Бодит чадвар : БАГА ХУРЛЫН ТУХАЙ

БАГА ХУРЛЫН ТУХАЙ

“ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААНД  СУУРИЛСАН АРГА ЗҮЙН ХӨГЖИЛ”

СЭДЭВТ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

1. Ерөнхий асуудал:

Аливаа асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаатай ханддагийн нэгэн адил багшлах арга зүйн хөгжлийн асуудал ч мөн тийм байдлыг шаарддаг. Боловсролын чанарын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны дэвшилтэт сэтгэлгээ, бүтээлч хандлага, шинжилгээ судалгаатайгаар багшлах арга зүйг хөгжүүлэх нь хүлээсэн үр дүнд илүү бодитоор хүрэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Ингэхдээ дидактикийн түвшний дараах асуудлуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна. Үүнд:

ь Сургуулийн болон нэгжийн хөтөлбөр боловсруулахдаа шинжлэх ухааны арга судлалд үндэслэх

ь Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх агуулгыг боловсруулахдаа хүн төрөлхтний соёлын үнэт өв уламжлал, мэдлэгийн хөгжлийг харгалзах

ь Агуулга арга зүйн дидактик нэгжийг томсгох

ь Агуулга, арга зүйг элементарчлах

ь Үндэсний хэл соёл сэтгэлгээний онцлогт суурилах

Эдгээрийг сургуулийн түвшинд бодитоор хэрэгжүүлж,  агуулга, арга зүйг хөгжүүлэн бодит судалгаа туршилтын үндсэн дээр туршин хэрэгжүүлэх, сайжруулах зайлшгүй шаардлага байгаа билээ. Энэ үүднээс хичээлийн судалгаанд суурилан багшлахуйн арга зүйг хөгжүүлэхийн тулд бага хурал зохион байгуулах гэж байна.

Хичээлийн судалгаанд үндэслэн илтгэлийн агуулгыг боловсруулах бөгөөд энэ нь судалгаат хичээл тогтмолжсон сургууль ЗАН, секц, хамтлаг бүлгийн хувьд илүү боломжтой байх бөгөөд МХУЗ-ын багш нь судалгаат хичээл зохион байгуулдаг баг, сургуулийн удирдлагатай хамтран оролцоно.

2. . Зохион байгуулалт

Хугацаа: Илтгэлийг 2016 оны 4 сарын 20-ны өдөр НБГ-ын 505 тоотод авчирч өгнө.

Бага хурал 5 сарын 5-нд 14:00 цагаас ХУД-ийн 15-р сургууль дээр болно.

· МХУЗ-ын багш нь хичээлийн судалгааны арга зүйг эзмшихийг чармайж тодорхой ур чадвартай болсон байх, судалгаат хичээлд бэлтгэх, заах, сайжруулах, туршин хэрэгжүүлэх, сайн хөтөлбөрийг бүрэн боловсруулж блог, сайтад байршуулж багш нарт хүргэх зэргээр тодорхой үүрэгтэй оролцож илтгэлийг бэлтгэх

· Сургуулийн удирдлага нь багш нарыг судалгааны ажлын арга зүйд сургах, судалгаат хичээлийг тасралтгүй зохион байгуулах, судалгаа туршилт хийхэд дэмжлэг үзүүлэх, илтгэлийн сэдвийг сонгуулах, илтгэл бичиж боловсруулахад мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, илтгэл шалгаруулж ирүүлэх

· Нийслэлийн Боловсролын газар нь багш нарт илтгэл бичихэд нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургуулиас шалгарсан илтгэлийг уншиж хэлэлцүүлэх, шалгаруулах, шалгарсан илтгэлийг файлаар болон эхээр нь авч бага хуралд хэлэлцүүлэх, ном хэвлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна.

· Нийслэлийн Боловсролын газар нь шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна.

I шат. Ирсэн илтгэлийг ажлын хэсэг уншиж, судалгаат хичээлийг судалж тодруулан эхний 20 илтгэлийг II шатанд хэлэлцүүлэхээр шалгаруулна.

II шат. Эхний шатнаас шалгарсан 20 илтгэлийг бага хуралд уншуулж хэлэлцэнэ. Энэ шатнаас шалгарсан эхний 9 илтгэлд батламж олгоно. Хуралд хэлэлцүүлсэн 20 илтгэлийг эмхэтгэж ном болгон хэвлүүлнэ.

3. Бага хуралд тавьж хэлэлцүүлэх илтгэлд тавигдах шаардлага:

Илтгэлийн бүтэц

  • Илтгэлийн нэр
  • Зохиогчийн овог нэр , хаяг
  • Илтгэлийн хураангуй, түлхүүр үг
  • Илтгэлийн оршил
  • Илтгэлийн үндсэн хэсэг
  • Дүгнэлт
  • Ном зүй
  • Зохиогчийн тухай

1. Овог нэрээ бүтэн бичнэ

2. Илтгэлийн агуулгыг товчлон гол санааг авч 10-аас илүүгүй мөрөнд багтаан  бичнэ.

3. Илтгэлийн оршилд судалгааны арга, зорилго, зорилт, дэвшүүлж буй асуудал, түүний туршилт, судалгаа, боловсруулсан арга зэргийг дурдана.

4. Илтгэлийн үндсэн хэсэг

5. Дүгнэлтийг судалгаа туршилтын үр дүндээ тулгуурлан бичих ба дүгнэлтдээ үндэслэн санал, асуудал тавьсан байж болно.

1. Техникийн шаардлага

Илтгэлийг боловсруулахдаа excel, word, power point зэргээс гадна SPSS, Microsoft Project зэрэг программыг ашиглана.

Илтгэл нь хавсралтын хамт 8-12 нүүрт багтсан байх ба times New Roman щрифт, үсгийн фонт12, давхар /double/ мөр хоорондын зайтай, хуудасны 4 талд 1 инч /2,54 см/ зай авч бичсэн байна.

Илтгэлийн ишлэл ба номзүйг Америкийн Сэтгэл судлалын нийгмэлэгийн АРА загварын дагуу бичнэ. Ишлэлийг оруулахдаа хаалтанд зохиогчийн овог нэр, хэвлэгдсэн он, хуудасны дугаар гэсэн дарааллаар оруулна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://msue.edu.mn/en/ веб хуудасны ACADEMICS/ RESEARCH хэсгийн APA FORMAT хэсгээс авна.

2. Илтгэлийг шалгаруулахдаа дараах шалгуурыг харгалзана.


Асуудлаа тодорхойлж, арга аргачлал сонгосон байдал

Тухайн сэдвийн онолтой уялдсан байдал

Судалгааны мэдээлэл боловсруулсан байдал

Судалгаа туршилт хийж хэрэгжүүлсэн байдал

Туршилт болон судалгааны үр дүнг тооцсон байдал

Практикт хэрэглэх арга, аргачлал боловсруулсан байдал

Илтгэлийн хэл найруулга, бичлэгийн түвшин

Илтгэлийн бүтэц, дизайн

Илтгэх чадвар зэрэг болно.

Тав. Шагнал урамшуулал:

Бага хуралд ирсэн илтгэлүүдийг дараах байр эзлүүлнэ.

1-р байр - 1.   Өргөмжлөл мөнгөн шагнал

2-р байр - 2. Өргөмжлөл мөнгөн шагнал

3-р байр - 3.   Өргөмжлөл мөнгөн шагнал

шагналт байр - 3.  Өргөмжлөл мөнгөн шагнал

Зохион байгуулагч:

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 15 ДУГААР СУРГУУЛЬ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 34 ДУГААР СУРГУУЛЬ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ДУГААР СУРГУУЛЬ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 59 ДУГААР СУРГУУЛЬ



start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)