Бодит чадвар : Ярих чадварыг хөгжүүлэх энгийн аргаас

Ярих чадварыг хөгжүүлэх энгийн аргаас

Сурагчдын чөлөөтэй сэтгэж ярих чадварыг  хөгжүүлэх “зүгээр л нэг жишээ” асуулт даалгавар 4-5-р ангид хэрэглэж болох байх

Ярих чадварын шалгалтын загвар асуултууд

Нэгдүгээр хувилбар ¹ 1

1.Жинхэнэ нэр гэж юу вэ жишээ гаргаж тайлбарлаж яриарай

2. Цээжилсэн шүлгээсээ уран тод уншаарай

3. Шүдээ хэрхэн арчлах вэ?

1. Үйл үг гэж юу вэ жишээ гарган тайлбарлаарай

¹2

Түргэн хэллэг, зүйр цэцэн үг тус бүр 3-ыг хэл

1. Цонхны наагуур тор татдагийн учрыг ярь

¹3

1. Би оров. гэсэн өгүүлбэрийг дэлгэрэнгүй өгүүлбэр болгоод өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүнийг аль аль үг нь нэмэн дэлгэрүүлж байгааг тайлбарла

2. “Бидний хөгжөөнт явдал” сэдвээр агуулга бүтээж ярь

3. Жилийн улирал яагаад солигддог вэ?

¹4

1. Төрөл үг хэрхэн бүтдэгийг жишээгээр батлан ярь

2. Д.Равжаа “ Хоёр нь” шүлгийг цээжээр уран тод унш

3. Аргалын утаа нүүрсний утаа хоёрт ямар ялгаа байгаа гэж чи бодож байна вэ? ¹5

1. тавиад, гучуулаа –эдгээр нь ямар үгсийн аймагт багтах вэ? тайлбарла.

2. “Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” сэдвийн агуулгыг бүтээж ярь

3. Зүйр цэцэн үг 5-ыг хэлээрэй.

¹6

1. Зөөлний тэмдэг ямар үүрэгтэй болохыг жишээ гаргаж тайлбарлан ярь

2. Т.Очирхүү “ Эх орны нэр” шүлгийг цээжээр уран тод унш

3. Жихүүн, товлох -үгийн утгыг тайлбарла

¹7

1. Нэг үг сонгон аваад тийн ялгалын нөхцөлөөр хувилгаж бич.

2. “Арга ухаанаар ажил бүтдэг” сэдвийн агуулгыг бүтээж ярь

3. Мөс нь ус мөн гэдгийг нотлон тайлбарлаарай.

¹8

1. Олон тооны нөхцөлийг тайлбарла. Ганц тооны нөхцөл гэж байна уу? Яагаад

2. Өөрийн сурдаг сургуулиа танилцуулна уу?

3. Тэмээ 12 жилд ороогүйн учир юу вэ?

¹9

1. Оноосон нэрийн учир юу вэ?

2. Тэмдэг нэр жинхэнэ нэр хоёрын ялгааг харьцуулан тайлбарла.

3. Мэргэдийг хорсговол эрдэм гарах

Мунхгийг хорсговол балаг гарах – утга санааг тайлбарла.

¹10

1. Асуух, захирах өгүүлбэрүүдийн адил ба ялгаатай талыг хэл

2. Шагай шүлгийг уран тод унш

3. зэгсэн, давжаа- эдгээр үгийн утгыг тайлбарла

¹11

1. Цэг таслалыг хэрхэн хэрэглэх вэ?

2. “Би хэн бэ?” сэдвийн агуулгыг бүтээж ярь

3. Санаа нь сарьдагт

Хөл нь хөнжилдөө утга санааг тайлбарла

¹12

1. Эр үгэнд –ий нөхцөл бичдэг учрыгтайлбарла

2. Шүлгийг цээжээр унш “Эрүүлийн баярын дуу”

3. Малын тухай8 ном бичгийн тухай оньсого 2-ыг хэл

¹13

1. бичих – бичиг гэсэн 2 үгийн ялгааг тайлбарла

2. Монгол цаг тооллын тухай ярь

3. Бусдад хэрхэн тусалдаг тухайгаа ярь

¹14

1. номоо-номоос 2 үгийн нөхцөлийг харьцуулан тайлбарла. Тохирох жишээгээр батал

2. “Үнэнч байх нь” сэдвийн агуулгыг бүтээж ярь

3. магнай хагарах- магнай тэнийх – харьцуулан тайлбарла

¹15

1. Нүдэнд орчихлоо. гэсэн өгүүлбэрийг дэлгэрэнгүй болгож хувиргаад үйлийн эзэн үйл хоёр нь ямар үгсийн аймгийн үг байгааг хэл

2. Их унтах нь амралт мөн үү биш үү? Яагаад?

3. Өөрийн сайн мэдэх нэгэн шүлгийг цээжээр уншаарай.

Хоёрдугаар хувилбар

¹1

1. “Төрсөн нутаг сэдвээр эх зохиож ярь

2. биеэ оторлох –гэсэн хэлцийн утга санааг дэлгэрэнгүй тайлбарлан ярь

3. “Бүх хүчээ дайчил” гэсэн үг чамд ямар сэтгэгдэл төрүүлж байна

¹2

1. Таван эрдэнэ” сэдвээр тайлбарлаж ярь

2. Хамгийн үнэтэй юм юу вэ?

3. Өөдрөг бодолтон бусдын бурууг сайнаар хардаг” гэсэн өгүүлбэр чамд ямар сэтгэгдэл төрүүлж байна

¹3

1. Хүн өөртөө хэр үнэнч вэ? сэдвээр багштайгаа харилцан ярилц

2. бүлээн, дулаан, халуун гэсэн -- үгэнд утгын ямар ялгаа байна вэ?

3. Ажил хийхгүй залхууралд автвал оюуны болон биеийн хувьд сул дорой болж ялагдахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ өгүүлбэр чамд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?

¹4

1. “Зааныг таньсан нь “ сэдвийн утга санааг ярь.

2. сэвлэг, өег - үгсийн утгыг тайлбарла

3. зуузай дарах, зуузай холбох харьцуулан тайлбарлаж ярь

¹5

1. Тарваганы шинжийг тоочиж ярь

2. Мянган цэцэгсийн шүүдрийн усаар цай чанаж өгөхөд нэг л шөнө босож хөхүүлсэн ачийг нь хариулдаг гэдэг. Энэ өгүүлбэр ямар сэтгэгдэл төрүүлж байна.

3. Нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргах” гэдгийн утга санааг тайлбарла.

¹6

1. Миний бяцхан дүү”, Миний буурал эмээ” сэдвээс сонгож ярь

2. Бага юманд ч сэтгэл гарга” гэсэн өгүүлбэрээс юуг ухаарч авав?

3. салхи босох, хуй салхи, агаар гэсэн үгсийг нэмэн дэлгэрүүлж салхины тухай ярь.

¹7

1. ”Сайн үг өдрийн хүнс” сэдвээр хэн нэгэнтэй харилцан ярилц

2. Дэлхий гэж юу вэ?

3. Төрсөн биедээ ухаан булаалдана” оньсогыг тайлбарла

¹8

1. “ Захидал” гэсэн эхийн гол санаа юу вэ?

2. Ирээдүй гэдэг өнгөрснөөсөө баян гэдгийн учир юу вэ?

3. чих тавих, чих дэлдийх гэсэн 2 хэлцийн утгыг харьцуулан тайлбарла ¹9

1. Хүмүүсийн харилцаа, хүмүүсийн араншин, өөдрөг сэтгэл, бусдын төлөө өөрийгөө таних- эдгээр үгийг ашиглан эх зохиож ярь

2. Ширүүн үгэнд бүү цухалд

Нялуун үгэнд бүү итгэ гэдгийн учрыг тайлбарла

3. Өдөр шөнө яагаад ээлжлэн солигддог вэ?

¹10

1. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” сэдвээр бусдаас асуулт асууж ярилц

2. Нийтэч, хамтач, нөхөрсөг гэсэн үгсийн утгыг тайлбарла.

3. Өнгөрсөн цаг хугацаа ирж байгаа цаг хугацаа хоёрын аль нь үнэ цэнтэй санагдаж байна? Яагаад?

¹11

1. Өглөөний нарыг ……….

Өсөхийн жаргалыг … гүйцээж хэлэн учрыг тайлбарла

2. Уяхан туяхан чандаганд энэ хорвоо хатуудаад байх нь хэцүү” гэсэн өгүүлбэрийн чандага гэсэн үгийг үнэг, бүргэд гэсэн үгээр солиод харьцуулан тайлбарла.

3. үүр- гэсэн үгийн утгуудыг гаргаж хэл

¹12

1. “Алт шиг үнэтэй цаг” сэдвээр жишээ баримт гарган баталж ярь

2. Харахад ойрхон

Хазахад хол гэж юу вэ? Яагаад ингэж оньсоголсныг тайлбарла.

3. Сурахын ач холбогдол юу вэ?

¹13

1. Хушны саглагар сайхан бие нь бусад модны дээгүүр ганхаж сүүдрээ тэдэн дээр тусгадаг болов. гэсэн өгүүлбэрийн санааг сайтар бодоод цааш үргэлжлүүлэн зохиож ярь

2. Хүн нэрээ тогос өдөө гэдгийн учир юу вэ?

3. өнөөдөр би юу бүтээв дээ гэж боддог уу?

¹14

1. Алимны модыг байнга арчилж тордсоны хүчинд ургуулаад амтат жимс хурааж идэхтэй адил. өгүүлбэрийн санааг сайтар ухаарч эхэн хэсэгт нь санаагаа оруулж зохион найруулж ярь

2. Шилэн доогуур шивнэлдээд байна. оньсогыг тааж тайлбарла.

3. Чадна чадахгүй гэсэн хоёр үгээр 3 хос өгүүлбэр хэлж утггыг тайлбарла.

¹ 15

1. 1.3 – хэсэгт байгаа эхийг уншаад түүний агуулгыг илэрхийлж чадах асуулт зохиож хэл.

2. Дараах хоёр өгүүлбэрийн утгын ялгаатай эсвэл төсөөтэй талыг харьцуулан тайлбарлаж ярь.

Ш Үг алдсанаас үхэр алдсан нь дээр

Ш Үг гэдэг маш үнэ цэнтэй. Гагцхүү цоожгүй авдарт байдгаараа үнэ цэн нь буурдаг.

3. Нар жаргах, нар мандах үед ямар мэдрэмж төрдгөө хэлнэ үү

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)