Бодит чадвар : Багшаа ! Та киноны нэр өгөх уралдаанд оролцоорой

Багшаа ! Та киноны нэр өгөх уралдаанд оролцоорой

Уралдааны болзол

1. Уран сайхны киноны товч танилцуулгыг сайн уншиж ойлгосон байх.

2. Оролцогч нь ерөнхий боловсролын сургуульд багшилдаг байх.

3. Нэг л нэрийг санал болгон бичих.

4. Нэр давхардсан тохиолдолд хамгийн эхэнд нэрийг явуулсан оролцогчийг ялагчаар тодруулах.

5. Зөвхөн өөрийн И-мэйл хаягнаас явуулах.

“МӨНХ ӨЛЗИЙ” энтертайнментийн БҮТЭЭЛ

Уралдаанд оролцогчийн товч танилцуулга

1. Эцэг, эхийн нэр: .......................................... Өөрийн нэр: ............................................................

2. Хүйс эрэгтэй эмэгтэй

3. Төрсөн .................. он ............... сар ............ өдөр

4. Багшилдаг сургууль: ......................................... хот, аймаг .................................. дүүрэг

................................. – р сургууль

5. Мэргэжил / өөрийн чиглэл /: ............................................................................................

6. Гэрийн хаяг: ................................. хот, аймаг .......................... дүүрэг ....................... хороо

............................ тоот

7. Ам бүлийн тоо: ...............................................................................................

8. Холбоо барих утасны дугаар: ................................................................

................................................................

9. И – мэйл хаяг: ...............................................................................................

10. Фэйсбүүк хаяг: ...............................................................................................

11. Та МАНАЙ КИНОНД санал болгож буй нэрээ оновчтой нэг л нэрийг сонгон доор бичнэ үү.

/ .................................................................................................................................... /

Танд баярлалаа.

“МӨНХ ӨЛЗИЙ” энтертайнмент

И-мэйл хаяг: muentertainment2015@gmail.com

Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/Багш та

Холбоо барих утасны дугаар: 9903-9225

КИНОНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Ерөнхий боловсролын сургуулийн энгийн нэгэн багшийн гэр бүлийг өгүүлэх авч тэр гэр бүл энгийн нэгэн гэр бүл биш юм. Гэр бүлд аз жаргал бэлэглэх хүү нь төрөлхийн тархины саа өвчтэй, ярьж, алхаж чаддаггүй хүү байх аж. Гэвч ээж өөрийн хүүг үл анзааран 15н жилийг ардаа орхижээ. Хүү сургуулийн сааданд ээжийнхээ ангийн цонхыг өдөр бүр ширтэн сууна. Ээжийнх нь ангид суралцах Анхиунаа хэмээх үг дуу цөөнтэй нээлттэй бус нэгэн охин сурах аж. Охин тэр зангаасаа болж ангийн зарим нэгэн сурагчдад ад шоо болон гадуурхагдана. Нэгэн өдөр Анхиунаа бухимдан хичээлээ хаян хүүгийн өдөр бүр суух тэр л сааданд ганцаараа гуниглан сууна. Тэр үед хаа нэгэн газар самбар дээр шохойгоор ямар нэгэн юм бичэх чимээ сонсогдлоо. Охин ийш тийш ажиглан харах үед түүний өөдөөс

- / Чи хэтэрхий гунигтай харагдаж байна / гэж шохойгоор бичсэн жижиг самбарыг олж харна. Охин гайхан очиж шохойн самбарыг доошлуулан харвал ээжийгээ харуулдан суух үл ярьж чадах төрөлхийн тахир дутуу нэгэн хүү байна. Ийнхүү өөдөөс нь олон үг ярьж залхаахгүй боловч ухаан санаа эрүүл Итгэл хүүтэй өдөр болгон уулзан сэтгэлээ дэлгэж Итгэл Анхиунаа 2-ын гэгээн нөхөрлөл эхэлнэ.

Эцэг эхийн үүднээс өдөр бүр хүүгийнхээ тэнхрэх мэдээг сонсох гэж олон эмнэлэгээс хариу хүлээн сууна. Нэгэн өдөр ээж нь хичээл дээрээ байх үед эцсийн найдвар болсон БНСУлсаас ирсэн шинжилгээний хариу найдваргүй гэсэн оноштой ирэх аж.

Арга ядарсан ээж хичээлээ таран энэхүү мэдээг яаж нөхөртэй хэлэх ухаанаа үл олж ядан шаналан харих зуур нөхрийн үнэн сэтгэлээсээ хүүгээ сэтгэл санаагаар дэмжин хамт тоглож буй зураглалыг харна. Ийнхүү ээж үнэн хариуг нөхрөөсөө нуухаар шийднэ. Тэр үед нэг л зүйл толгойд нь буусан юм. Тэр бол хүүгээ босгохын тулд нөхрийнхөө сэтгэл санааг унагаж болохгүй гэсэн эцсийн найдвар байсан бөгөөд

/ Маргааш хариу нь гарнаа / хэмээн хэлж өөрийн эмч эгчээсээ хүү нь хөл дээрээ удахгүй босно гэсэн хуурамч хариуг нөхөртэй өгсөн байна.

Өглөө эртлэн сурагчид руугаа яаран ажилдаа гарах ээж , хүүтэйгээ тоглон үлдэх аав өнөөх л амьдралын хэв маяг үргэлжилнэ. Гэвч энэ бүхэн нэг л өдөр эцэс болох нь тэр. Хүү ухаан алдан эмнэлэгт хүргэгдэх зуур ангийн нэгэн сурагч бас машинд хөнгөн шүргүүлсэн байх бөгөөд түүнийг эмнэлэг хүргэж өгөх гээд төрсөн үрээ орхин яавах хань даа нөхөр тэсвэр алдуурч бачуурна. Хүү дээрээ яаран ирсэн ээжээс эмч өмнөх шинжилгээний хариу ийм өвчтэй хүүхдийн хариу яагаад ч ийм байх учиргүйг тайлбарлана.

Хүүгийнхээ байгаа байдал эмчийн хариуд бухимдсан аав маргааш өглөө шинжилгээний хариу өгсөн гэх тэр эмнэлэг дээр очихоор шийднэ.

Гэвч маргааш нөхөр нь эхнэр дээрээ ирэн:

- / Зүгээр андуураад өөр хүүхдийн шинжилгээний хариу өгсөн байна. Өмнөх хариу нь хэвээрээ хүү минь хөл дээрээ босноо / гэсээр ирэх нь тэр. Гэвч Урангоогын эгч эмч бүсгүй дүүгийнхээ сэтгэлийг дэмжин үнэн хариуг өгөхөөр тохирсон атал дахин хуурамч оношыг өгч явуулсан байна хэмээн Урангоо бодно. Аав гэтэл хуурамч хариу өөрт нь өгсөнийг аль эрт мэдсэн байх бөгөөд эхнэр, хүү хоёроо хайрлан мэдээгүй мэт явах ажээ. Хүү тэнхэрч Анхиунаа санагалзсан найзтайгаа дахин уулзаж Итгэлд дахин босох эхлэлийг тавина.

Хичээл хоцролттой олон тастай гэж Анхиунаагын ээж аавд шүүмжлүүлсэн багш нэг өдөр Анхиунаатай илүү цагаар хичээл хийж байх зуур хүүгийн шинэжилгээний үнэн хариуг Анхиунаагийн цүнхэнд байсныг олж мэднэ. Багш Анхиунаагаас арга ядан гуйн зэмлэхэд Анхиунаа бүгдийг хэлнэ.

- Та бол миний хичээл таслах бидний хариуцлага ямар байхыг л заадаг гэвч та хэзээч хүүтэйгээ бидэнтэй ярьдаг шигээ ярилцаж байгаагүй гэтэл хүү чинь өнөөдөр ямарч тулгуургүй 5 алхсаныг та мэдэх үү хэмээн уйлна.

Хүүгийн монологи: Хэрэв ээж минь тэр үед үнэн хариуг нуугаагүй байсан бол... БИ АЛХАХГҮЙ БАЙСАН БАЙХ ГЭЖ БОДДОГ... Амьдрал гэх захгүй их далайд ээж минь намайг завиндаа суулгаж сэлүүрдсэн. Миний ээж бурхан биш ч гэлээ, яг одоо 100, 100-н хүүхдийг миний л адил хайрлан завиндаа суулган явж байгаа.

/Энэ үед Урангоо сургуулийн хаалгаар хичээлдээ орж буй харагдана/

Тиймээ ... Миний ээж ухаан дээр нь ухаан сургадаг жирийн л нэгэн багш хүн... Би ээж аавынхаа хайранд хүн болсон шигээ би ээж аавын хайранд алхаж чадсан... Одоо надад алхаж амжаагүй олон орон зай бий ... Ээжээ…

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
tsek (зочин)

neeh sonin utgagui zohiol be ysan

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)