Бодит чадвар : ″АВЬЯАСЛАГ БАГШ″ УРЛАГИЙН НААДАМД

″АВЬЯАСЛАГ БАГШ″ УРЛАГИЙН НААДАМД

Авьяаслаг багш" урлагийн наадамд  МХУЗ-ын баг нийслэлд тэргүүн байр эзэллээ.

Амжилттай оролцсон бүх багшдаа баяр хүргэе.  Энэ тухай дэлгэрэнгүй зурган мэдээллийг МХУЗ 2016 facebook- ээс хараарай. Урлагийн наадамд хичээнгүйлэн бэлдсэн хөдөлмөрч, дайчин, бахдам авьяас чадвартай багш нарыг эндээс харах болно.   7 номинацаар орсноос 5-д нь байр эзэлсэн байна.

Мөн энэ наадамд чин сэтгэлээсээ дэмжиж  ажиллан амжилтад хүргэсэн  40-р сургуулийн МХУЗ-ын багш Н. Чулуунбаатар, Ч.Эрдэнэчимэг, 11-р сургуулийн багш Хандармаа, ИЦ сургуулийн багш Н.Туяа, 58-р сургуулийн ЗАН-ийн залуу багш нар, 16-р сургуулийн захирал Пүрэвжаргал, багш Сүрэнхорлоо, 1-р сургуулийн багш Мөнхнаран нартаа талархал илэрхийлье.

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Болортоль (зочин)

Бүх оролцсон мэргэжил нэгт багш нартаа баяр хүргэе. Биднийг удидан чиглүүлэгч, нөмөр нөөлөг, түшиг тулгуур, дэмжин урамшуулагч, санаа сэдлээр тэтгэгч, хамгийн шилдэг арга зүйч Цэндээ багшдаа эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөхийн хамт хэдэн арван хоног уйгагүй гүйж хүчин зүтгэж хөдөлмөрлөсний үр дүнд тэргүүн байр эзэлсэн, эзлүүлсэн гавьяаг тань бүх мэргэжил нэгт багш нарынхаа өмнөөс алдаршуулан дуурсгая.Биеэ бодоорой.

mh (зочин)

мэргэжил нэгт багш нартаа, цэндээ багшдаа баяр хүргэе. та нар мундаг шүү

mh (зочин)

цахилгаан хөгжмийнхөн мундаг бэлтгэж, мундаг байсан шүү

Энхжаргал (зочин)

Мэргэжил нэгт багш нартаа баяр хүргэе. Аз жаргал,
эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

зочин (зочин)

Цэндээ багшдаа баяр хүргэе.Та бол ховорхон шүү.Үргэлж зааж чиглүүлж, түшиг тулгуур болж байдаг болохоор үйлс минь босоо хийморьтой байдаг.

Зочин (зочин)

Та нар минь мундаг байсан шүү.Сэтгэл зүтгэл нэг байхад амжилт гаргалгүй яахав дээ.

Л.Эрдэнэчимэг (зочин)

Цэндээ багшдаа баяр хүргэе.Таны хүчин зүтгэл шүү

Зочин (зочин)

Манай арын албаныхан бэлтгэл хийх явцад,тэмцээнд оролцох үед байнга дэмжин биднийг амжилт гаргахад нөлөөлсөн шүү.

Зочин (зочин)

Цэндээ багш бол бидэнд илгээсэн бурхны бэлэг.Та минь биеэ бодоорой.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)