Бодит чадвар : Зохион найруулж бичих чадварт сургах нь

Зохион найруулж бичих чадварт сургах нь

Зохион найруулж бичих чадварт сургах нь  

Нэг.Оршил

Хүний насан туршийн эзэмших чадвар бол өөрийнхөө санаа бодлыг амаар болон бичгээр зөв оновчтой, ойлгомжтой илэрхийлэхэд оршино.

Үгээр илэрхийлж болохгүй санаа бодол гэж үгүй. Гагцхүү тухайн үгийн хэрэглэх цар хүрээ, илтгэх утга, найруулгын учир холбогдлыг зөв сонгох хэрэгтэй. Сайхан найруулдаг болохын тулд уйгагүй сурч, мэдлэгээ цаг ямагт тэлж, сэтгэхүйгээ хөгжүүлж байх нь зайлшгүй шаардлагатай. Аливаа зүйлийг гярхай ажиглаж, утга учрыг гүн ухаарч, ургуулан боддог чадвар эзэмших ёстой.

Зохион найруулж бичих нь хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, өөрийгөө бичгээр илэрхийлэхээс иш үндэстэй бичиж сурах боломжийг олгож байгаа хэрэг болно.

. Хоёр.Онолын үндэс

Бид хүүхдүүдээс юуг? яаж? хийх буюу яаж бичих тодорхой арга барил эзэмшүүлээгүй байж шууд бичихийг шаардаж тэгээд үл мэдэгдэх шалгуураар үнэлдэг байлаа.

Конструктив сурахуй чухамдаа хувь хүний өөрийнх нь мэрийлт, оролдлого чармайлт бөгөөд түүний үрээр үзэл баримтлал, дүрэм журам, гол зарчим хүний дотоод ертөнцөд бүрэлдэж, улмаар амьдрал практик бодит нөхцөлд хэрэглэдэг.

Бодит асуудлыг шийдвэрлэхээр ажиллахдаа суралцагчийн шинэ санаа олох, шинэ зарчмыг өөрөө нээх, мэдлэг зохиомжлох үйлсийг дэмжих, зоригжуулах, урам зориг өгөх, нэмэлт үйлчилгээ үзүүлэх явдал багш нарын ажлын гол цөм байвал зохино гэсэн үзэл санааг конструктив хандлагад баримталдаг байна.

Суралцагчийн сурах зүйлийг ойлгоход дөхөмтэй болгох,үүднээс бусад хүмүүс санаа оноо гаргаж юу сурах, яаж сурах зэргийг боловсруулах шаардлагатай болдог.

Сурахуйд багшийн гүйцэтгэх үүргийн талаар судлаачид янз бүрийн байр сууринаас хандсан байдаг. Жишээ нь:

1. Радиал конструктив үзэлтэй Э.Гласерсфелд багшийг “Ухаан санаанд ойлголт төрөхийн эх баригч” гэсэн байхад өөр нэг зохиогч эсрэгээр “мэдлэг дамжуулалтын механикч” гэсэн байна.

2. Р.Мэейр багшийг “хөтөч”,суралцагчийг “оюуны үйлдвэрлэгч“ гэсэн бол Гергенийн үзлээр багш нь зохицуулагч, дэмжигч, нэмэлт үйлчилгээ үзүүлэгч, эх сурвалжаар зөвлөгч, ганцаарчлан ажиллагч гэжээ.

Энэ тохиолдолд сурахуй нь суралцагчийн оюун санааны хөгжлийн үйл явцыг өргөтгөхөөс биш ямар нэгэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэг хараахан биш болно.

Хүүхэд танин мэдэхээр зорьж буй бодит байдал хийгээд сэтгэхүйн хоорондох холбоо хамаарал , зүй тогтлыг Жан Пиаже голлон судалжээ.

Харин багш бүхэн өдөр тутмынхаа үйл ажиллагаанд энэхүү холбоо хамаарлыг тогтоож хүүхдийг хэрхэн яаж хөгжүүлэх вэ? хэмээн арга зүйг судалдаг.

Жан Пиаже хүмүүний оюуны хөгжлийг үечлэн тогтоосныг багш нар нарийн судлах хэрэгтэй бөгөөд бид хичээл заах гэж байгаа ангийн хүүхдүүдийн оюуны хөгжил ямар байгааг судлан тогтоогоод хэрхэн хөгжүүлэх арга зүйгээ боловсруулах нь чухал.

Жишээ нь: 7-11 насанд хүүхдийн оюуны үйлийн гол шинж чанар бол тодорхой хувиргалт өөрчлөлийн явцад объектын шинж чанар өөрчлөгдөхгүйг ухаарсан, ангилах даалгавар гүйцэтгэхэд сэтгэхүйн хязгаарлагдмал шинж харагдана. Холбоо хамаарлыг харгалзан бүлэг элементийн учрыг олж байрлуулах буюу хоорондын холбоог олохдоо бэрхшээлтэй тулгардаг.

11-дээш насанд хүүхэд магадлал таамаглал бүхий илүү хийсвэр формал нөхцөл байдлыг зохицуулах чадвар мөхөстөхөд хүрнэ. Мөн янз бүрийн үйлдлийн тогтолцоотой ажиллахдаа тэдгээрийг зөвхөн тус тусад нь салангид байдлаар зохицуулах гэж оролдоно гэжээ.

Багш дээрх шинж тэмдгийг оношлон тогтоогоод өөрийн зааж буй хичээлээрээ яаж хөгжүүлэх вэ? гэдгээ тогтоох нь арга зүйн төлөвлөлт болно.

Монгол хэлний хичээлээр хүүхдийн оюун сэтгэхүйг хөгжүүлэхэд зохион найруулж бичих чадвар ихээхэн нөлөөтэй.

Дээр хэлсэнчлэн багш “ хөтөч” буюу яаж бичих арга барилд сургахын тулд тодорхой алхам заавар өгөх, суралцагч тэр зааврын дагуу “оюуны үйлдвэрлэгч” байхын нэг илрэл болж хүүхдийг зохион найруулж бичүүлэх буюу оюун сэтгэлгээг бүхий л талаар хөгжүүлэх нэг арга нь алхамчилсан заавартай зохион найруулж бичих даалгавар юм.

Ингэснээр суралцагч эхлээд алхмын дагуу бичиж сураад дараа нь ийм арга барил цогц ойлголттойгоор бусад зүйлд хандах арга барилтай болно гэсэн үг юм.

Гурав.Зорилго

Өнөөгийн нийгэм дэх хэлний боловсролын чухал зүйл нь ЕБС-ийн суралцагчид нийгмийн харилцаанд орохдоо үзэл бодол, санаа бодлоо илэрхийлэхдээ эх хэлээрээ зөв сайхан найруулгатай бичих, зөв оновчтой өөрийгөө илэрхийлэн ярих чадварт оршиж байна.

6-12-р ангийн суралцагчдад эх хэлний хичээлээр эхийн хэв маягаар найруулан бичих хийгээд анги дэвшиж, агуулгын залгамж холбооны дагуу хэрэглээний бичвэрүүдийг бичиж сургахад чиглэгдсэн байдаг.

Монгол хэлний хичээлээр суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадварын түвшинг тогтоох улсын шалгалт, анги дэвших шалгалт, түүнчлэн олимпиад уралдааны даалгаврын сэдэв хэлзүйн ойлголт давамгайлсан шинжтэй байдаг байлаа.

Гэвч энэ нь ямар ч үед хэрэглэх тогтолцоот мэдлэгийг үгүйсгэсэн хэрэг бас биш ээ.

Саяхнаас эх хэлний хичээл нь хэрэглээний шинжтэй буюу суралцагчдын насан туршийн чадвар болох өөрийнхөө үзэл бодлыг бичгээр зөв ойлгомжтой илэрхийлэх, зөв сайхан найруулгатай бичиж сурах бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байгаа нь сайшаалтай юм.

Тийм учраас суралцагчдын дээрх үйлийг хөгжүүлэхэд анхааран ажиллах нь эх хэлний багш бидний зорилго болж байна.

Дөрөв.Туршлага бий болох нөхцөл, шалтгаан

Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах, хэлний дүрмийн асуудлыг цэгцлэх үүднээс Засгийн газрын 2013 оны 37 дугаар тоот тогтоол гарсан. Уг тогтоолын гол зорилго нь монгол хэлний чадвар, хэлний нэгдсэн дүрэм, нэгдсэн толь бичиг гаргах, бүхий л шатны боловсролын Монгол бичиг, эх хэлний боловсролын асуудлыг чанаржуулах сайжруулахад оршиж билээ.

Засгийн газрын энэхүү тогтоолыг үндэслэн өмчийн хэлбэр харгалзахгүй их, дээд сургууль, коллежид элсэгчдээс 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн Монгол хэлний шалгалт авч байхаар БШУ-ны сайдын тушаал гарсан.

Түүнчлэн 9,12-р ангийн сурагчдаас улсын болон чанарын шалгалтыг БҮТ-оос шалгалтын даалгавар боловсруулан авахаар болсон.

1. Боловсролын үнэлгээний төвөөс төгсөх анги буюу 9,12-р ангийн суралцагчдаас монгол хэлний хичээлээр чанарын шалгалтыг 2014 оноос авч эхэлсэн билээ. Энэхүү шалгалтын даалгавар нь суралцагчдын зохион найруулан бичих чадварыг шалгахад чиглэгдсэн байхаар шинэчлэгдсэн байна. Жишээлбэл:

Ш 2014, 2015 онд 12-р ангийн монгол хэлний хичээлийн шалгалтын сэдвийн даалгаварт дүгнэлт хийн үзэхэд

Ш 9,12-р ангийн жишиг даалгаварт дүгнэлт хийн үзэхэд

Дээрх даалгавар тус бүрийг дүгнэж үзэхэд шалгалтын 50-аас дээш хувь нь суралцагчдын зохион найруулан бичих чадварыг шалгахуйц байгаа нь дэлхийн чиг хандлагад нийцсэн байгаа бөгөөд тэдний юмыг ухаарч ойлгох мэдрэмж сайтай,тухайн зүйлийн талаар эргэцүүлэн бодож тунгаан дүгнэдэг,түүнийгээ бичгээр болон яриагаар төгс илэрхийлэх чадвартай болгоход чиглэсэн байна.

Ийм чадвартай иргэнийг биднээс хүлээж байна.

Тав. Арга зүй

Манай боловсролын систем хэдийгээр шинэчлэгдээд байна гэх боловч өнөөгийн нийгмийн шаардлага шинэ зууны иргэний хэрэгцээнд тохирсон сургалт сургалтын арга зүйг боловсруулах тулгамдсан асуудал хэвээрээ л байна.

Монгол хэлний хичээлээр хүүхдийн бичиж, найруулах чадварыг хөгжүүлэхийн тулд багш бүр өөр өөрийн арга туршлага, арга зүйгээ хэрэглэдэг нь тодорхой. Миний хувьд өмнө нь сурагчдаар зохион найруулан бичүүлэхийн тулд тодорхой нэгэн сэдэв / “ Залхуурал” гэх мэтээр / өгөөд л ямар нэгэн дэмжлэг чиглүүлэггүйгээр, шууд бичихийг шаарддаг байлаа. Энэ нь тухайн үедээ сурагчид бичээд байгаа, болоод байгаа мэт боловч сурагч бүрт гарч буй ахицыг тооцож, түүнийг үр дүнд дүгнэлт хийх талаар бүрхэг байжээ. Энэхүү аргазүйн дутмаг тал дээр анхаарч ажиллахыг чухалчилсан.

Тийм учраас сайн найруулан бичиж сургахын тулд тодорхой нэгэн сэдэв өгч, тухайн сэдвийн дагуу агуулгын бүтцийг өгч бичүүлэх нь илүү үр дүнтэй мэт санагдсан. Тухайлбал дараах чиглэл барьж бичихийг зөвлөдөг.

Эхлэл хэсэгтээ: бичих гэж сэдвийнхээ дагуу мэдээлэл, ойлголт өгөх

Гол хэсэгтээ: сэдвийнхээ дагуу гол утга санааг өөрийн үзэл бодлоор баяжуулах, бусад зүйлтэй харьцуулах, асуудал дэвшүүлэх, жишээ баримтаар батлах гэх мэт /

Төгсгөл хэсэгтээ: өөрийн дүгнэлт, ямар өнгө аястайгаар бичиж төгсгөх

Дараа нь суралцагчдаар өөрсдөөр нь төлөвлөгөө гаргуулан бичүүлэх болсон. Сурагчдаар бичих зүйлээ төлөвлөн гаргуулах нь сайн найруулан бичиж сурахад нөлөөлдөг байна.

Дараа дараагийн удаад суралцагч ямар ч сэдвээр, өгөгдөлгүй ч гэсэн бүтэц сайтай, ямар нэг өнгө аястай ,сайн эх эсээ зохион найруулдаг болно.

Ингэж бичихийн давуу тал нь бичих гэж байгаа зүйл дэс дараа сайтай, ойлгомжтой, нягт уялдаатай байдаг.

Зарим нэгэн даалгаврын өгөгдлийг дор харуулав.

} “ Интернэт тоглоом сэтгэцэд нөлөөлдөггүй” гэсэн санааг няцааж, ятган ухуулсан эх зохион найруулан бичээрэй.

Эхлэл хэсэг: өнөө үед яагаад хүүхдүүд интернэт тоглоом ихээр тоглож байгаа тухай

Гол хэсэг: интернэт тоглоомын сөрөг тал юу байж болох, хор уршгийг өгүүлэх

Төгсгөл хэсэг: уг тоглоомоор тоглохгүй байхыг ятган ухуулах

} “Өрөөлийг харж, өөрийгөө засъя” гэсэн санаагаар үеийнхэндээ зориулж зөвлөмж бичээрэй.

Эхлэл хэсэг: чиний эргэн тойронд үлгэр дуурайлал авахуйц ямар хүн байна вэ?

Гол хэсэг: хүн өөрөө хүсч хичээвэл муу муухай бүхнээ хэрхэн таягдан халж, салж холддог тухай бичих

Төгсгөл хэсэг: өөрийнхөө алдаа дутагдлыг ухаарч зассанаар ямар үр дүнд хүрч болохыг зөвлөж бичээрэй.

} … Хүмүүний амьдрал өндөр ууланд авирахтай адилхан билээ. Тийнхүү авирах зөрөг жим, тээглэх бартаа, саад, унагах халил хавцал, халтиргаа гулгаа тун ихтэй бөгөөд өргөн дардан зам гэж ерөөс байхгүй. Би өөрийн оргилд хүрэх замдаа олон удаа унаж боссон бөгөөд тэр оргил минь харин дөхөх тусам холдоод байх юмсанжээ.

Эхлэл хэсэг: Чиний зорилго юу вэ?

Гол хэсэг: Зорилгынхоо төлөө юу хийж, бүтээж байна вэ? саад бэрхшээлийг гэтлэх ямар арга зам байна вэ?

Төгсгөл хэсэг: Зорилго, хүсэл мөрөөдөл дуусашгүй гэдэгтэй санал нийлж байна уу? Бусдад их зорилго, үйлсээсээ буцахгүй байх талаар зөвлөсөн шинжтэй бичээрэй.

} Туул туньж байна

Эхлэл хэсэг: Туул голын тухай мэдээлэх

Гол хэсэг: Туул гол хэнд, яагаад туньж байна вэ? Үүнд хэн буруутай вэ? Өмнөхтэй нь харьцуулж бичээрэй.

Төгсгөл хэсэг: Яаж хатан Туулаа аврах тухай бусдыгаа уриалсан шинжтэй бичээрэй.

} *… Хүн чинь нээрээ ус шиг шүү дээ. Ус гол шулуун урсахдаа урсаж, эрэг тохой үүсгэн тахирлахдаа ч тахирлаж, урагшаа зүтгэн зүтгэсээр газрын холыг туулдаг. Усны урсах нь хүний л явах шиг

Эхлэл хэсэг: Хүн гол хоёрын ижил төстэй шинжийг бичих

Гол хэсэг: Хүнийг өөрчилдөг зүйл нь юу вэ? Яагаад тэр вэ? Жишээн дээр тулгуурлах

Төгсгөл хэсэг: Хүн шиг хүн байхын утга учрыг дүгнэн бичээрэй.

Зургаа .Судалгаа хийсэн байдал,үр дүн

10а ангийн суралцагчдын зохион найруулан бичих чадварыг дээшлүүлэхийн тулд дараах үйлийн алхмуудыг хийж гүйцэтгэлээ. Бага ангийн сурагчдад энгийн үг хэллэгээр санааг илэрхийлэн бичиж байсан бол дунд, ахлах ангийн сурагчдын хувьд өгөгдсөн шаардлагын дагуу бичиж сургахад анхаарах, эргээд түүнийхээ дагуу үнэлж дүгнэх, шалгуур боловсруулан дүгнэх нь үр дүнтэй юм.

Суралцагчдын найруулан бичих чадварын түвшинг 0-3 онооны шалгуур үзүүлэлтээр оношлон тогтоосон.

Ш Тухайн бичих гэж буй эхийн сэдэв ба зорилгыг хэрхэн тодорхойлж байгаа

Ш Бүтэц дэс дараалал

Ш Жишээ баримт ашиглаж байгаа байдал

Ш Шинэ санаагаар баяжуулан бичиж байгаа байдал

Ш Үг сонголт, өгүүлбэрийн бүтэц, хэв шинж

Ш Бичлэгийн өнгө аяс

Сурагчдын бичих чадварын түвшин харилцан адилгүй байсан бөгөөд олон удаа уйгагүй засварлан бичсэний үндсэн дээр тодорхой хэмжээний ахиц өөрчлөлт гарч байна. Туршилт хийхээс өмнө сурагчдын бичих чадварын түвшинг тогтоосон бөгөөд туршилтын дараа суралцагчдад ямар ахиц гарсныг дараах байдлаар харуулав.

Үнэлгээний чиглэл

Үнэлгээний шалгуур

Үнэлгээний нарийвчлал

оноо

1

Зорилгоо хангаж байгаа эсэх

Сэдэв ба зорилго

Бичих сэдвийнхээ дагуу санаагаа илэрхийлж зорилго хангадаг

3 оноо

2

Агуулга сэдвийн холбоо алдагдсан, зорилгоо дундаж хангадаг

2оноо

3

Зорилгоо ойлгоогүй ч, сэдвийн дагуу ганц хоёр санаа илэрхийлдэг

1 оноо

4

Зорилгоо ойлгоогүй, өөр зүйл рүү хазайсан

0 оноо

5

Бүтэц

Эхлэл, гол, төгсгөл хэсэг нь заагтай, агуулга зөв дараалалтай, уялдаа холбоо сайтай

2 оноо

6

Бүтцийн дараалал алдагдсан ч, агуулгыг ойлгож болохоор

1 оноо

7

Бүтцийн дараалал алдагдсан, уялдаа холбоогүй

0 оноо

8

Бичлэгийн өнгө аяс

Тухайн өнгө аясыг бүрэн хадгалж бичсэн

2 оноо

9

Хагас дутуу хадгалж бичсэн

1 оноо

10

Бүрэн хадгалж бичээгүй

0 оноо

11

Шинэ санаа

Дүрслэх ур маягийг өргөн ашигладаг

2 оноо

12

Дүрслэх ур маягийг цөөн ашигладаг

1 оноо

13

Дүрслэх ур маягийг ашигладаггүй

0 оноо

14

Жишээ баримт

Жишээ баримт ашиглаж, өөрийнхөөрөө тайлбарласан

2 оноо

15

Жишээ баримт хомс ашиглаж, тайлбарлан бичих чадвар дутагдалтай

1 оноо

16

Жишээ баримт ашигладаггүй

0 оноо

17

Хэл найруулга

Үг сонголт, өгүүлбэрийн бүтэц

Үг сонголт сайтай, өгүүлбэрийн бүтэц хэв шинж шаардлага хангасан

2 оноо

18

Үг сонголт дундаж, өгүүлбэрийн бүтэц хэв шинж давтагдсан

1 оноо

19

Сонгосон үг оновчгүй, найруулгын алдаатай

0 оноо

10а ангийн сурагчдын зохион найруулан бичих чадварын оношилгоо, ахицад харьцуулалт хийсэн байдал

Сурагчдын нэр

Сэдэв ба зорилго

Бүтэц

Бичлэгийн өнгө аяс

Шинэ санаа

Жишээ баримт

Үг сонголт, өгүүлбэрийн бүтэц

өмнө

дараа

өмнө

дараа

өмнө

дараа

өмнө

дараа

өмнө

дараа

өмнө

дараа

1

1

2

0

1

0

1

0

1

0

1

0

1

2

2

2

1

1

1

2

0

1

0

1

1

2

3

2

3

2

2

2

2

1

2

1

2

1

2

4

0

1

0

1

0

1

0

1

0

0

0

1

5

0

1

0

1

0

1

0

1

0

1

0

1

6

2

2

0

1

1

2

0

1

0

1

1

2

7

1

2

1

1

1

2

1

1

1

1

1

2

8

1

2

0

1

0

1

0

1

0

1

0

1

9

2

2

1

2

1

2

1

2

1

2

1

1

10

1

1

0

1

0

1

0

1

0

1

0

1

11

2

2

1

2

1

2

1

2

1

2

1

2

12

1

2

0

1

0

1

1

1

0

1

1

1

13

1

2

1

1

0

1

0

1

0

1

1

2

14

1

1

0

1

0

1

0

0

0

1

0

1

15

1

2

1

1

0

1

0

1

0

1

1

1

16

1

2

1

2

1

1

1

1

0

1

0

1

17

3

3

2

2

2

2

1

2

1

2

2

2

18

2

3

2

2

1

2

1

2

1

2

1

2

19

1

1

0

1

0

1

0

0

0

0

0

1

20

2

2

1

1

1

1

1

1

1

1

1

1

21

0

1

0

1

0

0

0

0

0

0

0

0

22

1

2

0

1

0

1

0

1

0

1

1

1

23

1

1

0

1

0

1

0

0

0

1

0

0

24

2

2

1

1

1

2

1

1

0

1

1

1

25

1

2

0

1

0

1

0

1

0

1

1

1

26

1

2

0

1

0

1

0

1

0

0

0

1

27

1

2

0

1

1

1

0

1

0

1

1

1

Дээрхээс дүгнэж үзэхэд өгөгдсөн шалгуурын дагуу суралцагчдын найруулан бичих чадвар огцом өсөж дээшлээгүй ч гэсэн, багаас дундаж, дунджаас дээд түвшинд тодорхой ахиц гарч байгаа нь ажиглагдаж байна.

Долоо .Шинэлэг тал ач холбогдол

Бид сурагчдаар яаж хийх,хэрхэн сурах арга зам,арга барилыг заагаагүй байж хий гээд шаардаад байдаг нь сурагчдыг идэвхгүй,тухайн хичээлд сонирхолгүй болгодог байна. Тийм учраас багш сурагчдын хувьд чиглүүлэгч байх үүргээ биелүүлэх нь чухал аж.

Тухайлбал: “Залхуурал ” гэсэн сэдэв өгөөд бич гэхээсээ

Эхлэл хэсэг: Залхуурал чамд ямар хор уршиг тарьж байсан бэ?

Гол хэсэг:Залхуурал бол амьдралын урхаг дадал, балгийн үүтгэл, үндэсний эмгэнэл.

Төгсгөл хэсэг: Залхуурлаас хэрхэн ангижрах тухай өөрийн бодлоо бусдад уриалан бичих

Ийм өнгө аястай ингэж бичээрэй гэх нь сурагчдад юуг яаж хийх нь тодорхой болгож байгаагаас гадна арга барилд сургаж байгаа сайн талтай байна.

Энэ мэтчилэнгээр бага ангиас нь эхлэн дунд анги,ахлах ангид зохион найруулах чадварыг хөгжүүлэхийн тулд арга зүйн хувьд агуулгын хувьд өргөсөж тэлэх замаар бичүүлбэл сурагчдад жинхэнэ чадвар болж тогтоход амархан байх болно.

Ач холбогдол :

1. Сурагчдад юуны тухай яаж бичих нь тодорхой байдаг

2. Суралцагчдад агуулгын бүтэц буюу бичих алхам тодорхой байх нь хэсэг хугацааны дараа ямарч сэдвээр зохион найруулж бичих чадвартай болно.Тухайлбал:зохион найруулж бичихдээ эхлэл,гол,төгсгөл хэсэгтэй байх ёстой,түүндээ ийм ийм зүйлийг багтаах ёстой,сэтгэлийн өнгө аяс хандлага байх хэрэгтэй гэх мэтээр арга барилтай болно гэсэн үг

3. Аливаа эх ,зохиолыг уншихдаа дээрх арга барилаараа шүүн тунгааж уншдаг болох буюу суралцаж унших болно.

4. Өөрийн гэсэн үзэл бодол төлөвших бүтээлч сэтгэлгээ хөгжихөд сайн нөлөө үзүүлнэ.

5. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ цэгцтэй,ойлгомжтой,тодорхой санаатай, жишээ баримт нотолгоотой, дүгнэлттэй бичиж ярьж сурна.

Найм. Дүгнэлт

Зөв сайхан найруулан бичиж сурсанаар суралцагчдын дараах чадвар хөгжих үндэслэлтэй байна.

Сэтгэхүйн хөгжлийн тухайд:

Ш Эх зохион найруулан бичихэд суралцагчдын урнаар дүрслэн илэрхийлэх чадвар илүү чухал байдаг учраас хүүхдийн төсөөлөн бодох, ажиглах чадвар хөгжинө.

Бичгийн соёл, бичих найруулах чадварын тухайд:

Ш Бичгийн хэлийг зөв зохистой, соёлтой хэрэглэх чадвартай болно.

Ш Хэл ярианы баялаг сайтай, үгийг оновчтой сонгодог болно.

Ш Аливаа асуудалд нухацтай олон талаас нь харж ханддаг ярианы болон бичгийн чадвартай болно.

Ш Сургалтын хөтөлбөрт заасны дагуу хэрэглээний эх бичвэрүүдийг/ хөрөг найруулал, сурвалжилга, шүүмж гэх мэт / бичихэд нь дөхөм болж байна.

Хувь хүний төлөвшилд :

Ш Найруулга бол хүн өөрөө юм гэсэн байдгийн адил өөрөө өөрийгөө илэрхийлэх хэмжүүр болно.

Ш Сайхан найруулж бичих нь хүүхдийн авьяас билгээс гадна уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог учраас өөртөө хатуу шаардлага тавьж сурна.

Ш Санаа бодлоо бусдад бичгээр зөв илэрхийлэх чадвартай болно.

Ш Бүтээлчээр бичиж сурсанаар сэтгэн бодох, тайлбарлах, асуудлыг шийдвэрлэх, эргэцүүлэх, үйл явдлыг танин мэдэх үр дүнтэй.

Ш Юмсын уялдаа холбоог илэрхийлэн гаргах, учирзүйг ойлгох чадвартай болно.

ЭСЭЭ БИЧИХ ШАЛГУУР, ҮНЭЛГЭЭ

Үнэлгээний чиглэл

Үнэлгээний шалгуур

Үнэлгээний нарийвчлал

оноо

1

Зорилгоо хангаж байгаа эсэх

Сэдэв ба зорилго

Бичих сэдвийнхээ дагуу санаагаа илэрхийлж зорилго хангадаг

3 оноо

2

Агуулга сэдвийн холбоо алдагдсан, зорилгоо дундаж хангадаг

2оноо

3

Зорилгоо ойлгоогүй ч, сэдвийн дагуу ганц хоёр санаа илэрхийлдэг

1 оноо

4

Зорилгоо ойлгоогүй, өөр зүйл рүү хазайсан

0 оноо

5

Бүтэц

Эхлэл, гол, төгсгөл хэсэг нь заагтай, агуулга зөв дараалалтай, уялдаа холбоо сайтай

2 оноо

6

Бүтцийн дараалал алдагдсан ч, агуулгыг ойлгож болохоор

1 оноо

7

Бүтцийн дараалал алдагдсан, уялдаа холбоогүй

0 оноо

8

Бичлэгийн өнгө аяс

Тухайн өнгө аясыг бүрэн хадгалж бичсэн

2 оноо

9

Хагас дутуу хадгалж бичсэн

1 оноо

10

Бүрэн хадгалж бичээгүй

0 оноо

11

Шинэ санаа

Дүрслэх ур маягийг өргөн ашигладаг

2 оноо

12

Дүрслэх ур маягийг цөөн ашигладаг

1 оноо

13

Дүрслэх ур маягийг ашигладаггүй

0 оноо

14

Жишээ баримт

Жишээ баримт ашиглаж, өөрийнхөөрөө тайлбарласан

2 оноо

15

Жишээ баримт хомс ашиглаж, тайлбарлан бичих чадвар дутагдалтай

1 оноо

16

Жишээ баримт ашигладаггүй

0 оноо

17

Хэл найруулга

Үг сонголт, өгүүлбэрийн бүтэц

Үг сонголт сайтай, өгүүлбэрийн бүтэц хэв шинж шаардлага хангасан

2 оноо

18

Үг сонголт дундаж, өгүүлбэрийн бүтэц хэв шинж давтагдсан

1 оноо

19

Сонгосон үг оновчгүй, найруулгын алдаатай

0 оноо

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Баярмаа (зочин)

bayarlalaa saihan sanaa baina.

Оюунгэрэл (зочин)

Bayarlalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)