бол энэ зэргийн зудыг ч уужуухан давчих байсан юм. Арай л оройтуулчхаж” гээд аав минь гунигтайхан толгой сэгсэрч, гаансаа уртаар сорон сууж билээ.

“Өвлийн өвөлд өөр унах малгүй юм шиг юунд дандаа ганцхан ширээ хүрнээ унадаг байв даа” гэж өөрийгөө би бас битүүхэн зэмлэж л суусан сан. Хоёр бөх туг ширээ, өндөр хүрэн аттай байж билээ, манайх. /Д.Батбаяр/

1. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1. зогдор

a) тэмээ, арслан зэрэг амьтны хүзүү, хоолойд ургасан бөөн урт үс

2. буйл

b) тэмээний буйлнаас уяж хөтлөх хоёроос гурван метр орчим урт нарийн дээс

3. бурантаг

c) тэмээний хамарт хийх хорин сантиметр хэрийн урт шор мод

4. ат

d) таваас дээш насны агталсан эр тэмээ

5. онгоц

e) малд тэжээл, ус өгөх гонзгой хэлбэртэй хэрэгсэл, сав

A. 1c2e3b4a5d

B. 1c2a3b4d5e

C. 1a2c3b4d5e

D. 1a2b3c4d5e

E. 1e2c3a4d5b

2. Аар саар ойр зуурын амны ус, аргал түлшинд эдэлдэггүй ч гэлээ ширээ хүрэн эмнэгшинэ гэж үгүй.” -өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

A. мал, адгуусны үргэмтгий, чих нь сэртэлзэн давдганах

B. эдэлгээнд сургасан мал дахин догшрох, атарших

C. мал, гөрөөс зэрэг амьтны айн цочиж ширвээтэх

D. эдэлгээнд сургасан мал хээр газар удтал оршин идээших

E. мал зэрэг амьтны буруулан зугтааж, уянгалан дуугарах

3. “Миний ширээ хүрэн ийм л ухаантай даа” гэсэн санааг батлах

баримт аль нь вэ?

A. Ганц удаа орилохыг нь үзээгүй. Ижил олон сүргээ хазаж дэвсэхийг нь ч хараагүй.

B. Ботго тором элдэн саваагүйтэн тавчиж явахыг нь ч үзээгүй.

C. Ширээ хүрэн минь, ямар ч атугай хээр осгоочхолгүй айлын бараа харууллаа” хэмээн бодож нулимсаа арчаад дахин харвал гэрийнхээ гадаа ирчихсэн байж билээ.

D. Яаж ч цангалаа гэсэн эхэлж хэд балгаад уруул сэгсэрч алсыг харна. Усаа амтлах мэт хэсэг зогсоод дахин хэд балгана.

E. Холоос дурандсан болоод сайн ажиглаагүй. Түрүүнд нь яваа ат ширээ хүрэн чинь мөн шиг санагдсан

4. Өгүүлэгчийн дурсан санаж буй хандлагыг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.

A. Өдөржин шахуу тэшүүлсэн хэр нь нутгийн бараатай харанхуй болгочхов.

B. Хоёр бөх туг ширээ, өндөр хүрэн аттай байж билээ, манайх.

C. Ийм амгалан нүдтэй амьтан ертөнцөд ховор байх.

D. Өвөлжөө бууц минь хаа билээ, өргөө гэр минь ч аль билээ, мэдэх юм огт үгүй.

E. Энэн шиг мал ч цөөн юм даа

5. Өө ашгүй миний хүү хүрээд ирэв үү. Ширээ хүрнээ унаж яваа юм, юу алзах вэ гэж бодсон...” - өгүүлбэрийн санааг хамгийн оновчтой илэрхийлсэн хэлцийг олоорой.

A. Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй

B. Бодоод бодоод бодын шийр дөрөв

C. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй

D. Бодсон олноос бүтээсэн нэг

E. Тэмээ явахаараа явна, нохой хуцахаараа хуцна

6. Ширээ хүрэн атны үхсэн цаг хугацааг олоорой.

A. Зуны улиралд

B. Хаврын улиралд

C. Намрын улиралд

D. Жинд явж байхдаа

E. Өвлийн улиралд

7. Аавын нударга шиг дулаахан илч өөдөөс төөнөн, удаж төдөлгүй нүүр ам дулаацна.”- өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.

A. хүншүүлэл

B. төлөөлөл

C. зүйрлэл

D. тойруулал

E. ёгтлол

8. Эхийн дэвшүүлэн тавьсан асуудал буюу сэдвийг олоорой.

A. мал ч гэсэн хүнд ухаарал хайрладаг тухай

B. ширээ хүрэн атны тухай

C. хожимдсон харууслын тухай

D. хорвоогийн жам ёсны тухай

E. сэтгэлийн хат суух тухай

9. Эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг олоорой.

A. Ширээ хүрэн над руу харах ч үгүй ундарга элбэгтэй худгийн ус мэт мэлтэрсэн хар нүдээр алсыг ширтсэн хэвээр зогсож л байдаг сан.

B. Хэр баргийн тэмээ даахааргүй ачаа ачиж, хэцүү бэрх даваа бишгүй л давлаа

C. Сайн муу алив бүхэнд минь мөн ч их зүтгэсэн дээ хөөрхий. Зоргоороо хэдэн жил явж байгаад үхэг дээ” гээд буйл бурантгийг нь авч зогдорт нь хадаг зүүгээд тавьчхаж билээ.

D. Баярласандаа хоолой зангирч, нүдний нулимс бүрхэн “ширээ хүрэн минь, ямар ч атугай хээр осгоочхолгүй айлын бараа харууллаа” хэмээн бодож нулимсаа арчаад дахин харвал гэрийнхээ гадаа ирчихсэн байж билээ.

E. Учрал хагацал хосолсон хорвоод сэтгэлийн хаттай явахыг ухаант адгуус минь, надад сургаж дээ.

10. Эхэд орсон дараах холбоо үгсийн бүтэц дарааллыг ажиглаад тохирохыг нь сонгоорой.

бөмбөлзтөл тэших, уруулаа сэгсрэх, зогдроо дэвсэх, хазаж дэвсэх, алсыг ширтэх, туулай хамраа өгөх, ...

A. буйлж зогсох

B. ус үнэртэх

C. тооноо ачих

D. ачаа бараа тээх

E. хамар дуугаргах

ХОЁРДУГААР ХЭСЭГ [30 оноо]

Санамж:

· Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.

· Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

2.1 Дараах эхийн хэсгийг уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олбол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо. [5 оноо]

Давс нуурт талсжан тогтдог байна. Тэгж ургасан давсыг жамц давс гэнэ. Хавтгай чулуун жамц давсны өрд мах үрж идсээр байтал хонх элэгдэдэг байна. Давс хоолонд амт оруулж чадах эрдэмт буюу. Гончиг шилээ зүсзэнэж л байг. Энгийн хүний ажишгүй зүйлийг шинжээч хүн ажина. Шагайгаар бөгөө няслаж тоглоход толгойгоороо буюу бөгсөөрөө өөдөө босоо тогтсон шагайг онх гэнэ.

2.2 Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно. [5 оноо]

DoeedeeeO foikEI.

Bikdo* Modoa dO CesO

bEa forbEgoljO fmoso% t.

foikEI,FoisO DeI DeeeO

FB& uoa kEjO FiLge&

bEUde& t bEa seeee& DeI,

FbE* DeI, fBkEa bisI

foikE* bisI bEUde& t bEa

Foniso) t

2.3 “Ухаан далай номоос эхтэй” сэдвээр эх зохион бичээрэй. (Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулгазүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай) Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/ [20 оноо

Б хэсэг

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо]

Оосор бүчгүй орчлон-1

Хөх бүрдийн хэдэн лам шувуу нуурын хөвөөнд өд сөдөө засан шилгээх зуураа шанаган хорхой түүн идэж, маани уншиж байна хэмээн зүүдэлсээр нойроос арай ядан сэрвэл гэрт хэн ч байсангүй. Ээжийнхээ хормойноос зүүгдсэн эрх таван настай миний бие нойрмоглон тулган захын данх саванд бүдэчсээр гадагш гарвал өглөөний нарны хурц гэрэлд нүд гялбан зогтусаж хоёр гараараа нүүрээ дарлаа. Намайг ийнхүү зүүд нойрны бүрэнхий ертөнцөөс салж ядан гэрийн хатавч түшин нүдээ нухаж байтал манай айлын өвгөн сөөнгө дуугаар Бортолгой хэмээн дуудах сонсогдлоо. Би нойрмог толгойгоо өргөн Мөнхтогоо гуайнх руу харвал мод толгойгоо үргэлж ухаж төнхөн гэрийнхээ хойморт тамхи баагиулан дээл хувцсаа улаан дүнсний цогоор түлж суудаг айлын өвөө таягаараа сохор хүн шиг газар тэмтчин гэрээ тойрон тонголзон алхаж яваа үзэгдэв.

Би шилбүүр унан яаран сандран цогьж очвол хэлхгэр цамцныхаа энгэрийн товч бүчийг нь мултчин задгай тавьж хэрзгэр туранхай цээжээ ил гаргасан өвгөний хүзүүнээс урт оосортой хир хөлс болсон сахиус унжиж байлаа. Өвгөн, буурал хөмсгөө өргөн над руу нэг том харснаа гэрийн хаяанд шинэхэн ухсан алаг дааганы нүх рүү зааж:

-Миний насны тоо дуусчээ. Урьд шөнө энд эрлэгийн элч сэмхэн хүрч ирээд намайг дуг нойрондоо дугжирч байх хооронд гэрийн маань хаяанд нүх ухчихаж. Хэдийгээр би ная хол гарсан ч нарт ертөнцөөс уйдаагүй явна. Тээр жил бас нэг ийм гайтай хөөтэй алаг даага ирж гэрийн хаяанд нүх малтаад түүнээс хойш хэдхэн хоноод муу эмгэн маань өөд болсон. Алаг даахай ёстой муу ёрын амьтан. Үхэхээсээ өмнө би буян хийхгүй ээ, нүгэл хийнэ. Чилчиг, балчир ч гэсэн хоёрын хоёр эр хүн байна. Хоёулаа энэ муу чөтгөрийн унааг заавал ална шүү. Эс чадвал би үхэх болно. Энэ муу алаг даагатай би данс бодно оо хө. Би чинь залуудаа энэ урд хөндийн хөх чононуудын зүрхэнд шар ус хуруулсан цуутай анчин явсан хүн. Одоо хэдий ядарсан ч энэ зэргийн муу оготноор ингэж амьдаараа элэг бариулахгүй шүү хө, холоо хэвтэнэ гэснээ түрийнээсээ мод толгойгоо сугалж:

-Алив миний хүү өвөөдөө гэрээс цагааны шар ус зөөж өгөөд байгаарай гэлээ. Муу нохой энэ хараал жатга шүгэлсэн хар нүхэндээ чи бид хоёрын яриаг чагнаад хэвтэж байхаас зайлахгүй. Ус цутгаад гараад ирэхлээр нь нам цохиод унагаачихна аа гэлээ. Миний хүү том болоод алаг даага үзэгдвэл хаа дайралдсан газар нь алж байгаарай. Эрлэг номун хааны элч зарлага болсон энэ амьтан хүний сүнсийг унтаж байхад нь хулгай хийдэг юм. Урьд шөнө нойрон дунд цээжин дээгүүр оготно хулгана гүйлдэж байна гэж хар дараад байсан чинь мань хүн ирчхээд үймүүлээд байсан юмсанж. Тэр жил яах аргагүй л харсаар байтал муу хөгшний минь сүнсийг энэ амьтан сүүл шигээ чирээд явчихсан даа гэж хэлээд айлын өвөө газар тулан бослоо.

Би өвгөнд гэрээс цагааны шар ус зөөж өгөв. Өвөө алаг дааганы нүх руу хоёр гурван тунхуу ус цутгаад дөрвөн хөллөн чихээ газарт наан чимээ чагнав.

-Байна аа, дотроо тэлчилж байна гэж өвөөг хэлж дуусаагүй байтал нүхний амаар дүүрсэн ус гэнэт булхалзан хөдөлж цаанаас нь ямар нэг амьтан ус түрэн наашаагаа ирж яваа нь мэдэгдэв. Өвөө суугаагаараа ухасхийн эргэж хажуудаа байсан шээзгийг мөнөөх устай нүхэн дээр хөмрөөтөхлөө. Төдхөн уснаас хэдэн хялгасан сахал цухуйснаа нүд ам нь орой дээрээ гарч, усан хулгана болтлоо норсон алаг даага нүхнээс үсрэн гарч ирээд араг дотроос гарах нүх сүв хайн мөсний бөмбөг шиг цовхчин ойж буув. Айлын өвөөгийн нүд чоно үзсэн мэт гурвалжлан босож, залуу хүнийх шиг цовоо дуугаар:

-Алив Бортолгой хоёр нохойгоо хурдхан дуудаад ир гэж сандруухан хашхирлаа. Алагдаахай мэтийн аюултай араатан араг, шээзгийд орсон үед нохойноос тустай амьтан ертөнцөд үгүй болохыг ухаарсан би бээр хоёр нохойгоо хоолойныхоо хамаг чадлаар дуудлаа.

Их гэрийн сүүдэрт унтаж байсан Баавгай хэмээх жижигхэн сэгсгэр хав миний дуунаар богинохон хөлөөрөө шороо манарган давхин ирлээ. Түүнээс тэртээ хойно уруул завж нь унжиж, нүд нь цэлхрэн хөл нь майжийж мойногшсон зөнөг Банхар тогоо хусах чимээ сонссон мэт сүүлээ залхуутайяа хөдөлгөн сажилж ирэв. Хөмрөөстэй араг дотор одон бөмбөг адил цовхчих алаг даагыг харсан хөгшин, залуу хоёр нохойны нүд чих сэргэн хоромхон зуурт арслан барсын дүрд хувилан Банхар маань тэр ад ороолон шүгэлсэн амьтныг үмхээд авах нь уу гэмээр шороо самардан архиран дайрна. Өвөө ханцуйгаа шамлан зандан адил хатингар шуугаа гялалзуулж:

-Алив түргэл! Гэр дотроос эмээлийн бүүрэгт өлгөсөн тэнзэн ташуур аваад ир гэж шавдууллаа. Айлын өвөө шээзгийнээс үсрэн гарч ирэх алаг даагыг цохин унагахаар миний хажууд ташуураа байдгаараа далайн сөхрөн суув. Хоёр нохойны онгод орсон бололтой ан харж улангассан дөрвөн улаан нүд нь араг сэгсний завсраар орж гарах нь холгүй гялалзан гаслан самардана. Өвөө хоёр гараараа ташуураа тас атган өндөр өргөж шээзгийний ирмэгийг сөх хэмээн надад хэлэх тэрхэн агшинд алаг даага ухасхийн гарч улангасан дайрах хоёр нохойны сайран хоншоор дээр өвгөний ташуур аянга цахилгаан адил тасхийн буухад Баавгай тэрий хадан унав.

Цагаан бийрний үс шиг цацагтай сүүлээ даллан алд алдаар бултан харайх алаг дааганы хойноос хөгшин банхар гэзэг даран хөөж явахдаа хамраараа шороо гудран хэдэнтээ шургачин унаад зүрх нь үхэн, газар шиншлэн үлдэв.

Зөнөг өвгөн, хөгшин нохой, балчир хүүхэд, хөөрүү хав дөрвийг тохуурхан дооглох мэт алаг даага хотны захад бут сөөгөн дундуур асаж унтрах гэрэл адил цахилсаар харцнаас тасран одов. Уул харах нүдгүй, уушги даах шүдгүй болсон өвгөн нохойныхоо хойноос хий дэмий л саравчлан чимээ чагнаж Банхар хаана давхиж явна, алаг даахайг үмхэв үү, үгүй юү, чи хурдан хэлээтхээч гэж миний араас адган хашхирна. Алаг даагыг үмхэх нь байтугай хар хоншоороороо шороо гудран унаад гудчин зогсох хөгшин нохойг харсан миний инээд хүрээд элэг бөөр татаад өвгөний үгэнд хариу хэлэх манатай.

Тэнзэн ташуураар хар хоншоороо халти цохиулан муужран унасан эрх хав сая л бүүр түүрхэн ухаан орсон бололтой норсон бээлий шиг хоёр дэлдэн чихээ унжуулан сүүлээ тас хавчин эргэн эргэн харсаар гэр лүүгээ шогшиж харагдав.

-Хэдэн жилийн өмнө эмгэний минь амийг авсан тэр чөтгөр өнөөдөр миний сүнсийг булаан аваад эрлэг номун хааныд хүргэж өгөхөөр зугтан одлоо. Нарт орчлонгийн ус уух миний цаг минь дуусав хэмээн айлын өвөө гаслан толгойгоо сэгсэрнэ. Гадаа нартай бөгөөтөл сэтгэлд нэг л бүрэнхий. Түрүүхэн хотон дундуур алаг даагатай хөөцөлдөн арслан барс шиг арьсаа сунатал хол хол харайн давхиж явсан Банхар гэмшсэн янзтай миний нүднээс харц буруулан гэрийн сүүдэрт хөлөө долоон хэвтэнэ.

Тэртээ алсад их талын хаяанд явган зэрэглээ бараан дээр харайлах хөх ишиг адил тонгочин тоглоно. /Б.Догмид/

1. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1. араг

a) монгол гэрийн хаалга хана хоёрын уулзвар газар

2. ороолон

b) үхдэлд оршсон буг, чөтгөр буюу боссон хүүр

3. тунхуу

c) бургасыг матаж, үдээрээр боож хийсэн дүгрэг, дөрвөлжин хэлбэртэй сав

4. бүүрэг

d) эмээлийн хавтгай түшлэг

5. хатавч

e) цай зэргийг хийх данх, сав

A. 1c2e3b4a5d

B. 1c2b3e4d5a

C. 1e2c3b4d5a

D. 1a2b3c4d5e

E. 1e2c3a4d5b

2. Түүнээс тэртээ хойно уруул завж нь унжиж, нүд нь цэлхрэн хөл нь майжийж мойногшсон зөнөг Банхар...” -өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

A. хараагүй болох

B. аяганаасаа гарах

C. хөөнгө суух

D. алсыг харж гүйцэхгүй байх

E. аньсгаа хавсрах

3. “Алаг даахай ёстой муу ёрын амьтан” гэсэн санааг батлах баримт аль нь вэ?

A. Араг дотроос гарах нүх сүв хайн мөсний бөмбөг шиг цовхчин ойж буув.

B. Муу хөгшний минь сүнсийг энэ амьтан сүүл шигээ чирээд явчихсан даа.

C. Миний насны тоо дуусчээ.

D. Хоёулаа энэ муу чөтгөрийн унааг заавал ална шүү.

E. Энэ зэргийн муу оготноор ингэж амьдаараа элэг бариулахгүй шүү хө.

4. Энэ муу алаг даагатай би данс бодно оо хө” гэсэн өгүүлбэрийн онцолсон бүтээврийн утгыг олоорой.

A. батлан онцлох

B. хөгжин хөхих

C. барагцаалах

D. жишин адилтгах

E. нотлон батлах

5. Тэнзэн ташуураар хар хоншоороо халти цохиулан муужран унасан эрх хав сая л бүүр түүрхэн ухаан орсон бололтой норсон бээлий шиг хоёр дэлдэн чихээ унжуулан сүүлээ тас хавчин эргэн эргэн харсаар гэр лүүгээ шогшиж харагдав.”- өгүүлбэрийн санааг хамгийн оновчтой илэрхийлсэн хэлцийг олоорой.

A. алганы хонхорхой хазах

B. нохойн дуу ойртох

C. нүд нь орой дээрээ гарах

D. сүүл дарах

E. хулхи нь буух

6. Лам шувуу гэж ямар шувууг хэлж байна вэ?

A. хун

B. хотон

C. цахлай

D. ангир

E. харцага

7. Тэртээ алсад их талын хаяанд явган зэрэглээ бараан дээр харайлах хөх ишиг адил тонгочин тоглоно”- өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.

A. егөөдөл- адилтгал

B. төлөөлөл- зүйрлэл

C. зүйрлэл- амьдчилал

D. тойруулал- ёгтлол

E. ёгтлол- зүйрлэл

8. Эхийн сэдэв буюу дэвшүүлэн тавьсан асуудлыг олоорой.

A. алаг дааганы тухай

B. итгэл, бишрэлийн тухай

C. цуутай анчны тухай

D. эрх хавны тухай

E. хорвоогийн жам ёсны тухай

9. Эхийн гол санааг олоорой.

A. Хүн өтлөхөөрөө илүү их сүсэг бишрэлтэй болдог.

B. Хүн хэдий өтөлсөн ч амьд байх хүсэлтэй байдаг.

C. Хүний хүсэл бодол хязгааргүй байдаг.

D. Хүний амьдрал эрээнтэй бараантай байдаг.

E. Хүн хүндээ итгэх нь чухал.

10. Алаг даагыг нэрлэсэн нэрлэлтэд тохирохыг нь олоорой.

Эрлэгийн элч, муу нохой, Эрлэг номун хааны элч зарлага, мань хүн, ад ороолон шүгэлсэн амьтан, ...

A. хөөрүү хав

B. чөтгөрийн унаа

C. зөнөг өвгөн

D. тэнзэн ташуур

E. эмээлийн бүүрэг

ХОЁРДУГААР ХЭСЭГ [30 оноо]

2.1 Дараах эхийн хэсгийг уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олбол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо. [5 оноо]

Зургын сайхныг зураачийн эрдэм чадлаар бүтээнэ. Зурсан хөргийг “амьд юм шиг” гэх буюу “зургийн чонод нохой хуцсан” гэдэг бол зураачийн чадал эрдмийг үнэлсэн домог юм. Зураач урлах эрдмээ сайжруулсанаар домгийн тэр чадлыг олно. Тийм зураачийн бүтээлийн ураныг гайхмаар. Ажил нь бүтэмжтэй болсон хүн урамшисхийж ирнэ. Зүс борооны дараа хашаагаа зөөлгүй хонь хашашгүй юм шүү.

2.2 Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно. [5 оноо]

GEeeCege* Uea YeBeeO ueeit DeI.

Ge& Si( NidO DeI

Kireeit Coeeo* DebE& DeI

Ki* Ki* DegO DeI

NisK Hordoa KiYode& DeI.

Neria DoirbEa DolgegorI DeI

FEle( Coeeo* DebE& DeI

FEja Ua Sele)T FbE* DeI

Foniso) t

2.4 Аялал” сэдвээр эх зохион бичээрэй. (Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулгазүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай) Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/ [20 оноо]

ХУВИЛБАР 2

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо]

Ахэсэг

Эцэг

Өвгөний гэрийн өрх бүтээлгээстэй байв. Өдий болтол босоогүй байгаад нь Дондолмаа гайхлаа. “Тун эртэч хүн сэн. Яагаад ингэж оройтоо юм бол” гэж бодоод хэдэн залтас хормойлон гэртээ оров. Хоймрын авдар дээрх цаг арвыг зааж байна. Дондолмаа галдаа хэдэн мод хаяад “Өвгөн өчигдрийн сармистай хэдэн буузандаа нам цохиулж дээ” хэмээн ганцаар инээмсэглэв.

Нөхөр нь хар үүрээр ажилдаа явахад Дондолмаа хоёр хүүхэдтэйгээ унтсаар хоцорно. Заримдаа айлын өвгөн орж ирээд

-Хүүхээ бос, бос! Айлын авгай ингэж их унтах тусгүй байдаг юм гэнэ. Түүнд Дондолмаа дуртай биш. “Би энүүнд ямар хамаатай билээ” гэсэн шүү юм бодно.

Жилийн өмнө Намсрай хэмээх энэ өвгөнийх хашаанд нь бууж, жижигхэн гэрээ барьжээ. Манай нутгийнх юм. Ядарсан амьтан. Айлын хашаанд байсан юм. Тэр хашаа газарт орчхож” гэж нөхөр нь хэлжээ. Товхийсэн дөрвөн ханатай гэрийг нь барилцаж, сүр бараа багатай ч тэр гэртээ таарсан тавилгыг нь засалцав. Намсрай өвгөн дал хүрсэн гэхэд сүрхий сэргэлэн нэгэн ажээ. Энэ бүх ажлыг амжуулж байхдаа үргэлж нэгийг ярьж, бас заримдаа хөөрхөн шог үг ч хэлж байлаа. Тэр өдрөөс эхлэн Мөнх, Дондолмаа хоёрыг миний хүү, охин хэмээн дуудаж, бас хоёр хүүхдийг нь “Халтаахайнууд” хэмээн өхөөрдөн эрхлүүлэх болов. Удалгүй жаалууд нь “өвөө, өвөө” хэмээн гүйлдэж жаахан гэрт нь шулганалдан наадах дуртай боллоо. Мөнх “сайхан өвөө байгаа юм. Настай хүн хүүхдэд их түшигтэй” гэж авгайдаа ярина.

Дондолмаа болохоор үргэлж хормойноос зүүгдэн гэрт уяж байдаг жаалуудаа саатуулах хүнтэй болсонд олзуурхан, дэлгүүр хоршоо, танил талаараа уужуухан амьсгаатай явах болсон байна.

Намсрай өвгөн цусны даралт ихтэй боловч тэр болгон хэвтээд байхгүй. Тэтгэврийнхээ хэдээр товхийтэл амьдарна. Түүнээ авсан өдөр халтаахайнуудыг заавал баярлуулна. Дулаан цагт хашааны гаднах сандал дээр бодлогошрон суух нь олонтаа. Улиралд нэг удаа “Муу хүүгээ эргээд ирнэ” хэмээн гурав, дөрөв хоногоор алга болно. Түүний ганц хүү нь “аавынд” арваад жил сууж байгаа гэнэ. Нэгэн баяраар өвгөн Мөнхийнд хоол идэж, хоёр хундага архи уугаад ингэж ярилаа.

“Би ч заяагүй амьтан даа. Уул нь бусдад гэм нүгэл хийгээгүй л юмсан. Гэтэл амьдрал минь өөдтэй явсангүй. Цэрэг цуух гэж явсаар гуч хүрч гэрлэсэн юм. Гурван хүүхэд гаргасан боловч дээдэх хоёр нь багадаа бид хоёрынхоо элгийг харлуулж одлоо. Авгайн бие ч өөдлөхгүй. Ойрын нэгэн ламаар сэмхэн үзүүлбэл “Нутгаа сольсон нь дээр юм байна” гэдэг байна шүү. Тэгээд дөч гарсан хойноо хот орж ирсэн хэрэг. Янз бүрийн ажил хийж муу хань, ганц хүүгээ мөр бүтэн, гэдэс цатгалан байлгаж байсан даа. Гэтэл хөгшин минь арван настай хүү бид хоёрыгоо үлдээгээд хорвоогоос халилаа. Дээлийн гол болсон би үхсэнээс үлдсэн ганц үрийнхээ төлөө л амьд явж байсан даа. Хүүгээ даанч эрх өсгөсөндөө одоо өгөр толгойгоо шааж суух юм. Хүү минь бүтэлгүй улстай нийлж, элдэв хэрэг хийж явсныг би яаж мэдэх билээ. Үрдээ итгэсэн эцгийн сэтгэлд хардаж сэрдэх зай ч байдаггүй юм санж. Мөнгө санга ч ихтэй явдаг байв. Хааяа согтуу хөлчүү ч ирнэ. Нөхөд олонтой болж байв. Би “ажил хийж байгаа хүн ингэлгүй яахав” гэж л боддог байлаа. Миний хүү барилгад ажиллаж байсан юм. Тэгтэл хорин тавныхаа жил хэрэгт орж, арван таван жил авчихдаг юм байна. Ажлаасаа гараад жил гаруй явсныг нь ч би мэдсэнгүй. Би даанч хожуу мэдсэн амьтан. Одоо ч суллагдах дөхөж л байна даа. Би л амьд байж, хүүгийнхээ баярыг хуваалцах юмсан” гэсэн билээ. Тэр орой Дондолмаа Мөнхөөсөө

-Хүү нь яасан юм бэ гэвэл

-Олон дахин давтсан бүлэг дээрмийн хэрэг гэсэн шүү гэжээ.

Хэдэн сарын өмнө нэг өдөр санаандгүй тэднийд ортол өвгөн орон дээрээ суугаад том шар хадаг дэлгэн нэг юм хэлж сууснаа сандран хумьж дэрэн доогуураа хийхийг Дондолмаа халти харжээ. Түүнээс хойш “Өвгөн хадгалсан мөнгө юм уу, үнэт эдлэлээ үзэж байхад нь орчхож. Түүнээс биш юунд тэгтэл сандран нуух вэ” гэж бодох болов.

-Манай өвгөн их мөнгөтэй байх аа гэж Мөнхөөдөө яривал

-За юу л байдаг юм. Ядарсан амьтан гэв.

-Мөнгө багатай байлаа ч хатуу эдлэл лав бий гэвэл

-Байвал байгаа л биз. Чамд ямар хамаатай юм гэж цаадах нь уцаарлажээ.

Дондолмаа угаадас асгахаар дахин гарахад өвгөн босоогүй л бололтой өрх нь бүтээлэгтэй янзаараа. “Яагаад одоо болтол босдоггүй юм бол бие нь зүгээр байгаа даа” гэж бодоод өрхийг нь татчихаад, галыг нь түлэхээр гэрт нь оров. Өвгөн өнөөх шар хадгаа нүүрэн дээрээ бариад таг хөдөлгөөнгүй хэвтэж байна. Дондолмаа нэг л хачин санагдаад “өвөө” гэж чичирхийлсэн хоолойгоор хоёр дахин дуудав. Таг чиг. Гэнэт айдас төрсөн боловч “Арай үгүй байх” гэж бодон аяархан дөхөөд духыг нь дарж үзвэл цэв хүйтэн. Намсрай өвөө аль эрт амьсгал хураасныг сая л ухаарч яаран гарлаа. Гэртээ ороод “одоо яах вэ” гэж бодонгуут өнөөх шар хадаг санаанд оров. Дондолмаа “Амьтан хүн дуудахаас өмнө түүнийг үзэх хэрэгтэй” гэж бодон, бүсээ бүслээд эргэж гарлаа. Зоригоо чангалан байж өвгөний гэрт ороод гэтэх мэт аяархан дөхсөөр орны өмнө зогсов. Тэгээд хадгаа дарж хөшсөн цэв хүйтэн гарыг нь нэг гараараа арайхийн хөндийрүүлж, нөгөө гараараа юу ойчих бол гэсэн мэт болгоомжлон хадгийг автал өвгөний ам, хамар дээр хэсэгхэн халиун үс үлдэхэд хүүхний цочиж томорсон хар нүд тэр чигтээ гөлөрчхөв.

Зөөлөн долгиолог хэдэн туг үс. Даахь. Хүүхдийн даахь ажээ. Өвгөн сүүлчийн амьсгалаараа хүүгийнхээ нялхын сэвлэгийг үнэрлэсэн нь тэр байж. Хөөрхий эцэг! /П.Пүрэвсүрэн/

1. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1. сэвлэг

a) өмсөх зүүхээр дутахгүй

2. туг

b) хагачиж хугачсан мод, модны хагадас

3. залтас

c) гэзэг, үс

4. мөр бүтэн

d) чадал хүч муутай, нунж дорой

5. дээлийн гол

e) үс, хялгас, өвсний бут, багц, бөөм хэсэг

A. 1c2e3b4a5d

B. 1c2a3b4d5e

C. 1e2c3b4d5a

D. 1a2b3c4d5e

E. 1e2c3a4d5b

2. Тэгээд хадгаа дарж хөшсөн цэв хүйтэн гарыг нь нэг гараараа арайхийн хөндийрүүлж...”-өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

A. юмыг гөнжих

B. уян зөөлөн юмны хатуу чийрэг болон хувирах

C. үйл хэрэгт хөндөлдөн хөшөөлөх, тээг болох

D. юмыг дээрээс доош болгохоор хүчдэх

E. юмны хэв дүрсийг юман дээр гаргах

3. Би ч заяагүй амьтан даа” гэсэн санааг батлах баримт аль нь вэ?

A. Олон дахин давтсан бүлэг дээрмийн хэрэг гэсэн шүү.

B. Ядарсан амьтан. Айлын хашаанд байсан юм.

C. Тэгтэл хорин тавныхаа жил хэрэгт орж, арван таван жил авчихдаг юм байна.

D. Амьтан хүн дуудахаас өмнө түүнийг үзэх хэрэгтэй.

E. Гурван хүүхэд гаргасан боловч дээдэх хоёр нь багадаа бид хоёрынхоо элгийг харлуулж одлоо.

4. Таамаглах баймж утга илэрсэн өгүүлбэрийг олоорой.

A. Өвгөн сүүлчийн амьсгалаараа хүүгийнхээ нялхын сэвлэгийг үнэрлэсэн нь тэр байж.

B. Юу ойчих бол гэсэн мэт болгоомжлон хадгийг автал өвгөний ам, хамар дээр хэсэгхэн халиун үс.

C. Дондолмааг гэрээсээ дахин гарахад өвгөн босоогүй л бололтой өрх нь бүтээлэгтэй янзаараа.

D. Намсрай өвөө аль эрт амьсгал хураасныг сая л ухаарч яаран гарлаа.

E. Хэдэн сарын өмнө нэг өдөр өвгөнийд ортол том шар хадаг дэлгэн нэг юм хэлж суужээ.

5. Намсрай өвөө аль эрт амьсгал хураасныг сая л ухаарч яаран гарлаа. - өгүүлбэрийн онцолсон үгтэй ойролцоо утгатай хэлц үгийг олоорой.

A. голоо цохисныг

B. өөд болсныг

C. урт хошуу өргөснийг

D. нас ахисныг

E. гол нь харласныг

6. Дондолмаа өвгөний нас эцэслэснийг мэдсээр байж яагаад гэрт дахин орсон бэ?

A. Өөд болоочийн гэрт зул өргөх гээд

B. Өөд болсонд итгээгүй учраас

C. Шар хадганд үнэт эдлэл юм уу мөнгө байж магадгүй гэж бодоод

D. Өвгөний биеийг хөшихөөс өмнө засах гээд орсон

E. Сандрахдаа барьж явсан зүйлээ гэрт орхисноо санаад орсон.

7. Түүний ганц хүү нь “аавынд” арваад жил сууж байгаа гэнэ.”- өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.

A. адилтгал

B. төлөөлөл

C. зүйрлэл

D. егөөдөл

E. тойруулал

8. Эхийн сэдэв буюу дэвшүүлэн тавьсан асуудлыг олоорой.

A. Үрээ гэсэн сэтгэлийн тухай

B. Эцэг хүний тухай

C. Хорвоогийн жам ёсны тухай

D. Шунаг сэтгэлийн тухай

E. Нүгэл, буяны тухай

9. Эхийн гол санаанд тохирох хэлцийг олоорой.

A. Үргүй хүний нүд нойтон

B. Үргүй хүн үхэхийн цагт гутамшиг

C. Үрт хүн үрээ, үндэст мод нахиагаа

D. Эхийн санаа үрд, үрийн санаа чулуунд

E. Хүний хүү хүрэн бөөртэй

10. Эхийн онцолсон хэсгийн хэв маягийг тодорхойлоорой.

A. Дондолмаагийн дүр байдлын олон шинжийг нь зурагласан тул тоочимж

B. Хэрэг явдлын бодомжийн харьцаанаас шинэ дүгнэлт гаргасан тул эргэцүүлэмж

C. Үйл явдлын шалтгаант холбоог зэрэгцүүлэн үзүүлсэн тул хүүрнэмж, тоочимж хосолсон хэв маяг

D. Үйл явдлыг дэс дараанд нь дүрслэн үзүүлсэн тул хүүрнэмж

E. Намсрай өвгөний хүүгээ хүлээсэн учрыг олон талаар задлан тайлбарласан тул тайлбарламж

ХОЁРДУГААР ХЭСЭГ [30 оноо]

2.1 Дараах эхийн хэсгийг уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олбол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо. [5 оноо]

Олон зүйлийн мэдлэгийг эзэмшсэний дүнд юмыг хийж чадахыг чадвар гэнэ. Зөв бичихийн ийм чадварыг эзэмшхэд үсгийн болон цэг цэглэлийн дүрмийн бүх тохиолдолыг түргэнээр санаж, тухайн үгэнд аль нь холбогдож байгааг мэдэхийн чухлыг туршлагаар батласан байна. Багс авснаар нь саравч будуулаж, хүрз бариснаар нь газрын хөрс харуулж, үтрэм байгуулав.

2.2 Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно. [5 оноо]

MoisO

Hegocia O uisO bEa SerKhE% t.

HeB* oa forI ForoeeO dO

Nerea O kEre& fca feYo% t

HedegO bEkuA bEI t DeI fede& t

CooreI

HeskureeO dO HeRigO DeI .

HeREeeO dO bE*T FoihEI

Foniso) t

2.3 “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” сэдвээр эх зохион бичээрэй. (Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулгазүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай.) Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/ [20 оноо]

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо]

Б хэсэг

Магнай хээр

Гараар баригддаг морь, манай адуунд ганцхан магнай хээр. Бусдыг нь цугааранг нь уургаар барина. Дамаан монхор зээрдтэй цуг явдаг хэдэн морьдыг барина гэдэг ч амар биш.

Адууны түрүүнд толгой хаялан хатирах тэр хэдэн морьд зэлэн дээр зогссон ч зайдуу, адуу захалж зогсоно.

Сэргэг, соргог, хулан тахь л гэсэн үг. Эдэн дундаа монхор зээрд бүр ч хийморьтой нь. Тийм ч дээрээс аав найр наадамд унадаг байх. Хэзээний торго дурдан эдлэх дургүй аавын дээд гоёл нь монхор зээрд. Үнэндээ ч дэлийг нь засчхаад унаад явж байхад гандсан тэрлэг нэг ч их анзаарагдахааргүй хөлөг л дөө. Ганцхан нэг л гэм нь ороо. Уурга барьсан хэн нэгэн морьтой хүний бараа хармагц сэрвэлзэн сортолзож, чиглэн очмогц үргэн давхиж чавхдан алга болно. Нэг ингээд цойлуулчихвал гүйцэгдэх ч үгүй. Уургын бус мориор барина гэж санах ч юм биш. Хөөж, хөөж сайхан гүйцэхийн толгой дээр гэнэт хажуу тийш бултан зайлахад нь сураагүй морь дагаж эргэж чадалгүй тэр чигээрээ мөрий нь огтлон гарч, арай гэж биеэ тогтоон буцаж эргэх гэж будилж байх хооронд нь аль хэдийнээ айл саахалтын хэртэй холдон зугтаж гүвээ даван хулжин алга болно. Хэр баргийн мориор эргүүлж ирж чадах ч үгүй. Энийг барьдаг морь ганцхан магнай хээр, магнай хээрийг эмээллээд мордсон байхад ч гарцаагүй ээ. Нэг мэдэхэд л ард нь оччихсон сүүл даран хөөж, баруун зүүнгүй бултахад нь мөрий нь мөшгин элдэж, эргэхэд нь дөрөө газар шүргэтэл налж, уурга шидэхэд хурд нэмэн дэмнэж, хуйв ормогц гарын аясаар биеэ татан, бат дөрвөн туурайгаараа газар шийрлэн сууж өгнө. Монхор зээрд урд хоёр хөлөөрөө агаар самран хэд зүтгэснээ уурга хуйвны эрхээр толгой эргүүлж тогтдог сон.

Магнай хээр угаас уургын морь байгаагүй. Магнай нэртэй ч байгаагүй. Өч төчнөөн давируулж байж сүүл шарван цогьдог номхноос цаашгүй улаан хээр үрээ байсан юм. Аав юм л бол “Хээр үрээг уна. Унааширч номхорч л байг. Нас шүдийг нь гүйцэхээр уургын морь болгох гэж байгаа юм.

Одоохондоо яах вэ үүргэлсэн, ялаанд шавуулсан л амьтан харагдаж байгаа байх. Худлаа даа, их амьтан болно, та нар харж л байгаарай” гэнэ. “Та өөрөө унадаггүй болохоороо урагшаа алхдаггүйг нь мэдэхгүй шүү дээ” гэж хэльюү гэснээ ааваас эмээн дуртай дургүй унаж, хонь хурга эргүүлж, хоёул гурвуул сундалж аль байдгаар нь номхочлоно. Хээр үрээ үргэж бусгах хазах хайрахыг мэдэхгүй буянтайгаас буянтай нэгэн амьтан болж номхон хээр нэрийг авав. Зэлэн дээрээс гараар барьж хазаар ч үгүй, эмээл ч үгүй зайдан мордож шон дээр хүрч очоод тавьчихна. Зогсож л байна. Нэг удаа эгчийн, хээр түүж асгасан аргалыг шуудайлж номхон хээрт тэгнээд ирж явахыг аав харчхаад “Та нар чинь яачихсан монголгүй улс вэ. Хайдаг ингэнээс өгсүүлээд бишгүй л тэмээ мал байхад очиж очиж моринд аргал тэгнэж байдаг. Ингэж байхад малын хийморь яаж өөдтэй байх юм” гэж аашлаад “Одоо л энүүгээр чинь уургын морь хийж авахгүй бол хождох нь” гэлээ. Би ч дотроо баярлаж л байлаа. Одоо л нэг урагшаа алхдаг юм унах нь гэж. Тэгтэл ээж “Номхон морь айлд ганц нэг байхад илүүдэхгүй л байх сан даа” гэж өөртөө ч юм шиг аавд ч юм шиг хэлэхэд аав “Айл гэдэг чинь уургын морьтой байж гэмээн унаатай явдаг юм байгаа биз дээ” гэв. Ээж жаахан дуугүй байснаа “Хээр үрээ шиг номхон юм ч ааван сааван олдохгүй дээ” гэж гунигтайхан хэлэхэд нь би аав, ээжийн үгэнд орчхож магадгүй гэж санан “Үрээ гэнэ шүү, морь болчхоод байхад. Намайг ч гэсэн хүүхэд гэж дуудаж сурчхаад ... Том болчхоод байхад чинь хонинд явуулаад байж” гэхэд тэр хоёр хөхрөлдөн “Нээрэн ч миний хүү том болжээ” гэцгээн “Аав нь хээр үрээг нь уурганд сургаатахна аа. Тэгэхээр л миний хүү адуундаа яваарай” гэдэг юм байна.

Би ч дотроо хөл газар хүрэхгүй баярлаж, хурдхан л адуунд явуулаасай гэж бодож байлаа.

Аав номхон хээрийг яаж уурганд сургасан юм бол бүү мэд, нэг мэдэхэд уурга тулаад мордох гэхэд агсамнан эргэцэж, эмээл дээр гарав уу, үгүй юу хазаар булаан тэмүүлж, жолоо атгасан гарын аясаар наларч, барих модны зүг хандан давирмагц ухасхийн давхиж, яах ийхийн зуургүй уурга шидэх зайнд хүрсэн байдаг сан.

Уургын хээрээрээ би мөн ч олон унага уургалсан даа. Зоо нуруу нь тэгширчихсэн тарган унаганы ханхай цээжээр хийчхээд чарлуулан зүтгүүлж байх ч мөн урамтай шүү. Эмнэг догшин унаганы уурга дамжин гарт хүрч ирэх тэнхээ нь гижиг хүргэх шиг болдог сон.

Сүүл сүүлдээ уургын хээр бид хоёрт хөөж гүйцэхгүй морь, уургалж дийлэхгүй адуу үгүй болж билээ. Тэр үеэс л өгсөн байх, уургын хээрийг магнай хээр гэх болсон юм.

Одоо бодоход аав өгсөн шиг санагдана. Нутаг усныхан маань хүртэл магнай хээрийг андахгүй болж, ороо догшин морь барьж чадахгүй бол манайд ирж магнай хээрээр барина. Хэн ч эмээллээд мордсон номхон болохоор хээрийн бэлчээрт ч зарим нь магнай хээрээр унаагаа юүлчхээд сүүлд нь аавд “Танай магнай хээр ч буянтай мал юм аа. Эртээр би хээр явгарчхаад, магнай хээрийг чинь хүчинд унаатай залгасан шүү. Хээ тэр морь дагаж байгаа гэдэг үү, над шиг шавил эр эргэхэд нь хийсэж уначих гэж байна лээ шүү” гэнэ. Аав их л сэтгэл хангалуун “Ямар ч амьтныг нэг, унаатай залгуулаад шүү байвал хаа вэ дээ” гэж суудаг сан.

Адууны түрүүнд толгой хаялан дүүхэлзэх ч үгүй, уурга хуйвны сургаар хулжин давхиж ороолон сортолзох ч үгүй, сүүл барин лаг, лаг шогшин үүрэглэх нь холгүй сажилж яваа нь харваас номхон байрын, хур дэлтэй энэ хээр моринд гүйцэгддэггүй адуу үгүй гэдгийг таних мэдэхгүй хүн төсөөлөх ч үгүй. Аавын хэлдгээр их амьтан гэдэг ийм байдаг ажээ. /Д.Батбаяр/

1. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1. тэгнэх

a) морь малын урд хойд хөл зэрэг зэргээр дээш харайлган явах

2. давирах

b) хүн, амьтны айж жигшин зугтаж зайлах, буруулах

3. цогих

c) малд ачаа тэнцүүлэн ачих

4. хулжих

d) уналга, морио хөл, дөрөөгөөр дэлдэж давьчих

5. юүлэх

e) уналганы морь малыг сэлэх, солих

A. 1c2d3a4b5e

B. 1c2a3b4d5e

C. 1e2c3b4d5a

D. 1a2b3c4d5e

E. 1e2c3a4d5b

2. “...харваас номхон байрын, хур дэлтэй энэ хээр моринд гүйцэгддэггүй адуу үгүй гэдгийг таних мэдэхгүй хүн төсөөлөх ч үгүй.” -өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

A. налж унаагүй дэл

B. хөхөл үлдээлгүй зассан дэл

C. шанхлан зассан дэл

D. дундуураа хагарч хоёр тийш шанх мэт унжсан дэл

E. мундааны орчмын хяргаагүй үлдээсэн дэл

3. Аавын хэлдгээр их амьтан гэдэг ийм байдаг ажээ.” гэсэн санааг батлах баримт аль нь вэ?

A. Сэргэг, соргог, хулан тахь л гэсэн үг.

B. Үнэндээ ч дэлий нь засчхаад унаад явж байхад гандсан тэрлэг нэг ч их анзаарагдахааргүй хөлөг л дөө.

C. Хэр баргийн мориор эргүүлж ирж чадах ч үгүй.

D. Харваас номхон байрын, хур дэлтэй энэ хээр моринд гүйцэгддэггүй адуу үгүй.

E. Эмнэг догшин унаганы уурга дамжин гарт хүрч ирэх тэнхээ нь гижиг хүргэх шиг болдог сон.

4. Өгүүлэгчийн нотлон баталж буй хандлагыг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.

A. Тийм ч дээрээс аав найр наадамд унадаг байх.

B. Уургын хээрээрээ би мөн ч олон унага уургалсан даа.

C. Одоо бодоход аав өгсөн шиг санагдана.

D. Үрээ гэнэ шүү, морь болчхоод байхад.

E. Би ч дотроо баярлаж л байлаа.

5. Би ч дотроо хөл газар хүрэхгүй баярлаж, хурдхан л адуунд явуулаасай гэж бодож байлаа. - өгүүлбэрийн онцолсон үгтэй ойролцоо утгатай хэлц үгийг олоорой.

A. гуяа ганзагалан

B. гууль нь цухуйн

C. гар дүрэн

D. хөлд нь суун

E. гуяа алгадан

6. Нэг мэдэхэд л ард нь оччихсон сүүл даран хөөж, баруун зүүнгүй бултахад нь мөрийг нь мөшгин элдэж, эргэхэд нь дөрөө газар шүргэтэл налж...”гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг солин найруулбал аль нь оновчтой байх вэ?

A. сүүл мушгин

B. яг даган

C. тулж шахан

D. хууран

E. хар хурдаараа

7. Та өөрөө унадаггүй болохоороо урагшаа алхдаггүйг нь мэдэхгүй шүү дээ” гэж хэльюү гэснээ...”- өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.

A. хүншүүлэл

B. төлөөлөл

C. зүйрлэл

D. тойруулал

E. хэтрүүлэл

8. Эхийн сэдэв буюу дэвшүүлэн тавьсан асуудлыг олоорой.

A. мал таних тухай

B. морины тухай

C. эр хүн, хүлэг морины тухай

D. хожимдсон ухаарлын тухай

E. малаа хайрлах, гамнах тухай

9. Эхийн гол санаанд тохирох хэлцийг олоорой.

A. Өнгө нь наанаа, өргөс нь цаанаа

B. Даахгүй нохой булуу хураана

C. Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа

D. Даахин доороос морь, дахан доороос эр

E. Даахитай малыг өргөс дагана, даарьтай малыг шаазгай дагана

10. Үгсийн утгыг ажиглаад хээр морийг нэрлэсэн эрэмбээр нь зөв

байрлуулсан хэсгийг олоорой.

  1. хээр үрээ, их амьтан, уургын хээр, номхон хээр, магнай хээр
  2. номхон хээр, хээр үрээ, уургын хээр, магнай хээр, их амьтан
  3. номхон хээр, их амьтан, хээр үрээ, уургын хээр, магнай хээр
  4. магнай хээр, хээр үрээ, номхон хээр, их амьтан, уургын хээр
  5. хээр үрээ, номхон хээр, уургын хээр, магнай хээр, их амьтан

ХОЁРДУГААР ХЭСЭГ [30 оноо]

2.1 Дараах эхийн хэсгийг уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олбол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо. [5 оноо]

Олон хоногоор хурц нар шарж, хур чийг дутагдхад ган гачиг болно. Ганг гагцхүү зөөлөн зүс бороо тайлна. Цөнг хөөтэй тосоор тослоно.Манханы хяр шанхлан ирмэг гарч салхинд байнга нурж байдаг. Ижил буруу мал дасан дасазанасаар ижилсдэг байна. Бусадтай жишэшгүй гоц хүнийг суут хүн гэнэ. Тамхи татна гэдэг заншишгүй муу зан мөн.

2.2 Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно. [5 оноо]

Deye( DeI.

DoirbEa Ki& DeI Miehgea

Delda Horgode% t.

FoilohEI DeI bElci* NI

FKrohEoa KiYo% t

FEmidea FoirKket kE* Uea

bisI Fida Cide& DeI NikEt

yekEt CO bisI bE) t CO

Foniso) t

2.3 “Наадам” сэдвээр эх зохион бичээрэй. (Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулгазүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай.) Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/ [20 оноо]

ХУВИЛБАР 3

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо]

А хэсэг

Цаст уулын чулуу

Би анх гаднаас захидал авсан мөчөө хүнд хэрэгтэй болж эхэлсэн үе гэж санадаг. Тэгж санаснаасаа ч болсон уу, өөр хадгалах хогшилгүйдээ ч тэгсэн үү, бусдаас авсан бүхий л захидлыг нандигнан цуглуулж эхэлсэн бөгөөд аргалын утаанд олон жил утагдан зандангийн өнгөтэй болсон нэгэн гоёмсог шоголд тэднийгээ хадгалах болсон юм. Бидний багад эмээ энэ шоголд “ Алтангэрэл”-ээ хийж дэрэн тушаагаа тавиад тэнгэр дуугарах бүрий аянгын дуутай зэрэгцэн түүгээрээ адислана. Уулга алдахдаа ч чанга буулгачихдаг юм уу, заримдаа толгой дүйртэл адислахад нь нөгөө аянга нь буучхав уу гэж бодогдох өдөр бас байх. Эмээ маань адислаж дуусаад биднийгээ тэнгэр ниргэхээс аварчихлаа гэж үнэхээр боддог сон уу, Жавхлант хайрханыхаа оройд буух аянгын хүчийг тэр уулынхаа үр сад болох бидний толгойд сарниан тарааж байна ч гэж санадаг байсан уу их л юм бүтээчихсэн хүний дүртэй ихэмсгээр гэдийгээд амаа умалзуулан маани хэлж суудаг сан. Эмээг өөд болоход Алтангэрэл нь яасан ч юм бүү мэд, энэ шогол нь л үлдчихээд эхлээд дүү нар шагайгаа хурааж, дараа нь би захиануудаа хадгалах болсон юм. Одоо энэ хайрцганд гурван зуугаад захиа бий. Энэ дотор инээд баяр, учраа болзоо,үхэл хагацал, уур унтуу ер хүний орчлонд байдаг бүхэн биесээ дэрлэн нойрсох боловч тагийг нь онгойлгох төдий олон жил барьсан эсгий туурганы өнгөт цааснууд нь амь орон, шөнө дөл түргэн жагсаал авсан цэргийн хуаран шиг дүрхийн шавигналдана. Тэгээд олон янзын хэлээр бие биеэсээ өрсөн инээж, уйлж, ярьж, зөөлөн гуйж, зүхэж эхэлнэ. Хэчнээн янзын араншин, хэчнээн бодол, мөрөөдөл, цөхрөл энэ жаахан хайрцганд багтана вэ.

Ганцхан захидлын түүхийг өгүүлсүгэй. Хортой харандааны үзүүр норгон байж бичсэн энэ нэгэн захидал Данзан гуайнх. Хэдэн ч өдөр юм бэ амран амран байж бичсэн энэ хэдэн мөрөнд дүрмийн хувьд зөв бичсэн нэг ч үг байхгүй мөртлөө бүхэлдээ хорвоотой тэнцэх үнэн байлаа. Данзан гэх энэ тангад хүн хэзээ ямар хувь зохиолоор цаст уулнаасаа бууж ирээд говийн тэрхүү элс шуурсан хонхорт хоргодох болсныг хэн ч мэддэггүй. Мөнхийн шүрэн цохио, Гурван Хөвсгөлийн уултай адил заавал байх ёстой юмны нэг мэт бодоцгоодог байжээ. Дөчөөд оноос хойш хорин жилийн дотор сумын сургуулиар дамжиж гарсан олны дунд Данзан гуайн хийсэн хоол,чанасан боорцогноос амсаагүй нь нэгээхэн бээр ч үгүй. Бас “ Буга согоо “ хэмээх Түвд дуу дуулахыг нь сонсоогүй хүн тэдний дунд байхгүй биз ээ. Сургуулийн улаан буланд үдэшлэг хийх болгонд Данзан гуай хэдийнээ ирээд суучихсан байх бөгөөд үдэшлэгийн ажиллагаа талдаа орохын анзаанд зарлан удирдагч голлуулж тавьсан улаан бүтээлэгтэй ширээ түшин зогсож, шалнаас боссон тоос, хүүхдүүдийн шуугиан хоёр намдахыг хүлээж байснаа:

-Одоо тогооч Данзан гуайн авьяасыг үзье гэж цангинуулан хэлэхэд Данзан гуай инээмсэглэн босож ирээд -За би одоо “Буга согоо” гэдэг Түвд ардын дуу дуулна гэж үргэлж дэргэд нь байдаг биднээс өөр, хэн ч ойлгохгүй хэлээр хэлээд дуулж гарна. Бид Данзан гуайн ярьсныг ойлгох болсноо Түвд хэлтэй болсны дайтай бодож явсан үе ч буй. Хад чулуу шиг хүдэр том биетэй тэр өвгөн зангилаатай гарын дайны чинээ хамраа өргөн урамдах дүр үзүүлж, хуруугаараа цагираг гарган нүднээ барьж, худлаа юм шиг бархиран дуулахад нь хүүхдүүд алиалж байна гэж бодоод инээлдэж байдаг сан. Данзан гуай энэ л дуугаа дуулах гэж үдэшлэгт ирдэг байжээ. Хааяа гаднаас зочидтой үед Данзан гуайн авьяасыг үзэх уламжлалт ноймроо орхиход өөрөө сануулж байгаад дуулна. Дуулж байхад нь онигор нүднээс нь нэгэн цэхэр нулимс сэмээрхэн мөлхөн гарч ирээд ичингүйрхэх мэт саатсанаа гэнэт ухасхийгээд зовхиных нь доод гүн нугалаас руу орж алга болно. Манай нутгийнхнаас “ Данзан гуайг мэдэх үү “ гэж асуувал бүгд “ Сайн мэднэ “ гэлцэх биз. Гэхдээ тэрхүү ичимхий цэхэр нулимсыг ажиглаж мэдсэн хүн тийм ч олон байхгүй биз ээ. Дотуур байрныхан гэдэг цатгалан ч дандаа л санаа дундуур явдаг хойно доо, гал тогооны өрөөгөөр гүйж, тогоочид шадарлах хүүхэд мундахгүй. Данзан гуай ч өөрөө ээлж ээлжээр дуудаж хамжаа авна. Би нэг өдөр ээлжиндээ хуушуур хийлцэж байгаад

-Та яагаад дуу дуулахдаа уйлдаг юм бэ гэж асуухад Данзан гуай гэмшингүй инээмсэглэж, нэг санаа алдсанаа эргэж устай шүүрээр хуушуур хутган пис писхийтэл тос шажигнуулаад тодорхой юм хэлсэнгүй. Би ч дахиж асуухаа мартаж орхисон билээ. Гэтэл тэр асуултын хариу бүр хожим олоон жилийн дараа ирсэн нь тэрхүү харандаагаар бичсэн захидал байлаа.Тэр захидалд -Чи намайг нутгийн дуу дуулахдаа яагаад уйлдаг юм бэ гэж асууж байсан, ОДОО ОЙЛГОЖ БАЙНА УУ? гэжээ.

Тийм ээ, би ойлгосон. Карпатын ууланд бэлцгэр ногоон навчсын сүүдэрт амарч суухдаа ч, Бессарабын толгодод усан үзмийн цэцэрлэгээр зугаалж явахдаа ч, их уст Севанд гараа угааж, нарны цус шиг Араратын шимийг хүртэж байхдаа ч араанд минь шажигнаж байгаа шаргал элс, багын тоглоом өрөөстэй улаан дэлүүд, тэмээний мөрөөр давс шүдэлдэг Сайн төгрөгийн тойрмыг огтоос мартаж үзээгүй ээ. Сургууль төгсөж ирээд би ижил олон толгодын маань нэг нь байхгүй юм шиг Данзан гуайгаа ихэд үгүйлж билээ. Явуулын уул байгаад нүүчихсэн юм шиг санагдаад байхаар шарил дээр нь очлоо. Эгэл нэгэн заяа, эгэл нэгэн чулуу байлаа. Чулуу хүртэл нутгаа санадаг ажээ.

Ж.Лхагва

1. Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1. шогол

a) цухуйж ил гарах, ургах

2. анзаа

b) хур элбэг үед нуурлаж, ховор бол хатаж хуурайшдаг хужиртай газар

3. адислах

c) хирд, үед, алдад

4. тойром

d) судар хийдэг, бурхны бяцхан хайрцаг

5. шүдлэх

e) шашны ёсонд мөргөж буй хүний зулайд судар, мутар хүргэх

  1. 1c2e3b4a5d
  2. 1d2c3b4d5a
  3. 1e2c3b4d5a

D. 1a2b3c4d5e

E. 1d2c3e4b5a

2. Араратын шимийг хүртэж байхдаа ч ... араанд минь шажигнаж байгаа шаргал элс, багын тоглоом өрөөстэй улаан дэлүүд, ... Сайн төгрөгийн тойрмыг огтоос мартаж үзээгүй ээ. -өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

A. Адуу зэрэг амьтны хүзүү сэрвээний дээгүүр тууш ургасан урт хялгас

B. Хэрэгцээ багатай, ил задгай, эзэнгүй

C. Юмны дээгүүр нарийн зурваслан товойлгон тавьсан янз чимэг

D. Уул нурууны хяраар нарийн зурваслан ургасан хад

E. Ашиг хонжоо хайсан зуйгуул тэнүүлч хүн

3. Данзанг харийн хүн болохыг батлах баримт аль нь вэ?

A. ...тогоочид шадарлах хүүхэд мундахгүй.Данзан гуай ч өөрөө ээлж ээлжээр дуудаж хамжаа авна.

B. Сургуулийн улаан буланд үдэшлэг хийх болгонд Данзан гуай хэдийнээ ирээд суучихсан байх

C. Мөнхийн шүрэн цохио,Гурван Хөвсгөлийн уултай адил заавал байх ёстой юмны нэг мэт бодоцгоодог байжээ.

D. Хортой харандааны үзүүр норгон байж бичсэн энэ нэгэн захидал Данзан гуайнх.

E. ... одоо “Буга согоо” гэдэг Түвд ардын дуу дуулна гэж үргэлж дэргэд нь байдаг биднээс өөр, хэн ч ойлгохгүй хэлээр хэлээд дуулж гарна.

4. Данзан гуайн захидалд бичсэн “Чи намайг нутгийн дуу дуулахдаа яагаад уйлдаг юм бэ гэж асууж байсан, ОДОО ОЙЛГОЖ БАЙНА УУ? гэсэн асуултын хариуг олоорой.

A. Сургууль төгсөж ирээд би ижил олон толгодын маань нэг нь байхгүй юм шиг Данзан гуайгаа ихэд үгүйлж билээ.Явуулын уул байгаад нүүчихсэн юм шиг санагдаад байхаар шарил дээр нь очлоо.

B. Манай нутгийнхнаас “ Данзан гуайг мэдэх үү “ гэж асуувал бүгд “ Сайн мэднэ “ гэлцэх биз. Гэхдээ тэрхүү ичимхий цэхэр нулимсыг ажиглаж мэдсэн хүн тийм ч олон байхгүй биз ээ.

C. Данзан гэх энэ тангад хүн хэзээ ямар хувь зохиолоор цаст уулнаасаа бууж ирээд говийн тэрхүү элс шуурсан хонхорт хоргодох болсныг хэн ч мэддэггүй.

D. Карпатын ууланд бэлцгэр ногоон навчсын сүүдэрт амарч суухдаа ч, ... араанд минь шажигнаж байгаа шаргал элс, багын тоглоом өрөөстэй улаан дэлүүд, тэмээний мөрөөр давс шүдэлдэг Сайн төгрөгийн тойрмыг огтоос мартаж үзээгүй ээ.

E. Дөчөөд оноос хойш хорин жилийн дотор сумын сургуулиар дамжиж гарсан олны дунд Данзан гуайн хийсэн хоол,чанасан боорцогноос амсаагүй нь нэгээхэн бээр ч үгүй.

5. “Дотуур байрныхан гэдэг цатгалан ч дандаа л санаа дундуур явдаг хойно доо, гал тогооны өрөөгөөр гүйж, тогоочид шадарлах хүүхэд мундахгүй.” гэсэн өгүүлбэрийн санаанд тохирох хэлцийг олоорой.

A. Мал гэхээр манасхийнэ, мах гэхээр ухасхийнэ.

B. Гэдэс нь цадсан ч санаа нь цаддаггүй.

C. Лангаар олж, жингээр гээх

D. Галыг нь түлж, морийг нь унуулах

E. Аарцыг нь уугаад аягыг нь голох

6. Өгүүлэгч сурагч байхдаа хаана сурч байсан бэ?

A. Жавхлант хайрхан

B. Цаст Төвдийн оронд

C. Севанд

D. Сумандаа

E. Бессарабт

7. “Дуулж байхад нь онигор нүднээс нь нэгэн цэхэр нулимс сэмээрхэн мөлхөн гарч ирээд ичингүйрхэх мэт саатсанаа гэнэт ухасхийгээд зовхиных нь доод гүн нугалаас руу орж алга болно.” гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.

A. адилтгал

B. төлөөлөл

C. амьдчилал

D. тойруулал

E. ёгтлол

8. Эхэд ямар сэдэв буюу асуудлыг дэвшүүлэн тавьсан бэ?

A. захидлын тухай

B. номын хишиг, мөн чанарын тухай

C. эх нутгийн тухай

D. амьдралын жам ёсны тухай

E. хүүхдийн тухай

9. Эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг тодорхойлоорой.

A. Данзан гэх энэ тангад хүн хэзээ ямар хувь зохиолоор цаст уулнаасаа бууж ирээд говийн тэрхүү элс шуурсан хонхорт хоргодох болсныг хэн ч мэддэггүй.

B. Би анх гаднаас захидал авсан мөчөө хүнд хэрэгтэй болж эхэлсэн үе гэж санадаг.

C. Эмээ маань адислаж дуусаад биднийгээ тэнгэр ниргэхээс аварчихлаа гэж үнэхээр боддог сон уу, Жавхлант хайрханыхаа оройд буух аянгын хүчийг тэр уулынхаа үр сад болох бидний толгойд сарниан тарааж байна ч гэж санадаг байсан уу.

D. Сургууль төгсөж ирээд би ижил олон толгодын маань нэг нь байхгүй юм шиг Данзан гуайгаа ихэд үгүйлж билээ.

E. Карпатын ууланд ... Бессарабын толгодод ... Севанд гараа угааж байхдаа ч ... араанд минь шажигнаж байгаа шаргал элс, багын тоглоом өрөөстэй улаан дэлүүд, ... Сайн төгрөгийн тойрмыг огтоос мартаж үзээгүй ээ.

10. “Гэхдээ тэрхүү ичимхий цэхэр нулимсыг ажиглаж мэдсэн хүн тийм ч олон байхгүй биз ээ.” гэсэн өгүүлбэр дэх онцолсон үгийн дүрслэлийн учрыг батлаарай.

A. Данзан гуай гэмшингүй инээмсэглэж, нэг санаа алдсанаа ... тодорхой юм хэлсэнгүй.

B. .. сэмээрхэн мөлхөн гарч ирээд … гэнэт ухасхийгээд зовхиных нь доод гүн нугалаас руу орж алга болно.

C. Хааяа гаднаас зочидтой үед Данзан гуайн авьяасыг үзэх уламжлалт ноймроо орхиход өөрөө сануулж байгаад дуулна.

D. Сургууль төгсөж ирээд би ижил олон толгодын маань нэг нь байхгүй юм шиг Данзан гуайгаа ихэд үгүйлж билээ.

E. Явуулын уул байгаад нүүчихсэн юм шиг санагдаад байхаар шарил дээр нь очлоо.

ХОЁРДУГААР ХЭСЭГ [30 оноо]

2.1 Дараах эхийн хэсгийг уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олбол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо. [5 оноо]

Харавсан сум шиг өнгөрдөг зуны амралтын гурван сар үгүй тэр жил барагддаг юм биш.  Үгүй тэгээд сургууль цугалхыг тэсэн ядан хүлээсэн маань эрдэм номондоо цангасандаа ч биш Баттогтохыг л санасан хэрэг байснийг хичээл эхэлснээс хойш бүр ч сайн мэдлээ. Хатанбулгийн хүүхдүүд есөн сарын таван гэхэд бүгдээрээ ирчихээд байхад ганц Баттогтох л байдаггүй. 

2.2 Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно. [5 оноо]

belkEdejb Hedegelede( .

Byea Doeedegeeeb iI

Foiekket iia Hede( I

Goolcilea DeBa

ieekSijeI.

KiedooekE& db hEreklejb

hEjb Doiro& BiRI iia

Hede( I fdA oa DehEdb

DekE* t foiI t eca

Moekgolcooa frda

2.3 “Сүүдэр” сэдвээр эх зохион бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай. Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/ [20 оноо]

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо]

Б хэсэг

Цасангаа

Орж гарсан хүүхдүүдийн гар дээр хэд хэдэн чихэр тавьж байтал тэдний дунд нэг ер бусын хүн зогсож байна аа. Хав хар царайтай, үс нь ширэлдээд дошны эсгий шиг болчихсон, шагайг нь шүргэсэн өргөн өмд нь урагдаад шилбэ нь цухуйчихсан хөл нь гэж хумстай илүүр л гэсэн үг. Хир даг болчихсон ямбуу цамцны цаанаас үл мэдэгхэн хоёр хөх томбойх нь эмэгтэй хүн болов уу? Тоссон алган дээр нь хэдэн чихэр тавьтал ухаангүй баярлан инээмээр аядахад нь зөрж ургасан хэдэн шар шүд нь ярзайж харагдсан юм. Түүнийг гарахад хүүхдүүд дундаа хийн бужигналдан одлоо.

Ах маань над руу инээмсэглэн харж: - “ Цасангаа гэдэг юм. Манай нутгийн мэдрэл муутай хүүхэн дээ” гэж танилцуулсан юм. Ингээд би Цасангаа гэдэг шинэ танилтай боллоо. Тэр маань амьтан хүнд хор хүргэнэ ээ гэж үгүй. Хаа хамаагүй л хүүхдүүд дагуулчихсан гүйж явдаг юм.

Цасангаагийнх сумын баруун захад нэлээн зайдуу хэсэгхэн унь шовойлгоод эсгий навтсаар хуччихсан нь эгээтэй л хомоо туйлчихсан тэмээ гэлтэй. Дотор нь орвол битүү юм дэвсэж, хэсэгхэн газар хонхойлгоод ор болгочихсон, гурван чулуу тавьж дээр нь хөө тортог болсон хар хувин тавиастай, түүнийгээ нэрж усыг нь ууж, тосыг нь долоож амьдардаг юм. Гэхдээ хүмүүс Цасангааг гартаа нөлөөтэй гэдэг юм. Унасан туссан хүүхдийн толгойг нь хэд илээд л зүгээр болгочихно. Өвдсөн, зовсон, бэртсэн, гэмтсэн үедээ л хүмүүс Цасангаа гэж нэг буянтан бий дээ гэдгийг санана. Баярласан хүмүүс аягахан хоол, хэдхэн чихэр өгөөд л гаргана. Цасангаа баярлаад л гүйж одно доо.

Ингээд нэг удаа голын цаад захад орших ойлон Зундуйгийн охин амаржих гэж олон хоног дуншиж өвдөөд хоёр яс салж чаддаггүй, охиныг амь тавьдгийн даваан дээр Зундуй гуай хөтөлгөө морьтой давхиж ирээд Цасангааг авч явсан юм. Цасангаа дөнгөж очуут, хөөрхий охины хэвлий дээгүүр наймын тоо хэлбэртэй зурах шиг болоход л хүүхдийн дуу часхийн дуугарч, хорвоод шинэ хүн мэндэлснийг зарласан юм. “Буянтай амьтан” гэж Зундуй гуай магнайныхаа хөлсийг арчин, баярлахдаа Зундуй гуайн эхнэр хэлэх ч үг олдохгүй нулимс дуслуулан суусан юм. Ингээд аягахан хоол идүүлээд Цасангааг үдэх болоход Зундуй гуайн хүүхдүүд морьдынхоо эмээлийг аль хэдийн аваад тавьчихсан байсан юм. Зундуй гуай: - Үгүй хө, эхнээр! Энэ Цасангааг яалтай билээ, унтаад яв гэдэг юм уу? Ядахдаа тэнгэр муухайрч цасан шуурга тавих нь! гэвэл Зундуй гуайн эхнэр:

-Хм, Яршиг л байна шүү дээ. Наадах чинь хоносон айлдаа нойтогночихдог юм гэнэ лээ, хөөе! гэж ирээд л их дургүйцсэн юм. Ингээд эхнэр нөхөр хоёр удаан ярилцсаны эцэст голын цаад захад бүдэгхээн ёлтойж байгаа гэрлээр баримжаа болгоод Цасангааг үдэх болсон юм. Цасангаа навтас шиг болсон муу малгайгаа бүчилж, “Зундуй гуай, Мэндээ гуай хоёр минь! Баярлалаа “ гэж тултираадуухан хэлээд гараа гозгонуулан гүйж одсон юм.

Шөнөжин цасан шуурга балбаж дээлтэй хүн тэсэхийн аргагүй хүйтэрч байхад эхнэр нөхөр хоёр эзэнгүй орчлонгийн буурал мандалд торойх хөөрхий тэр нэгэн эмэгтэйг санахын ч аргагүй нойрсож хоносон биз. Хэд хоног өнгөрч хүүхдүүд Цасангаагийн муу бяцхан урц овоохойг зөнч болжмор шиг тойрсоор л. Гэлээ ч хөөрхий муу Цасангаа эргэж хэзээ ч ирээгүй юм. Хэн ч түүнийг дурсаагүй юм. Харин уулан дотор улилддаг байсан чонын дуу нэг хэсэгтээ намжсан юм гэнэ лээ.

/Г.Жамъян/

1. Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1. дош

a) жигшмээр хир буртаг

2. илүүр

b) утаа тортог болсон уранхай ноорхой эсгий

3. навтас

c) тэмээнд ачаа ачихад нуруу зоог нь хамгаалж бамбайлан нөмөргөх эсгий

4. хом

d) нүхний амсрын овгор газар

5. хир даг

e) оёо, эмжээр унагах зэрэгт халааж хэрэглэдэг төмрөөр хийсэн жишүү иш бүхий ахуйн хэрэгсэл

A. 1d2e3b4c5a

B. 1d2a3b4c5e

C. 1d2c3b4a5e

D. 1a2b3c4d5e

E. 1e2c3a4d5b

2. Зундуй гуай, Мэндээ гуай хоёр минь! Баярлалаа” гэж тултираадуухан хэлээд гараа гозгонуулан гүйж одсон юм. өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

A. Зарим авиаг нэг дор давтан дуудаж ярих

B. Гацаж түгдрэн ярих

C. Ойлгогдохгүй хурднаар ярих

D. Зарим авиаг тод дуудаж чаддаггүй

E. Ярьж хэлж чаддаггүй

3. Цасангаа “Буянтай амьтан” болохыг батлах баримт аль вэ?

A. Баярласан хүмүүс аягахан хоол, хэдхэн чихэр өгөөд л гаргана.

B. Түүнийг гарахад хүүхдүүд дундаа хийн бужигналдан одлоо.

C. Тэр маань амьтан хүнд хор хүргэнэ ээ гэж үгүй.

D. Унасан туссан хүүхдийн толгойг нь хэд илээд л зүгээр болгочихно.

E. Голын цаад захад бүдэгхэн ёлтойж байгаа гэрлээр баримжаа болгоод, үдэх болсон юм.

4. Зундуй гуай эхнэрийнхээ ая талыг харж буйг илтгэх баримтыг олоорой.

A. Баярлахдаа Зундуй гуайн эхнэр хэлэх ч үг олдохгүй нулимс дуслуулан суусан юм.

B. “Зундуй гуай, Мэндээ гуай хоёр минь! Баярлалаа” гэж тултираадуухан хэлээд гараа гозгонуулан гүйж одсон юм.

C. Ах маань над руу инээмсэглэн харж: - “Цасангаа гэдэг юм. Манай нутгийн мэдрэл муутай хүүхэн дээ” гэж танилцуулсан юм.

D. - Энэ Цасангааг яалтай билээ, унтаад яв гэдэг юм уу? Ядахдаа тэнгэр муухайрч цасан шуурга тавих нь!

E. “Буянтай амьтан” гэж Зундуй гуай магнайныхаа хөлсийг арчив.

5. Баттай ноттой биш дам сонссоныг илтгэж буйг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.

A. Шөнөжин цасан шуурга балбаж дээлтэй хүн тэсэхийн аргагүй хүйтэрч байхад эхнэр нөхөр хоёр эзэнгүй орчлонгийн буурал мандалд торойх хөөрхий тэр нэгэн эмэгтэйг санахын ч аргагүй нойрсож хоносон биз.

B. Хэд хоног өнгөрч хүүхдүүд Цасангаагийн муу бяцхан урц овоохойг зөнч болжмор шиг тойрсоор л.

C. Тэр маань амьтан хүнд хор хүргэнэ ээ гэж үгүй. Хаа хамаагүй л хүүхдүүд дагуулчихсан гүйж явдаг юм.

D. Хм, Яршиг л байна шүү дээ. Наадах чинь хоносон айлдаа нойтогночихдог юм гэнэ лээ, хөөе!

E. Баярласан хүмүүс аягахан хоол, хэдхэн чихэр өгөөд л гаргана. Цасангаа баярлаад л гүйж одно доо.

6. Өгүүллэгийн эхэнд үйл явдал өрнөж буй цаг хугацааг тодорхойлоорой.

A. зуны улирал

B. намрын улирал

C. өвлийн улирал

D. хаврын улирал

E. хүйтний улирал

7. Цасангаагийнх сумын баруун захад нэлээн зайдуу, хэсэгхэн унь шовойлгоод эсгий навтсаар хуччихсан нь эгээтэй л хомоо туйлчихсан тэмээ гэлтэй.” гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.

A. адилтгал

B. төлөөлөл

C. ёгтлол

D. тойруулал

E. хэтрүүлэл

8. Эхэд ямар сэдэв буюу асуудлыг дэвшүүлэн тавьсан бэ?

A. мэдрэл муутай хүний тухай

B. хүүхдийн тухай

C. хорвоогийн жам ёсны тухай

D. хүн чанарын тухай

E. ядуу амьдралын тухай

9. Эхийн гол санаанд тохирох хэлцийг тодорхойлоорой.

A. Хаяанд хавчуулагдаж хадамд нудрагдах

B. Усанд унавал бурхнаа дуудах, уснаас гарвал бургасаа мартах

C. Үртэй хүн шуугьж, үндэстэй мод найгана.

D. Хаа гэх дуугүй, хагд идэх малгүй

E. Ханан гэр холдож, хадан гэр ойртох

10. Өгүүлбэрүүдийг уншаарай. Хэрэг явдал тус бүрт хэр цаг хугацаа зарцуулагдсаныг тодорхойлоорой.

А. Хүмүүс Цасангааг гартаа нөлөөтэй гэдэг юм.

Унасан туссан хүүхдийн толгойг нь хэд илээд л

зүгээр болгочихно.

1. Үүрд,

В. Шөнөжин цасан шуурга балбаж дээлтэй хүн

тэсэхийн аргагүй хүйтэрч байв.

2. Хоромхон зуур

C. Ойлон Зундуйгийн охин амаржих гэж олон хоног

дуншиж өвдөөд хоёр яс салж чаддаггүй.

3. Хэдэн мөч

D. Хөөрхий охины хэвлий дээгүүр наймын тоо

хэлбэртэй зурах шиг болоход л хүүхдийн дуу

часхийн дуугарч, хорвоод шинэ хүн мэндэлснийг

зарласан юм.

4. Хэд хоног

Е. Гэлээ ч хөөрхий муу Цасангаа эргэж хэзээ ч ирээгүй

юм. Хэн ч түүнийг дурсаагүй юм.

5. Хагас өдөр

A. 1a2d3b4c5e

B. 1e2d3a4c5b

C. 1a2b3c4d5e

D. 1e2b3d4c5b

E. 1e2d3c4a5b

ХОЁРДУГААР ХЭСЭГ [30 оноо]

2.1 Дараах эхийн хэсгийг уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олбол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо. [5 оноо]

Бороо шаагидаг, харин цас шаагин ордоггүй нь соньхон ч юм шиг. Мөрөөдөл, баярын ая дангаар сэтгэлийг минь анх хөгөлж, амьдрал гэгч аугаа ихийн өмнө бяцхан зүрх шимширхийг анх мэдрүүлсэн тэр л аялгуу насан туршид нэхэн дагаж, цээжний гүнд тэр л хөг эгшгээрээ хангинан байх юм гэж хэн мэдэх билээ. Тэр бол дууны бус амьдарлын хөг эгшгийг анх сонссон минь байжээ гэдгийг одоо л ухаарж явна.

2.2 Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно. [5 оноо]

Kiedoledeit beiibet .

Degole& kEmea YehEda

Degole& Byb Soilda

Hegea b Doirb iia

Degob iI Ciekki_

Seiieeea kEdeit

frdea b

FoiI t fca

Domda frda DekE* t

Moehgo& Doimea b

2.3. “Хүний заяа” сэдвээр эх зохион бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай. Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. / Үгийн тоо 150-180/ [20 оноо]

ХУВИЛБАР 1

Гүйцэтгэх хугацаа-40 минут Нийт оноо 50

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо]

Санамж:

· Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай.

· Зөв хариулт бүр 2 оноотой.

А хэсэг

Ширээ хүрэн

Хоёр бөх туг ширээ, өндөр хүрэн аттай байлаа, манайх. Аар саар ойр зуурын амны ус, аргал түлшинд эдэлдэггүй ч гэлээ ширээ хүрэн эмнэгшинэ гэж үгүй. Эзэндээ хэзээ ч баригдана. Зогдорт нь хүрэв үү үгүй юу толгой юугаа доошлуулж туулай хамраа өгч бурантаглуулаад хүзүү угалзлуулан дахин толгойгоо дээш өргөж алсыг гунигтайхан ширтдэг сэн. Тэгэхэд нь Эрэгнэгийн говьдоо дураар идээшлэх минь хумигдаж, элчилгүй холын аянд сунайтал алхах нь гэж зөгнөв үү дээ, хөөрхий хэмээн бодогдож бурантгий нь аваад тавьчихмаар санагдавч мал муу зан сургалаа гэх аавын зэмлэлээс эмээнэ. Маргааш нүүж буугаад л тавьчихна гэж ширээ хүрнээ аргадсан харцаар харна.

Ширээ хүрэн над руу харах ч үгүй ундарга элбэгтэй худгийн ус мэт мэлтэрсэн хар нүдээр алсыг ширтсэн хэвээр зогсож л байдаг сан.

Нүүдлээр манайх ширээ хүрэндээ тооноо ачна. Хөхүүртэй айраг цалгимгүй намбатай зөөлөн алхаанд нь хорол тооно маань бариатай юм шиг тэгшхэн явж харагддаг сан. Зэрэгцэж очоод харахад морьтой хөтөлж яваа ээжийн толгой дээгүүр манант цэнхэр талын хаяа ширтэн алхаж байдаг сан. Ерөөс миний хамгийн гайхдаг юм ширээ хүрний нүд. Ийм амгалан нүдтэй амьтан ертөнцөд ховор байх.

Үхсэн ботгоо үе үе үнэрлэн, үлэмжийн тунгалаг нүднээсээ том том нулимс унаган буйлж зогсох ингэн тэмээ харж, хагацал үзээгүй сэтгэлийн өнчрөл арилж, ханцуйгаараа нулимсаа шудран зогсоход минь ширээ хүрэн дэргэд нь байгаа атлаа юу ч болоогүй юм шиг алсыг ширтэн зогсож байсан сан.

Учрал хагацал хосолсон хорвоод сэтгэлийн хаттай явахыг ухаант адгуус минь, надад сургаж дээ.

Нэгэн өвөл ширээ хүрнээ унаж сумын төв орчхоод буцаж явсан сан. Өдөржин шахуу тэшүүлсэн хэр нь нутгийн бараатай харанхуй болгочхов. Ээрэм их тал зүг чиггүй мэлтийн, эргэн тойрон нүд чихгүй цав цагаан. Өвөлжөө бууц минь хаа билээ, өргөө гэр минь ч аль билээ, мэдэх юм огт үгүй. Зүг баримжаа алдран одож, жихүүн жавар нүүр нүдгүй хайрна. Би бурантаг суллан ширээ хүрнээ зоргонд нь орхилоо. Ширээ хүрэн ч хурд нэмэн хамар дуугарган бөмбөлзтөл тэшиж эхлэв. Жавраас дальдарч урд бөхөнд нь нүүрээ наана. Аавын нударга шиг дулаахан илч өөдөөс төөнөн, удаж төдөлгүй нүүр ам дулаацна.

Би толгой өөд татаж эргэн тойрныг дахиад л харах авч таних мэдэх газар, үзэгдэх харагдах бараа огт үгүй бөгөөд эзгүй талд харанхуй шөнө төөрчихөв үү дээ гэсэн бодол орж ирж айдас төрүүлнэ. Тэгэвч яасан ч юмгүй тэмээнийхээ бөхийг тас тэврэн дэмий л ийш тийш айсан нүд бэлчээн тэшүүлнэ. Сэтгэлд сүүмэлзэн үлдсэн бяцхан найдвар гэвэл хурдаа хором зуур ч саахгүй урагш ширтэн, бөмбөлзтөл тэших ширээ хүрэн.

Ийнхүү зөөлнөөр бөмбөлзөн тэших түүний явдал ямар нэгэн дулаан газар хүргэх байх гэсэн битүү зөнг авчирч айдсыг минь үргээнэ. Тэгтэл гэнэт аргалын утаа үнэртэж, юу юугүй өвөлжөө бууц руу ороод ирэв. Баярласандаа хоолой зангирч, нүдний нулимс бүрхэн “ширээ хүрэн минь, ямар ч атугай хээр осгоочхолгүй айлын бараа харууллаа” хэмээн бодож нулимсаа арчаад дахин харвал гэрийнхээ гадаа ирчихсэн байж билээ. “Миний ширээ хүрэн ийм л ухаантай даа” хэмээн энхрийлж яарсандаа ширээ хүрнээ хэвтүүлсэн ч үгүй шууд л хүзүүгий нь дамжин гулсан бууж зэлнээс уячхаад ширээ хүрнээ харвал амар мэнд гэр орондоо эргэж ирсэндээ баярласан ч шинж үгүй, ёстой юм ёсоороо болов гэсэн шиг тайвнаар шээгээд зогсож байлаа. Тэгтэл ч ээж гэрээс гарч ирэн “Өө ашгүй миний хүү хүрээд ирэв үү. Ширээ хүрнээ унаж яваа юм, юу алзах вэ гэж бодсон хэр нь харанхуй болчхоор нь бас ээж нь санаа зовоод...” гээд угтаж билээ.

Аян жинд аав минь ширээ хүрнээрээ явна. “Аль хаа байсан. Цагаан эрэг хүртэл ачаа бараа тээлээ. Хэр баргийн тэмээ даахааргүй ачаа ачиж, хэцүү бэрх даваа бишгүй л давлаа. Энэн шиг мал ч цөөн юм даа” гэж ирдэг сэн. Цөөн гэдгийг нь ч би бас мэддэг байлаа. Адаглаад л үүргэлж тонголзож яваад ойччихно. “Эзнээ ойчиход нь тэмээ зогдроо дэвсдэг юм гэнэ лээ” гэж аав хэлдэг сэн. Ширээ хүрэн минь зогдроо дэвсдэг байсан юм байлгүй, би нэг ч удаа бэртээгүй. Айлын гадаа бишгүй л бууж, мордож явсан. Ганц удаа орилохыг нь үзээгүй. Ижил олон сүргээ хазаж дэвсэхийг нь ч хараагүй. Ботго тором элдэн саваагүйтэн тавчиж явахыг нь ч үзээгүй. Харах бүхэнд дөлгөөн, амгалан. Ус уухдаа хүртэл удаан сан. Яаж ч цангалаа гэсэн эхэлж хэд балгаад уруулаа сэгсэрч алсыг харна. Усаа амтлах мэт хэсэг зогсоод дахин хэд балгана. Овоо уух нь уу даа гэмээр сүрхий хэд залгилснаа больж онгоцтой ус үнэртэн, балгах ч үгүй ус ширтэн, уруул дүрэн хий тамшаалж баахан зогсдог сон. Одоо бодоход ус харж, үнэрлэж, усны унхианд биеэ сэрүүцүүлж байж ус унд хүссэн сэтгэлийнхээ цангааг тайлдаг байж л дээ. Хэд хэчнээн насалсныг бүү мэд.

Нэг намар аав “Ширээ хүрэн маань ч өтөллөө. Сайн муу алив бүхэнд минь мөн ч их зүтгэсэн дээ хөөрхий. Зоргоороо хэдэн жил явж байгаад үхэг дээ” гээд буйл бурантгий нь авч зогдорт нь хадаг зүүгээд тавьчхаж билээ. Туулай хамар нь бууралтаж, тугал хар нүднийх нь гал унасан ч гэлээ, ширээ хүрэн сүргийн манлай хэвээрээ байлаа. Танихгүй хүнээс тэмээгээ сурахдаа аав “Ширээ хүрэн аттай том бага нийлсэн зуугаад тэмээ” гэж сурна.

Нутаг усныхан маань “Өчигдөр орой говь руу хэсэг тэмээ орно билээ. Танай тэмээг байх гэж санасан. Холоос дурандсан болоод сайн ажиглаагүй. Түрүүнд нь яваа ат ширээ хүрэн чинь мөн шиг санагдсан” гэдэг сэн. Хөөрхий минь, буйл бурантгийг нь авснаас хойш нэг ч их олон жил бололгүй луу жилийн зуднаар Эргэнэгийн говийн хойд биед сөхчсөн дөө. “Сайн ат байсан юм сан. Танагтай байхад нь буйлыг нь авч ясыг нь амраасан сан бол энэ зэргийн зудыг ч уужуухан давчих байсан юм. Арай л оройтуулчхаж” гээд аав минь гунигтайхан толгой сэгсэрч, гаансаа уртаар сорон сууж билээ.

“Өвлийн өвөлд өөр унах малгүй юм шиг юунд дандаа ганцхан ширээ хүрнээ унадаг байв даа” гэж өөрийгөө би бас битүүхэн зэмлэж л суусан сан. Хоёр бөх туг ширээ, өндөр хүрэн аттай байж билээ, манайх. /Д.Батбаяр/

11. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

6. зогдор

f) тэмээ, арслан зэрэг амьтны хүзүү, хоолойд ургасан бөөн урт үс

7. буйл

g) тэмээний буйлнаас уяж хөтлөх хоёроос гурван метр орчим урт нарийн дээс

8. бурантаг

h) тэмээний хамарт хийх хорин сантиметр хэрийн урт шор мод

9. ат

i) таваас дээш насны агталсан эр тэмээ

10. онгоц

j) малд тэжээл, ус өгөх гонзгой хэлбэртэй хэрэгсэл, сав

F. 1c2e3b4a5d

G. 1c2a3b4d5e

H. 1a2c3b4d5e

I. 1a2b3c4d5e

J. 1e2c3a4d5b

12. Аар саар ойр зуурын амны ус, аргал түлшинд эдэлдэггүй ч гэлээ ширээ хүрэн эмнэгшинэ гэж үгүй.” -өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

F. мал, адгуусны үргэмтгий, чих нь сэртэлзэн давдганах

G. эдэлгээнд сургасан мал дахин догшрох, атарших

H. мал, гөрөөс зэрэг амьтны айн цочиж ширвээтэх

I. эдэлгээнд сургасан мал хээр газар удтал оршин идээших

J. мал зэрэг амьтны буруулан зугтааж, уянгалан дуугарах

13. “Миний ширээ хүрэн ийм л ухаантай даа” гэсэн санааг батлах

баримт аль нь вэ?

F. Ганц удаа орилохыг нь үзээгүй. Ижил олон сүргээ хазаж дэвсэхийг нь ч хараагүй.

G. Ботго тором элдэн саваагүйтэн тавчиж явахыг нь ч үзээгүй.

H. Ширээ хүрэн минь, ямар ч атугай хээр осгоочхолгүй айлын бараа харууллаа” хэмээн бодож нулимсаа арчаад дахин харвал гэрийнхээ гадаа ирчихсэн байж билээ.

I. Яаж ч цангалаа гэсэн эхэлж хэд балгаад уруул сэгсэрч алсыг харна. Усаа амтлах мэт хэсэг зогсоод дахин хэд балгана.

J. Холоос дурандсан болоод сайн ажиглаагүй. Түрүүнд нь яваа ат ширээ хүрэн чинь мөн шиг санагдсан

14. Өгүүлэгчийн дурсан санаж буй хандлагыг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.

F. Өдөржин шахуу тэшүүлсэн хэр нь нутгийн бараатай харанхуй болгочхов.

G. Хоёр бөх туг ширээ, өндөр хүрэн аттай байж билээ, манайх.

H. Ийм амгалан нүдтэй амьтан ертөнцөд ховор байх.

I. Өвөлжөө бууц минь хаа билээ, өргөө гэр минь ч аль билээ, мэдэх юм огт үгүй.

J. Энэн шиг мал ч цөөн юм даа

15. Өө ашгүй миний хүү хүрээд ирэв үү. Ширээ хүрнээ унаж яваа юм, юу алзах вэ гэж бодсон...” - өгүүлбэрийн санааг хамгийн оновчтой илэрхийлсэн хэлцийг олоорой.

F. Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй

G. Бодоод бодоод бодын шийр дөрөв

H. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй

I. Бодсон олноос бүтээсэн нэг

J. Тэмээ явахаараа явна, нохой хуцахаараа хуцна

16. Ширээ хүрэн атны үхсэн цаг хугацааг олоорой.

F. Зуны улиралд

G. Хаврын улиралд

H. Намрын улиралд

I. Жинд явж байхдаа

J. Өвлийн улиралд

17. Аавын нударга шиг дулаахан илч өөдөөс төөнөн, удаж төдөлгүй нүүр ам дулаацна.”- өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.

F. хүншүүлэл

G. төлөөлөл

H. зүйрлэл

I. тойруулал

J. ёгтлол

18. Эхийн дэвшүүлэн тавьсан асуудал буюу сэдвийг олоорой.

F. мал ч гэсэн хүнд ухаарал хайрладаг тухай

G. ширээ хүрэн атны тухай

H. хожимдсон харууслын тухай

I. хорвоогийн жам ёсны тухай

J. сэтгэлийн хат суух тухай

19. Эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг олоорой.

F. Ширээ хүрэн над руу харах ч үгүй ундарга элбэгтэй худгийн ус мэт мэлтэрсэн хар нүдээр алсыг ширтсэн хэвээр зогсож л байдаг сан.

G. Хэр баргийн тэмээ даахааргүй ачаа ачиж, хэцүү бэрх даваа бишгүй л давлаа

H. Сайн муу алив бүхэнд минь мөн ч их зүтгэсэн дээ хөөрхий. Зоргоороо хэдэн жил явж байгаад үхэг дээ” гээд буйл бурантгийг нь авч зогдорт нь хадаг зүүгээд тавьчхаж билээ.

I. Баярласандаа хоолой зангирч, нүдний нулимс бүрхэн “ширээ хүрэн минь, ямар ч атугай хээр осгоочхолгүй айлын бараа харууллаа” хэмээн бодож нулимсаа арчаад дахин харвал гэрийнхээ гадаа ирчихсэн байж билээ.

J. Учрал хагацал хосолсон хорвоод сэтгэлийн хаттай явахыг ухаант адгуус минь, надад сургаж дээ.

20. Эхэд орсон дараах холбоо үгсийн бүтэц дарааллыг ажиглаад тохирохыг нь сонгоорой.

бөмбөлзтөл тэших, уруулаа сэгсрэх, зогдроо дэвсэх, хазаж дэвсэх, алсыг ширтэх, туулай хамраа өгөх, ...

F. буйлж зогсох

G. ус үнэртэх

H. тооноо ачих

I. ачаа бараа тээх

J. хамар дуугаргах

ХОЁРДУГААР ХЭСЭГ [30 оноо]

Санамж:

· Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.

· Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

2.1 Дараах эхийн хэсгийг уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олбол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо. [5 оноо]

Давс нуурт талсжан тогтдог байна. Тэгж ургасан давсыг жамц давс гэнэ. Хавтгай чулуун жамц давсны өрд мах үрж идсээр байтал хонх элэгдэдэг байна. Давс хоолонд амт оруулж чадах эрдэмт буюу. Гончиг шилээ зүсзэнэж л байг. Энгийн хүний ажишгүй зүйлийг шинжээч хүн ажина. Шагайгаар бөгөө няслаж тоглоход толгойгоороо буюу бөгсөөрөө өөдөө босоо тогтсон шагайг онх гэнэ.

2.2 Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно. [5 оноо]

DoeedeeeO foikEI.

Bikdo* Modoa dO CesO

bEa forbEgoljO fmoso% t.

foikEI,FoisO DeI DeeeO

FB& uoa kEjO FiLge&

bEUde& t bEa seeee& DeI,

FbE* DeI, fBkEa bisI

foikE* bisI bEUde& t bEa

Foniso) t

2.5 “Ухаан далай номоос эхтэй” сэдвээр эх зохион бичээрэй. (Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулгазүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай) Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 80-120/ [20 оноо

ХУВИЛБАР 1

Гүйцэтгэх хугацаа-40 минут Нийт оноо 50

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо]

Санамж:

· Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай.

· Зөв хариулт бүр 2 оноотой.

Б хэсэг

Оосор бүчгүй орчлон-1

Хөх бүрдийн хэдэн лам шувуу нуурын хөвөөнд өд сөдөө засан шилгээх зуураа шанаган хорхой түүн идэж, маани уншиж байна хэмээн зүүдэлсээр нойроос арай ядан сэрвэл гэрт хэн ч байсангүй. Ээжийнхээ хормойноос зүүгдсэн эрх таван настай миний бие нойрмоглон тулган захын данх саванд бүдэчсээр гадагш гарвал өглөөний нарны хурц гэрэлд нүд гялбан зогтусаж хоёр гараараа нүүрээ дарлаа. Намайг ийнхүү зүүд нойрны бүрэнхий ертөнцөөс салж ядан гэрийн хатавч түшин нүдээ нухаж байтал манай айлын өвгөн сөөнгө дуугаар Бортолгой хэмээн дуудах сонсогдлоо. Би нойрмог толгойгоо өргөн Мөнхтогоо гуайнх руу харвал мод толгойгоо үргэлж ухаж төнхөн гэрийнхээ хойморт тамхи баагиулан дээл хувцсаа улаан дүнсний цогоор түлж суудаг айлын өвөө таягаараа сохор хүн шиг газар тэмтчин гэрээ тойрон тонголзон алхаж яваа үзэгдэв.

Би шилбүүр унан яаран сандран цогьж очвол хэлхгэр цамцныхаа энгэрийн товч бүчийг нь мултчин задгай тавьж хэрзгэр туранхай цээжээ ил гаргасан өвгөний хүзүүнээс урт оосортой хир хөлс болсон сахиус унжиж байлаа. Өвгөн, буурал хөмсгөө өргөн над руу нэг том харснаа гэрийн хаяанд шинэхэн ухсан алаг дааганы нүх рүү зааж:

-Миний насны тоо дуусчээ. Урьд шөнө энд эрлэгийн элч сэмхэн хүрч ирээд намайг дуг нойрондоо дугжирч байх хооронд гэрийн маань хаяанд нүх ухчихаж. Хэдийгээр би ная хол гарсан ч нарт ертөнцөөс уйдаагүй явна. Тээр жил бас нэг ийм гайтай хөөтэй алаг даага ирж гэрийн хаяанд нүх малтаад түүнээс хойш хэдхэн хоноод муу эмгэн маань өөд болсон. Алаг даахай ёстой муу ёрын амьтан. Үхэхээсээ өмнө би буян хийхгүй ээ, нүгэл хийнэ. Чилчиг, балчир ч гэсэн хоёрын хоёр эр хүн байна. Хоёулаа энэ муу чөтгөрийн унааг заавал ална шүү. Эс чадвал би үхэх болно. Энэ муу алаг даагатай би данс бодно оо хө. Би чинь залуудаа энэ урд хөндийн хөх чононуудын зүрхэнд шар ус хуруулсан цуутай анчин явсан хүн. Одоо хэдий ядарсан ч энэ зэргийн муу оготноор ингэж амьдаараа элэг бариулахгүй шүү хө, холоо хэвтэнэ гэснээ түрийнээсээ мод толгойгоо сугалж:

-Алив миний хүү өвөөдөө гэрээс цагааны шар ус зөөж өгөөд байгаарай гэлээ. Муу нохой энэ хараал жатга шүгэлсэн хар нүхэндээ чи бид хоёрын яриаг чагнаад хэвтэж байхаас зайлахгүй. Ус цутгаад гараад ирэхлээр нь нам цохиод унагаачихна аа гэлээ. Миний хүү том болоод алаг даага үзэгдвэл хаа дайралдсан газар нь алж байгаарай. Эрлэг номун хааны элч зарлага болсон энэ амьтан хүний сүнсийг унтаж байхад нь хулгай хийдэг юм. Урьд шөнө нойрон дунд цээжин дээгүүр оготно хулгана гүйлдэж байна гэж хар дараад байсан чинь мань хүн ирчхээд үймүүлээд байсан юмсанж. Тэр жил яах аргагүй л харсаар байтал муу хөгшний минь сүнсийг энэ амьтан сүүл шигээ чирээд явчихсан даа гэж хэлээд айлын өвөө газар тулан бослоо.

Би өвгөнд гэрээс цагааны шар ус зөөж өгөв. Өвөө алаг дааганы нүх руу хоёр гурван тунхуу ус цутгаад дөрвөн хөллөн чихээ газарт наан чимээ чагнав.

-Байна аа, дотроо тэлчилж байна гэж өвөөг хэлж дуусаагүй байтал нүхний амаар дүүрсэн ус гэнэт булхалзан хөдөлж цаанаас нь ямар нэг амьтан ус түрэн наашаагаа ирж яваа нь мэдэгдэв. Өвөө суугаагаараа ухасхийн эргэж хажуудаа байсан шээзгийг мөнөөх устай нүхэн дээр хөмрөөтөхлөө. Төдхөн уснаас хэдэн хялгасан сахал цухуйснаа нүд ам нь орой дээрээ гарч, усан хулгана болтлоо норсон алаг даага нүхнээс үсрэн гарч ирээд араг дотроос гарах нүх сүв хайн мөсний бөмбөг шиг цовхчин ойж буув. Айлын өвөөгийн нүд чоно үзсэн мэт гурвалжлан босож, залуу хүнийх шиг цовоо дуугаар:

-Алив Бортолгой хоёр нохойгоо хурдхан дуудаад ир гэж сандруухан хашхирлаа. Алагдаахай мэтийн аюултай араатан араг, шээзгийд орсон үед нохойноос тустай амьтан ертөнцөд үгүй болохыг ухаарсан би бээр хоёр нохойгоо хоолойныхоо хамаг чадлаар дуудлаа.

Их гэрийн сүүдэрт унтаж байсан Баавгай хэмээх жижигхэн сэгсгэр хав миний дуунаар богинохон хөлөөрөө шороо манарган давхин ирлээ. Түүнээс тэртээ хойно уруул завж нь унжиж, нүд нь цэлхрэн хөл нь майжийж мойногшсон зөнөг Банхар тогоо хусах чимээ сонссон мэт сүүлээ залхуутайяа хөдөлгөн сажилж ирэв. Хөмрөөстэй араг дотор одон бөмбөг адил цовхчих алаг даагыг харсан хөгшин, залуу хоёр нохойны нүд чих сэргэн хоромхон зуурт арслан барсын дүрд хувилан Банхар маань тэр ад ороолон шүгэлсэн амьтныг үмхээд авах нь уу гэмээр шороо самардан архиран дайрна. Өвөө ханцуйгаа шамлан зандан адил хатингар шуугаа гялалзуулж:

-Алив түргэл! Гэр дотроос эмээлийн бүүрэгт өлгөсөн тэнзэн ташуур аваад ир гэж шавдууллаа. Айлын өвөө шээзгийнээс үсрэн гарч ирэх алаг даагыг цохин унагахаар миний хажууд ташуураа байдгаараа далайн сөхрөн суув. Хоёр нохойны онгод орсон бололтой ан харж улангассан дөрвөн улаан нүд нь араг сэгсний завсраар орж гарах нь холгүй гялалзан гаслан самардана. Өвөө хоёр гараараа ташуураа тас атган өндөр өргөж шээзгийний ирмэгийг сөх хэмээн надад хэлэх тэрхэн агшинд алаг даага ухасхийн гарч улангасан дайрах хоёр нохойны сайран хоншоор дээр өвгөний ташуур аянга цахилгаан адил тасхийн буухад Баавгай тэрий хадан унав.

Цагаан бийрний үс шиг цацагтай сүүлээ даллан алд алдаар бултан харайх алаг дааганы хойноос хөгшин банхар гэзэг даран хөөж явахдаа хамраараа шороо гудран хэдэнтээ шургачин унаад зүрх нь үхэн, газар шиншлэн үлдэв.

Зөнөг өвгөн, хөгшин нохой, балчир хүүхэд, хөөрүү хав дөрвийг тохуурхан дооглох мэт алаг даага хотны захад бут сөөгөн дундуур асаж унтрах гэрэл адил цахилсаар харцнаас тасран одов. Уул харах нүдгүй, уушги даах шүдгүй болсон өвгөн нохойныхоо хойноос хий дэмий л саравчлан чимээ чагнаж Банхар хаана давхиж явна, алаг даахайг үмхэв үү, үгүй юү, чи хурдан хэлээтхээч гэж миний араас адган хашхирна. Алаг даагыг үмхэх нь байтугай хар хоншоороороо шороо гудран унаад гудчин зогсох хөгшин нохойг харсан миний инээд хүрээд элэг бөөр татаад өвгөний үгэнд хариу хэлэх манатай.

Тэнзэн ташуураар хар хоншоороо халти цохиулан муужран унасан эрх хав сая л бүүр түүрхэн ухаан орсон бололтой норсон бээлий шиг хоёр дэлдэн чихээ унжуулан сүүлээ тас хавчин эргэн эргэн харсаар гэр лүүгээ шогшиж харагдав.

-Хэдэн жилийн өмнө эмгэний минь амийг авсан тэр чөтгөр өнөөдөр миний сүнсийг булаан аваад эрлэг номун хааныд хүргэж өгөхөөр зугтан одлоо. Нарт орчлонгийн ус уух миний цаг минь дуусав хэмээн айлын өвөө гаслан толгойгоо сэгсэрнэ. Гадаа нартай бөгөөтөл сэтгэлд нэг л бүрэнхий. Түрүүхэн хотон дундуур алаг даагатай хөөцөлдөн арслан барс шиг арьсаа сунатал хол хол харайн давхиж явсан Банхар гэмшсэн янзтай миний нүднээс харц буруулан гэрийн сүүдэрт хөлөө долоон хэвтэнэ.

Тэртээ алсад их талын хаяанд явган зэрэглээ бараан дээр харайлах хөх ишиг адил тонгочин тоглоно. /Б.Догмид/

11. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

6. араг

f) монгол гэрийн хаалга хана хоёрын уулзвар газар

7. ороолон

g) үхдэлд оршсон буг, чөтгөр буюу боссон хүүр

8. тунхуу

h) бургасыг матаж, үдээрээр боож хийсэн дүгрэг, дөрвөлжин хэлбэртэй сав

9. бүүрэг

i) эмээлийн хавтгай түшлэг

10. хатавч

j) цай зэргийг хийх данх, сав

D. 1c2e3b4a5d

E. 1c2b3e4d5a

F. 1e2c3b4d5a

F. 1a2b3c4d5e

G. 1e2c3a4d5b

12. Түүнээс тэртээ хойно уруул завж нь унжиж, нүд нь цэлхрэн хөл нь майжийж мойногшсон зөнөг Банхар...” -өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

F. хараагүй болох

G. аяганаасаа гарах

H. хөөнгө суух

I. алсыг харж гүйцэхгүй байх

J. аньсгаа хавсрах

13. “Алаг даахай ёстой муу ёрын амьтан” гэсэн санааг батлах баримт аль нь вэ?

F. Араг дотроос гарах нүх сүв хайн мөсний бөмбөг шиг цовхчин ойж буув.

G. Муу хөгшний минь сүнсийг энэ амьтан сүүл шигээ чирээд явчихсан даа.

H. Миний насны тоо дуусчээ.

I. Хоёулаа энэ муу чөтгөрийн унааг заавал ална шүү.

J. Энэ зэргийн муу оготноор ингэж амьдаараа элэг бариулахгүй шүү хө.

14. Энэ муу алаг даагатай би данс бодно оо хө” гэсэн өгүүлбэрийн онцолсон бүтээврийн утгыг олоорой.

F. батлан онцлох

G. хөгжин хөхих

H. барагцаалах

I. жишин адилтгах

J. нотлон батлах

15. Тэнзэн ташуураар хар хоншоороо халти цохиулан муужран унасан эрх хав сая л бүүр түүрхэн ухаан орсон бололтой норсон бээлий шиг хоёр дэлдэн чихээ унжуулан сүүлээ тас хавчин эргэн эргэн харсаар гэр лүүгээ шогшиж харагдав.”- өгүүлбэрийн санааг хамгийн оновчтой илэрхийлсэн хэлцийг олоорой.

F. алганы хонхорхой хазах

G. нохойн дуу ойртох

H. нүд нь орой дээрээ гарах

I. сүүл дарах

J. хулхи нь буух

16. Лам шувуу гэж ямар шувууг хэлж байна вэ?

F. хун

G. хотон

H. цахлай

I. ангир

J. харцага

17. Тэртээ алсад их талын хаяанд явган зэрэглээ бараан дээр харайлах хөх ишиг адил тонгочин тоглоно”- өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.

F. егөөдөл- адилтгал

G. төлөөлөл- зүйрлэл

H. зүйрлэл- амьдчилал

I. тойруулал- ёгтлол

J. ёгтлол- зүйрлэл

18. Эхийн сэдэв буюу дэвшүүлэн тавьсан асуудлыг олоорой.

F. алаг дааганы тухай

G. итгэл, бишрэлийн тухай

H. цуутай анчны тухай

I. эрх хавны тухай

J. хорвоогийн жам ёсны тухай

19. Эхийн гол санааг олоорой.

F. Хүн өтлөхөөрөө илүү их сүсэг бишрэлтэй болдог.

G. Хүн хэдий өтөлсөн ч амьд байх хүсэлтэй байдаг.

H. Хүний хүсэл бодол хязгааргүй байдаг.

I. Хүний амьдрал эрээнтэй бараантай байдаг.

J. Хүн хүндээ итгэх нь чухал.

20. Алаг даагыг нэрлэсэн нэрлэлтэд тохирохыг нь олоорой.

Эрлэгийн элч, муу нохой, Эрлэг номун хааны элч зарлага, мань хүн, ад ороолон шүгэлсэн амьтан, ...

F. хөөрүү хав

G. чөтгөрийн унаа

H. зөнөг өвгөн

I. тэнзэн ташуур

J. эмээлийн бүүрэг

ХОЁРДУГААР ХЭСЭГ [30 оноо]

2.1 Дараах эхийн хэсгийг уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олбол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо. [5 оноо]

Зургын сайхныг зураачийн эрдэм чадлаар бүтээнэ. Зурсан хөргийг “амьд юм шиг” гэх буюу “зургийн чонод нохой хуцсан” гэдэг бол зураачийн чадал эрдмийг үнэлсэн домог юм. Зураач урлах эрдмээ сайжруулсанаар домгийн тэр чадлыг олно. Тийм зураачийн бүтээлийн ураныг гайхмаар. Ажил нь бүтэмжтэй болсон хүн урамшисхийж ирнэ. Зүс борооны дараа хашаагаа зөөлгүй хонь хашашгүй юм шүү.

2.2 Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно. [5 оноо]

GEeeCege* Uea YeBeeO ueeit DeI.

Ge& Si( NidO DeI

Kireeit Coeeo* DebE& DeI

Ki* Ki* DegO DeI

NisK Hordoa KiYode& DeI.

Neria DoirbEa DolgegorI DeI

FEle( Coeeo* DebE& DeI

FEja Ua Sele)T FbE* DeI

Foniso) t

2.6 Аялал” сэдвээр эх зохион бичээрэй. (Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулгазүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай) Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 80-120/ [20 оноо]

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Наки (зочин)

хариу нь байхгүй биз

huslen (зочин)

hariu n?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)