Бодит чадвар : монгол хэлний олимпиад-2016

монгол хэлний олимпиад-2016

БАТЛАВ. НБГ-ЫН САЗХ-ийн

ДАРГА............................ /Ц.ЖАРГАЛАНТУУЛ/

Монгол хэлбичгийн хичээлийн олимпиад, уралдаан

Тэмцээн зохион байгуулах ажлын удирдамж /2015-2016 оны хичээлийн жил/

Нэг. Монгол хэлбичгийн хичээлийн олимпиад

Зорилго:

Сурагчдын баримтын ба баримтын бус эхэд задлал хийх, хэлийг хэрэглэх хэрэглээний

чадварыг хөгжүүлэх

Хамрах хүрээ :

· ЕБС-ийн YI - IX, X-XII ангийн сурагчид, МХУЗ-ын багш нар

СУРАГЧДЫН ОЛИМПИАД

Агуулгын ерөнхий чиглэл

· Найруулан болон дуурайн бичих

· Санаа бодол, мэдрэмж, төсөөлөл, сэтгэгдлээ тодорхой илэрхийлэн бичих (төлөвлөх, ноороглох, сайжруулах, эцэслэх

· Уншиж судалсан эхийн бүтэц, агуулга, хэлний онцлогийг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, дүгнэлт хийх

· Ойролцоо эсрэг, төсөөт зүйлчилсэн утгат нэгжүүдийг хэрэглэх

· Тогтвортой нэгжийн утга үүргийг тодорхойлох, найруулгад зөв хэрэглэх

· Хэлний нэгжийн хувиргал хийх

· Хэлний нэгжийг утга хэлзүйн шинжээр нь ялгаж тодорхойлох

· Эсээ бичих

Зохион байгуулалт / 6-9, 10,11, 12- р анги/

даваа

Хаана

Оролцох зохион байгуулалт

Хугацаа

Нэгийн даваа

Сургууль дээр

Бүлэг бүрээс 10-аас доошгүй сурагч сургуулийн олимпиадад орно. Сургууль дээр нэг шаттай болно. Хотод орох сурагчдын нэрсийг дүн мэдээний хамт файлаар ирүүлнэ.

Жил бүрийн 2-р сарын IY долоо хоногийн Баасан гарагт

2016 оны 2 сарын 26 -нд

Хоёрын даваа

Хотод

БГД-ийн 13-р сургууль дээр

Төрийн өмчийн сургуулийн анги тус бүрийн эхний 3 хүртэл, цогцолбор сургуулийн /ИЦ, БЦ, ОУЦ-ын хувьд/ анги тус бүрийн эхний 5 хүртэл, төрийн бус өмчийн сургуулийн анги бүрийн эхний 1 сурагч орно.

Жил бүрийн III улирлын амралтаар

2016 оны 3 сарын 31 -нд 13-р сургууль дээр

Гурвын даваа

Улсад

12-р ангиас шалгарсан эхний 9 сурагч орно.

5-р сард

БАГШ НАРЫН ОЛИМПИАД

Хотын аварга шалгаруулах даваанд сургууль бүрээс МХУЗ-ын мэргэжлийн сонирхсон багш оролцоно. Сурагчдын нэрсийн хамт оролцох багшийн нэрсийг ирүүлнэ. Шалгарсан эхний 9 багш улсын олимпиадад орно.

ХОТЫН ОЛИМПИАДЫН ДЭГ. /Хоёрын даваа/

· Оролцогчид тухайн өдрийн 8.30 цагт сургууль дээр ирж хуваарилсан нэрсийн дагуу ангиудад орж сууна.

· 9.00 цагт олимпиад эхэлнэ.

· Олимпиад 6 - 9-р ангид 60, 10-12-р ангид 120 хүртэл минутын хугацаатай байна. Хугацаа дуусмагц сурагчид материалыг ширээн дээр орхиж гарна. Комиссын гишүүд шифрлэнэ. Хураасан материалыг сургууль бүрээс нэг нэг багш оролцож засна. Дүн мэдээг тухайн өдөртөө багтаан гаргаж мэдээлнэ.

· Шалгалтын ноорог цаасыг хамт хурааж авахгүй, бүх ажлыг зөвхөн үндсэн цаасан дээр гүйцэтгэснээр тооцно.

· Олимпиадыг зохион байгуулах нийслэлийн комисс дүнг нэгтгэх ажлыг зохион байгуулна.

· Хотод оролцсон сурагчдын дүнг дүүрэг, дүүргээр жагсаан байр эзлүүлэн эхний 9 сурагчид өргөмжлөл, батламж олгоно.

· Хотын нэгдсэн дүнгээр анги бүрийн эхний 6 сурагчид өргөмжлөл, медаль, 7-9-р байрын сурагчдад батламж олгоно. Сурагчдын үзүүлсэн амжилтаар хичээл заадаг багшид нь батламж олгоно. Эхний 9 багшид өргөмжлөл олгоно.

хоёр. БУСАД АЖЛЫН ТАЛААР

2.1. Үзэсгэлэн, үзүүлэх ажил

Олимпиадын үеэр дараах агуулгын хүрээнд тухайн жилд тодорхой сургуулиуд санал санаачилгаараа болон хуваариар үзэсгэлэн гаргах, үзүүлэх ажил хийх, арга туршлага сурталчлах, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг зохион байгуулна.

2016 оны олимпиадын 2-ын даваанд Голомт, 104, 113, 12, 102, 60, 50-р сургуулийн багш нар үзэсгэлэнгээ 13-р сургууль дээр гаргана.

Чиглэл:

· Сургалтын бүтээлч орчин бүрдүүлэх арга туршлага -

· Сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх арга туршлага -

· Сургалтын тодорхой технологи, арга туршлага /сурагчдын үйл ажиллагаанд суурилсан технологи, алдаанаас суралцах технологи, асуултаар дэмжих технологи, бүтээлчээр хөгжих технологи, ялгаатай суралцахуйг харгалзах технологи гм/

· МХУЗ - ын хичээлээр хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй, туршлага –

· Сурагчдын бодит чадварыг хөгжүүлэх арга зүй, туршлага –

· Цахим хичээл -

Тавигдах шаардлага

· Багш нар өөрийн арга барил туршлагыг илэрхийлэхүйц арга хэлбэрээр гаргана.

· Үзэсгэлэн үзүүлэх ажил нь бүтээлч, шинэлэг, бусдад шинэ санаа, арга туршлага болохуйц байна.

· Үзэсгэлэнгийн агуулга нь боловсролын стандарт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургалтын агуулга арга зүй, үнэлгээ, хөтөлбөрийн шинэчлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн байна.

· Сургалтын материал хэрэглэгдэхүүнийг боловсруулах, ашиглахад мэдээллийн технологи ашигласан байна.

· Үзэсгэлэнд тавигдах материал нь гоо зүйн шаардлага хангасан байна.

2.2. Бага хурал, хичээлийн судалгаа

· Хичээлийн жилд Монгол хэлбичгийн хичээлийн арга зүй технологийг хөгжүүлэхэд чиглэсэн онол практикийн бага хурлыг тогтмол зохион байгуулна.

Багш нар бага хуралд илтгэл хэлэлцүүлэх, хэлэлцэх, мөн төлөөлөгчөөр оролцоно.

Хуралд хэлэлцүүлэх илтгэл нь онол, судалгааны үндэслэлтэй, практикт туршигдсан, илтгэлд тавигдах шаардлагыг хангасан байна.

· Хичээлийн жилд сургууль бүр 4 удаа, нийслэлийн түвшинд 2 удаа хичээлийн судалгааг тогтмол зохион зохион байгуулна.

Y/5 14:00 ХУД-ийн 18-р сургууль дээр "Хичээлийн судалгаанд суурилсан арга зүйн хөгжил" бага хурал болно.

ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Батцэцэг (зочин)

Олимпиад болох хугацаа нь мэдэгдэхгүй байна. Олимдиадын хугацааг дахин оруулж өгнө үү?

зочин (зочин)

9-р анги ангиар оролцохоо болисон уу?

зочин (зочин)

Нэгийн давааны сэдвийг сургууль өөрсдөө боловсруулах уу? эсвэл очиж авах ёстой юу?

нарангарвуу (зочин)

Олимпиадын хугацаа харагдахгүй байна багшаа дахин тодорхой бичээд өгөөч.

tsogoo (зочин)

ойлголоо. сургуулийнх 2сарын 25-ны Пүрэв гаригт мөн үү?Хотын 4-о сарын 1-нд гэж ойлгосон зөв үү?

Эрдэнэцэцэг (зочин)

сургуулийнх 2 сарын 26нд, нийслэлийнх 3сарын 31 нд гэж бна ш дээ нөхөд өө

зочин (зочин)

сайн харвал бүгд л байх юм. Яаж уншаад байгаа юм бол

Zochin (зочин)

Кофедаад Word руу буулга

Зочин

Ямар файл руу явуулах вэ? багш аа

нууц (зочин)

монгол хэлний олимдиадын материал нь байхгүй юм уу

Зочин

УГН 2017 Г ҮЗМЭЭР БАЙНА

УЧРАЛ (зочин)

УГАН 2017Г ҮЗМЭЭР БАЙНА

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)