Бодит чадвар : МХУЗ-ын багш нар урлагийн наадамд оролцоно

МХУЗ-ын багш нар урлагийн наадамд оролцоно

БАТЛАВ.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН

ДАРГА Ц.ОТГОНБАГАНА

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖИЛ БҮРИЙН БАГШ НАРЫН

“АВЬЯАСЛАГ БАГШ” УРЛАГИЙН НААДМЫН УДИРДАМЖ

2016 оны 01 дүгээр сарын 18 Улаанбаатар хот

Зорилго:

Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн багш нарын урлагийн авьяасыг нээн илрүүлэх, сурталчлах, тэдний хамтран ажиллах хөгжих боломжийг нэмэгдүүлэх, нийслэлийн Боловсролын удирдах байгууллагын 85 жилийн ойд зориулсан тоглолтын бэлтгэл хангахад оршино.

Зохион байгуулагч:

· Нийслэлийн Боловсролын газар

· Дүүргийн боловсролын хэлтэс

· Ерөнхий боловсролын сургууль

· Цэцэрлэг

· Монголын хүүхдийн ордон

Хамрагдах хүрээ:

· Сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн багш нар

· Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багш нар

· Сургуулийн нийгмийн ажилтнууд

Хугацаа:

· 2016 оны 03 дугаар сарын 31өдөр

Хаана:

· Монголын Хүүхдийн ордон

Оролцох төрөл:

· Гоцлол дуу -2 /эрэгтэй, эмэгтэй/

· Хоршил дуу-1

· Хамтлаг бүжиг -1 /цэнгээнт 3-4 минут/

· Цөөхүүл хөгжим -1 аль нэгийг сонгох /ардын, цахилгаан /

· Хамтлаг дуу -1

· Уран уншлага-1 гэсэн төрлүүдтэй байна.

Тавигдах шаардлага:

· Мэргэжлийн багш нар удирдамжид заасан 7 төрлөөр бэлтгэж оролцоно.

· Тухайн мэргэжлийн багш нарын тоглолтын үргэлжлэх хугацаа 15-20 минут

· Бичлэг техникийн шаардлага хангасан байх

· Тайзны соёл, хувцаслалт, хөтөлбөр, ирц, багш нарын оролцоо, зохион байгуулалт

Урлагийн наадам дахь үүрэг, оролцоо:

НБГ-ын тухайн боловсрол хариуцсан мэргэжилтэн

· Урлагийн наадмын зохион байгуулалтаар хангах

· Мэргэжлийн багш нарын нэгдсэн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх

· Тухайн боловсролын багшаа оролцуулахад хариуцлагатай ажиллах

Сургууль, цэцэрлэг

· Багш нарын наадмын бэлтгэл хангахад байр, урлагийн хувцас хэрэгслээр хангах

· Нэгдсэн бэлтгэлийн үед зарим багш нарынхичээлийн цагийг зохицуулах

/зохицуулсан цагийг нөхөж оруулахад хяналт тавьж ажиллах/

Шүүгчид

· Тус наадмын шүүгчид цаг баримтлах, үнэн зөв, шударга шүүх

· Урлагийн наадамд оролцох багш нарын бэлтгэлд шууд болон шууд бусаар оролцоогүй байх

· Бусдын нөлөөнд автахгүй байх

· Шаардлагатай үед багш нарын НДД үзэх

Багш

· Нийслэлийн сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй тухайн мэргэжлийн багш оролцох

· Багшийн ёс зүйг эрхэмлэн оролцох

· Ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд тухайн тоглолтын үзүүлэлтийн үнэлгээг тооцохгүй бөгөөд шууд хасах

Шагнал урамшуулал:

· Оролцох төрөл бүрд байр эзлүүлэн урамшуулна.

Хүлээгдэх үр дүн:

· Урлагийн наадмын шилдэг тоглолтоор Гала тоглолт зохион байгуулах

· Гала тоглолтоос шалгарсан шилдгийн шилдгийг нийслэлийн Боловсролын удирдах байгууллагын 85 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод оролцуулах

· Мэргэжил бүрийн багш нарын урлагийн боловсролын ур чадвар, багаар ажиллах чадварт ахиц гарсан байна.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Saraa (зочин)

Ih goy yum boloh ni dee, saihan zohion bguulj eert beltgewel bid turuuleh bolomjtoi shuu dee. hezee ene talaar yriltsah yum bol oo?

WOW (зочин)

Сайхан зүйл зохион байгуулах нь дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)