Бодит чадвар : Монгол бичгийн уралдааны удирдамж

Монгол бичгийн уралдааны удирдамж

ЧОЙ. ЛУВСАНЖАВ ИХ БАГШТАНЫ НЭРЭМЖИТ

Монгол бахархал УРАН БИЧЛЭГИЙН

УЛСЫН XVII УРАЛДААН

ЭРХЭМ ХҮНДЭТ.........................................................ТАНАА

Таны амар амгаланг айлтгая

Их багштан Чой. Лувсанжавын нэрэмжит

уран бичлэгийн улсын XVII уралдаан

Монгол түмний бүтээсэн их өв соёлын нэг нь үндэсний монгол бичиг мөн бөгөөд мянган жилийн түүх шаглахдаа уран, сайхан, таталган, гүйлгэн гээд бичлэгийн олон төрөл маяг бүхий бүхэл бүтэн урлаг болон цогцолжээ.

Уран бичлэг буюу calligraphy нь дорно дахины ард түмний ахуй соёл, ёс заншил, яруу найраг сэлттэй нягт уялдаатай хөгжсөн түүхтэй. Энэхүү бичгийн урлаг дэлхий дахинаа хурдацтай хөгжиж байгаа нь ч уралдааны зорилгыг тодорхой болгож байгаа юм.

Дэлхийн даяаршил, нийтийн соёл аванхайлан дэлгэрч буй өнөө үед үндэсний утга соёл, ялангуяа монгол үндэсний соёлын сан болсон, эзэн Чингис хааны иггээсэн босоо монгол бичгийг дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлс нэн тулгам байна.

Энэ их хэрэгт тус болохын тухайтад их багштан Чой. Лувсанжав 1997 онд монгол бичгийн “Уран бичлэг”-ийн улсын анхдугаар уралдааныг тус сургууль дээр зохион байгуулсан билээ.

Найман настай балчираас наян настай буурал оролцдог Чой. Лувсанжав их багштаны нэрэмжит уран бичлэгийн улсын XVII уралдаанд Таныг өөрийн сургууль, байгууллагын хамт олныг оролцуулан тус уралдааныг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна.

Энэхүү уламжлалт уралдааны дүнд олон чадварлаг бичээчид төрөн гарсныг бахархан тэмдэглэхийн ялдамд Та болон таны шавь нар эл гэгээн мөрийг мандан бадраахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэмүй.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай...

Чой. Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургууль

Уран бичлэгийн уралдааныг зохион байгуулах зөвлөл

Лавлах утас: 350162, 86332055, 99329962, 89839922

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)